Apu-international.comAurug.mn
Chinggiskhan.com
Apudairy.mn
< Буцах

2025 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00-15:10 цагийн хооронд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлаар хувьцаа эзэмшигчид 87.9%-ийн ирцтэйгээр дараах хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. АПУ ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан “2024 онд тавьсан зорилтуудаа биелүүлж амжилттай ажилласан” гэсэн дүгнэлтийг батлав.
  2. ТУЗ-ийн цалин урамшууллыг батлав.

Хуралдаа идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархсанаа илэрхийлье!