Categories
Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Үндэсний өв соёлоор гоёно: Алтайн ятга

Алтайн ятга хэмээх хөгжмийн зэмсгийг анх 2008 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх, Н.Батбаяр нар Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны оршуулгаас олон тооны эд өлгийн зүйл гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байж. Нэн эртний, 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн ятгын урлагийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх үйлсийг өдгөө СТА Д.Ганпүрэв зорин ажиллаж, уг санаачилгыг Монгол соёл, уламжлалд элэгтэй Недерланд улсын иргэн Рован Лий Хартцукер дэмжин, энэхүү өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулан олон нийтээс хөрөнгө татах ажлыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан эхлүүлсэн байдаг: Fundraiser by Rowan Hartsuiker : https://www.gofundme.com/f/altai-yatga

АПУ ХК Соёлоор Гоёно төслийнхөө хүрээнд “Таатай яа” хэмээх шинэ уран бүтээлийг Алтайн ятгаар эгшиглүүлж, бүтээсэн. 

Энэхүү өв соёлын билэгдлийг үр хойчдоо өвлүүлэх зорилгоор гурван ширхэг Алтайн ятга хөгжмийн зэмсгийг СТА Д.Ганпүрэвээр урлуулан Өнөр бүл асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлаж байна. 1400 жилийн түүхт Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй уран бүтээлчдэдээ халуун талархал илэрхийлье!

Уран бүтээл бүтсэн болон Алтайн ятгын тухай МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, СТА уртын дуучин Б.Алтанжаргал, Регги дуучин: Мачо нарын ярилцлагыг хүргэж байна.