Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нийгэмд чиглэсэн бодлого Тогтвортой хөгжил Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аяныг эхлүүллээ

АПУ ХК-ийн бүтээгдэхүүний гол түүхий эд бол Монгол орны үржил шимт нутагт бэлчээрлэн өвсний сайнаар идээшсэн үнээний цэвэр сүү билээ.

Түүхий эдийг малчдын гараас хэрэглэгчийн гарт очих хүртэлх оролцогч бүх талууд буюу малчдаас үйлдвэрлэгч, цаашлаад хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, тогтвортой үйлдвэрлэл, зохистой хэрэглээний дадал, шаардлагыг хэвшүүлэн ажиллах нь хамгийн чухал юм.

Бид 1600 гаруй малчид фермерүүдтэй нягт хамтран ажилладаг бөгөөд малчдынхаа Хөдөө аж ахуйн зохистой дадал болон баталгаат органик хүнсний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сүүний чанарыг сайжруулах зэрэг зорилгоор “НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аяныг санаачлан эхлүүлээд байна.

“НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аянаар дамжуулан сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ чадавхыг сайжруулах, хамтын ажиллагаагаа “Бэлтгэгч, Худалдан авагч” хүрээнээс хальж урт хугацааны тогтвортой хамтран ажиллагсад болон хамт хөгжих зорилго тавин, үе шаттайгаар ажиллаж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагатай хамтран малчдад сүүний баталгаажсан органик мал аж ахуйн талаарх мэдээллийг хүртээмжтэйгээр хүргэхээр ажиллаж эхэллээ.

Стратегийн онцгой хүнс болсон сүүний чанар, АПУ ХК-ийн сүү бэлтгэн нийлүүлэлтийг түүчээлэн ажиллаж буй Зүүнхараа дахь малчид маань аяны эхний арга хэмжээнд оролцсон юм.

Аяны хүрээнд анхан шатны үйлдвэрлэгч буюу малчдад Хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, баталгаажсан органик Монгол хүнс бэлтгэх замын зургийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран танилцуулж, өрхийн санхүүгийн боловсрол, малчдад чиглэсэн санхүүгийн хүртээмжийг цахим платформуудаар дамжуулан ойртуулах зэрэг салбарын цаг үеийн боломж, хандлагыг хуваалцсан юм.

Мөн цаашид Архангай аймгийн Чулуут сумын сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ дунд “Ногоон Дадалт Малчид” мэдлэгжих аяныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Нийгэмд чиглэсэн бодлого Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Тогтвортой хөгжил Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АПУ компанийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо

Монгол Улс сүү сүүн бүтээгдэхүүний дотроос ганцхан бяслаган бүтээгдэхүүний 90 гаруй хувийн импортын хамааралтай байдаг бөгөөд 2022 оны байдлаар 3000 тн бүхий 103 тэрбум төгрөгийн бяслаг төст, дуураймал бяслагийг импортлоод байна. Өөрөөр хэлбэл, бид орлуулагч ороогүй цэвэр сүүгээр хийсэн бяслаг хэрэглэдэггүй гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг санаачлан хүнсний хангамж, аюулгүй байдал, тэр дундаа эрүүл чанартай хүнсийг Монгол хүн бүрд хүргэх зорилгоор хүнсний салбарт ажиллаж буй хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж буй билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болж АПУ компаниас “Цагаан хувьсгал” санаачилгыг 2023 оны 03 сард дэвшүүлж, 8 зорилтын хүрээнд сүүний салбарт манлайлж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч оны 6 сард 7 брэндийн 60 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ Дэйри: Монгол сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаа Монголдоо төдийгүй дэлхийд ховорд тооцогдох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо. Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус үйлдвэрт айлчлахдаа “эх орноо эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч болох их үйлсэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байгаа эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, уламжилсан сүү боловсруулах арга барилыг сүүлийн үеийн техник технологитой хослуулан хөгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг цаг үе биднээс шаардаж байна.” гэж онцоллоо.

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хаягдалгүй, гадна агаарын хүйтнийг нөөцлөх замаар хөргөлтийн төхөөрөмжийн ачааллыг тэнцвэржүүлж, эрчим хүчний хэрэглээг бууруулах эко барилгын технологи бүхий техник, технологийн цогц шийдэл бүхий иж бүрэн цогцолбор юм. Үйлдвэр ашиглалтад орсноор тус орон нутгийн сүүний 30%-г татан авч, 40 шинэ ажлын байр, сүү бэлтгэн нийлүүлэх малчид, фермерүүдтэй тогтмол хамтын ажиллагаатай болж, хоногт 24 тонн, жилдээ 7.2 сая литр шингэн сүүг боловсруулан Монгол малын сүүнээс дэлхийн стандартад нийцсэн 5-6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломж бүрдэж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг” үйлдвэрийг нээж хэлсэн үг

 

Categories
Нийгэмд чиглэсэн бодлого Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Тогтвортой хөгжил Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган”-ыг дэмжин ажиллаа

АПУ ХК салбарын тогтвортой хөгжлийг хамтран бүтээх зорилгын хүрээнд бодитоор хэрэгжүүлсэн сайн туршлагуудаа өнөөдөр ‘Тогтвортой хөгжлийн үндэсний чуулган’-ы үеэр хуваалцаж, үйлдлээрээ нэгдэхийг бүх оролцогч талд уриаллаа.
Бид өөрийн ханган нийлүүлэх сүлжээнд нэмүү өртгийг жигд тарааж, малчид, тариаланчдын орлогыг өсгөх, цаашлаад орон нутгийн хөгжлийг хурдасгах, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, импортыг орлох, экспортын боломжийг нээх зэрэг тогтолцооны өөрчлөлтүүдийг тогтвортой хөгжлийн бодлогын дагуу хийсээр байгааг бизнесийн салбарын сайн жишиг болгон үргэлжлүүлэн ажиллах юм.
Categories
Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Үндэсний өв соёлоор гоёно: Алтайн ятга

Алтайн ятга хэмээх хөгжмийн зэмсгийг анх 2008 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх, Н.Батбаяр нар Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны оршуулгаас олон тооны эд өлгийн зүйл гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байж. Нэн эртний, 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн ятгын урлагийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх үйлсийг өдгөө СТА Д.Ганпүрэв зорин ажиллаж, уг санаачилгыг Монгол соёл, уламжлалд элэгтэй Недерланд улсын иргэн Рован Лий Хартцукер дэмжин, энэхүү өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулан олон нийтээс хөрөнгө татах ажлыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан эхлүүлсэн байдаг: Fundraiser by Rowan Hartsuiker : https://www.gofundme.com/f/altai-yatga

АПУ ХК Соёлоор Гоёно төслийнхөө хүрээнд “Таатай яа” хэмээх шинэ уран бүтээлийг Алтайн ятгаар эгшиглүүлж, бүтээсэн. 

Энэхүү өв соёлын билэгдлийг үр хойчдоо өвлүүлэх зорилгоор гурван ширхэг Алтайн ятга хөгжмийн зэмсгийг СТА Д.Ганпүрэвээр урлуулан Өнөр бүл асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлаж байна. 1400 жилийн түүхт Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй уран бүтээлчдэдээ халуун талархал илэрхийлье!

Уран бүтээл бүтсэн болон Алтайн ятгын тухай МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, СТА уртын дуучин Б.Алтанжаргал, Регги дуучин: Мачо нарын ярилцлагыг хүргэж байна.

 

Categories
АПУ Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани Нээлттэй ажлын байр

Медиа суваг болон олон нийтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан

Гүйцэтгэх үүрэг

  • Хэвлэлийн мэдээлэл бэлтгэх, байгууллагын хэвлэл мэдээллийн харилцааг хариуцах
  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах
  • Олон нийтэд чиглэсэн контент төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Гэрээ хэлэлцээр байгуулах
  • Байгууллагын хэрэгжүүлж буй төслүүдийг олон нийтэд түгээх, таниулах

    Ажлын байранд тавигдах шаардлага

    • Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлага, Хууль эрх зүй, Сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • Сэтгүүл зүйн салбарт 1 хүртэлх жил ажиллаж байсан туршлагатай
    • Бичгэн болон тоон үзүүлэлт бүхий эх сурвалжит баримт бичигт дүн шинжилгээ хийх чадвартай
    • Мэдээллийг зорилтот бүлэгт ойлгомжтойгоор боловсруулах, тайлагнах чадвартай

    Байгууллагын хэрэгжүүлж буй төслүүдийг олон нийтэд түгээх, таниулах