apu logo
Нүүр хуудасБидний тухайМэдээНийгмийн оролцооБрэндүүдКомпанийн хариуцлагаАжлын байрХөрөнгө оруулагчид

 
 
АПУ-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөл ба Удирдлага компанийн хариуцлага, компанийн засаглал ба эрсдлийн менежментийг топ стандартын түвшинд байлгахыг эрмэлздэг. Манай хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагддагтай холбоотойгоор бид Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хорооны дүрэм журмын дагуу ажилладаг.
   
   
   
 


АПУ ХК нь Ногоон үйлдвэрлэлийн зарчимыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Монголын анхны үйлдвэрлэгч нарын нэг юм. 2008 онд Европын Хобооны “Asia Invest II” хөтөлбөрийн санхүүжилтээр “Экологийн үр ашиг ба тогтвортой бизнес хөгжил” сэдэвт 2 жилийн хугацаатай төслийг амжилттай хэрэгжүүлж дуусган, байгаль орчинд өгөөжтэй цэвэр үйлдвэрлэлийг  нэвтрүүлсэн компанид олгодог ``Еcoprofit`` гэрчилгээг авсан.  Одоогийн байдлаар компани нь ISO 14000 сертификат авах шалгуурыг хангахын төлөө ажиллаж байгаа (ISO 9001 сертификатыг эзэмшдэг).

2009 оноос эхлэн бид Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилтээр Эрчим хүчний зохистой  хэрэглээний төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн зорилго нь эрчим хүчний хэрэглээний хэмнэлтийг тогтвортой үйл ажиллагаатай уялдуудах явдал юм.

Бид 2009 онд үйлдвэрийн өргөжилтийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үр дүнд нь эрчим хүчний хэрэглээ ба ногоон хүлэмжийн хийний ялгаралт бодитой буурах болно. Компанийн бүх төрлийн үйл ажиллагаанд Ногоон үйлдвэрлэлийн зарчмыг нэвтрүүлэх дараагийн алхамууд боловсруулагдаж байгаа билээ.
   
   
   
 


АПУ ХК нь Монгол Улсын тэргүүлэгч шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага  бөгөөд манайх улсын хэмжээнд нийт архи пивоны борлуулалтын 50 хүртэлхи хувийг эзэлдэг. Иймээс бид дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх хариуцлага хүлээж байгаагаа бүрэн ухамсарладаг. Бид энэ чиглэлд хэд хэдэн чухал санаачлагуудыг нэвтрүүлсэн бөгөөд цаашдаа ч анхаарах болно.















1999 онд АПУ компанийн лаборатори нь хувийн хэвшлийн анхны бөгөөд цорын ганц “Улсын итгэмжлэгдсэн лаборатори” болсон. 2005 онд АПУ олон улсын чанарын менежментийн системийн ISO 9001 стандартын сертификатыг гардан авсан.

Компанийн хэмжээгээр  ISO 22000 - “Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем" ба ISO 14001 - "Байгаль орчны менежментийн систем" зэргийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Хүнсний  аюулгүй байдлын бодлого
                                                   
“АПУ” Компани нь   дараахи  Хүнсний  Аюулгүй  Байдлын  Бодлогыг  баримтална.

Эрүүл, аюулгүй  хүнсний   үйлдвэрлэлийг эн тэргүүний зорилгоо болгож, ISO 22000 Олон Улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, Монгол  улсын  холбогдох  хууль  тогтоомжуудыг  чандлан  мөрдөнө. 

Ажилтан албан хаагчид,  хувьцаа  эзэмшигчидтэйгээ  Хүнсний   Аюулгүй   Байдлын   асуудлаар  шударга  нээлттэй харилцана.

Хүнсний хэлхээний  бүх шатанд  хүнсний аюулгүй байдлыг  эрхэмлэдэг  нийлүүлэгч,  харилцагчдыг  дэмжинэ.

Үйл ажиллагаандаа байнгын  сайжруулалтыг хийж, хэрэглэгчийн сэтгэл  ханамжийг  дээдлэн  ажиллана.

Байгаль орчны бодлого

БОЭҮ - Байгаль Орчинд Ээлтэй Үйлдвэрлэгч

АПУ компани нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахад дараахи бодлогыг баримтална.

•    Байгаль орчны талаархи Монгол улсын хууль тогтоомж, үндэсний болон олон улсын стандартыг мөрдөнө.
•    Орчны бохирдол, хог хаягдлыг бууруулна.
•    Эрчим хүчийг хэмнэнэ.
•   Үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийж, хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч, ажилтнуудтай шударга, нээлттэй хамтран ажиллана.


   
   
   
 


Монголын нийгмийн хүнд тал нь архидалт бөгөөд энэ нь зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Зохистой хэрэглэсэн нөхцөлд согтууруулах ундаа нь амьдралд аз жаргал баяр авчирдаг хүндэт идээ юм. Мөн зохистой хэрэглээ зүрх судасны өвчнөөс хамгаалдаг гэдгийг судлаачид тогтоосон байдаг.

АПУ ХК согтууруулах ундааны нийгэм дэх хэрэглээг эерэг болгох, архидалтаас үүдэн гарах  гэмт хэрэг, хүчирхийлэл, согтуугаар автомашин барих болон насанд хүрээгүйчүүдийн архины хэрэглээг хязгаарлах ажилд бодит ахиц гаргахыг эрмэлздэг.

Монголын дээд зэрэглэлийн шингэн хүнсний үйлдвэрлэгчийн хувьд бид зохистой хэрэглээг сурталчлах салбарт тэргүүлэгч байхыг зорьж байна. Бид цаашид Монголын бусад шингэн хүнсний үйлдвэрлэгчид, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдэд зөв зохистой хэрэглээний талаар сурталчлах болно.
   
   


hee
Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2010 он.
Developed by: miniCMS™ v2



ЭНЭХҮҮ ХЭСЭГТ НЭВТРЭХИЙН ТУЛД
ТА 18 НАС ХҮРСЭН БАЙХ ЁСТОЙ

ТӨРСӨН ОН САР ӨДРӨӨ ОРУУЛНА УУ

Жишээ нь (19820519)


НАМАЙГ САНАХ
АПУ ХК нь хариуцлагатай зохистой хэрэглээг эрхэмлэдэг