Categories
Шигүдэри Архи Брэндүүд

Шигүдэри

Идээ идээний дээж, онгод, бурхдын ундаа хэмээн хүндлэгдэж ирсэн сархад хүртэх хатуу жаяг, цээрийн дэг, гүн бэлгэдэлт ёс заншил нь монгол түмний өв болон үлджээ. Сүүн сархадаа хүндэтгэн хүртэх эртний ёс жаягт учир бий.

Хүч хөдөлмөр, цаг хугацаа ихээхэн зарцууласны эцэст маш бага хэмжээний охийг нэрэн гаргадаг тул эртнээс шимийн архи нь нэн ховор, хүндэтгэлийн сархадад тооцогддог байв.

Сүүн архи нь сэтгэл санааг түвшитгэн тайвшруулж, хоол боловсруулах эрхтэн, үе мөчид сайн хийгээд дотор халууныг дарж тамир тэнхээг сайжруулдаг эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн. Тиймээс эртнээс халуун шим, хүйтэн шим хүртэхийн сацуу эмийн ургамалтай хольж тан бэлтгэн хэргэлдэг байжээ.

Шимийн архины ашиг тус, ховор нандин чанарыг мэдэх монголчууд сархадын сүүн амтыг нь тамшаалан хүртэж, хэтрүүлэн хэргэлэхээс зайлсхийж байв. Тиймээс сайн шимийн архи зөвхөн ёслол хүндэтгэлийн ширээнд гүн хүндэтгэлтэйгээр заларч, өргөх эзэн нь тохой түшин барьж, хүртэх зочин нь суун амсдаг ёстой байжээ.

Тансаг идээний дээж “Шигүдэри” нь мянганы түүхийн гүнээс өвлөгдсөн өвийг сэргээн танд хүрч байна.

Slogan : Ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт