Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“МӨНГӨН МОД 2021” НААДАМД АПУ ХК-ИЙН НИЙГЭМД ЧИГЛЭСЭН “СОЁЛООР ГОЁНО” ТӨСӨЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА.

АПУ ХК-ийн нийгэмд чиглэсэн “Соёлоор Гоёно” төсөл 13 дахь удаагийн соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын “Мөнгөн Мод 2021” наадамд “Шилдэг зар сурталчилгаа” төрөлд шалгарсан анхны бүтээл боллоо.
Уг төрөлд нийгэмд чиглэсэн төслийн сурталчилгааг онцлон шалгаруулсанд гүн талархал илэрхийлье.

Хамтын нөлөөлөл, манлайллын аргачлалаар олон нийтээс фокус группийн ярилцлага, биет асуулга, хэлэлцүүлэг хэлбэрээр судалгаа авч хэрэгжүүлсэн уг төсөл нийт 2.5 сая гаруй хүнд хүрээд байна. Мөн контент үйлдвэрлэл, урлаг, хувцас загвар, сэтгүүл зүй, ТББ тэргүүтэй салбарын төлөөлөл болсон нийт 150 гаруй хүн төслийн дуу хоолой болон хамрагджээ. Нийт 50 гаруй төрлийн контентыг олон нийтэд хүргэсэн ба контент бүрийн чиглэлийг судалгаанд суурилж нийгэм, олон нийтийн өөрсдийн бүтээхийг хүсдэг соёлын дадал хэвшилд зориулан бүтээсэн юм. АПУ ХК-ийн санаачлагыг дэмжин үнэт зүйл, итгэл үнэмшил нэгдсэн урлаг, соёл, хувцас загвар, бизнес, иргэний нийгмийн байгууллагууд нийт харилцагч, хэрэглэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Амьдралын мөч бүрийг хамтдаа.
АПУ Хувьцаат компани
Categories
Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудас - мэдээ

“Мөнгөн Мод 2021” наадамд АПУ ХК-ийн нийгэмд чиглэсэн “Соёлоор Гоёно” төсөл шилдгээр шалгарлаа.

Анх удаагаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр “Шилдэг зар сурталчилгаа” төрөл нэмсэн соёл, урлаг, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын 13 дахь удаагийн “Мөнгөн Мод 2021” наадамд АПУ ХК-ийн нийгэмд чиглэсэн “Соёлоор Гоёно” төсөл шилдгээр шалгарлаа.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд Монгол хүний үнэт чанар, өв соёлоо уламжлан дээдэлсэн, ёс суртахууны эерэг хандлага, хүн, нийгэм, байгаль эх дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэн уриалсан “Соёлоор гоёно” нөлөөллийн аян Монгол орон даяар 2.5 сая гаруй хүнд хүрээд байгаа билээ.
АПУ ХК-ийн санаачлагыг дэмжин үнэт зүйл, итгэл үнэмшил нэгдсэн урлаг, соёл, хувцас загвар, бизнес, иргэний нийгмийн байгууллагууд нийт харилцагч, хэрэглэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Амьдралын мөч бүрийг хамтдаа.
АПУ Хувьцаат компани
Categories
Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

“Байгаль орчны цуврал өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

АПУ ХК нь компанийн ажилтнууддаа зориулан “Дэлхийн Ойн өдөр”, “Дэлхийн Усны өдөр”, “Эх дэлхийн цаг” өдрүүдийг тохиолдуулан байгаль орчны цуврал өдөрлөгүүдийг “Өнгө нэм” ТББ -тай хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр АПУ компани нь хог хаягдлын менежментийн бодлогыг хэрэгжүүлж буй туршлага, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг танилцууллаа.

Бид “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, Монгол улс дахь хөрсний бохирдол, орчны хог хаягдлыг бууруулах зорилгоор “Өнгө нэм” ТББ-тай хамтран 2 сарын хугацаанд үйлдвэрлэлээс гарсан 12 тонн гялгар уутыг дахин боловсруулалтад илгээж, хөрсний бохирдол, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж ажиллалаа.

 Мөн цэвэр усны эх үүсвэрийг хайрлан хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, усыг дахин ашиглах үүднээс нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны хэрэглээг бууруулж, 2021 онд 13,589 м3 усыг дахин ашиглалаа.

 

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

? Эх Дэлхийгээ Хайрлаж, Усаа хэмнэе!

АПУ ХК нь цэвэр усны эх үүсвэрийг хайрлан хамгаалж, нөөцийг үр ашигтай ашиглах, хэмнэх үүднээс 2021 онд 13,589 м3 усыг дахин ашиглалаа. Бид “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-д хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа улам нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны хэрэглээг бууруулан, усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Шинэ ажилтнууддаа зориулсан чиглүүлэх өдөрлөг амжилттай зохион байгууллаа.

АПУ ХК нь шинээр ажилд орж буй ажилтнууддаа зориулан тусгай өдөрлөг зохион байгуулж байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, үйл ажиллагааны чиглэл, төсөл хөтөлбөрүүд болон цаашдын дэлхийд өрсөлдөх алсын хараагаа танилцууллаа.
Бид үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод зарчим баримталж ажилтан нэг бүрийг тасралтгүй хөгжүүлж, ажлын байрны таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг зорьж байна.

АПУ ХК нь 2021 онд Монгол улсаас анх удаа “Great Place to work” буюу “Ажиллахад таатай газар” олон улсын гэрчилгээг хүлээн авсан билээ.
Бидний үнэт зүйлс:
✅ Бусдыг эрхэмлэн дээдлэ
✅ Суралц, Нээ, Хөгж
✅ Үлгэрлэн манлайл
✅ Уламжлалаа хүндэл, шинийг бүтээ
✅ Амжилт өөд хамтдаа
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Онцлох Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны ээлжит хурал

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концерт холл танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. АПУ ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
  3. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэл явагдах цаг: 13:00-13:59

Хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх цаг: 14:00

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2022 оны 04 сарын 08-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад автоматаар бүртгэгдэх болно.

Хувьцаа эзэмшигч та биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралд оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 10:00  цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд авна уу.

Нэрс Утас Имэйл хаяг Цахим хуудас
1 АПУ ХК, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Ариунсан 344336-338 ariunsan.ch@www.apu.mn www.apu.mn
2 АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Б.Мягмар myagmar.b@www.apu.mn
3 АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Э.Солонго solongo.e@www.apu.mn
4 АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Б.Эрдэнэтуяа erdenetuya.b@www.apu.mn

Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга материал буюу хурлын товхимолтой энд дарж танилцана уу.

For English, please click here.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг,

Улаанбаатар-17040, Монгол Улс

Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Дэйри ХХК Нягтлан бодох бүртгэл Нээлттэй ажлын байр

Агуулахын нярав

Компани: АПУ Дэйри ХХК

  • Эхлэх огноо:2022.03.23
  • Дуусах огноо:2022.04.22
  • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9110-0043

Үндсэн чиг үүрэг:

  • Агуулахын бараа хүлээн авах, бүртгэх, хянах, олгох
  • Санхүүгийн анхан шатны бичиг баримтыг үнэн зөв зохих заавар, журмын дагуу хөтлөж, тайлан тооцоог хугацаанд нь гаргах
  • Агуулахын стандартыг нарийн мөрдөх, бараа материал, бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг ханган хадгалах, хамгаалах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Нягтлан бодох, нярав чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны соёлтой, мэргэжлийн ёс зүйтэй
  • Хэрэглээний програм болон санхүүгийн програм дээр ажиллаж чадвартай
  • Үнэнч шудрага, хариуцлагатай, нягт нямбай
  • Ажил зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
Categories
Үндсэн Инженер техник Улаанбаатар АПУ Дэйри ХХК Мэдээлэл технологи/харилцаа холбоо Нээлттэй ажлын байр

Үйлдвэрийн оператор /Сүүний үйлдвэрт/

Компани: АПУ Дэйри ХХК

  • Эхлэх огноо:2022.03.23
  • Дуусах огноо:2022.04.22
  • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9110-0043

Үндсэн чиг үүрэг:

  • Үйлдвэрийн жигд ажиллагааг хангах
  • Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Нэр төрлөөр найрлага бэлтгэх
  • Технологийн горим, зааврыг хангаж ажиллах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Хүнсний үйлдвэрлэлийн технологи механик инженер, автоматикийн инженер, микробиологич чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Багаар ажиллах чадвартай
  • Хариуцлагатай
  • Хувийн зохион байгуулалттай
  • Ээлжээр ажиллах боломжтой
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Дэйри ХХК Нээлттэй ажлын байр

Түгээгч

Компани: АПУ Дэйри ХХК • Эхлэх огноо:2022.03.23 • Дуусах огноо:2022.04.22 • Цахим шуудан: tsendayush.n@www.apu.mn • Холбогдох утасны дугаар: 9110-0043 Үндсэн чиг үүрэг:
  • Харилцагч дэлгүүрүүдээр түгээлт хийх
  • Борлуулалтын мөнгөн орлого авах
  • Тооцоо хийх
  • Борлуулалтын менежерт дэмжлэг үзүүлэх
Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Их дээд сургууль төгссөн /Санхүү, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн бол давуу тал болно/
  • Түгээлтийн чиглэлээр 1-ээс дээш жил ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Борлуулалтын үйл ажиллагааны талаар мэдлэгтэй
  • Харилцааны ур чадвартай
  • Багаар ажиллах
  • Цаг баримтлах
Categories
Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК эх орноо төлөөлөн олон улсад бүтээгдэхүүнүүдээ хэрхэн таниулж байна вэ?

Lemon Press-ийн Stories цувралын энэ удаагийн дугаарт түүхийн аль ч цаг үед бидний анхаарлыг татсаар ирсэн олон төрлийн уух зүйлс хэзээ үүсэн бий болж, хэрхэн 1.8 их наяд ам.долларын зах зээл бүтээсэн тухай сонирхолтой түүхийг хүргэж байна. Үүнийг үзэж буй та ч энэ зах зээлийн гол хөдөлгөгч хүч гэдгээ мэдэх үү? Яагаад гэдгийг нь бичлэгээ дуустал нь үзээд мэдээрэй.

Эх сурвалж: Lemonpress

Categories
Үндсэн Улаанбаатар СББ Трейд ХХК Борлуулалт/худалдаа Нээлттэй ажлын байр

Худалдааны зөвлөх

Компани: АПУ Трейдинг ХХК

  • Эхлэх огноо:2022.03.22
  • Дуусах огноо:2022.04.21
  • Цахим шуудан: belgute.u@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9696-9067

Үндсэн чиг үүрэг:

  • АПУ компанийн нэрийн салбар дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцах
  • Худалдан авагч, хэрэглэгч нарт дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх
  • Төлбөр тооцоо, нөөцийн удирдлагыг зохицуулах
  • Онлайн орчинд ажиллаж, хаягаар хүргэлт хийх

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Худалдаа үйлчилгээ, Санхүү чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Харилцааны соёлтой
  • Үйлчилгээний стандартын талаар мэдлэгтэй байх
  • Wine, Brown spirit, premium vodka, beer-ний хэрэглээний соёлын талаар мэдлэгтэй бол давуу тал болно

Нэмэлт шаардлага  

  • Ресторан, дэлгүүр, үйлчилгээний салбарт 1-ээс дээш жил ажилласан бол давуу талтай
Categories
АПУ Үндсэн Улаанбаатар Бусад Нээлттэй ажлын байр

Хөрөнгө ашиглалтын менежер

Компани: АПУ ХК
  • Эхлэх огноо:2022.03.21
  • Дуусах огноо:2022.04.21
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9090-1083
Үндсэн чиг үүрэг: Үндсэн хөрөнгө болон биет хөрөнгийн ашиглалт, зохицуулалтыг зохион байгуулж үр ашигт байдлыг ханган ажиллах Ажлын байрны тавигдах шаардлага:
  • Эдийн засагч, санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Эзэмшсэн мэргэжлээр 3-с доошгүй жил ажилласан
  • Багаар хамтран ажиллах, хариуцлагатай, логик сэтгэлгээтэй байх
  • Англи, орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Трейдинг ХХК Борлуулалт/худалдаа Нээлттэй ажлын байр

Үнэлгээний ажилтан

Компани: АПУ Трейдинг ХХК

• Эхлэх огноо:2022.03.16 • Дуусах огноо:2022.04.15 • Цахим шуудан: belgute.u@www.apu.mn • Холбогдох утасны дугаар: 9696-9067   Үндсэн чиг үүрэг:

  • Харилцагч дээр борлуулалтын үйл ажиллагааны хяналт хийх

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Оройн цагаар ажиллах боломжтой
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Хувьдаа машинтай байх
Categories
Үндсэн Улаанбаатар АПУ Трейдинг ХХК Ажилчид/туслах ажилчин Нээлттэй ажлын байр

Агуулахын туслах ажилчин

Компани: АПУ Трейдинг ХХК

• Эхлэх огноо:2022.03.15
• Дуусах огноо:2022.04.14
• Цахим шуудан: belgute.u@www.apu.mn
• Холбогдох утасны дугаар: 9696-9067

Үндсэн чиг үүрэг:

  • Хариуцсан захиалгын багц бэлдэлтийг шуурхай үнэн зөв  падааны дагуу болон HHD гарны программд заасан тооны  дагуу чадварлагаар гүйцэтгэх,HDD гарыг бүрэн хариуцах
  • Өөрийн хариуцсан техник хэрэгсэлийг чадвартай эзэмшихээс гадна засвар үйлчилгээг тогтмол хийж байх

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Багаар сайн гишүүн байх
  • Ёс зүйтэй байх
  • ­Манлайлагч байх
  • ­Суралцагч байх
  • Амжилтанд тэмүүлэгч байх

Нэмэлт шаардлага  

  • Ээлжээр ажиллах боломжтой
Categories
Онцлох мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өндөр түвшний уулзалтаар “Зохистой ажлын байр” сэдвээр хэлэлцлээ.

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан IWFCI Mongolia, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо тус тус хамтран зохион байгуулсан “Зохистой ажлын байр” сэдэвт өндөр түвшний уулзалтад АПУ ХК-ийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо оролцож ажлын байрны таатай бодлого, зохистой хөдөлмөр эрхлэлтийн төлөөх хүчин чармайлтаа танилцууллаа.

АПУ ХК нь Монголоос анх удаа “Ажиллахад Таатай Газар” Олон улсын сертификатыг хүлээн авсан бөгөөд ажлын байрны дарамт, хүчирхийллийн эрсдлээс сэргийлэх болон тохиолдлыг илрүүлэх, шийдвэрлэх олон төрлийн арга механизмыг хэрэгжүүлж байна.

Speak up, APU-Life зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан ажлын байрын дарамт, хүчирхийлэл, авилга, ёс зүйн асуудлыг нээн илрүүлж, тухай бүрт нь шийдвэрлэхийн зэрэгцээ ажилтны нийгэм, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг чухалчлан нэгдсэн бодлогоор хүн төвтэй менежментийн суурь зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Categories
Uncategorized

Sugar Daddy Benefits For females

Sugar daddy benefits for https://iluxstore.vn/sweets-babies-out-of-new-york/ women often include freebies. Sugar daddies have a lot of money to spend and prefer to invest it relating to the people they will really treasure. They will often treat their glucose babies extravagance items being a gesture sugar baby definition of thanks. If you treat your sugar daddy correct, you can expect to get by least 4 gifts per 30 days.

Another advantage for females is the safety and security factor. The moment dating old men, women generally look for safety and security. They could offer to pay bills, travelling, and even pay money for the ladies shopping. A sugar daddy with superior maturity is more likely to prioritize your tranquility of mind. Additionally , a glucose baby can expect to receive gift items and cash allowances.

One benefit of being a sugar baby is the fact you won’t currently have to satisfy your male’s family or perhaps friends , nor have to worry about your finances. Your Sugardaddy will also be in a position to focus on his profession. He will also be competent to focus more on getting better in the career.

If you’re looking for a sugar baby, you could be tempted to try Tinder. This internet dating application has almost a million users, so that it is the perfect system for the two sugar babies and sugar daddies to fulfill. It is secure for glucose daddies and sugar babies and is a great alternative males who terribly lack the time to choose the conventional method. Tinder, especially, has become ever more popular with sugar daddies in yesteryear year.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Тогтвортой маргаашийн төлөөх тэгш, хүртээмжтэй өнөөдрийг бүтээх нь” сэдвээр хэлэлцлээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд цаашид баримтлах бодлого, зорилтуудаа эмэгтэй ажилтнууддаа танилцууллаа.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагаас 2022 оны уриалга болгон гаргаж буй “Тогтвортой маргаашийн төлөөх” санаачилгад нэгдэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж хэрхэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, компанийн нийгэм, олон нийт төдийгүй хүний нөөцийн бодлогын зорилтуудаа хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Энэ үеэр АПУ ХК-ийн Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо цаашид компанидаа хэрэгжүүлэхээр зорьж буй нийгмийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, бие бялдрын эрүүл мэнд тэргүүтэй хүн төвтэй менежментийн бодлогын чиглэлийг танилцуулсан ба компанийн хэмжээнд эмэгтэйчүүдийн манлайллаар хүрэх олон эерэг өөрчлөлт, хөгжлийн боломж байгааг чухалчиллаа.

Мөн арга хэмжээний үеэр эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлэх гүүр болсон клуб болох “The Circle” Sustainability Club нээлтээ хийсэн нь онцлог байв.

АПУ ХК нь нийгмийн олон талт оролцоог хангах замаар, эерэг өөрчлөлт, ухамсар нөлөөллийн төслүүд болох “Соёлоор Гоёно” төсөл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр”, “Шилээ дахин амьдруулъя – Чи чадна”, боловсролын чиглэлээр “Маргаашийн манлайлагчид” төсөл тэргүүтэй олон ажлуудыг хийгээд байна.

Categories
Санхүүгийн тайлан Тайлан

Дөрөвдүгээр улирал 2021

Аудитын-тайлан日本藤素
-2021