Apu-international.comAurug.mn
Chinggiskhan.com
Apudairy.mn
< Буцах

Хувьцаа эзэмшигчдийн 2025 оны ээлжит хурлын зар

АПУ ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн хурлын 2025 оны 03-р сарын 14-ний өдрийн 25/03 тоот тогтоолоор Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
  2. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг хэлэлцэж батлах.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2025 оны 04-р сарын 04-ний өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын https://www.agm.mn/apu цахим хуудсанд хурлын бүртгэлийн өдрөөс хойш бүртгүүлж, хуралд цахимаар оролцоно.
  2. Харилцагч брокер дилерийн компани эсхүл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/)-д ажлын өдөр, ажлын цагаар очиж, санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах хугацаа 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд холбогдож авна уу.

№ Нэрс Утас Имэйл хаяг Цахим хуудас
1 Дарга:

Б.Сарантунгалаг (ТУЗ-ийн нарийн бичгийн дарга)

11-344336 agm@apu.mn www.apu.mn
2 Гишүүд:

Б.Мягмар (ТУЗ-ийн ажлын алба)

Б.Эрдэнэтуяа (ТУЗ-ийн ажлын алба)

Э.Солонго (Хууль, ТУЗ-ийн ажлын алба)

Д.Баясгалан (Мэдээллийн технологийн алба)

Б.Мөнхтэнгэр (Байгууллагын харилцааны алба)

Хурлын товхимол материалтай энд дарж танилцана уу.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг,

Улаанбаатар-17040, Монгол Улс