Categories
Young Featured

Эрч хүчтэй хамт олон

Categories
Young Featured

Өнөөдрийн хөрөнгө оруулалт Маргаашийн бүтээн байгуулалт

Соёлын төв өргөөний их танхимд АПУ Групп компанийн НЭГ ГЭР БҮЛ нэгэн тоонон дор цугларч, улиран одож буй 2018 оныхоо ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилго зорилт, бодлого чиглэлээ тодорхойлсон НЭГДСЭН ЧУУЛГАН амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү чуулган нь шингэн хүнсний салбарт хүчирхэг нэгдлийг хийснээс хойш даруй нэг жилийг ардаа үдэж, анхны үр дүнгээ хэлэлцсэн түүхэн арга хэмжээ болсон юм.

Алтан соёмбот тугаа хоймортоо гэрэлтүүлж, Бүх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын найрал дуучдын хамтаар төрийн сүлд дуугаа хүлээн авснаар нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр эхэлсэн бөгөөд АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга, Шунхлай Группын Ерөнхийлөгч П.Батсайхан болон АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нар мөн энэ үеэр хамт олондоо хандан амжилт ерөөж, урам зориг нэмсэн үгээр мэндчилсэн билээ.

Үүний дараа нийт 2270 ажилчинтай өнөр өтгөн гэр бүлийн жилийн турш хийсэн бүтээсэн бүхнийг эмхтгэн газар албадын чиглэл хариуцсан захирлууд тайлангаа танилцуулсан юм.

Categories
Young Featured

Хүсэл тэмүүлэл