"SMILING HEARTS" АРГА ХЭМЖЭЭ ГЭРЭЛ НЭМЛЭЭ

22.04.2019


"Бяцхан Хуландай ТББ"-ийн санаачилгаар "Smiling Hearts" буюу хүүхэд багачуудад урам зориг, итгэл найдвар бэлэглэх зорилготой арга хэмжээг Шунхлай Групп, АПУ ХК, NTV телевиз хамтран амжилттай зохион байгууллаа. АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан болон "Бяцхан Хуландай ТББ"-ийн тэргүүн А.Мөнгөнцэцэг нар нээж үг хэлснээр арга хэмжээ эхэлсэн.

Хүүхэд багачууддаа зориулсан эхний сюрприз болж уран бүтээлээ хүргэхээр МУ-ын Төрийн соёрхолт, дуучин Болд хүрэлцэн ирсэн бөгөөд хүүхэд бүр хамт дуулж, бүжиглэсэн бол сургагч багш Мишээл өөрийнхөө амьдралынхаа туршлагаас хүүхэд багачууддаа сургамж болгон ярьсан юм. Мэдээж хүүхэд бүрийн үзэх дуртай хүүхэлдэйн киногоор арга хэмжээ үргэлжилж бэлэг гардуулснаар өндөрлөсөн билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд ХУД-ийн 8 хорооны нийт 400 хүүхэд хамрагдсан юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!