Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized

“Asia Summit Conference” арга хэмжээнд АПУ ХК-ийн хэрэгжүүлсэн SKYY брэндийн нээлтийн үйл ажиллагаа шилдгийн шилдгээр шалгарлаа.

Дэлхийн 190 улсад үйл ажиллагаа явуулдаг Бүгд Найрамдах Итали Улсын CAMPARI групп компани нь 1860 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АПУ компанитай 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ.
CAMPARI групп компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “Asia Summit Conference” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 16 улсаас “Best Creative Consumer Engagement” төрөлд АПУ ХК-ийн хэрэгжүүлсэн SKYY брэндийн нээлтийн үйл ажиллагаа шилдгийн шилдгээр шалгарлаа.
Зөв зохистой хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлж, олон улсын түвшинд хамтран ажиллаж буй хамт олондоо халуун баяр хүргэе.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Өндөр шимт сарлагийн сүүн бүтээгдэхүүнийг АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хэрэглэгчдэдээ хүргэнэ

АПУ Дэйри Монгол Сүүний үйлдвэр гэр үйлдвэрлэлийн шинэ систем нэвтрүүлэх “Монгол Сарлаг-Гэр үйлдвэрлэл” төслөө өнгөрсөн 6-р сард танилцуулж байсан. Тэгвэл өнгөрсөн 4 сарын хугацаанд төслийн бэлтгэл ажлыг хангаж, малчдаас дээж бүтээгдэхүүнийг хуримтлуулж, туршилт судалгааг тасралтгүй хийн ийнхүү Архангай аймгийн Чулуут сумын эхний 20 өрхтэй хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Монгол сарлаг төслийг хэрэгжүүлснээр цагаан идээний уламжлалт үйлдвэрлэлд хүнсний эрүүл ахуйн стандарт бий болгон мөрдөхийн зэрэгцээ, хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түгээлтийн нэгдсэн системд оруулснаар түүхий эдийн татан авалт оновчтой болж, улирлын нөлөөлөл багасч, малчин өрхийн орлого тогтмолжиж, үр ашигтай байдал нэмэгдэж байгаа юм.

Архангай аймгийн Чулуут сумын засаг дарга Б.Туул: “Монгол улсын хэмжээнд нийлүүлж буй цагаан идээний багагүй хувийг Чулуут сумын цагаан идээ бүрдүүлж байна. АПУ ХК-ийн хөрөнгө оруулалт хийж буй энэхүү төсөл хэрэгжсэнээр малчдын цагаан, идээ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт илүү сайн хүрэх боломж бүрдэнэ гэж бид үзэж байна”.

Сарлагийн сүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад  1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх илүү өндөр ач холбогдолтой юм.

АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: “Бид өндөр амин дэм агуулсан сарлагийн сүүгээр генийн өөрчлөлтгүй, өнгө будаггүй, цэвэр органик, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх боломжийг хөрөнгө оруулалтаар бий болгож байна”