
Үйлдвэрлэлийн хүчин чадал: Жилд 900.000 гектолитр литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай.
Үйлдвэрийн тоног төхөөрөмж: Германы Кронес компанийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.Товч танилцуулга: 1927 онд БНЧУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар анх шар айраг үйлдвэрлэснээр шар айргийн үйлдвэрийн суурь тавигдсан түүхтэй. 2002 он болон 2013 онуудад Германы “Кронес” компанийн байгаль орчинд ээлтэй үйлдвэрийн шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжүүдийг шар айргийн үйлдвэрт иж бүрэн суурилуулснаар жилд 900.000 гектолитр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр болов. Ингэснээр тус үйлдвэр нь Германы тэргүүлэх 5 үйлдвэртэй ижил төвшинд хүрсэн томоохон үйлдвэр болсон юм.