БРЭНДИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТОДОРХОЙЛОГЧ БРЭНДҮҮД

20.05.2020


(Monde Selection шалгаруулалтаас тэргүүн байруудыг хүртлээ)

2020 оны 5 дугаар сард Европийн Брюссель хотноо олон улсын чанарын институтээс 59 дахь жилдээ зохион байгуулсан "Monde Selection" тэмцээнд АПУ компанийн шилдэг брэндүүд амжилттай оролцож өөрсдийн үнэ цэнийг тодорхойллоо. Тухайлбал "Chinggis Khan" болон "Chinggis Grandkhaan" брэндүүд "Grand gold" буюу дээдийн дээд тэргүүн байрыг амт, чанар, дизайн зэргээрээ тэргүүлсэн бол "Aurug", "Evok", "Soyombo" зэрэг брэндүүд "Gold award" шагналыг тус тус хүртсэн юм.
Уг тэмцээнд олон улсын нийт 3300 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцож, тусгай томилогдсон мэргэжилтнүүд, их сургуулийн профессорууд, нэр хүндтэй хүнсний салбарын инженерүүд болон нийт 80 гаруй мэргэжлийн амтлагчид оролцож шалгаруулдгаараа бусад тэмцээнүүдээс нэр хүндээрээ ялгардаг байна.