AПУ компани ахмадуудаа хүлээн авлаа

20.10.2014


Анхлан таван Монгол, есөн Орос ажилтантай үйлдвэрийн шаваа тавьж байсан АПУ компани 90 жилийн түүхнээ Шингэн хүнс бизнес групп болон өргөжиж 1800-аад хүнийг нэгтгэсэн их айл болсон билээ.

AПУ компани 90 жилийнхээ түүхийг хамтдаа бичилцсэн 200 гаруй азай буурлуудаа 10-р сарын 13-нд хүлээн авч хүндэтгэлийн зоог барилаа.

Ёслолын ажиллагааны нээлтэнд AПУ компанийн Үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэг "АПУ компанийн түүхийг бүтээсэн, та бүхний гаргасан зөв замаар залуу үе тань алхаж, ийнхүү эргэх холбоо тогтон, бид хөгжил өөд тэмүүлж байна хэмээн'' тэмдэглэсэн юм.

АПУ компанид 30, 40, 50 жил ажилласан ахмад ажилчид эргэн уулзах энэ л өдрөө хуруу даран хүлээдэг гэдгээ сэтгэл догдлон хэлж байсан. Мөн бүх ахмад ажилчидадаа АПУ компанийн 90 жилийн ойн медаль гардуулж, шилдэг бүтээн байгуулалт болох сүүний үйлдвэрийнхээ "Сайн" брэндийн дээжсийг гардуулсан юм.