APU Company-н үзэсгэлэнт бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

08.03.2018


Сарнай цэцэг гартаа барьсан залуус замд таарч, хотын завгүй амьдрал түр азнах зуур энэ нийгмийг гэрэлтүүлэгч гэгээ болсон эмэгтэй хүн бүрийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Аз жаргалаар бялхсан, харцанд нь инээмсэглэл тодорч, баяртаа умбасан бүсгүйчүүд Улсын Драмын Эрдмийн театрын улаан хивсэн дээр алхаж, баяртаа хүрэлцэн ирж буй нь энэ юм. Монгол улсын шингэн хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийг тодорхойлж, түүхийг бичилцэж яваа хүмүүс бол "APU Company"-ийн эдгээр үзэсгэлэнт бүсгүйчүүд билээ.


Хэрэглэгчдийнхээ төлөө чанар аюулгүй байдлыг дээдлэж, тэдний хэрэгцээ шаардлагыг мэдэрч шинэ, шилдэг брэндүүдийг гаргахад сэтгэл оюунаа, хүч хөдөлмөрөө зориулдаг тэд маань өнөөдөр энд түр саатаж эрчүүдийнхээ бэлдсэн амтат коктейл, сарнай цэцгэнд умбаж, хүн бүр жаргалтайгаар баярын өдрөө тэмдэглэж байна. Жил бүрийн энэ өдөр охид бүсгүйчүүддээ "APU Company"-ийн эрэгтэй удирдлагын баг хамт олон, ажилчдын төлөөлөл хүндэтгэл үзүүлж, соёл урлагийн тоглолт зохион байгуулдаг уламжлалтай.


Энэ уламжлалын дагуу МУ-ын Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн найруулгаар тавигдаж буй "Би эндээс явахгүй" уянгын драмын жүжгээр бүсгүйчүүддээ бэлэг барьсан юм. Улам олуулаа болж бүл нэмсэн хамт олон маань нийт 800 гаруй бүсгүйчүүдээ энэ жил хүлээн авсан нь онцлогтой байлаа. Нийт "APU Company"-ийн бүсгүйчүүддээ болон Монголын мянга мянган ээжүүд, эмэгтэйчүүдэд ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлье!