"INTERNATIONAL GREEN WEEK" ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

17.02.2020


Олон Улсын хэмжээнд зохион байгуулагддаг НОГООН ДОЛОО ХОНОГ буюу "International Green Week" үзэсгэлэн нь 86 дахь удаагаа 2020 оны 1-р сарын 17-ны өдрөөс 26-ныг дуустал Герман улсын Берлин хотод зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэн нь хоол хүнс, хөдөө аж ахуй болон газар тариалангийн чиглэлээр зохион байгуулагддаг ба энэ жил нийт 1800 орчим үзэсгэлэнд оролцогчдын 620 нь 61 улсаас оролцсон юм. 

Монгол улсыг төлөөлж МХАҮТ өргөн хүрээнд тус үзэсгэлэнд оролцсон ба АПУ ХК -г төлөөлж Герман улсанд тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг Wildberry Handelsgesellschaft MBH компани оролцсон билээ. Энэхүү үзэсгэлэн дээр АПУ ХК -н Chinggis Khan, Soyombo, Eden, Velvet болон Болор брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцуулан олны хүртээл болголоо. АПУ ХК нь 2008 оноос хойш Европын Холбооны улсуудад бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бөгөөд цаашид экспортын зах зээлд өрсөлдөн брэнд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах идэвхтэй үйл ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.