“APU Olympics 2018” амжилттай болж өндөрлөлөө

25.03.2018



APU Company-н хувьд ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнийг уриалах зорилгоор жил бүр “APU Olympics 2018” спорт наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд спортын 8 төрлөөр 2 мянга гаруй хамт олноос шигшсэн шилдэг 400 тамирчин оролцож хурд хүч, авъяас чадвараа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.


Спортын гол төрлүүдээс гадна хамгийн сонирхол татсан нь бөхийн барилдаан, шагайн харвааны төрлүүд маш өрсөлдөөнтэй болж үзэгч, хамт олноо шуугиулан, цэнгүүлсэн билээ. Нийлбэр дүнгээр гурав дугаар байранд APU Company-н Техник Ашиглалт Зохицуулалтын албаны “Уран хас” баг, хоёрдугаар байранд Зүүнхараагийн Спирт Бал Бурам ХХК-ийн “Хараа” баг, нэгдүгээр байранд APU Company-н Захиргааны “Манлай” баг тус тус шалгарч “Манлай” баг аваргын алтан цомыг өргөж энэ жилийн “APU Olympics 2018” спорт наадам амжилттай өндөрлөлөө. Нийт оролцсон баг тамирчдадаа болон хүрэлцэн ирж дэмжсэн, гэр бүл, хамт олонд нь талархал илэрхийлье!

НЭГ ГЭР БҮЛ НЭГ ЗОРИЛГО
#APU #OLYMPICS #2018