Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

“APU Olympics 2018” амжилттай болж өндөрлөлөө

Categories
Young Featured

Эрч хүчтэй хамт олон

Categories
Young Featured

Өнөөдрийн хөрөнгө оруулалт Маргаашийн бүтээн байгуулалт

Соёлын төв өргөөний их танхимд АПУ Групп компанийн НЭГ ГЭР БҮЛ нэгэн тоонон дор цугларч, улиран одож буй 2018 оныхоо ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилго зорилт, бодлого чиглэлээ тодорхойлсон НЭГДСЭН ЧУУЛГАН амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү чуулган нь шингэн хүнсний салбарт хүчирхэг нэгдлийг хийснээс хойш даруй нэг жилийг ардаа үдэж, анхны үр дүнгээ хэлэлцсэн түүхэн арга хэмжээ болсон юм.

Алтан соёмбот тугаа хоймортоо гэрэлтүүлж, Бүх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын найрал дуучдын хамтаар төрийн сүлд дуугаа хүлээн авснаар нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр эхэлсэн бөгөөд АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга, Шунхлай Группын Ерөнхийлөгч П.Батсайхан болон АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нар мөн энэ үеэр хамт олондоо хандан амжилт ерөөж, урам зориг нэмсэн үгээр мэндчилсэн билээ.

Үүний дараа нийт 2270 ажилчинтай өнөр өтгөн гэр бүлийн жилийн турш хийсэн бүтээсэн бүхнийг эмхтгэн газар албадын чиглэл хариуцсан захирлууд тайлангаа танилцуулсан юм.

Categories
Young Featured

Хүсэл тэмүүлэл

Categories
Young Slider

Fast Track хөтөлбөр

АПУ ХК нь шинэ төгсөгч оюутнуудыг системчилсэн хөтөлбөрийн дагуу ажлын байран дээр сургаж хөгжүүлэн, мэргэшүүлэх зорилгоор “Fast Track” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн оролцогч маань жилийн турш Mentor, Coach, Buddy, Supervisor гэсэн 4 ажилтны тусламжтайгаар суралцаж, ур чадвараа нэмэгдүүлж байгууллагадаа үнэ цэн бүтээх чадварлаг мэргэжилтэн болдог. Ирээдүйн амжилтыг хамтдаа бүтээх залуустаа амжилт хүсье.

Бид хөгжлийг хөтөлж, нийгмийг манлайлан, зах зээл болон хамтрагчаа хүндэтгэж, үндсэн зорилгоо бүрэн таниулна, Компанийн санхүү, мэдээллийг ил тод, үйл ажиллагааг тогтвортой байлгана, Монголын тэргүүлэгч ажил олгогч байна

Categories
Young Slider

Heineken

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

INTERNATIONAL GREEN WEEK ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

Олон Улсын хэмжээнд зохион байгуулагддаг НОГООН ДОЛОО ХОНОГ буюу “International Green Week” үзэсгэлэн нь 86 дахь удаагаа 2020 оны 1-р сарын 17-ны өдрөөс 26-ныг дуустал Герман улсын Берлин хотод зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэн нь хоол хүнс, хөдөө аж ахуй болон газар тариалангийн чиглэлээр зохион байгуулагддаг ба энэ жил нийт 1800 орчим үзэсгэлэнд оролцогчдын 620 нь 61 улсаас оролцсон юм. 

Монгол улсыг төлөөлж МХАҮТ өргөн хүрээнд тус үзэсгэлэнд оролцсон ба АПУ ХК -г төлөөлж Герман улсанд тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг Wildberry Handelsgesellschaft MBH компани оролцсон билээ.

Энэхүү үзэсгэлэн дээр АПУ ХК -н Chinggis Khan, Soyombo, Eden, Velvet болон Болор брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцуулан олны хүртээл болголоо. АПУ ХК нь 2008 оноос хойш Европын Холбооны улсуудад бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бөгөөд цаашид экспортын зах зээлд өрсөлдөн брэнд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах идэвхтэй үйл ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

Элчин сайдууд АПУ ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсаас гадаад орнуудад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Ерөнхий Консул нар АПУ ХК-д зочиллоо. Зочид АПУ Дэйри ХХК-ийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээр танилцах аяллаа эхлүүлж, АПУ ХК -ийн архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж “АПУ компанийн зарим бүтээгдэхүүнийг зөвхөн Сингапур гэлтгүй Зүүн Өмнөд Азийн орнууд нэлээд сонирхон хүлээж авах боломжтой гэж харж байна. АПУ-гийн хувьцаа эзэмшигчээр “Heineken” компанийн Сингапур дахь салбар орж ирсэн учраас экспортын чиглэлд дорвитой арга хэмжээ авах болов уу.

Ирэх жил Сингапур, Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Үүнийг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэл болон соёл урлагийг таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулах замаар Монголыг сурталчлах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эх орныхоо бүтээгдэхүүнүүдийг Сингапур болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд сурталчлахад дорвитой арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, чадамж, ирээдүй рүү чиглэсэн бодлогыг харилцан дэмжээд ажиллах боломжтой” хэмээн ярьсан юм.

Уг танилцах, мэдээлэл солилцох арга хэмжээний үеэр цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар доорх зүйлсийг ярилцаж санал солилцсон юм.

  • Төрийн яамууд салбарынхан үйлдвэрлэгчдээ бодитой дэмжиж, хамтран ажиллах арга зам эрэлхийлж, өнөөдөр экспортыг чухалд тооцон аж ахуй нэгжүүдтэй танилцаж брэнд бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
  • Элчин сайдуудын хувьд өөрсдийн ажиллаж буй бүс нутаг, гадаад улс орнуудад зохион байгуулдаг томоохон арга хэмжээ, наадам, өдөрлөг, фестивалиуддаа үндэснийхээ үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг ашиглах, сурталчлан таниулах, экспортод нөлөө үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан.
  • Мөн тухайн бүс нутаг, улс оронд брэнд бүтээгдэхүүн зарж борлуулах, сурталчлан таниулах тал дээр хууль эрх зүйн орчны талаар байнгын мэдээ мэдээллээр хангаж туслалцаа үзүүлэх тухай хэлэлцсэн.
  • Өнөөдрийн уулзалтын үеэр Элчин сайдуудын зүгээс олон улсын томоохон аж ахуй нэгжүүдтэй АПУ компанийг холбох, түншлэл үүсгэхэд гүүр болон ажиллахаа мэдэгдсэн.
  • Тухайн улс оронд зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэн яармагт урьж оролцуулах, дэмжихээ илэрхийлсэн.
Categories
Мэдээллийн сан Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

SMILING HEARTS АРГА ХЭМЖЭЭ ГЭРЭЛ НЭМЛЭЭ

Бяцхан Хуландай ТББ-ийн санаачилгаар “Smiling Hearts” буюу хүүхэд багачуудад урам зориг, итгэл найдвар бэлэглэх зорилготой арга хэмжээг Шунхлай Групп, АПУ ХК, NTV телевиз хамтран амжилттай зохион байгууллаа. АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан болон “Бяцхан Хуландай ТББ”-ийн тэргүүн А.Мөнгөнцэцэг нар нээж үг хэлснээр арга хэмжээ эхэлсэн.

Хүүхэд багачууддаа зориулсан эхний сюрприз болж уран бүтээлээ хүргэхээр МУ-ын Төрийн соёрхолт, дуучин Болд хүрэлцэн ирсэн бөгөөд хүүхэд бүр хамт дуулж, бүжиглэсэн бол сургагч багш Мишээл өөрийнхөө амьдралынхаа туршлагаас хүүхэд багачууддаа сургамж болгон ярьсан юм. Мэдээж хүүхэд бүрийн үзэх дуртай хүүхэлдэйн киногоор арга хэмжээ үргэлжилж бэлэг гардуулснаар өндөрлөсөн билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд ХУД-ийн 8 хорооны нийт 400 хүүхэд хамрагдсан юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Categories
Uncategorized

Unique

Орчин цагийн зах зээлийг манлайлан тодорхойлж, хүнсний монгол брендийг бүтээг үйлдвэрлэгч байна. Дэлхийн түвшиний бизнесийн байгууллагуудтай түншилж, хамтын үйл ажиллагааг өрнүүлнэ. Монголын хэл, соёлын өвөрмөц өвийг хадгалан хамгаалж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

1000-н “МААМУУ”-г баярлууллаа

Онцгой нөхцөл байдлаас шалтгаалж, хүүхэд бүр гэртээ байгаа энэ цаг үед АПУ компанийн хамт олон хүүхэд багачууддаа дархлааг нь дэмжих зорилгоор МААМУУ брэндээрээ бэлэг барьлаа. Маамуу брэндийн эрч хүчээр дүүрэн залуус Улаанбаатар хотын дүүргүүдээр аялж, замд тааралдсан хүүхэд бүрт Маамуу брэндийн гарын бэлэг түгээж, аз жаргалыг хамтдаа бүтээсэн билээ. Нийт хүүхэд багачууд, бяцхан маамуу нартаа “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр”-ийн мэндийг хүргэе! 
#StayHome #StaySafe #ChildrensDay