|
| |
 |
| |
|
| |
Топ-20 Индексийн сагсыг шинэчиллээ |
| |
|
| |
 |
| |
|
| |
“Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны үнийн индекс тооцох тухай” журамын дагуу 2009 оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг шинэчлиллээ. Индексийн сагсыг бүрдүүлэх шалгуур үзүүлэлтийн дагуу өмнөх сагсад багтаж байсан Говь, Таван толгой, Багануур, Туул сонгино усны нөөц, НИК, БиДиСек, Спирт бал бурам, Улсын их дэлгүүр, Женко тур бюро, Монголын цахилгаан холбоо, Баянгол зочид буудал, Хөх ган, Шарын гол, Шивээ овоо, Махимпекс зэрэг 15 компани хэвээр үлдэж, АПУ, Ээрмэл, Улаанбаатар зочид буудал, Материалимпекс, Талх чихэр зэрэг 5 компаниар сагс шинэчлэгдэн бүрдэж байна. Шинэчилсэн сагсад орсон эдгээр компаниас Таван толгой, АПУ, НИК, БиДиСек, Спирт бал бурам, Женко тур бюро, Монголын цахилгаан холбоо, Баянгол зочид буудал, Улаанбаатар зочид буудал, Талх чихэр компани 2009 онд хувьцаа эзэмшигчдэдээ 2008 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараасан байна. АПУ ХК-ийн 2009 оны Санхүүгийн тайланг ЭНДЭЭС татаж авна уу. |
| |
|
|