|
СЭЛЭНГЭ ундааны найрлаганд нохойн хошуу, ганга өвс, чихэр өвс, шилмүүс зэрэг анхилуун үнэртэй, сэргээх үйлчилгээтэй эмийн ургамлууд орсноор амьсгалын замын болон цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулан бие махбодийг сэргээх үйлчилгээтэй юм. Нохой хошуу: Амин дэмийн агууламжаараа дэлхийд мэдэгдэж байгаа 5000-аад төрлийн ургамлын тэргүүнд ордог. Биеийн эсэргүүцэл сайжруулах, хаван хөөх, зүрх, уушигны өвчин зэргийг эмчлэх үйлчилгээтэй. Ганга өвс: Хордлого тайлах, ханиад хүрэх, толгой, хоолой, ходоод, гэдэсний өвчин, цусны даралт ихсэх зэрэг өвчинг анагаах үйлчилгээтэй эмийн ургамал юм. Чихэр өвс: Уушигны өвчин, цэр ховхлох болон амьсгалын замын өвчнийг ангаах үйлчилгээтэй эмийн ургамал. Шилмүүс: Ядаргаа тайлах, хаван хөөх, хавдраас урьдчилан сэргийлэх, цусны эргэлтийг сайжруулах чадвартай эмийн ургамал юм.
|