Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК нь Европын улс орнуудад экспортоо эрчимжүүлэх хамтын ажиллагаа, гадаад худалдаагаа өргөжүүлсээр байна.

Итали улсын Ломбарди мужийн аялал жуулчлалын байгалийн үзэсгэлэнт бүс нутаг болох Комо нуурын хөндийд 5-р сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Fuori Concorso” арга хэмжээнд хамтран ажиллаж Монголд үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнээ дэлхийд таниулж ажиллалаа.

“Fuori Concorso” арга хэмжээ нь өндөр чанартай, тансаг зэрэглэлийн премиум брэнд бүтээгдэхүүнүүдийг зах зээлд таниулах зорилгоор зохион байгуулагддаг ба олон улсын зэрэглэлийг илтгэх бүс нутгийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнд тооцогддог. Тиймээс цаашид Европын холбооны улс орнуудад үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийг эспортлох стратегийн томоохон ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээнд эх орноо сурталчилж онцгойлон анхаарч оролцлоо.

Дэлхийд өрсөлдөх үндэсний компани

АПУ Хувьцаат компани

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн Нийгмийн эерэг өөрчлөлтөд манлайлагч оюутан залуусыг дэмжих “Маргаашийн Манлайлагчид” төсөл

Энэ удаагийн үйл ажиллагаандаа НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны “Global Goals for Youth” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “ЗҮРХЭЛ” төсөлтэй хамтарч Дохионы хэлний хурууны үсэг, энгийн өдөр тутмын хэллэгүүдийг заах бяцхан хэмжээний сургалт зохион байгууллаа. Ингэснээр бид сайн сайхан, хүн бүрт хүртээмжтэй нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулж, нийгэмд чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийгмийн эерэг нөлөөлөл
Хүртээмжтэй нийгэм
Дохионы хэлний сургалт
Categories
Онцлох мэдээлэл Бүтээгдэхүүний мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ

АПУ ХК-ийн Сэнгүр брэнд “ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгарлаа.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар /SME Agency of Mongolia/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” Олон улсын үзэсгэлэн худалдааг 24 дэх жилдээ 2022 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд АПУ ХК нь экспортын брэнд бүтээгдэхүүнүүдээ таниулан амжилттай оролцсон ба Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг Дунд Үйлдвэрийн Газрын нэрэмжит шагнал болох “ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “АПУ ХК-ийн  “СЭНГҮР” брэнд шалгарлаа. АПУ компани нь олон улсын зах зээлд Монгол улсаа төлөөлөн нийт 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ-ын зах зээлд экспортолж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

Монгол улсын эдийн засгийг урагш хөтөлж, хамтран зүтгэж буй ТОП 100 үндэсний компаниуддаа баяр хүргэж, талархал илэрхийлье.

Цар тахлын хүнд сорилт үргэлжилсэн 2021 онд Монгол улсын төсөвт бүрдүүлэх татварын орлого, ажлын байр, ажиллагсдын орлого, хангамжийг тасралтгүй байлгах, хүнд цаг үед хамтрагч харилцагчийнхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, экспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зэргээр улсдаа өндөр хувь нэмэр оруулж хамтран зүтгэсэн нийт хамт олон, харилцагч, түнш байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ гүн ТАЛАРХАЛ илэрхийлье.

Бид 2021 онд Монгол улсын төсөвт цэвэр борлуулалтын орлогын 53 хувь буюу ₮365 тэрбумын татвар төвлөрүүлж, хил, гаалийн хүндрэлтэй цаг үед экспортын орлогоо эрчимтэй нэмэгдүүлж валютын орох урсгалыг дэмжих хэлбэрээр Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж ажиллалаа.

Үүний үр дүнд АПУ Групп компанийн охин компаниуд болох Спирт Бал Бурам ХХК, СББ Трейд ХХК, АПУ Трейдинг ХХК нар үндэсний ТОП 100 компанийн жагсаалтад мөн багтаад байна.

Бидний хамтын зүтгэл эх орноо төлөөлөх дэлхийн брэндийг бий болгож, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн түүчээ болж цар тахлын үед хүнээ дээдэлсэн, хүндээ ээлтэй нийгмийг цогцлоох хөгжлийн зүтгүүр байна гэдэгт итгэлтэй байна.

АПУ Компанийн хувьд 2021 онд НҮБ-аас баталж, дэлхийн улс орнууд бүх нийтээр дэмжин хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудыг онцгойлон чухалчилж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллалаа.

Тэр дундаа Тогтвортой хөгжлийн 13-р зорилт болох уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зорилгоор компанийн ажилтнууддаа зориулсан “Мод бид хоёр” төсөл, 15-р зорилт болох хуурай газрын эко системийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалах зорилгоор Экологийн Цагдаагийн Албатай хамтран “Байгаль эн тэргүүнд” төсөл, 12-р зорилт болох Хариуцлагатай хэрэглээг дэмжих чиглэлээр “Чи чадна-Шилээ дахин амьдруулъя”, “Соёлоор Гоёно”, 4, 10-р зорилт болох Боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах “Маргаашийн манлайлагчид – нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг олон олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Бусдыг дээдлэн эрхэмлэж, суралцаж хөгжин амжилт өөд хамтдаа тэмүүлж, үлгэрлэн манлайлж, уламжлалаа хүндэлж, шинийг бүтээх үнэт зүйлсээр нэгдсэн АПУ компанийн нийт хамт олны өмнөөс хамтын үнэ цэн, хөгжил, дэвшлийг бүтээсэн 98 жилийн мөч бүртэй хамт байсан эрхэм та бүгдэд талархал илэрхийлье.

Амьдралын мөч бүрийг хамтдаа.

АПУ Хувьцаат компани

 

Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

“Сүүний салбарын сэргэлт ба хөрөнгө оруулалт” сэдэвт нэгдсэн чуулган болж өндөрлөлөө.

Сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, салбарын өнөөгийн нөхцөл байдал, сүүний гарц, ашиг шим, боловсруулалтын талаар сүү бэлтгэн нийлүүлэгчдийн төлөөлөл болох малчид, үйлдвэрлэгч, фермерүүд нэгдэж “Сүүний салбарын сэргэлт ба хөрөнгө оруулалт” сэдэвт нэгдсэн чуулганыг зохион байгууллаа.

Чуулганаар малчид, үйлдвэрлэгчид, фермерүүд Монгол хүний сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж, нийт хүн амын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоо хангах, малаас гарч буй сүүний гарц ашиг шимийг сайжруулах, өртгийг бууруулах, сүүгээ боловсруулан Монгол цэвэр үнээний сүүгээр хатаамал сүү хийх зэрэг салбарын хөгжил дэвшил, тулгамдаж буй олон асуудлаар санал солилцоо.

Малчин Д.Хишигжаргал:

-Сүү нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд малчдад маш өндөр ашиг шимтэй үхэр шаардлагатай байна. Өнөөдөр фермерүүдэд байгаа үхэр зардал их, өгдөг орлого нь бага байна. Ийм учраас сайн үхэртэй болохын тулд төрөөс дэмжлэг хэрэгтэй. Ногоон тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Чанарлаг тэжээлээр тэжээж чадахгүй байгаа учраас сүүний гарц бас бага байдаг. Сүүний гарцаа нэмэгдүүлчихвэл нийлүүлэлтээ нэмж чадна. Өдөрт 300-400 литр сүү нийлүүлдэг айл бямба, ням гарагт амрахад л бараг нэг тонн сүүгээ гашилгахаар байна. АПУ Дэйри компани хатаамал сүүний үйлдвэр байгуулах санал гаргаж байгаа нь сайн. 2-3 өдрийн сүү гашилна гэдэг бол их мөнгөө гашилгаж байна гэсэн үг. Энэ хорогдлыг гаргахгүй байх боломжийг нь бүрдүүлчихвэл малчдын орлого нэмэгдэнэ.

АПУ Дэйри компанийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай:

-Сүүний салбарт боломж их байна. Монгол Улс 4 сая үхэртэй. Харин сүүний зах зээлд тэргүүлэгч Шинэ Зеланд улс 2 сая л үхэртэй. Тэд дэлхийн сүүний зах зээлийн 30 гаруй хувьд бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тэгэхээр бидэнд тэднээс илүү боломж байгаа. Энд хүрэлцэн ирсэн малчид уулзаасай, ярилцаасай, сайн туршлагаа хуваалцаасай. Бид сүүний зах зээлээс өндөр өгөөжөөс илүү хэрэглэгчийн амин дэмийг яаж бүрдүүлэх вэ, яаж ашиг орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг талаар ярьж байгаа.

Хатаамал сүүний үйлдвэрт тушаагаад орлоготой байх тухай. Нийт үхрийнхээ ашиг шимийг маш бага ашиглаж байна. Үхрийнхээ тодорхой хувийг сааж нийлүүлж байгаа. Бусад үхрийн тухайд ашиглалтгүй байгаа. Сүүний гарцыг сайжруулсан фермертэй болчихвол байгаа орон нутагтаа аз жаргалтай амьдарна. Бид малчдаас сүүг нь очиж авъя. Найдвартай технологийн дагуу сайн сүүг хэрэглэгчид хүргэе. Бид малчдад хөрөнгө оруулалт хийж байна. Сүүний мөнгөө оройтуулахгүй өгч, бусад дэмжлэгийг бас үзүүлдэг. 21 аймгийг хэрсэн сүлжээтэй болчихвол монгол хүний сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх боломж байна. Эрүүл шүдтэй, ясны сийрэгжилтгүй, дархлаа сайтай иргэдтэй байя. Төрийн дэмжлэг бидэнд хэрэгтэй байна. Мах, ногоо, тариалангийн салбарт төрийн зүгээс дэмжлэг, хөрөнгө оруулалт хийж байна. Харин сүүний салбарынх тийм ч хангалттай биш. Хэрэгцээ нь байгаа учраас хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдэг дээр бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна.

-Силкрөүд мэжик ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Энхээ:

-Манайх Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг. АПУ Дэйри компанитай 4 жил хамтран ажиллаж байна. Фермерүүдийг 3 хувийн зээлд хамруулбал маш их өгөөжтэй хөрөнгө оруулалт болно. Бидэнд хүү багатай зээл хэрэгтэй байна. Фермерүүдэд тоног төхөөрөмжийг нь хүү багатай зээл өгчихвөл үйл ажиллагаагаа сайн үргэлжлүүлээд явна. Зун их хэмжээний сүү саачихвал малчдын сүүг авах байгууллага байдаггүй. Бид хөнгөлөлттэй нөхцөлөөр сүү нөөцлөх боломжтой болчихвол малчдын сүүг ээдүүлэхгүй, цуглуулаад байж чадна. Энийг л бид хүсээд байгаа юм шүү.

Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар:

-Монголчууд бид сүү сүүн бүтээгдэхүүн ашиглаж ирсэн түмэн. Сүүний ашиг тусын тухай бид мэднэ. Бусад улсад сүүний тухай ярихад малынх уу, ургамлынх уу гэдэг асуулттай тулгардаг. Харин бид бол малын сүү гэдгийг шууд ойлгоно. Сүү, сүүний салбарыг экспортын түвшинд хөгжүүлэх шаардлагатай. Дэлхийн хэмжээнд 722 тэрбум ам.долларын зах зээл байгаа. 2030 он хүртэл жил бүр 7 хувийн өсөлт үзүүлнэ. Ийм өөдрөгөөр харж байгаа. Монгол Улсын хувьд Дэлхийн банкныхан 4 салбарт хөрөнгө татах боломжтой гэж үзсэн. Нэг нь эрчимжсэн мал аж ахуйтай хамтарсан сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах салбар. Монгол Улсад суугаа гаднын Элчин сайдууд юу ярьдаг вэ гэхээр, экспортлох тал руугаа сарлагийн сүү, ингэний саам, гүүний саамаа ашиглах шаардлага байна гэж ярьж байсан.

 

Categories
АПУ Үндсэн Инженер техник Улаанбаатар Нээлттэй ажлын байр

АВТОМАТИКИЙН ТЕХНИКЧ

Компани: АПУ ХК

  • Эхлэх огноо:2022.05.11
  • Дуусах огноо:2022.06.10
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811

Үндсэн чиг үүрэг:

  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн жигд тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах
  • Үйлдвэрлэлийн  тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тохиргоо хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, техникүүдийг хянах
  • Үйлдвэрлэл технологийн үйл ажиллагааг дэмжин ажиллах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Электроникийн инженер, Цахилгааны инженер, (Цахилгаан, автоматикийн чиглэлийн мэргэжилтэй байх)

  • Багаар ажиллах чадвар сайтай

  • Бие даан ажиллах чадвартай
  • Microsoft office программыг бүрэн эзэмшсэн байх
  • Инженер, техникийн зураг зүйн программуудаас эзэмшсэн байх
  • (P&D) Технологийн схем унших чадвартай
  • PLC программчлалын мэдлэгтэй байх
  • Автомат, тоног төхөөрөмжүүдийн хяналтын программуудыг судлан эзэмших чадвартай
  • Автоматикийн деталь эд ангид зориулсан программыг судлах, эзэмших чадвартай байх
Categories
АПУ Үндсэн Улаанбаатар Үйлдвэрлэл Нээлттэй ажлын байр

Үйлдвэр төлөвлөлт, ложистик хариуцсан менежер

Компани: АПУ ХК

  • Эхлэх огноо:2022.05.11
  • Дуусах огноо:2022.06.10
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811

Үндсэн чиг үүрэг:

  • Экспортын бичиг баримт бүрдүүлэх, Гаалийн бүрдүүлэлт хийх, Төлөвлөлт хийх

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Бизнес менежмент болон худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Олон улсын тээвэр зууч, Гадаад худалдаа эрхэлж байсан туршлагатай.
  • Хятад, Англи, Орос хэлний мэдлэгтэй.
  • Логик сэтгэлгээ сайтай, бие даасан шийдвэр гаргах чадвартай, багийн тоглогч байх

Нэмэлт мэдээлэл:

  • ИНКОТЕРМС 2020 мэдлэгтэй, бие дааж гэрээ хэлэлцээр хийх чадвартай бол давуу тал болно.
Categories
Үндсэн Инженер техник Улаанбаатар АПУ Дэйри ХХК Нээлттэй ажлын байр

Үйлдвэрийн оператор /сүүний үйлвдвэр/

Компани: АПУ Дэйри ХХК

  • Эхлэх огноо:2022.05.11
  • Дуусах огноо:2022.06.10
  • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9110-0043

Үндсэн чиг үүрэг:

  • Үйлдвэрийн жигд ажиллагааг хангах
  • Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Нэр төрлөөр нь найрлага бэлтгэх
  • Технологийн горим, зааврыг хангаж ажиллах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Хүнсний үйлвэрлэлийн технологич, механик инженер, автоматикийн инженер, микробиологич мэргэжилтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Хариуцлагатай
  • Хувийн зохион байгуулалттай
  • Ээжлээр ажиллах боломжтой
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Дэйри ХХК Нээлттэй ажлын байр

Түгээгч

Компани: АПУ Дэйри ХХК

  • Эхлэх огноо:2022.05.11
  • Дуусах огноо:2022.06.10
  • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9110-0043

Үндсэн чиг үүрэг:

  • Харилцагч дэлгүүрүүдээр түгээлт хийх
  • Борлуулалтын мөнгөн орлого авах, тушаах
  • Тооцоо хийх
  • Борлуулалтын менежерт дэмжлэг болох

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Их дээп сургууль төгссөн бол давуу тал болно
  • Борлуулалтын чиглэлээр 1-ээс дээш жил ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Борлуулалтын үйл ажиллагааны мэдлэгтэй
  • Төлөвлөх зохион байгуулах чадвартай
  • Харилцааны ур чадвартай
  • Багаар ажиллах ур чадвартай
  • Цаг баримталдаг
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Дэйри ХХК Ажилчид/туслах ажилчин Нээлттэй ажлын байр

Түгээлтийн туслах ажилчин /ачигч/

Компани: АПУ Дэйри ХХК

  • Эхлэх огноо:2022.05.11
  • Дуусах огноо:2022.06.10
  • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9110-0043

Үндсэн чиг үүрэг:

  • Бараа бүтээгдэхүүн зөөх, түгээлтэнд бэлтгэх
  • Агуулахын эмх цэгцийг хангах
  • Мужааны мэдлэгтэй бол давуу тал болно

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Цаг баримталдаг
  • Хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Ээлжээр ажиллах боломжтой байх
  • Хан-Уул дүүрэгтэй ойр гэртэй бол сайн
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Дэйри ХХК Нээлттэй ажлын байр

Сэрээт ачигчийн жолооч

Компани: АПУ Дэйри ХХК

  • Эхлэх огноо:2022.05.11
  • Дуусах огноо:2022.06.10
  • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9110-0043

Үндсэн чиг үүрэг:

  • Бараа бүтээгдэхүүн зөөх, буулгах, цэгцлэх
  • Агуулах дээр бараа, бүтээгдэхүүний стандартын дагуу аюулгүй зөв байршуулах
  • Бараа бүтээгдэхүүний мэдээллийг програмд оруулан бүртгэх
  • Аюулгүй ажиллагааг мөрдлөг болгон ажиллах
  • Агуулах, үйлдвэрийн эмх цэгцийг хангах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсролтой
  • Сэрээт ачигч машин жолоодох эрхийн үнэмлэхтэй
  • Ажлын туршлагатай
  • Цаг баримталдаг
  • Хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Ээлжээр ажиллах боломжтой байх
Categories
Үндсэн Инженер техник Улаанбаатар АПУ Дэйри ХХК Нээлттэй ажлын байр

Автоматикийн ээлжийн инженер

Компани: АПУ Дэйри ХХК

  • Эхлэх огноо:2022.05.11
  • Дуусах огноо:2022.06.10
  • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9110-0043

Үндсэн чиг үүрэг:

  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн автоматжуулалт, хэмжих хэрэгсэл, цахилгаан хангамж, программын хэвийн жигд ажиллагааг хангах, гэмтлийг засварлах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Автоматжуулалт, электроникийн инженер мэргэжилтэй
  • Хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Ээлжээр ажиллах боломжтой
  • Ажлын туршлагатай бол давуу тал болно
  • Цахилгаан хангамж, програмчлалын мэдлэгтэй бол давуу тал болно
Categories
Инженер техник Үндсэн М-Би-Си Азиа Пасифик ХХК Улаанбаатар Мэдээлэл технологи/харилцаа холбоо Нээлттэй ажлын байр

Исгэлтийн оператор

Компани: М-Би-Си Азиа Пасифик ХХК

  • Эхлэх огноо:2022.05.11
  • Дуусах огноо:2022.06.10
  • Цахим шуудан: gantsetseg.j@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9002-9922

Үндсэн чиг үүрэг: Үйлдвэрлэлийн процессын үед Heineken-ий чанарын стандратын шаардлагууд болон ISO стандартыг дагаж мөрдөх, тоног төхөөрөмжийн ажиллагаанд хяналт тавьж ажиллах Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Хүсний технологич мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Ээлжээр болон уян хатан цагаар ажиллах боломжтой
  • Англи хэлний дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Categories
Сонгон шалгаруулах процесс

Ажлын байрны зар

Categories
АПУ Үндсэн Хууль, эрх зүй Улаанбаатар Бусад Нээлттэй ажлын байр

Хуулийн зөвлөх

Компани: АПУ ХК

  • Эхлэх огноо:2022.04.21
  • Дуусах огноо:2022.05.30
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811

Үндсэн чиг үүрэг:

  • Өр авлага барагдуулах, цагдаагийн байгууллагад компаний эрх ашгийг төлөөлөх, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, хянах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • 2 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан.
  • Цаг төлөвлөлт болон мэтгэлцэх, багаар ажиллах чадвартай.
  • Иргэний болон процессын эрх зүйн дадлага туршлагатай

Нэмэлт мэдээлэл:

  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бол давуу тал болно.
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Дэйри ХХК Борлуулалт/худалдаа Нээлттэй ажлын байр

Бизнес аналист

Компани: АПУ Дэйри ХХК

  • Эхлэх огноо:2022.04.21
  • Дуусах огноо:2022.05.30
  • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9110-0043

Үндсэн чиг үүрэг:

  • Бизнесийн үйл ажиллагааны шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх
  • Компанийн үйл ажиллагааны тоон мэдээлэлд дүгнэлт өгөх, анализ хийх, төлөвлөлтийн хэрэгжилтийг хангуулахад холбогдох хүмүүстэй хамтран ажиллах
  • Зорилго зорилтонд хүрэхэд чиглэсэн үйл ажиллагаанд манлайлан оролцох

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Санхүүгийн менежмент, эдийн засаг чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Тайлагнах ур чадвар /Reporting skill/
  • Санхүү тооцоолол хийх
  • Шүүн тунгаах ур чадвар /Critical thinking skill/
  • Дүн шинжилгээ хийх чадвар /Analytical skill/
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Трейдинг ХХК Нягтлан бодох бүртгэл Нээлттэй ажлын байр

Борлуулалтын нягтлан бодогч

Компани: АПУ Трейдинг ХХК

  • Эхлэх огноо: 2022.04.21
  • Дуусах огноо: 2022.05.30
  • Цахим шуудан: belgute.u@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9696-9067

Үндсэн чиг үүрэг

  • Санхүүгийн үйл ажиллагааг хянаж, үр дүнтэй зохион байгуулахтай
  • Өр авлагад хяналт тавин зөрчил дутагдал арилгуулах, зохих шатны хууль хяналтад шилжүүлэх, хариуцсан дансны бичилтээ хянаж, удирдлагыг мэдээллээр хангах
  • Борлуулалт, үлдэгдлийг тулган тооцоо баталгаажуулах
  • Сар, улирлын болон жилийн тайлантай холбоотой тооцоог хийх, дансуудыг тулгах
  • Гэрээнд заасан интервалын дагуу борлуулалтын шимтгэл, агуулахын түрээс бодох,  программд хийсэн бичилтийг тулгах
  • Тайлант хугацаанд хамаарах анхан шатны баримт, борлуулалт үлдэгдлийн тайлан болон бусад баримтыг хүлээн авч хянах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, хариуцлага хүлээх чадвар
  • Задлан шинжлэх, шүүн тунгаах ур чадвар
  • Цагийн менежментийн ур чадвартай
  • Хэрэглээний програмууд /Ms-Excel/ хэрэглээний түвшинд бүрэн эзэмшсэн байх

Нэмэлт шаардлага:

  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Илүү цагаар ажиллах боломжтой
Categories
Маркетинг/PR Үндсэн Улаанбаатар АПУ Трейдинг ХХК Борлуулалт/худалдаа Нээлттэй ажлын байр

Харилцагчийн хамтын ажиллагаа хариуцсан ажилтан

Компани: АПУ Трейдинг ХХК
  • Эхлэх огноо: 2022.04.21
  • Дуусах огноо: 2022.05.30
  • Цахим шуудан: belgute.u@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9696-9067
Үндсэн чиг үүрэг
  • Харилцагчийн албан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.
  • Харилцагч дээрх барааны хагарлыг хүлээн авч шийдвэрлэх.
  • Сурталчилгааны ажилтнуудыг хариуцан ажиллах.
  • Харилцагчруу чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, Маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Аман болон бичгийн харилцааны ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай
Нэмэлт шаардлага:
  • Шинэ төгсөгч байж болно
Categories
Маркетинг/PR Үндсэн Улаанбаатар АПУ Трейдинг ХХК Нээлттэй ажлын байр

Худалдааны маркетингийн ажилтан

Компани: АПУ Трейдинг ХХК

  • Эхлэх огноо: 2022.04.21
  • Дуусах огноо: 2022.05.30
  • Цахим шуудан: belgute.u@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9696-9067

Үндсэн чиг үүрэг

  • Бүтээлч шинэ санал, санаачлаг гаргах
  • Борлуулалтын идэвхжүүлэлтийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, тайлагнах
  • Харилцагчидтай холбоотой зохицуулалтуудын ажлыг хариуцах
  • Борлуулалтын шинжилгээ хийх, зах зээлийн талаар судлах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх
  • Оффисийн хэрэглээний програмуудыг хэрэглээний түвшинд маш сайн эзэмшсэн /Жич ms-excel/
  • Манлайлах, багаар ажиллах чадвартай

Нэмэлт шаардлага:

  • Худалдааны салбарын талаар мэдлэг ойлголттой
  • Судалгаа дүн шинжилгээ хийх чадвартай
  • Ачаалал даах чадвартай
  • Өөрчлөлтөд дасан зохицох чадвартай
Categories
АПУ Үндсэн Улаанбаатар Борлуулалт/худалдаа Нээлттэй ажлын байр

Худалдан авалт хариуцсан ажилтан

Компани: АПУ ХК
  • Эхлэх огноо:2022.04.21
  • Дуусах огноо:2022.05.30
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811
Үндсэн чиг үүрэг:
  • Гадаад болон дотоод худалдан авалт хариуцаж ажиллана
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага болон Олон улсын худалдаагаар их дээд сургууль төгссөн. Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжлээрээ 2-с доошгүй жилийн туршлагатай.
  • Англи хэлний дунд болон түүнээс түвшний мэдлэгтэй.
  • Төлөвлөн зохион байгуулах, хамтран ажиллах чадвартай байх.
  • Олон улсын нөхцөл байдал, дэлхийн зах зээлийн төлөв байдлыг судлах дүгнэлт гаргах чадвартай байх
Categories
АПУ Маркетинг/PR Үндсэн Улаанбаатар Бусад Нээлттэй ажлын байр

Стратегийн менежер

Компани: АПУ ХК
  • Эхлэх огноо:2022.04.21
  • Дуусах огноо:2022.05.30
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811
Үндсэн чиг үүрэг:
  • Цогцоор уялдуулан харж, судалгаа, дүн жинжилгээ хийх, системчлэх, дүгнэлт зөвлөмж боловсруулах
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, стратеги, Санхүү менежмент, Үйлдвэрлэл-Үйл ажиллагаа, Ложистикийн менежмент, Бизнес хөгжил гэх мэт чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • 1 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
  • Цогцоор уялдуулан харж, судалгаа, дүн жинжилгээ хийх, системчлэх, дүгнэлт зөвлөмж боловсруулах
  • Англи, Орос хэлний мэдлэгтэй.
Categories
АПУ Маркетинг/PR Үндсэн Улаанбаатар Нээлттэй ажлын байр

Маркетингийн ажилтан

Компани: АПУ ХК

  • Эхлэх огноо:2022.04.21
  • Дуусах огноо:2022.05.30
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811

Үндсэн чиг үүрэг:

  • Зах зээлийн шинэ чиг хандлага трендийг судлан дүгнэж орон зайг мэдэрсэн зохимжит брэндийг бий болгоход дэмжин ажиллах
  • Брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг төслийг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг дэмжин ажиллах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, төслийн удирдлага, маркетинг менежемент, бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр төгссөн байх /гадаадад төгссөн бол давуу тал болно/
  • Хүнсний үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл борлуулдаг компаниудад маркетинг, бизнес хөгжүүлэлт, брэнд ба төслийн менежер чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай байх
Categories
Маркетинг/PR АПУ Үндсэн Улаанбаатар Нээлттэй ажлын байр

Маркетингийн менежер

Компани: АПУ ХК
  • Эхлэх огноо:2022.04.21
  • Дуусах огноо:2022.05.30
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811
Үндсэн чиг үүрэг:
  • Компанийн маркетингийн бодлого төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжин ажиллах
  • Бодлогын баримт бичиг боловсруулах, богино болон урт хугацааны төлөвлөлт хийх, тайлагнах ур чадвар байх
  • Маркетингийн судалгаа шинжилгээ хийх,судалгаа шинжилгээний үр дүнг боловсруулж анализ хийх ур чадвартай
  • Шинэ технологи, шинэ зах зээл судлах, шинэ хэрэглээг бий болгох
  • Зах зээл дээрх борлуулалтын багтаамжийг таамаглал дээр үндэслэн маркетинг хийх
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Маркетингийн удирдлага, бизнесийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлийн дагуу 3 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй
  • Креатив сэтгэлгээ өндөр шинийг санаачлагч манлайлагч байх
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Байгууллагын болон хувийн нууц хадгалах чадвартай
  • Цагийн менежмент сайтай, зөв ёс зүйтэй
Categories
АПУ Үндсэн Улаанбаатар Нягтлан бодох бүртгэл Нээлттэй ажлын байр

RtR өртөг зардлын шинжээч

Компани: АПУ ХК

  • Эхлэх огноо:2022.04.21
  • Дуусах огноо:2022.05.30
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811

Үндсэн чиг үүрэг:

  • Үйлдвэрлэлийн материал зарцуулалтын бүртгэл
  • Үйлдвэрлэлийн гүйцэтгэл бэлтгэх
  • Үйлдвэрлэлийн мэдээллийн санг үүсгэх, удирдах
  • Үйлдвэрлэлийн өртөг зардлын анализ тайлан бэлтгэх

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл, Санхүү менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Бүртгэлийн систем болон Microsoft office программ дээр ажиллах чадвартай.
  • Багаар хамтарч ажиллах болон удирдан зохион байгуулах ур чадвартай.
  • Төлөвлөн зохион байгуулах болон хариуцлага хүлээх чадвартай байх.
Categories
АПУ Dairy Үндсэн Улаанбаатар Бусад Нээлттэй ажлын байр

Санхүүгийн менежер

Компани: АПУ Дэйри ХХК

  • Эхлэх огноо:2022.04.21
  • Дуусах огноо:2022.05.30
  • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9110-0043

Үндсэн чиг үүрэг:

  • Мөнгөн хөрөнгө, Балансын төлөвлөлтийг жил, улиралаар гаргах, гүйцэтгэлтэй харьцуулах, тайлагнах
  • Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргахад хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол хийх, төлөвлөгөө гүйцэтгэлийг хянах
  • Санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг тайлагнах, шийдэл санал болгох, зөвлөх
  • Ажлын капиталын оновчтой түвшинг тогтоох зохион байгуулах
  • Зээл, хадгаламж, даатгалын үйл ажиллагааны хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах
  • Компанийн санхүүгийн үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээллээр хангаж, үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх Бизнес партнер байх
  • Компанийн санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, төсөвлөлт, мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж, үр нөлөөг дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Санхүү менежемент, эдийн засаг, бизнесийн удирдлага чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх
  • Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай байх
  • Манлайлах
  • Бусдад нөлөөлөх
  • Шинийг эрэлхийлэгч байх
  • Өөрчлөтлийг удирдах
  • Бүх түвшний ярианы болон бичгийн чадвартай байх
  • Бизнес кэйс боловсруулах чадвартай байх
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Трейдинг ХХК Борлуулалт/худалдаа Нээлттэй ажлын байр

Судалгааны ахлах ажилтан

Компани: АПУ Трейдинг ХХК

  • Эхлэх огноо:2022.04.21
  • Дуусах огноо:2022.05.30
  • Цахим шуудан: belgute.u@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9696-9067

Үндсэн чиг үүрэг:

  • Зах зээлийн мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх
  • Харилцагчтай холбоотой бүхий л судалгаан дээр ажиллах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, санхүүгийн менежемент, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Тоон мэдээлэл дээр ажиллах, анализ хийх чадвартай, сонирхолтой
  • Багаар ажиллах, бие даан суралцах чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • MS хэрэглээний программын ахисан түвшний мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Судалгааны төрөл, арга зүйн талаар зохих түвшний мэдлэгтэй
  • Судалгааны үр дүнг ойлгож, оновчтой ашиглах чадвартай
  • Зах зээлийн тоон өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай

Нэмэлт шаардлага  

  • Судалгааны чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. Шинэ төгсөгч байж болно
  • Судалгааны чиглэлээр цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй
  • Эерэг зөв хандлагатай