400 үнээний кластер ферм нээлтээ хийлээ

27.08.2018


АПУ ХК-ийн охин компани болох сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "АПУ Дэйри" ХХК нь "Хаан Банк" болон "Нүүдэлчин Агро Ферм" ХХК-иудтай хамтран Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор европ стандарттай 400 үнээний кластер фермийн төсөлд хамтран оролцлоо.


Төслийн зорилго нь улирлын хамааралтай сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, жижиг фермерүүдийг нэгтгэх замаар төвлөрсөн кластер системийг бий болгож, сүү сүүн бүтээгдэхүүнийг тогтмол үйлдвэрт нийлүүлэх юм. Үүний үр дүнд 1 кластер фермээс 1,2 сая литр сүү бэлтгэгдэх бөгөөд үйлдвэрт нийлүүлэгдэж “АПУ Дэйри” ХХК-ийн хэрэглэгчдэд шингэн сүү, сүүн бүтээгдэхүүн хүрэхэд бэлэн болоод байна. Ташрамд дурдахад “Нүүдэлчин Агро Ферм” нь сүүлийн 4 жилийн турш “АПУ Дэйри” ХХК-д шингэн сүү нийлүүлж байгаа туршлагатай хамт олон билээ