APU-чууд тусламжийн гараа сунгалаа

08.08.2018


APU Company-ийн хамт олноос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртөж хохирсон иргэдэд зориулан тусламж үзүүлэх зорилгоор 25 сая төгрөгийн хандив цуглуулж хандивын дансанд шилжүүлсэн билээ. Энэ өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан нар APU Company-д зочилж, гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгт аймгийн нийт иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, талархлын бичгийг гардууллаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!