Language (Mongolian)
Language (English)
Нүүр хуудас
Бидний тухай
Мэдээ
Нийгмийн оролцоо
Брэндүүд
Компанийн хариуцлага
Ажлын байр
Хөрөнгө оруулагчид
Компанийн дүр төрх
ТУЗ-ийн Даргын мэндчилгээ
АПУ-гийн товч танилцуулга
Манай удирдлага
Тоо баримтууд
Бидний стратеги ба эрхэмлэдэг үнэт зүйлс
Компанийн бүтэц
Түүх
Үйлдвэрүүд
Бүтээгдэхүүн түгээлтийн сүлжээ
Бидний харилцагчид
Бидний авсан шагналууд
АПУ компанийн наян таван жилийн түүх бол монгол үндэстэн орчин цагийн сархад, умдаа өөрснөө бүтээн зооглож ирсэн түүх юм. Найм, есөн зууны тэртээд дэлхийг байлдан дагуулж явахдаа газар газрын хатуу, зөөлөн идээг дээжилж үзсэн Чингэс хааны талын баатарууд суурин иргэдийн умдааг сая өөрснөө нэрж, исгэж эхэлсэн билээ. ХХ зууны эхээр 1924 онд тулгаа тулсан манай үйлдвэр монголчууд анх удаа иргэншин суурьшиж, үйлдвэржин хөгжих эхлэл-ууган үйлдвэр, анхны брэндийн нэгэн бас байлаа. Үндэстнийхээ суурьшил иргэншил, аж үйлдвэржилтийн шастиртай үе тэнгийн нас намтартай АПУ үйлдвэр өнөөдөр дотооддоо үндэсний үйлдвэрлэл, хөгжил дэвшлийн бэлгэдэл болж 21 аймаг, 50 гаруй сум, нийслэл дэх худалдааны үйлчилгээний 2000 гаруй цэгээр дамжин хэрэглэгчидтэйгээ харилцаж байна. Олон улсын үзэсгэлэн яармагуудаас бидний хүртсэн шагнал, медалиуд Монгол улсынхаа хөгжил, дэвшил, монгол хүний бүтээх чадварын нэгэн бахархал болдог билээ. Манай компани үндэсний томоохон үйлдвэрлэгч татвар төлөгчийн хувьд олон арван тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарт өөрийн дэмийг өгдөгтөө бахардаг. Сонгодог болоод орчин үеийн урлаг, спортыг хөгжүүлэх үйлсийг биечлэн ивээн тэтгэж, санхүүжүүлдэг уламжлалаа тэмдэглэхэд таатай байна. Унаган байгалиа авран хамгаалах, өв соёлоо сэргээн хадгалахаас эхлээд нийгмийн чанартай олон үйл ажиллагагаанд хөрөнгө оруулж байгаагаа бас дурдъя. Ажил амьдралын эрч хүч, бүтээн босгох эрдэм билигээ АПУ компанийхаа хөгжил дэвшилд зориулсан үе үеийн ажилчин, албан хаагч, инженер техникийн сэхээтнүүд болон тэдний гэр бүлтэй бид 85 насныхаа баяр хөөрийг хуваалцаж, аз жаргал ерөөж байна. Үндэснийхээ ууган брэнд АПУ үйлдвэрийн хөгжил дэвшилтэй ямагт хамт байж, улс эх орныхоо түүхийг бичилцсэн ард олондоо талархал өргөж, хүндэтгэл илэрхийлье.
АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга,
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан П.Батсайхан
Брэнд сонгоно уу
Соёмбо
Болор
Алтантүрүү
Чингис хаан
Ерөөл
Экспортын архи
Хар сувд
Ямаахай
Алтан гагнуур
Болор оранж
Болор цангис
Боргио Gold
Боргио
Боргио (лаазтай)
Фьюжн
Хархорум
Алтанговь
Нийслэл
Нийслэл (лаазтай)
Сэлэнгэ ундаа
Тэрэлж ундаа
АПУ Цэвэр ус
Цэвэр сүү
Фрутта
ТВ сурталчилгаа
Screensaver
Зургийн цомог
АПУ хуанли
Wallpaper
Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2010 он.
Developed by: miniCMS™ v2
ЭНЭХҮҮ ХЭСЭГТ НЭВТРЭХИЙН ТУЛД
ТА 18 НАС ХҮРСЭН БАЙХ ЁСТОЙ
ТӨРСӨН ОН САР ӨДРӨӨ ОРУУЛНА УУ
Жишээ нь (19820519)
НАМАЙГ САНАХ
АПУ ХК нь хариуцлагатай зохистой хэрэглээг эрхэмлэдэг