Language (Mongolian)
Language (English)
Нүүр хуудас
Бидний тухай
Мэдээ
Нийгмийн оролцоо
Брэндүүд
Компанийн хариуцлага
Ажлын байр
Хөрөнгө оруулагчид
АПУ компани нь нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг. Бид байгал орчин, нийгмийн хангамж, спорт, боловсрол ба эрүүл мэндийн салбарт шинээр төрөн гарч байгаа олон санал санаачлагуудыг дэмжин ажилладаг.
Боловсролын салбар бол манай компанийн анхаарлаа хамгийн их хандуулан ажилладаг салбарийн нэг юм. Улс эх орны ирээдүй болсон оюутан залуусыг сурч боловсроход шаардлагатай тэтгэмж, сургалтын төлбөр, шинэ, шилдэг залуу боловсон хүчнийг өөрийн компанидаа ажиллуулж, ажлын байраар хангах зэрэг олон ажлыг зохион байгууллаа. Их дээд сургуулиудын 100 гаруй оюутан залууст тусламж дэмжлэг үзүүлсэн юм.
Эрүүл мэндийн салбар яах аргагүй бидний хүрч ажилладаг, тусалж дэмждэг салбарын нэг юм.Бид Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний төвд тоног төхөөрөмж худалдан авах, тохижуулалт хийх зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Мөн компанийн туслалцааны өөр нэг чиглэл нь хүнд өвчтэй хүүхдүүдийн гэр бүлд санхүүгийн шууд туслалцаа үзүүлэх явдал юм.
АПУ компани нь Улаанбатар хотын захиргаанаас санаачласан Үндэсний Парк төслийн томоохон ивээн тэтгэгчдийн нэг юм. Мөн бид нийслэл хотын хог хаягдал цэвэрлэх, мод тарих зэрэг үйл ажиллагааг тогтмол санхүүжүүлдэг.
Компани нь жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн гамшигт нэрвэгдэгсэд, орон гэргүй иргэдэд зориулан санхүүгийн болон бусад төрлийн туслалцааг үзүүлдэг. Манай хүний нөөцийн бодлого нийгмийн бүх давхаргын иргэдэд тэгш боломж олгохыг чухалчилдаг.
Бидний “Амьдрах орчноо сайжруулъя” хөтөлбөр амьжиргааны нөхцөлийг сайжруулахад чиглэсэн нийгмийн санаачлагуудаас шилдгүүдийг нь шалгаруулж санхүүжүүлдэг. Өнгөрсөн жилүүдийн хувьд хөтөлбөрийн хүрээнд жижиг тоглоомын парк, явган хүний гүүр ба гэр хороололд спорт тоглоомын талбай зэргийг байгуулсан билээ.
АПУ компани нь Borgio Cup хөл бөмбөгийн тэмцээнийг санаачилсан бөгөөд Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтран жил бүр зохион байгуулж, ивээн тэтгэгчээр оролцдог болсон. Уг тэмцээний гол зорилго нь сонирхогчдын болон мэргэжлийн хөл бөмбөгийг Монгол улсад хөгжүүлэх явдал юм. Мөн компани нь тамирчдыг улсын болон тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцоход байнгын ивээн тэтгэдэг.
Брэнд сонгоно уу
Соёмбо
Болор
Алтантүрүү
Чингис хаан
Ерөөл
Экспортын архи
Хар сувд
Ямаахай
Алтан гагнуур
Болор оранж
Болор цангис
Боргио Gold
Боргио
Боргио (лаазтай)
Фьюжн
Хархорум
Алтанговь
Нийслэл
Нийслэл (лаазтай)
Сэлэнгэ ундаа
Тэрэлж ундаа
АПУ Цэвэр ус
Цэвэр сүү
Фрутта
ТВ сурталчилгаа
Screensaver
Зургийн цомог
АПУ хуанли
Wallpaper
Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2010 он.
Developed by: miniCMS™ v2
ЭНЭХҮҮ ХЭСЭГТ НЭВТРЭХИЙН ТУЛД
ТА 18 НАС ХҮРСЭН БАЙХ ЁСТОЙ
ТӨРСӨН ОН САР ӨДРӨӨ ОРУУЛНА УУ
Жишээ нь (19820519)
НАМАЙГ САНАХ
АПУ ХК нь хариуцлагатай зохистой хэрэглээг эрхэмлэдэг