Categories
Хөрөнгө оруулагчдад Онцлох Ногдол ашиг

2023 он II хагас жил

АПУ ХК (MSE:APU)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 24/02 тоот тогтоолоор 2023 оны хоёрдугаар хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд ₮44 (дөчин дөрвөн төгрөг)-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тогтлоо.

ТУЗ-ийн ажлын алба

2024.02.19

Categories
Ногдол ашиг

2023 он I хагас жил

АПУ ХК (MSE:APU)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23/11 тоот тогтоолоор 2023 оны нэгдүгээр хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд ₮45 (дөчин таван төгрөг)-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тогтлоо.

ТУЗ-ийн ажлын алба

Categories
Uncategorized Ногдол ашиг

2022 он II хагас жил

АПУ ХК (MSE:APU)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 23/03 тоот тогтоолоор 2022 оны хоёрдугаар хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд ₮44 (дөчин дөрвөн төгрөг)-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2023 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2023 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тогтлоо.

ТУЗ-ийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2022 он I хагас жил

АПУ ХК (MSE:APU)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 22/12 тоот тогтоолоор 2022 оны нэгдүгээр хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд ₮45 (дөчин таван төгрөг)-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2022 оны 08 сарын 22-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2023 оны 02 сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тогтлоо.

ТУЗ-ийн ажлын алба

2022.08.05

Categories
Ногдол ашиг

2021 он II хагас жил

АПУ ХК (MSE:APU) – ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн шийдвэрээр 2021 оны хоёрдугаар хагаст ногдох ногдол ашгийг нэгж хувьцаанд ₮60 (жаран төгрөг)-өөр тооцож хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөр дамжуулан тараахаар тогтлоо.
Өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орны хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай уялдуулж компанийн хэмжээнд орлогын төрөлжилтөд анхаарч экспортын орлогоо нэмэгдүүлж, хүн амын дархлаажуулалтын амин хүнс болох сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж, хямралын үеийн эрсдэлийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудыг зогсоон, тэвчиж болох үйл ажиллагааны зардлуудыг царцааж хойшлуулсан ба ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахын зэрэгцээ “Тогтвортой хөгжил”-ийн үзэл баримтлалаар нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллалаа.
Ийнхүү, 2021 он гарснаас хойш нэгж хувьцаа тус бүрд оны эхний хагаст ₮46, хоёрдугаар хагаст ₮60 буюу нийт 106 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байна. ТУЗ-ийн уг шийдвэртэй холбоотойгоор АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хэлэхдээ “Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хил гаалийн хүндрэл тулгарсан энэ цаг үед ОХУ, БНХАУ тэргүүтэй бусад улс орнууд руу чиглэсэн экспортын хүчин чармайлтаа нэмэгдүүлж, зарим тохиолдолд туршилтын зах зээлээ тасалдуулахгүйн тулд агаарын тээвэрлэлт хийж ажилласан нь урт хугацаанд улс орны валютын орох урсгалыг жинтэй нэмэгдүүлж, эдийн засгийн эерэг нөлөөллийг бэхжүүлнэ гэж итгэж байна.” гэв.

2022.02.18

Categories
Ногдол ашиг

2021 он I хагас жил

АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 8-р сарын 16-ны өдрийн 21/11 тоот шийдвэрээр компанийн 2021 оны эхний хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны 9-р сарын 03-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор төлнө.

Categories
Ногдол ашиг

2020 он II хагас жил

АПУ ХК (MSE:APU) – ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2 сарын 15-ны өдрийн шийдвэрээр тус компанийн 2020 оны хоёрдугаар хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 57.50 (тавин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн дансаар дамжуулан тараахаар тогтлоо.

Өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орны нийгмийн байдал тогтворгүй болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний сорилт төр, хувийн хэвшил, иргэдийн өмнө бүхий л шатанд тулгарсан билээ. Энэ цаг үед компани хямралын үеийн эрсдэлийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан шат дараатай хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудыг зогсоон, тэвчиж болох үйл ажиллагааны зардлуудыг царцааж хойшлуулсан ба ажлын байраа хадгалах, ажиллагсдын үндсэн цалин орлогын хэмжээг бууруулахгүй байх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллалаа.

Хэдийгээр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, үйл ажиллагааны хувьд хязгаарлалтууд хийгдсэнээр зарим бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлсөн ч бид нийгмийн хариуцлагын хандив, тусламжийн чиглэлээр далайцтай үйл ажиллагаа явуулж “Хариуцлагаа Нэмж, Хамтдаа Давъя” санаачилгын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж олон төрлийн ажил зохион байгууллаа.

АПУ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Үнэнбат: “Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том нээлттэй компани болох АПУ ХК нь тайлагналын ил тод байдал, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд бусад бүртгэлтэй компаниудад  жишиг болох нь чухал. Зах зээлд оролцогч талууд ч АПУ зэрэг үндэсний томоохон компанийн тайлан, мэдээлэлд ихээхэн хүлээлттэй хандаж, таамаг дэвшүүлж байдаг билээ. ТУЗ-ийн хараат бус гишүүний хувьд миний бие АПУ компанийг жилдээ 2 удаа ногдол ашиг зарлан, олгож байгааг дэмжиж байна. Энэ шийдвэр ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, компанийн засаглалын хариуцлагатай, ил тод байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй байх болно.”

Ийнхүү, 2020 он гарснаас хойш компаниас нэгж хувьцаа тус бүрт нийт 95 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа бөгөөд энэ нь тухайн жилийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн 120 орчим хувьтай тэнцэх тул тодорхой хувийг өмнөх жилүүдийн хуримтлагдсан ашгаас тооцож санхүүжүүлнэ. ТУЗ-ийн уг шийдвэртэй холбоотойгоор АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хэлэхдээ “АПУ компани 2010-2018 онуудад үйл ажиллагаагаа шинэчлэн өргөжүүлэх зорилгоор нийт 150 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, гадаадын урт хугацааны зээлийн санхүүжилт татсан учраас тухайн хугацааны ногдол ашиг хуваарилах бодлогод тодорхой хэмжээний хязгаарлалт тавиад байсан билээ. Тэдгээр хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, зээлээ бүрэн эргэн төлж дуусгасан тул хувьцаа эзэмшигчдэдээ ийнхүү хуримтлагдсан ашгаас ногдол ашиг тооцож олгож байгаа нь цар тахлын хүнд үед 6600 гаруй хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр болсон гэж үзэж байна” гэв.

16.02.2021

Categories
Ногдол ашиг

2020 он I хагас жил

НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ТУХАЙ

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 08-р сарын 13-ны өдрийн хурлын 20/14 тоот тогтоолоор Компанийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 37.50 (гучин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг эчнээ санал хураалтын хэлбэрээр зохион байгуулагдах Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын бүртгэлийн өдрөөр тогтоов.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

14.08.2020

Categories
Ногдол ашиг

2019 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02-р сарын 14-ний өдрийн хурлын 20/08 тоот тогтоолоор 2019 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 71 (Далан нэг) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2018 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 02-р сарын 19-ний өдрийн 19/02 тоот тогтоолоор 2018 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 46 (дөчин зургаа) төгрөг, нийт 48,896,838,178 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2017 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02-р сарын 19-ний өдрийн хурлын 18/05 тоот тогтоолоор 2017 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 10 (Арав) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2016 он

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-т заасны дагуу АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 16/04 тоот тогтоолоор 2015 оны санхүүгийн жилд нэгж хувьцаанд 70 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэлээ.

2016.02.03

Categories
Ногдол ашиг

2015 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02-р сарын 03-ны өдрийн хурлын 16/04 тоот тогтоолоор 2015 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 70 (Дал) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2014 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 02-р сарын 13-ний өдрийн хурлын 15/03 тоот тогтоолоор 2014 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан ногдол ашиг хуваарилахааргүй байхаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2013 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02-р сарын 18-ний өдрийн хурлын 14/04 тоот тогтоолоор 2013 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 90 (Ер) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2012 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 02-р сарын 18-ны өдрийн хурлын 13/07 тоот тогтоолоор 2012 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 70 (Дал) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2011 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 02-р сарын 17-ний өдрийн хурлын 7 тоот тогтоолоор 2011 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 60 (Жар) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2010 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 03-р сарын 02-ний өдрийн хурлын 4 тоот тогтоолоор 2010 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 40 (Дөч) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2009 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 02-р сарын 18-ний өдрийн хурлын 05 тоот тогтоолоор 2009 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 20 (Хорь) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2008 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2009 оны 02-р сарын 20-ний өдрийн хурлын 6 тоот тогтоолоор 2008 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 10 (Арав) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2007 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2008 оны 04-р сарын 11-ний өдрийн хурлын 2 тоот тогтоолоор 2007 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 538 (Таван зуун гучин найм) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2006 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 04-р сарын 20-ны өдрийн хурлын 2 тоот тогтоолоор 2006 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 60 (Жар) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Ногдол ашиг

2005 он

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2006 оны 04-р сарын 21-ний өдрийн хурлын 5 тоот тогтоолоор 2005 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 130 (Нэг зуун гуч) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба