Рубрики
Архив новостей Специальный - новости Тогтвортой хөгжил Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Uncategorized Home Slider - Хоум пейдж слайдер Новости

АПУ ХК 2023 оны Тогтвортой хөгжлийн ажлуудаа тайлагналаа

АПУ ХК-ийн 2023 оны Тогтвортой Хөгжлийн Тайланг танилцуулж байна. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс гаргасан Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын удирдамжийн дагуу бид холбоотой нөлөөлөл, үзүүлэлтүүдээ тайлагнаад 2 жил болжээ.

Энд дарж Тогтвортой Хөгжлийн Тайлантай танилцана уу:

Рубрики
Архив новостей Специальный - новости Пресс релизы Рекомендация - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

Сахаргүй, амин дэмээр баяжуулсан Baby Shark сүү шинээр худалдаанд гаргалаа

АПУ компани Baby Shark дүрийн лицензийн албан ёсны эрхийг баталгаажуулж, хүүхэд багачууддаа зориулан сахаргүй, амин дэмээр баяжуулсан BABY SHARK цоо шинэ хоёр төрлийн амт бүхий, сахаргүй сүүг хүүхэд багачууддаа зориулан гаргалаа.

Харилцагчдадаа зориулсyан “Always forward Together – Experience Show” арга хэмжээний үеэр  «АПУ Дэйри» Монгол сүүний үйлдвэр «Meaningful Enjoyment» хэмээх танилцуулгаа хийж, шинэ брэндүүд, дэвшилт үзэлт санаагаа танилцуулсан юм.

Baby shark амтат сүүний чихэрлэг амтыг сахараар бус байгалийн гаралтай чихэрлэг амт оруулагчаар найруулсан. Чихэрлэг амт оруулагч стевиа нь ургамлаас гаргаж авсан бүх насныхан хэрэглэхэд аюулгүй, байгалийн гаралтай юм. Энгийн сахартай харьцуулахад өөр бүтэц, шинж чанартай тул хүүхдийн шүдний пааланг гэмтээж улмаар цоорол үүсэхээс сэргийлдэг ажээ. Арга хэмжээний үеэр «АПУ Дэйри» Монгол сүүний үйлдвэрийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний эрүүл мэндийг өдөр тутмын сүү, сүүн бүтээгдэхүүнээр дэмжих их үйлсэд хамтдаа зүтгэе” хэмээн уриалга дэвшүүлж, энэ салбарыг шинэ шатанд гарч буйг тунхаглалаа.

Рубрики
Архив новостей Специальный - новости Специальный - Пресс релизы Пресс релизы Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

АПУ ХК 100 жилийн ойн хүрээнд “Always forward Together – Experience Show” зохион байгууллаа

Үндэсний үйлдвэрлэл, хамтын ажиллагааг эрхэмлэдэг АПУ компани 100 жилийн ойгоо тохиолдуулан хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж “Always Forward Together: Experience Show” цоо шинэ арга хэмжээг зохион байгууллаа.

Олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацийг тасралтгүй хийж буй АПУ компани 100 жилийн хугацаанд дэлхийд үнэлэгдэх үнэ цэн бүтээж буй харилцагч, хамтрагчидтайгаа шинэ санал санаачилгаар хамтдаа урагшилж, шинийг эрэлхийлэн мэдлэг туршлагаа хуваалцсаар байна.

Энэ арга хэмжээ нь хамт олон, харилцагч, хамтрагчиддаа цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна бүтээгдэхүүн хэрхэн бүтэж буй үйл явц, түүхий эд татан авалт, брэндийн утга учир, үнэ цэн,  түүх, уламжлал, инновац гэх мэт бүхий л шинэ шинэлэг туршлага, мэдээллийг нэг дор хүлээн авах боломж олгосноороо ач холбогдолтой боллоо.

Өөрийн биеэр шууд мэдэрч, турших, оролцох, сонирхох боломж олгохыг зорьлоо.

https://www.facebook.com/APUCompany/videos/922225436254630

АПУ компани нь газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчдын хамт Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. АПУ ХК нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд 28 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх орны өндөр шимт цэвэр орц, найрлага, олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновациар дамжуулан АПУ компани 4 тивийн 8 улсад улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна.  Гэр үйлдвэрлэлийн төслөөр дамжуулан малчдын орлого, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт нийгмийн хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчин үеийн хэрэглэгчдийн онцлогт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг үйлдвэрлэж байна.

АПУ компани хариуцлагатай, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Соёлоор гоёно: Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” шилний хог хаягдлыг бууруулах төсөл гэх мэт нийгмийн эерэг нөлөөллийн кампанит ажлаар дамжуулан бизнес хоорондын болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан, эерэг үйлдэлд уриалсаар байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43-р зарлигтай уялдуулан бага градус бүхий олон инновац төрүүлэн гаргасны нэг нь залуусын хэрэглээний шинэ тренд, соёл бүхий RTD (Ready to drink) буюу шууд хэрэглэх коктейлийг гаргасан явдал байв.

100 жилийн ойгоо угтан компанийн уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилж, шинэ эрхэм зорилго, ирээдүй рүү чиглэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үнэ цэнийг хамтдаа бүтээлцэж ирсэн эрхэм хамт олон, харилцагч, түншүүддээ зориулан салбарын шинэ жишгийг хамтдаа тодорхойлж, үйл ажиллагааны талаарх бүхий л талын мэдээллийг хүргэн, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг түгээж, өөрийн биеэр туршиж үзэх, танилцах боломжийг олгосноороо онцлог арга хэмжээ болж өнгөрлөө.

 

АПУ компани 100 жил — Үргэлж өөдөө

Рубрики
Архив новостей Специальный - новости Рекомендация - новости Нүүр хуудасны онцлох мэдээ О брэндов и продукций Нүүр хуудас - мэдээ Новости

Шинэ төрлийн RTD коктейль EVE брэндийг танилцуулж байна

Өнгөрсөн онд АПУ компани дөрвөн өөр төрлийн амт бүхий OOZE брэндийг зах зээлд гаргаж байсан бол энэ удаад EVE брэндийг цоо шинээр танилцуулж байна.

Орчин үеийн залуусын шинэлэг хэрэглээний хэв маягийг бий болгож буй  RTD буюу уухад бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ өсөж, энэ онд RTD бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ 12 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

EVE RTD коктейль нь EDEN брэндийн суурь орц болдог сайн чанарын альфа спирт болон модлог ургамал, цэцэгс, жимсний амтуудыг нэмж өгснөөрөө давуу талтай. Бүтээгдэхүүний хатуулгыг хэмжээ 4,5 хувь.  Одоогоор зах зээлд гурван төрлийн амт бүхий бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энэ бүтээгдэхүүнүүд нь ямар ч сахар болон өөх тосны агууламж байхгүй. Хамгийн бага калорийн хэмжээг агуулсан тул дасгал хөдөлгөөнөөр хичээллэж буй хүмүүст тохиромжтой.

Рубрики
Архив новостей Специальный - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

«Хамаг Монгол-Дэлхийд» соёлын фестивалийг амжилттай зохион байгууллаа

АПУ компани уламжлал болгон зохион явуулдаг “Хамаг Монгол” соёлын фестивалийг түүхэн 100 жилийн ойдоо зориулан брэнд бүтээгдэхүүнээ экспортлогч болон хамтын ажиллагаатай улсуудын соёлыг түгээх агуулган дор «Хамаг Монгол — Дэлхийд» сэдэвтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Нийт ажилчдынхаа хамтын нөхөрлөл, нэгдлийг бий болгох, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой “Хамаг Монгол” урлагийн наадамд нийт найман багийн 2400 гаруй залуус авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

“Хамаг Монгол – Дэлхийд” урлагийн наадмын Шилдгийн шилдэг  хамт олноор Франц улсын соёл, уламжлалыг  цогц харуулж  чадсан Агуулахын алба, Худалдааны маркетингийн алба, Экспортын алба, Хангамжийн алба, Борлуулалтын дата мэдээлэл хөгжүүлэлтийн алба , Худалдан авалтын алба, Орон нутгийн борлуулалтын алба, Сонгон шалгаруулалтын алба багтсан хамт олон шалгарсан бол тэргүүн дэд байранд Герман улсын соёл, дуу хөгжим, уламжлалыг харуулсан Борлуулалтын  Off сувгийн алба, Инженерингийн алба, Тайгер төв үйлдвэрийн санхүү тайлагналын алба, Олон улсын брэнд маркетингийн алба, Агуулахын алба, Хүний нөөцийн үйл ажилллагааны алба, АПУ төв үйлдвэрийн шар айргийн үйлдвэрийн хамт олон шалгарч гутгаар байрт Казахстан улсын уламжлалт түүх соёлыг харуулсан “Спирт Бал Бурам” компанийн хамт олон шалгарлаа.

Түүнчлэн бүтэн өдөр  хамт олноороо авьяас чадвараа сорин өрсөлдөхөөс гадна хөгжөөн дэмжиж, тухайн улсын хоол хүнс, ахуйн соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэснэээрээ цогц арга хэмжээ болж өндөрлөлөө.

Рубрики
Архив новостей Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

Олон улсын «Prowein 2024» үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцлоо

АПУ компани 30 жилийн түүхтэй дэлхийн хамгийн том шингэн хүнсний олон улсын үзэсгэлэн болох «Prowein 2024» арга хэмжээнд  CHINGGIS KHAN брэндээр Монгол улсаас анх удаа  амжилттай оролцлоо.

Энэ жил Prowein үзэсгэлэнд 65 улсын 5400 компани оролцож, 135 улсын 50 мянга гаруй зочид хүрэлцэн ирж сонирхсон байна.  Энэхүү үзэсгэлэн нь хэрэглэгч харилцагч нарыг холбосон хамгийн том гүүр гэж олон улсын хэмжээнд үздэг бөгөөд тус үзэсгэлэнд   АПУ компани Chinggis Khan, Soyombo, Chinggis Grand Khan, Eden брэндүүдийг дэлхийн хэрэглэгч нарт танилцуулж, экспортын үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргасан үйл явдал боллоо . Үндэсний брэнд бүтээгдэхүүнээ олон улсад таниулах  Монгол улсаа дэлхийд сурталчлах ажлаа үе шаттайгаар өргөжүүлэн ажилласаар байна.

Рубрики
Архив новостей Нүүр хуудас - мэдээ Новости

«Гайхамшигт жолооч — Уусан бол жолоо барьдаггүй» аян амжилттай хэрэгжиж байна

Төр болон хувийн 20 гаруй байгууллага өөрсдийн зүгээс санаачилсан кампанит ажлаар дамжуулан нийгэмд эерэг соёлыг түгээх, уриалах, зөв дадал зуршлуудыг бий болгоход хийж буй ажил, туршлагаа «Social Impact 2024» хэлэлуүүлгээр солилцлоо. Энэ хэлэлцүүлэгт АПУ компани “Соёлоор гоёно” төслийн дэд хэсэг болох “Гайхамшигт жолооч — Уусан бол жолоо барьдаггүй” аяны үр дүн, эерэг нөлөөллийг бий болгож буй туршлагаасаа хуваалцсан юм.

“Гайхамшигт жолооч- Уусан бол жолоо барьдаггүй” аяныг өнгөрсөн оны 3 дугаар сараас хэрэгжүүлж эхлүүлэн одоогийн байдлаар 10 мянга гаруй иргэн “Уусан үедээ жолоо барихгүй” байх амлалтаа өгч, олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн үйл ажиллагаануудад үе шаттайгаар таниулан оролцож байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн тоо 2022 онд 54791 байсан бол 2023 онд 43146 болж 21,2 хувиар буурчээ.

Энэхүү нийгмийн эерэг нөлөөллийн аяны хүрээнд сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг, FC Ulaanbaatar, Mото спортын клуб, UB Cab зэрэг газруудтай хамтран ажиллаж олон нийтэд  эерэг дадлыг бий болгох кампанит ажлаа өрнүүлсээр байна.

Рубрики
Архив новостей Рекомендация - новости О брэндов и продукций Нүүр хуудас - мэдээ Новости

Хүүхдэд зориулсан 250 мл савлагаатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэллээ

Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Цагаан хувьсгал” уриалгаа үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал хүүхдэд зориулсан 250 мл савлагаатай сүүний шугамыг амжилттай суурилуулж Дээж сүү, PRO+,  Лактозгүй сүүгээ жижиг савлагаатайгаар зах зээлд худалдаалж эхлээд байна.

Энэхүү 250 мл савлагаатай бүтээгдэхүүн савлах шугам нь цагт 9000 ширхэг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай бөгөөд хэрэглэхэд хялбар, авч явахад авсаархан, хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой болсноороо давуу талтай юм.

Нэг аяга (250 мл) сүү кальцийн өдрийн зөвлөмж хэмжээний 28%, В2 амин дэмийн 26%, В12 амин дэмийн 18%, калийн 10%, фосфорын 22%, селений 13%-ийг тус тус хангадаг байна.

Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг 3-5 дахин өсгөх зорилтын хүрээнд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хөрөнгө оруулалт хийж сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийн НЭМҮҮ өртгийн сүлжээг цогцоор нь шийдэх гарц гаргалгааг эрэлхийлж, сүүний салбарын “Цагаан хувьсгал” уриалгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Рубрики
Архив новостей Нүүр хуудас - мэдээ Новости

Хонин нуга брэнд Моццарелла бяслагаар нэр төрлөө нэмлээ

АПУ компани 100 жилийнхээ ойн босгон дээр импортын дуураймал бяслагийг орлож, дотоодын сүү бэлтгэн нийлүүлэгчдийн тогтвортой амьжиргааг дэмжиж буй «Монгол бяслаг, Шигүдэри» урлах үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Ингэснээр дэлхийн стандарт хангасан орчин үеийн технологийг Монголын цагаан идээний уламжлал, ур ухаантай хослуулж бяслаг, шимийн сархдыг урлаж байгаа бөгөөд хэрэглэгчдийн гарт Хонин Нуга, Шигүдэри брэндүүд аль хэдийн хүрээд байгаа билээ.

Моццарелла бяслаг нь Италийн өмнөд хэсгийн Кампаниа мужаас үүссэн ба энэхүү бяслагийг дэлхий даяар үйлдвэрлэж хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг.

Моццарелла бяслагны хамгийн чухал зүйлс болох хайлалт, суналт, амт чанарыг хослуулан, цэвэр үнээний сүүгээр урлав.

Байгалиас таны ширээнд — Хонин нуга

Рубрики
Архив новостей Рекомендация - новости О брэндов и продукций Нүүр хуудас - мэдээ Новости

Mont-Yak болон Шигүдэри брэндийн амталгаат худалдаа үргэлжилж байна

Сар шинийн баярыг угтан Шангрила моллын нэг давхарт Монгол сарлаг төслийн хүрээнд хэрэгжин хэрэглэгчийн гарт хүрээд буй сарлагийн сүүн бүтээгдэхүүний Mont-Yak брэнд мөн Монгол уламжлалт аргаар орчин үеийн технологитой хослуулан бүтээсэн Шигүдэри сүүн архины амталгаат худалдаа болж байна.

Амталгаат худалдаа 02 дугаар сарын 10-ныг дуустал үргэлжилнэ.

Рубрики
Архив новостей Специальный - Пресс релизы Рекомендация - новости Нүүр хуудас - мэдээ Новости

«Гайхамшигт жолооч- Уусан бол жолоо барьдаггүй» аян үргэлжилсээр…

АПУ компани “Соёлоор гоёно” төслийнхөө хүрээнд “Гайхамшигт жолооч — Уусан бол жолоо барьдаггүй” нийгмийн эерэг нөлөөллийн аяныг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтуудтай «Гайхамшигт жолооч — Уусан бол жолоо барьдаггүй» эерэг нөлөөллийн аянаараа хамтран ажиллаж байна.

АПУ ХК нь хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ төрлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вэб цэс нэмэлтээр хөгжүүлж QR хэлбэрээр бүтээгдэхүүний шошгон дээр байршуулалт хийхийн зэрэгцээ хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллүүдийг шинээр зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний шошгон дээр байршуулан зохистой хэрэглээг уриалж байна.

Рубрики
Архив новостей Специальный - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

Дэлхийн аваргын цом үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа

Анхны Дэлхийн аваргын цом, Роналдогийн Алтан бөмбөг, Марадонагийн Дэлхийн аваргын алтан медаль, Пелегийн Дэлхийн аваргад өмсөж байсан өмсгөл зэрэг үнэт үзмэрүүдийг хөл бөмбөгийн хорхойтнууддаа зориулан эх орондоо авч ирэх, олон нийтэд дэлгэн үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Арга хэмжээг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжийг олгож, хөл бөмбөгийн тайлбарлагч Батзаяагийн дэлгэрэнгүй тайлбартайгаар  нэгэн өдрийг хөл бөмбөгийн хорхойтон, залуусдаа сонирхуулав.

Спортыг дэмжигч АПУ компани, Нийслэл брэнд болон FC Ulaanbaatar хамтран хөл бөмбөгийн спортод сонирхолтой, хайртай дэмжигч нартаа зориулан эдгээр түүхэн гайхамшигт үзвэрүүдийг үзүүллээ.

Рубрики
Архив новостей Пресс релизы Рекомендация - новости Нүүр хуудас - мэдээ Новости

Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан Дижитал шошго

Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан Монголын анхны дижитал шошгыг АПУ компани бүтээгдэхүүндээ нэвтрүүлж, инновацыг тогтмол шингээн ажиллаж байна.

ХУРД хамтлагийн 30 жилийн ойн баярт зориулан гаргасан Боргио брэндийн HURD LIMITED EDITION-ээс эхлүүлэн хариуцлагатай хэрэглээг таниулах зорилгоор дижитал шошгийг 5 брэндийн 12 нэр төрлийн бүтээгдэхүүндээ байршуулаад байна.

Рубрики
Архив новостей Специальный - новости Рекомендация - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

Шунхлай Групп бүх ажилтандаа АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олголоо

Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагчдын нэг Шунхлай Групп 30 жилийн ойгоо тохиолдуулан групп компанийн нийт 7500 ажилтандаа талархал илэрхийлж, АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олгох шийдвэр гаргалаа.

Уг шийдвэрийн хүрээнд, АПУ ХК-ийн 100 жилийн ойг угтан АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “АПУ ХК-ийн 1,206,810 ширхэг халаасны хувьцааг дахин гаргах замаар, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг баталж, ажилласан жилийг 100 ширхэг хувьцаагаар үржүүлэн хувьцаа эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

(Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөртэй энд дарж танилцана уу).

Тус шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрч, халаасны хувьцааг гүйлгээнд гаргаж, хаалттай хүрээнд ажилтнуудад эзэмшүүлж бүртгэхийг ҮЦТХТ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

Шунхлай Группийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор Группийнхээ ирээдүй, хөгжлийн зорилгоо хамтын зорилго болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана гэж үзэж байна. Тиймээс өмнөх 30 жилтэй харьцуулшгүй хурдаар хөгжин өөрчлөгдөх хэтийн ирээдүйг алслан тодорхойлж “Шинэ хил хязгаар руу манлайлах” уриан дор улс орныхоо тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх,
хөгжлийн хурдасгуур болохыг Шунхлай группийнхээ хэтийн зорилго болгож байна”.

АПУ ХК нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд том хувьцаа эзэмшигч нь Шунхлай Холдинг, HEINEKEN компаниуд байдаг. МХБ-д зах зээлийн үнэлгээ, ногдол ашиг, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо, хөрвөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх байр суурьт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ ₮10 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд үүний 12 хувийг АПУ ХК эзэлж байна.

Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үед гараагаа эхэлсэн Шунхлай Групп нь өдгөө жилдээ 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 630 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, худалдаа, технологийн бизнесүүдээс бүрдсэн 8 чиглэлд 20 гаруй компаниудыг хамруулсан үйл ажиллагаа явуулж байна.

Рубрики
Архив новостей Специальный - новости Нүүр хуудас - мэдээ Новости

АПУ ХК “Grand Bull Awards 2023”-ийн “Шилдэг нээлттэй хувьцаат компани”-аар тодорлоо

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” арга хэмжээнд “Шилдэг нээлттэй хувьцаат компани”-аар АПУ ХК-ийг нэрлэлээ.  

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд АПУ компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2500 орчим ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна.  

Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд АПУ ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж байна.  

АПУ компани 2019-2022 онд Монголын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар тодорч, нэгж хувьцаанд олгодог ногдол ашгаараа тогтмол тэргүүлэгч, 20 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекст багтдаг компани билээ. Мөн түүнчлэн байгууллагын нийгмийн хариуцлагын чиглэлээр нийгэм, байгаль орчинд ээлтэй, хамтын үнэ цэн бүхий олон төсөл хөтөлбөрүүдийг үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлж ирсэн.

Рубрики
Архив новостей Специальный - новости Пресс релизы Рекомендация - новости Нүүр хуудас - мэдээ Uncategorized Новости

Органик хүнсний гэрчилгээгээр баталгаажсан Mont-Yak брэндээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ

Mont Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн  органик хүнсний баталгаажилтын SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд органикыг баталгаажуулсны үндсэн дээр авдаг баталгаажилтын гэрчилгээ ба сүү саах, сүүгээ хөөрүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгож савлагдах хүртэл бүхий л үе шатанд оролцож буй түүхий эд нь органик болохыг нотолж буй юм.

Үүний зэрэгцээ Апу компани Монгол сүүний үйлдвэр Mont-Yak брэндийн сарлагийн сүүгээр хийсэн есөн төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

АПУ компани «Монгол Сарлаг”  гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн билээ.  Энэхүү төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандарт, сарлагийн саалтуурыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

Төслийн хүрээнд гэр үйлдвэрлэлийн эхний шатны боловсруулалтад нэмүү өртөг шингээн Чулуут сумын ард иргэдээс түүхий эдээ хангаж  малчидтай хамтарч энэхүү бүтээл стандартын эзэд болж амжилттай хэрэгжүүлж анхны малчидтай хамтарсан органик хүнсний гэрчилгээтэй сарлагийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болж байна.

“АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэрийн Сарлагийн эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад 1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байгаа юм.

Рубрики
Архив новостей Специальный - новости Рекомендация - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

«Монгол бяслаг, Шигүдэри» урлах үйлдвэр Bloomberg Awards 2023 – Шилдэг бүтээн байгуулалт шагнал хүртлээ

 

Блүүмбэрг ТВ-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Bloomberg Awards 2023 арга хэмжээгээр АПУ компанийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр Шилдэг бүтээн байгуулалт шагналыг хүртлээ.

Нэг ээлжиндээ 8 тонн сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг АПУ компани 2015 оноос судалгааны ажлыг хийж эхлэн, дотоод, гадаадын бяслаг судлаачдын ур ухааныг шингээж, 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар бүтээн байгуулаад байна.

АПУ компанийн дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, цэвэр сүүний бяслагийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой тус үйлдвэр «Wine belt» буюу Алтан өргөргийн бүслүүрт байршдаг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байршилтай бөгөөд Европын Холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, хаягдалгүй үйлдвэр юм.

Голланд, Швейцарь, Англи зэрэг улсуудын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийг худалдаанд гаргаж эхлээд байна. Мөн түүнчлэн шимийн архи боловсруулах Монгол технологийг европ технологи, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар стандартжуулж, Монголын хамгийн анхны №1 шимийн архи болох ёслол, хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт “Шигүдэри” брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргээд буй.

Хонин нуга брэндийн тухай дэлгэрэнгүйг: Honin Nuga | APU DAIRY

Шигүдэри брэндийн тухай дэлгэрэнгүйг: Шигүдэри (apu.mn)

Рубрики
Архив новостей Нүүр хуудас - мэдээ Новости

Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах залуусын мэтгэлцээнийг дэмжин ажиллаа

Хүн бүрт хөгжил дэвшлийг хүртээмжтэй байлгах, ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалахыг зорьж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа АПУ ХК  нэмэгдүүлэн ажиллаж байна.  Эх дэлхийгээ хайрлах, аливаа сөрөг нөлөөллүүдийг хязгаарлах, нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлөх тогтвортой хөгжлийн арга хэмжээг сурталчлан таниулах, татан оролцуулж, хамтран хэрэгжүүлэхэд залуусын оролцоо ихээхэн чухал юм.

Энэ хүрээнд залуусын дунд зохион явуулсан “Гэрэгэ” клубын парламентийн мэтгэлцээнийг дэмжин ажиллаа. Залуусын нийгмийн тогтвортой хөгжлийн асуудлуудад шийдэл олоход төвлөрсөн энэхүү мэтгэлцээнд Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг ангилан ялгаж, дахин ашиглах тогтолцоог төр болон хувийн хэвшил хамтран хөгжүүлэх, эдийн засгийн төвлөрлийг орон нутаг руу чиглүүлэх гэх мэт  чухал сэдвүүдээр мэтгэлцсэн юм.

Цаашид бид тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах аливаа үйл ажиллагаандаа залуусын оролцоог дэмжин ажиллаж, тэдний тогтвортой хөгжлийн сэдвийн хүрээнд хийсэн мэтгэлцээний үр дүнд гарсан шийдлийг төсөл хөтөлбөртөө шингээн хэрэгжүүлэхийг чармайн ажиллаж байна.

Рубрики
Архив новостей Специальный - новости Нүүр хуудас - мэдээ Новости

Дэлхийн чанарын долоо хоногт АПУ компани

АПУ ХК байгуулагдсан цагаасаа хойш чанарыг эрхэмлэн, бүхий л үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлж, манлайлан ажиллаж байна.

 

Бидний хэрэгжүүлдэг стандартын нэг суурь элемент нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон бусад бүх үйл ажиллагаандаа эхний үйлдлээрээ алдаа дутагдалгүй, зөв хийж, шат бүрдээ чанарыг хадгалахын төлөө зорьж ажилладаг.

АПУ ХК нь 440 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүндээ чанар стандартын нэгдсэн удирдлагын тогтолцоо ISO 9001- Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001 — Байгаль орчны менежментийн тогтолцоо, FSSC 22000 — Хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани.

Түүхий эд нийлүүлэлт, тээвэр ложистик, үйлдвэрлэл, түгээлт, худалдаа болон хэрэглэгч хүртэлх бүх шат дамжлагадаа дээрх чанарын стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн АПУ ХК нь олон улсын дээрх стандартуудыг шинэчлэгдэх тухай бүрд үйл ажиллагаандаа нутагшуулан, орчин үеийн стандартын хэрэгцээ шаардлагатай хөл нийлүүлэн ажилласаар байна.

Энэ жилийн “Үндэсний Чанарын чуулган”-ы илтгэлд АПУ ХК-ийн Чанарын албаны дарга Г.Ганчимэг төлөөлөн оролцож илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлээр «Чанар» гэдгийг зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээнд тавьдаггүй ба түүнийг үйлдвэрлэж, бүтээж буй хүмүүсийн чанар хамгийн чухал нь байдаг. Энэ хүрээнд АПУ ХК нь Монгол улсаас  “Ажиллахад таатай газар” хэмээх олон улсын гэрчилгээг анх удаа авсан. Монгол хүний, монгол ажилтны Чанарыг эрхэмлэн үйлдвэрлэсэн АПУ компанийн бүтээгдэхүүн олон улсын зах зээлд аль хэдийн хүрч, тэдний таашаан хэрэглэх дуртай бүтээгдэхүүн болоод байгаа талаар онцоллоо.

Сүүлийн жилүүдэд АПУ ХК олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлэн ОХУ, БНХАУ, Солонгос, Тайланд, Польш, АНУ, Европын Холбооны улсуудад борлуулж байна.

Мөн дотоодын ханган нийлүүлэгч компаниуддаа чанар стандартуудыг ханган ажиллах тал дээр заавар, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Ингэснээр түүхий эд материалын чанар сайжирч, тэдний зардал буурч, бүтээгдэхүүний чанар сайжирахад чухал нөлөө үзүүлсээр байна.

Жил бүр зохион байгуулагддаг “Дэлхийн чанарын өдөр – Чанарын долоо хоног” нь энэ жил “Quality: Realizing your competitive potential”  буюу “Чанар бол өрсөлдөх чадвар, чадвараа ахиулья” гэсэн уриатай дэлхийн нийтээр өрнөж байна.

Рубрики
Архив новостей Специальный - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

“Career Expo-2023” өдөрлөгийг дэмжин ажиллаа

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гадаадад Төгсөгчдийн Холбоо, HR CLUB хамтран зохион байгуулж буй CAREER EXPO-2023 залуучуудын хөдөлмөрийн өдөрлөгийг АПУ компани дэмжин ажиллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь эх орондоо болон гадаадад сурч, ажиллаж буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой. Уг арга хэмжээнд томоохон ажил олгогч 50 байгууллагуудын 2500 орчим нээлттэй ажлын байр зарлаж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийсэн юм.

Уг үйл ажиллагаанд биеэр ирж мэдээлэл авахаас гадна цахимаар оролцох боломжтой байснаараа давуу талтай байв.

Арга хэмжээнд:

  • “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”
  • “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”
  • Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем И-Жоб платформ
  • Гадаадад сурах, тэтгэлэг авах, сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрхэн үр бүтээлтэй хэрэгжүүлж, ажлын байраар хангагдах талаар зөвлөмж мэдээлэл
  • “Залуучуудын зохистой хөдөлмөр” үндэсний сүлжээнээс зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сурталчилгаа мэдээлэл хийсэн юм.

Мөн залуучууд ажил, амжилтын түүхээсээ хуваалцаж, мэргэжлийн байгууллагууд  сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

АПУ компани нээлттэй сонгон шалгаруулалтыг хүртээмжтэй, түргэн шуурхай, хүссэн газраасаа хандах боломжтой болгох үүднээс  https://hello.apu.mn/ системийг хөгжүүлэн нэвтрүүлээд байна. Та бүхэн дээрх линкээр дамжин орж, өөрийн хувийн хаягаа үүсгэн АПУ компанид нээлттэй байгаа ажлын байрнаас сонгон анкет илгээгээрэй. 

Рубрики
Специальный - новости Архив новостей Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

«Чингис Хаан» брэнд Robb Report-Thailand сэтгүүлийн «BEST OF THE BEST 2023»-ийн онцлох брэндээр нэрлэгдлээ

Үндэсний өв, соёлыг дэлхийд сурталчилсан «Чингис хаан» брэнд нь дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд тэргүүлэх дуу хоолой болсон олон улсын Robb Report-Thailand сэтгүүлийн «BEST OF THE BEST 2023»-ийн онцлох брэндээр нэрлэгдлээ.
Тайландын Хаант Улсад болсон BEST OF THE BEST AWARD & GALA NIGHT буюу тухайн жилийн салбар бүрийн шилдгүүдийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээг «Чингис Хаан» брэнд чимж, тансаг зэрэглэлийн зах зээлд хэрэглэгчдийн ташаалд нийцэж амжилттай байршсаар байна.
АПУ ХК нь Монгол улсын эдийн засагт экспортын төрөлжилт бий болгох хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байна.
#ДэлхийдХамтдаа
Рубрики
Нийгэмд чиглэсэн бодлого Архив новостей Специальный - новости Тогтвортой хөгжил Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

“НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аяныг эхлүүллээ

АПУ ХК-ийн бүтээгдэхүүний гол түүхий эд бол Монгол орны үржил шимт нутагт бэлчээрлэн өвсний сайнаар идээшсэн үнээний цэвэр сүү билээ.

Түүхий эдийг малчдын гараас хэрэглэгчийн гарт очих хүртэлх оролцогч бүх талууд буюу малчдаас үйлдвэрлэгч, цаашлаад хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, тогтвортой үйлдвэрлэл, зохистой хэрэглээний дадал, шаардлагыг хэвшүүлэн ажиллах нь хамгийн чухал юм.

Бид 1600 гаруй малчид фермерүүдтэй нягт хамтран ажилладаг бөгөөд малчдынхаа Хөдөө аж ахуйн зохистой дадал болон баталгаат органик хүнсний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сүүний чанарыг сайжруулах зэрэг зорилгоор “НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аяныг санаачлан эхлүүлээд байна.

“НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аянаар дамжуулан сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ чадавхыг сайжруулах, хамтын ажиллагаагаа “Бэлтгэгч, Худалдан авагч” хүрээнээс хальж урт хугацааны тогтвортой хамтран ажиллагсад болон хамт хөгжих зорилго тавин, үе шаттайгаар ажиллаж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагатай хамтран малчдад сүүний баталгаажсан органик мал аж ахуйн талаарх мэдээллийг хүртээмжтэйгээр хүргэхээр ажиллаж эхэллээ.

Стратегийн онцгой хүнс болсон сүүний чанар, АПУ ХК-ийн сүү бэлтгэн нийлүүлэлтийг түүчээлэн ажиллаж буй Зүүнхараа дахь малчид маань аяны эхний арга хэмжээнд оролцсон юм.

Аяны хүрээнд анхан шатны үйлдвэрлэгч буюу малчдад Хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, баталгаажсан органик Монгол хүнс бэлтгэх замын зургийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран танилцуулж, өрхийн санхүүгийн боловсрол, малчдад чиглэсэн санхүүгийн хүртээмжийг цахим платформуудаар дамжуулан ойртуулах зэрэг салбарын цаг үеийн боломж, хандлагыг хуваалцсан юм.

Мөн цаашид Архангай аймгийн Чулуут сумын сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ дунд “Ногоон Дадалт Малчид” мэдлэгжих аяныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Рубрики
Архив новостей Специальный - новости Специальный - Пресс релизы Нийгэмд чиглэсэн бодлого Пресс релизы Тогтвортой хөгжил Рекомендация - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АПУ компанийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо

Монгол Улс сүү сүүн бүтээгдэхүүний дотроос ганцхан бяслаган бүтээгдэхүүний 90 гаруй хувийн импортын хамааралтай байдаг бөгөөд 2022 оны байдлаар 3000 тн бүхий 103 тэрбум төгрөгийн бяслаг төст, дуураймал бяслагийг импортлоод байна. Өөрөөр хэлбэл, бид орлуулагч ороогүй цэвэр сүүгээр хийсэн бяслаг хэрэглэдэггүй гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг санаачлан хүнсний хангамж, аюулгүй байдал, тэр дундаа эрүүл чанартай хүнсийг Монгол хүн бүрд хүргэх зорилгоор хүнсний салбарт ажиллаж буй хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж буй билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болж АПУ компаниас “Цагаан хувьсгал” санаачилгыг 2023 оны 03 сард дэвшүүлж, 8 зорилтын хүрээнд сүүний салбарт манлайлж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч оны 6 сард 7 брэндийн 60 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ Дэйри: Монгол сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаа Монголдоо төдийгүй дэлхийд ховорд тооцогдох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо. Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус үйлдвэрт айлчлахдаа “эх орноо эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч болох их үйлсэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байгаа эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, уламжилсан сүү боловсруулах арга барилыг сүүлийн үеийн техник технологитой хослуулан хөгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг цаг үе биднээс шаардаж байна.” гэж онцоллоо.

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хаягдалгүй, гадна агаарын хүйтнийг нөөцлөх замаар хөргөлтийн төхөөрөмжийн ачааллыг тэнцвэржүүлж, эрчим хүчний хэрэглээг бууруулах эко барилгын технологи бүхий техник, технологийн цогц шийдэл бүхий иж бүрэн цогцолбор юм. Үйлдвэр ашиглалтад орсноор тус орон нутгийн сүүний 30%-г татан авч, 40 шинэ ажлын байр, сүү бэлтгэн нийлүүлэх малчид, фермерүүдтэй тогтмол хамтын ажиллагаатай болж, хоногт 24 тонн, жилдээ 7.2 сая литр шингэн сүүг боловсруулан Монгол малын сүүнээс дэлхийн стандартад нийцсэн 5-6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломж бүрдэж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх «Монгол бяслаг» үйлдвэрийг нээж хэлсэн үг

 

Рубрики
Архив новостей Специальный - новости Нийгэмд чиглэсэн бодлого Тогтвортой хөгжил Рекомендация - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

АПУ компани «Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган»-ыг дэмжин ажиллаа

АПУ ХК салбарын тогтвортой хөгжлийг хамтран бүтээх зорилгын хүрээнд бодитоор хэрэгжүүлсэн сайн туршлагуудаа өнөөдөр ‘Тогтвортой хөгжлийн үндэсний чуулган’-ы үеэр хуваалцаж, үйлдлээрээ нэгдэхийг бүх оролцогч талд уриаллаа.
Бид өөрийн ханган нийлүүлэх сүлжээнд нэмүү өртгийг жигд тарааж, малчид, тариаланчдын орлогыг өсгөх, цаашлаад орон нутгийн хөгжлийг хурдасгах, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, импортыг орлох, экспортын боломжийг нээх зэрэг тогтолцооны өөрчлөлтүүдийг тогтвортой хөгжлийн бодлогын дагуу хийсээр байгааг бизнесийн салбарын сайн жишиг болгон үргэлжлүүлэн ажиллах юм.
Рубрики
Специальный - новости Рекомендация - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

Үндэсний өв соёлоор гоёно: Алтайн ятга

Алтайн ятга хэмээх хөгжмийн зэмсгийг анх 2008 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх, Н.Батбаяр нар Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны оршуулгаас олон тооны эд өлгийн зүйл гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байж. Нэн эртний, 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн ятгын урлагийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх үйлсийг өдгөө СТА Д.Ганпүрэв зорин ажиллаж, уг санаачилгыг Монгол соёл, уламжлалд элэгтэй Недерланд улсын иргэн Рован Лий Хартцукер дэмжин, энэхүү өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулан олон нийтээс хөрөнгө татах ажлыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан эхлүүлсэн байдаг: Fundraiser by Rowan Hartsuiker : https://www.gofundme.com/f/altai-yatga

АПУ ХК Соёлоор Гоёно төслийнхөө хүрээнд «Таатай яа» хэмээх шинэ уран бүтээлийг Алтайн ятгаар эгшиглүүлж, бүтээсэн. 

Энэхүү өв соёлын билэгдлийг үр хойчдоо өвлүүлэх зорилгоор гурван ширхэг Алтайн ятга хөгжмийн зэмсгийг СТА Д.Ганпүрэвээр урлуулан Өнөр бүл асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлаж байна. 1400 жилийн түүхт Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй уран бүтээлчдэдээ халуун талархал илэрхийлье!

Уран бүтээл бүтсэн болон Алтайн ятгын тухай МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, СТА уртын дуучин Б.Алтанжаргал, Регги дуучин: Мачо нарын ярилцлагыг хүргэж байна.

 

Рубрики
Архив новостей Специальный - новости Специальный - Мы АПУ Рекомендация - новости Спирт Бал Бурам ХХК Нүүр хуудасны онцлох мэдээ Мы АПУ Нүүр хуудас - мэдээ Новости

Хагас Зуунаар баталгаажсан ХАМТЫН ҮНЭ ЦЭН

АПУ ХК-ийн СББ ХХК нь 1973 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа орон нутгийн хөгжил цэцэглэлт, эдийн засаг, хүн ам, нийгэмдээ өндөр хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй байгууллага, газар тариалан эрхлэгчидтэйгээ хамт зуун дамжин өвлөгдөх чанар, соёл, хөгжил бүтээх үнэ цэнийг тасралтгүй бүтээж байна.

Бид түүхт 50 жилийн ойн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

НЭГ. ИМПОРТЫГ ОРЛОХ ЖИНХЭНЭ СҮҮНИЙ  «МОНГОЛ БЯСЛАГ, САРХАД»-ЫН ҮЙЛДВЭР

АПУ ХК дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бяслагийн импортын хамаарлыг жинхэнэ сүүний Монгол бяслагаар орлуулах, сүүний сархдыг дэлхийд таниулах үйлдвэрийг өөрийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн ойн босгон дээр нээлээ.

Үйлдвэрийн төслийн хүрээнд 2016 оноос судалгаа хийсэн бөгөөд Монгол Улс жилд 3000 тонн, нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гадны улс орнуудаас импортлож байгаагаас дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг байдаг төдийгүй сүүний орц байхгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан байдаг.

АПУ ХК нь дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа төдийгүй орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийн үйлдвэрээ байгуулж байна. Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө тэлэхийг АПУ компани ийнхүү зорьж байна.

«Монгол бяслаг, сархад»-ын үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байрлалтай бөгөөд Мандал сумын малчдаас сүүгээ тогтмол татан авч, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд мөн хувь нэмрээ оруулах юм.

 

 

ХОЁР. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ СББ ХХК

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 101 дүгээр зарлигаар АПУ ХК-ийн охин компани Спирт Бал Бурам ХХК Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авлаа.

Мөн АПУ ХК-ийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн түүхийг бичилцсэн ажилтнуудын төлөөллүүдийн гавьяа зүтгэл, хөдөлмөрийг төр үнэлэн төрийн өндөр дээд шагнал, тэмдгээр шагналаа.

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – 1
  • Алтан гадас – 8
  • Хөдөлмөрийн хүндэт – 11
  • Үйлдвэр Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
  • Үйлдвэр Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан
  • ХХААХҮЯамны Жуух бичиг
  • Сэлэнгэ аймгийн Хүндэт тэмдэг
  • Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт Өргөмжлөл
  • Эрчим Хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль

 

50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН НААДАМ

Улс, аймаг, сумын алдар цолтой 64 хүчит бөхчүүд барилдаж, 10 аймгийн 20 гаруй сумдын 320 морьд уралдаж, 229 эрхий мэргэн харваачид сумаа тавьж, 21 багийн 168 харваачид шагайн харваан цэц мэргэнээ сорьлоо.

БӨХ: Уран мэх, хүч чадлаараа АПУ компанийн бөх Улсын Арслан Б.Орхонбаяр аваргалж, Улсын Заан Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.

СУР ХАРВАА: Эрэгтэй сур харвааны төрөлд Архангай аймгийн мэргэн, Спортын мастер Д.Эрдэнэхүү түрүүлсэн бол эмэгтэй сур харвааны төрөлд Өвөрхангай аймаг, АПУ компанийн харваач Монгол Улсын Даян Мэргэн Б.Пунсалдулам түрүүллээ.

ШАГАЙН ХАРВААн төрөлд Сэлэнгэ аймаг, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Л.Довчинбазар ахлагчтай Улаанбаатар төмөр зам баг түрүүллээ.

МОРЬ: Хурдын морьд 6 насанд уралдлаа:

  • Азарга насанд 47 морьд уралдсанаас Архангай аймаг Өгийнуур сум, Магсаржавын Отгонбатын Залаат Хээр
  • Их насанд 69 морьд уралдсанаас Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, Дарийжавын Эрдэнэбаатарын Ягаан
  • Соёолон насанд 36 морьд уралдсанаас Дорнод аймаг Матад сум, Д.Цогтжаргалын Хар
  • Хязаалан насанд 42 морьд уралдсанаас Сэлэнгэ мандал сум, Б.Алтансүхийн хонгор Халзан
  • Шүдлэн насанд Сэлэнгэ аймаг, Мандал сум, Б.Батзаяагийн Хээр
  • Даага насанд Төв аймаг Батсүмбэр сум, П.Буриадын Бор тус тус түрүүллээ.

 

Хагас зуунаар баталгаажсан хамтын үнэ цэнийг бүтээлцсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье.

 

#СоёлоорГоёно #ХагасЗуун #ХамтынҮнэЦэн #АПУ_СББ50

 

Рубрики
Архив новостей Специальный - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан ДИЖИТАЛ ШОШГЫГ Монгол Улсдаа анх удаа нэвтрүүллээ

АПУ компани бүтээгдэхүүндээ инновацыг тасралтгүй нэвтрүүлж, шинэлэг шийдлүүдийг шингээн ажиллахыг эрмэлздэг. Дэлхий даяар зохистой хэрэглээг хэрэглэгчдэдээ сурталчлан таниулж, мэдлэгжүүлэх олон төрлийн аян өрнөж буй энэ үетэй АПУ компани хөл нийлүүлэн алхаж бүтээгдэхүүнүүддээ зохистой, хариуцлагатай хэрэглээг таниулах, дижитал хүртээмжтэй шийдлийг нэвтрүүлснээ зарлаж байна.

 

АПУ компанийн нийгэмд эерэг өөрчлөлтийг уриалах “Соёлоор гоёно” хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай хэрэглээний талаар мэдлэг, ойлголтыг дижитал шошгоор дамжуулан хэрэглэгчдэд хүртээмжтэйгээр хүргэх юм. Энэхүү хөтөлбөрийн дэд төсөл болох ‘Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй’ кампанит ажлаар дамжуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрсдэлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн шингэн хүнсний томоохон брэндүүд дижитал шошгыг бүтээгдэхүүндээ ашигладаг олон улсын жишгийн дагуу АПУ компани нэг алхам урд алхаж, өөрийн бүтээгдэхүүндээ нэвтрүүлж буй нь энэ юм. Уг шошгоор дамжуулан соёлтой, хариуцлагатай хэрэглэгчийн зан төлөвийг АПУ компани уриалан дэмжиж байна.

Энэхүү олон улсын шинэлэг, бүтээлч шийдлийг АПУ компани нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллийг түгээх дижитал шошгыг бүтээгдэхүүнүүддээ байршуулж эхлээд байна.

Уг шошгыг шингээсэн анхны бүтээгдэхүүн Хурд хамтлагийн 30 жилийн ойд зориулсан Боргио брэндийн HURD LIMITED EDITION байлаа.

Мөн амт, савлагаагаа бүрэн шинэчилсэн Нийслэл брэнд цаашид уг шошгоор гоёж хэрэглэгчдийн гарт хүрэх болно.

Рубрики
Архив новостей Специальный - новости Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Новости

Продукция АО «АПУ» вновь лидер качества на европейском континенте

Институт «Monde Selection», определяющий международное качество и стандарты, расположенный в Брюсселе, столице Бельгии, ежегодно оценивает продукты питания и товары для дома и выбирает лучшие из них.

В отборе 2022 года марки «EVOK» и «ELIX» АО «АПУ», первого национального производителя из Монголии, получили «Gold winning awards». Таким образом, продукция АО «АПУ» в очередной раз была названа продукцией, отвечающей самым высоким стандартам качества и стандартам на европейском и мировом рынках жидких продуктов питания.


В этом году в конкурсе, который проводится уже в 60-й раз, приняли участие производители из более чем 90 стран мира, представив более 3000 товаров и продуктов, которые участвовали в конкурсе с более чем 60 критериями и отобраны 80 квалифицированными экспертами, считающимися лучшими в своей области.

Критерии Monde Selection включают дизайн продукта, аромат, вкус, упаковку и общественное мнение, а 4 награды за качество присуждаются продуктам, набравшим самые высокие баллы.

Так, профессора вузов, инженеры-пищевики и профессиональные дегустаторы, являющиеся независимыми экспертами Международного института качества и стандартов, попробовали продукцию АО «АПУ» и повторно оценили ее качество как высококлассное.

С 1961 года подбор института «Monde Selection» всемирно известен определением качества спиртных напитков, алкоголя, пива, газированной воды, чистой воды, пищевых продуктов и пищевых добавок для здоровья.

Производители имеют право ставить знак института после того, как их продукция проверена институтом «Monde Selection», и европейские потребители оценивают знак как свой основной критерий качества.

АО «АПУ», национальная компания, конкурирующая в мире, официально реализует свою брендовую продукцию в Китае, России, Южной Корее и Польше. Мы также работаем над официальным запуском нашей продукции на рынке США в ближайшее время.#APUCompany #Elix #EVOK

Рубрики
Нүүр хуудас - мэдээ

КАДРЫ

Почему АПУ?

В основу наших успехов были заложены труд прилежных и трудолюбивых поколений сотрудников. Поэтому АО «АПУ» уделяет особое внимание решению социальных вопросов, содействию успеху и повышению потенциала наших кадров.