Categories
Архи Elix Брэндүүд

Elix Neon

Энэхүү бүтээгдэхүүнийг өвөрмөц сав баглаа боодлын шийдэл, сувдан жоншоор тунгаан шүүж гаргасан цэвэр зөөлөн амтыг хар кофены тансаг амтаар баяжуулан гаргав.

Categories
Архи Velvet

Velvet Light

VELVET брэнд нь  “Солирын чулуу”-н шүүлтүүр буюу /Шунгит/ шүүлтүүрээр шүүж амтыг зөөлөн болгож хэрэглэгч та бүхэнд зориулан бүтээв.   Шунгит шүүлтүүр нь усанд агуулагдах хлорт нэгдлүүд нитрат, зэс, магни, төмөр зэрэг хүнд металлуудыг цэвэрлэдэг ба гашуун амтыг арилгадаг ба илүү тансаг зөөлөн амт гаргахын тулд алимны ханд, медовый спас агуулсан Velvet брэндийг эрхэмсэг хэрэглээг таашаагч танд зориулан үйлдвэрлэж байна. Velvet Light хувилбар нь градусын түвшин 31,5 %.

Categories
Ooze brand Архи

Ooze – Mojito

Мохитогийн эх нутаг болох Хавана хотын далайн эргийн зөөлөн цагаан элс, тунгалаг ус, шаргалтан жаргах нарыг санагдуулах Ooze Mojito коктэйль нь сайн чанарын ром дарс, лайм, гааны навчыг агуулсан бөгөөд хүйтнээр нь шууд хэрэглэхэд тохиромжтой.

Categories
Ooze brand Архи Брэндүүд

Ooze – Vodka & Juice

Цагаан архины цэнгэг амтыг цангис жимсний цасхийсэн амттай хослуулсан. Загварлаг бөгөөд илчлэг багатай Ooze нь соёлтой хэрэглээг дэмждэг бөгөөд орчин үеийн амьдралын хэв маягт тусгайлан зохицуулж урласан.

Categories
Ooze brand Архи Брэндүүд

Ooze – Gin tonic

Британийн эзэнт гүрний гарын үсэг болсон Gin tonic коктэйль 300 жилийн түүхтэй. Jin ба Tonic хоёрын аргуун, арцлаг, үл ялиг чихэрлэг бөгөөд исгэлэн амтуудын тэнцвэрийг цогцлоосон Ooze Gin tonic-ийг часхийж чимчигнэсэн хүйтнээр нь хэрэглэвэл хамгийн тохиромжтой.

Categories
Архи Алтантүрүү

Алтан түрүү

Амт чанараараа дэлхийд танигдсан Алтантүрүү брэнд нь шилмэл сортын улаан буудайн тансаг зэрэглэлийн спирт болон цэвэр усны найрлагатай.

Categories
Агар Архи

Агар

Агар брэнд нь байгалтайгаа гүн шүтэлцээтэй оршдог нүүдэлчдийн байгальдаа тэмүүлэх сэтгэлийн эрх чөлөөны бэлгэдэл талын салхи, ойн цэвэр тунгалагийг илэрхийлэх шилмэл органик бүтээгдэхүүн юм.

Агар нь Монгол орны онгон дагшин хээр талын эрс тэс уур амьсгалыг сөрөн ургасан өлчир улаан буудайгаар исгэсэн түүхий эдийг зэс эрднийн саванд тогтоон амрааж, агар модны давирхай, хус модны хандаар баяжуулсан өвөрмөц сархад юм.

Categories
Ooze brand Архи

Ooze- Bourben whiskey & Cola

Дэлхий даяар барнуудад хамгийн ихээр захиалагддаг классик Америк коктейлийг шууд хэрэглэхэд бэлэн (ready-to-drink) болгон савласан. Кола ба Бурбон вискиний часхийсэн зохицол нь илчлэг багатай ч дүүрэн амттай. Орчин үеийн амьдралын хэв маяг, соёлтой хэрэглээнд зориулан тусгайлан бүтээсэн.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга Алтангагнуур

Алтангагнуур нь биеийн болон оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс уухад оюуны чадавхийг дээшлүүлж, анхаарал сайжруулна.
Мөн сэтгэл санааны дарамт, халдварт өвчнөөс шалтгаалсан ядаргаа, цусны даралт буурахад тусалж бодисын солилцоог зохицуулан, биеийн илчийн нөөцийг гамтай зарцуулах, нөхөн сэргээх, тархи, булчингийн илч солилцоог сайжруулах ашиг тустай.

Тайга Алтангагнуур нь хуурч боловсруулсан тул хүрэн бор улаан өнгөтэй.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга Хунчир

Хунчир нь биеийн дархлааг дэмжих онцгой ач тустай. Хөгшрөлт үрэвслийн эсрэг антиоксадинт үйлдэл үзүүлэхээс гадна элэг, мэдрэлийн тогтолцоо, бөөр, уушги, зүрх зэрэг эд эрхтний үйл ажиллагаа дэмждэг. Хунчирыг зүрхний янз бүрийн нөхцөлд хэрэглэдэг. Энэ нь цусны даралтыг бууруулж, цусны судсыг сулруулах зэрэг ашиг тустай.

Тайга хунчир нь хуурч боловсруулсан тул алтан шаргал тунгалаг өнгөтэй.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга самар

Самар нь хүний тархийг сэргээж, ухааныг тэлдэг. Самар нь B болон D амин дэмүүдээр баялаг бөгөөд В амин дэмүүд агуулдаг бусад хүнстэй харьцуулахад илүү өндөр хэмжээгээр агуулдаг болох нь тодорхойлогдсон байдаг. Мөн самарт хүний биенд нэн хэрэгтэй эрдэс бодис болох магни, төмөр , зэс, иод, фосфорын агууламж өндөр байдаг. Хүний биед нэн хэрэгцээтэй, амин дэмээр баялаг хуш модны самарыг тусгай өвөрмөц технологиор хандалж цэвэршүүлж зөөлрүүлсэн ус, улаан буудайн альфа спиртээр тунгаан дээжлэв.

Тайга самар нь хуш модны самарын үнэр амттай ба намарыг санагдуулам бор хүрэн өнгөтэй.

Categories
Шигүдэри Архи Брэндүүд

Шигүдэри

Идээ идээний дээж, онгод, бурхдын ундаа хэмээн хүндлэгдэж ирсэн сархад хүртэх хатуу жаяг, цээрийн дэг, гүн бэлгэдэлт ёс заншил нь монгол түмний өв болон үлджээ. Сүүн сархадаа хүндэтгэн хүртэх эртний ёс жаягт учир бий.

Хүч хөдөлмөр, цаг хугацаа ихээхэн зарцууласны эцэст маш бага хэмжээний охийг нэрэн гаргадаг тул эртнээс шимийн архи нь нэн ховор, хүндэтгэлийн сархадад тооцогддог байв.

Сүүн архи нь сэтгэл санааг түвшитгэн тайвшруулж, хоол боловсруулах эрхтэн, үе мөчид сайн хийгээд дотор халууныг дарж тамир тэнхээг сайжруулдаг эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн. Тиймээс эртнээс халуун шим, хүйтэн шим хүртэхийн сацуу эмийн ургамалтай хольж тан бэлтгэн хэргэлдэг байжээ.

Шимийн архины ашиг тус, ховор нандин чанарыг мэдэх монголчууд сархадын сүүн амтыг нь тамшаалан хүртэж, хэтрүүлэн хэргэлэхээс зайлсхийж байв. Тиймээс сайн шимийн архи зөвхөн ёслол хүндэтгэлийн ширээнд гүн хүндэтгэлтэйгээр заларч, өргөх эзэн нь тохой түшин барьж, хүртэх зочин нь суун амсдаг ёстой байжээ.

Тансаг идээний дээж “Шигүдэри” нь мянганы түүхийн гүнээс өвлөгдсөн өвийг сэргээн танд хүрч байна.

Slogan : Ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт

Categories
Архи Chinggis Khan Брэндүүд

Chinggis Khan

Анхны ультра супер премиум (дээдийн дээд) зэрэглэлийн энэ цэвэр цагаан архийг зургаан давхар (нүүрс, кварц, очир алмааз, сувд, мөнгө) шүүлтүүрээр гаргаж авсан альфа зэрэглэлийн цэвэр спирт ашиглан гүний цэнгэг усаар үйлдвэрлэсэн. “Чингис Хаан” брэндэд лаванда цэцэг, аньсны үр, буудайн үрний үнэр, амтыг шингээж өгсөн.

Slogan : Forge your Legacy

Categories
Архи Soyombo Брэндүүд

Соёмбо

Соёмбо тэмдэгийг Монгол улсын мөнх бүрэн эрхт байдал, уламжлалт ёс заншилд хүндэтгэл үзүүлж, үндэсний дээд чанарын билэгдэл болгон өргөмжилсөн байдаг. Иймд Хааны удмын хослол Богд хаантай холбоотой оюун санааны утга санаа, төрийн далбаанд шингэсэн үндэсний билэгдэл болж Соёмбо ультра супер дээд зэрэглэлийн архийг чин сэтгэл, чанар билэгдлийг дээдлэн урласан билээ.

Slogan : Art of Luxury

Categories
Архи Чингис Брэндүүд

Chinggis Grandkhaan Original

45 жилийн арвин туршлагатай “Спирт бал бурам” ХХК-ийн мэргэжилтнүүдийн бүтээсэн хамгийн анхны тансаг зэрэглэлийн брэнд Чингис 2002 онд зах зээлд танилцуулагдаж байсан түүхтэй. Зах зээлд гарсан цагаасаа хойш олон улсын бүхий л нэр хүндтэй тэмцээн уралдаанд амжилттай оролцож хамгийн олон шагналын эзэн болж Монголын нэрийг дэлхийд таниулсан экспортын шилдэг брэнд болж чадсан юм.

Categories
Архи Чингис Брэндүүд

Chinggis Grandkhaan White

Монголд анх удаа “Milk Filter” буюу сүүн шүүлтүүрийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, нэмэлт хүнсний бодис ашиглахгүйгээр, цэвэр сүүгээр архин бүтээгдэхүүний найрлага дахь химийн элементийг шүүж, хоруу чанарыг бууруулдаг тусгай технологийг Цагаан Чингис брэнддээ нэвтрүүлснээр , илүү таатай зөөлөн амтыг, өвөрмөц ёс заншил, бахархах түүхтэй Монгол түмнийхээ хэрэгцээнд онцгойлон зориулан бүтээсэн Монголын номер 1 тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.

Categories
Архи Evok Брэндүүд

Evok архи

Бид дэлхийн нэр хүндтэй Heineken-ний олон улсын багтай хамтран амт чанар, өнгө үзэмжийн хувьд давтагдашгүй Дэлхийд өрсөлдөхүйц тансаг зэрэглэлийн брэндийг Монголдоо үйлдвэрлэхээр 2 жил гаруй хугацаанд шаргуу хөдөлмөрлөсний эцэст 2014 оны 8 сарын 4-нд өөрийн гэсэн хэв маяг, загвар дизайн, амт чанараараа давтагдашгүй EVOK брэнд анхлан Монголын зах зээлд мэндэлсэн. EVOK брэнд АНУ, Сан Франциско хотноо зохион байгуулагдсан олон улсын архин бүтээгдэхүүний чансааг тодорхойлогч, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “WORLD SPIRIT COMPETITION 2015” уралдаанаас шалгарч дээдийн дээд шагнал болох ХОС АЛТАН МЕДАЛИЙГ хүртсэн.

Савалгаа: 1.75л, 0.75л, 0.75/Cognac/

Спиртийн агууламж: 39.0%

Categories
Архи Velvet Брэндүүд

Velvet

VELVET брэнд нь 2016 онд зах зээлд худалдаанд гарсан бөгөөд “Солирын чулуу”-н шүүлтүүр буюу /Шунгит/ шүүлтүүрээр шүүж амтыг зөөлөн болгож хэрэглэгч та бүхэнд зориулан бүтээв.   Шунгит шүүлтүүр нь усанд агуулагдах хлорт нэгдлүүд нитрат, зэс, магни, төмөр зэрэг хүнд металлуудыг цэвэрлэдэг ба гашуун амтыг арилгадаг ба илүү тансаг зөөлөн амт гаргахын тулд алимны ханд, медовый спас /архины зөөлөн амтыг нэмэгдүүлэх, шарталтыг бууруулах онцгой шинж чанартай/ Velvet брэндийг эрхэмсэг хэрэглээг таашаагч танд зориулан үйлдвэрлэж байна.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга 55

Анагаах увидастай алтангагнуур ургамал нь дэлхий дахинаа алтан үндэс хэмээн алдаршжээ.Энэхүү алтан үндэсийг АПУ компанийн 97-н жилийн түүхт ханд бэлтгэх тусгай технологиор 21 хоногийн турш боловсруулан бэлтгэсэн. Эрт үеэс бодисын солилцоог зохицуулах, хоол боловсруулах замын эмгэгийг илааршуулах, биеийн дархлааг дэмжих, бие мах бодийг тэнхрүүлэх шидтэй тул аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус ургамлыг өргөн хэрэглэж ирсэн түүхтэй. Биеийн хүчний болон оюуны хэт ачаалал, стресс, нойргүйдэл, ядаргааны үед болон хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих зэрэгт алтангагнуурын хандмалыг бага хэмжээгээр хүртвэл нэн зохистой.

Categories
Архи Эден Брэндүүд

Эден архи

Өөрийн гэсэн мэдрэмжээр ертөнцийг хардаг, урлаг уран сайханыг таашааж үздэг, зорилго мөрөөдөлдөө үнэнч хэн бүхэнд зориулан дотоод сэтгэлийн үгийг хөндөн мэдрэмж хөглөх зорилгоор Эден брэндийг бүтээсэн билээ. Анар жимсний охиор баяжуулж дахин давтагдашгүй амт үнэрийг бие болгосон Эден брэнд нь орчин үеийн шилдэг борлуулалттай брэндүүдийн нэг билээ. Монголын хөрсөнд ургасан Цэвэр Альфа зэрэглэлийн спиртээр бүтээсэн, 36 хувийн спиртийн агууламжтай цэвэр зөөлөн Эден брэнд.

Categories
Архи Ауруг Брэндүүд

АУРУГ Алтан

Дээдийн дээд сархад

XIII зууны үед оршин тогтнож байсан эзэн Чингис хааны 4 том ордны хамгийн нэр хүндтэй эрхэм нандин бүхнийг агуулан хадгалж байсан гэх түүхт АУРУГ ордны нэрээр нэрлэж , эртний эрдэнэ лугаа төгөлдөр урлан, онги тамгатай зоос шигтгэн, алтан өнгөөр  хөвөөлөн чимж, дээдийн дээд охь спиртийг цэвэр тунгалаг усаар найруулан, эндэнийн шүүлтүүрээр тунгаан шүүж, уламжлал шинэчилэлийг хослуулан бүтээсэн дээдийн дээд төгөлдөр бүтээгдэхүүн.

Хатуулаг: 38%

Савалгаа: 0.7, 0.5

Categories
Болор Архи Брэндүүд

Болор

Болор брэнд нь монголчуудын баяр бахдал, бахархал омогшилын түүхэн гэрч юм. Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан 1981 онд зах зээлд анх гаргаж байсан бөгөөд тасралтгүй 40 жил хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн томоохон шинэчлэлүүдийг хийж ирсэн бөгөөд, 2020 онд жор орц, амт, үнэр, сав баглаа боодлын хувьд эрс шинэчлэлийг хийж, орчин үеийн соёлтой хэрэглээтэй залуучуудад зориулан шинэчилсэн билээ.

Хатуулаг: 37%

Савалгаа: 0.75, 1.0

Categories
Архи Ауруг Брэндүүд

АУРУГ Мөнгөн

Хүндэтгэлийн сархад

XIII зууны үед оршин тогтнож байсан эзэн Чингис хааны 4 том ордны хамгийн нэр хүндтэй эрхэм нандин бүхнийг агуулан хадгалж байсан гэх түүхт АУРУГ ордны нэрээр ийнхүү нэрлэн,  Их ордоо билэгдсэний учир дээдийн дээдийг дээжлэн урлав. Ариг тунгалаг усаар зохируулан зөөлрүүлж, мөнгөн эрдэнийн гурван давхар шүүлтүүрээр шүүн ихэд эрхэмлэн АУРУГ хүндэтгэлийн сархдаа бүтээв.

Хатуулаг: 36%

Савалгаа: 0.7, 0.5

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi Export

Дэлхийн зах зээл дээр өрсөлдсөн Монголын анхны брэнд ARKHI нь төр засгийн шийдвэр ёсоор сэхээтнүүдийн нарийн мэдрэмж, мэргэжилтэнүүдийн ур ухаанаар төгөлдөржин бүтээгдэж, ард түмний дунд “ЭКС” (экспортын чанартай архи) хэмээн хүндлэгдэж хэрэглэгчдийнхээ нэр төрийн баталгаа нь болсоор олон жилийг туулсан түүхтэй.

Тус брэндийн 40 жилийн ойн бахархалт үйл явдалд зориулж ARKHI EXPORT дээд зэрэглэлийн дахин давтагдашгүй брэндийг бүтээсэн юм.

Хэдийнээ домог мэт олноо түгсэн ЭКС, шинэ үеийнхэний НЭР ТӨРИЙН БАТАЛГАА болон дахин мэндэлсэн билээ.

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi

Шилмэл сортын улаан буудайн тансаг зэрэглэлийн спиртээр 1976 онд экспортод гаргах зорилгоор анх үйлдвэрлэж байсан цэвэр “ARKHI” брэндийг 2011 онд дахин шинэчлэн худалдаанд гаргасан. Уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлт болох нүүрсэн, элсэн, мембранан болон дөрвөн давхар мөнгөжүүлсэн шүүлтүүртэй хослуулан гаргаж авсан зөөлөн амттай “ARKHI” нь ямар нэгэн нэмэлт орц агуулаагүй цэвэр цагаан архи юм.

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi Silver

ARKHI silver брэндийн архи нь 35% аlc.vol-тай бүтээгдэхүүн бөгөөд АПУ ХК нь анх удаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс архины алкоголийн агууламжийг бууруулан зөөлөн хэмээх тодотголыг архи үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаагаараа энэхүү бүтээгдэхүүний онцлог оршиж байгаа юм.

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi Copper

44 жилийн дараа үндэсний ууган брэндүүдийн нэг болох АРХИ брэнд Зэс АРХИ буюу ARKHI Copper төрлөөр цар хүрээгээ тэлж Та бүхэнд хүрч байна. Эртнээс увдис чанарыг нь мэдэх өвөг дээдэс маань зэсийг есөн эрдэнийн нэгээр нэрлэсэн нь учиртай. Зэс нь эрдэс тогтоох, бактери устгах гээд олон төрлийн чадвараараа эртнээс гайхагдсаар ирсэн шидтэй.

Өвөг дээдсийнхээ эртний мэдлэг, орчин үеийн дэвшилтэд технологийг хослуулан шилмэл сортын улаан буудайн дээд зэрэглэлийн спирт, гүний цэнгэг устай зохицуулсан цэвэр сархдыг зэс эрдэнийн саванд амрааж эрдэнийн увдист чанарыг шингээн, төгс зөөлөн амтыг бүтээн урлалаа.

Categories
Архи Брэндүүд

Tundra Vodka

TUNDRA Vodka is distilled and filtered multiple times to create a purity that exceeds strict Russian standards, known as Alpha grade.

Categories
Архи Elix Брэндүүд

Elix

Бусдаас онцгой Elix (Э’ликс) сархадыг Монголын зах зээлд анхдагч болох “Moonstone” буюу “Сувдан жонш” (сарны чулуу) эрдэнийн чулуугаар тунгааж, шилмэл сортын улаан буудайн дээд зэрэглэлийн Альфа спиртийг гүний цэнгэг усаар тэтгэж, кофены хандаар амт үнэрийг баяжуулан 36 хэмийн  төгс зөөлөн амтыг хэрэглэгчдийнхээ таалалд нийцүүлэн урлалаа.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга зөгийн бал, чинжүү

Улаан чинжүү нь халуун шинж чанартайгаас гадна хүний биед антибиотик шиг үйлчилдэг ба элдэв нян бактерийг устгах чадвартай. Улаан чинжүү С витамин их хэмжээгээр агуулдаг ба цусны даралтыг зохицуулах , цусны эргэлтийг сэргээх үйлчилгээтэй. Зөгийн бал нь ханиад намдаана, тэжээллэг бодисоор баялаг, ой тогтоолт сайжруулах ашиг тустай

Тайга зөгийн бал, чинжүү нь тунгалаг.

Categories
Архи Алтантүрүү Брэндүүд

Алтан Түрүү

Амт, чанараараа дэлхийд танигдсан Алтантүрүү брэнд нь шилмэл сортын улаан буудайн тансаг зэрэглэлийн спирт болон цэвэр усны найрлагатай юм.

Categories
Архи Ерөөл Uncategorized Брэндүүд

Ерөөл цагаан

Анхны мөнгөжүүлсэн шүүлтүүртэй “Ерөөл” брэнд 2003 онд худалдаанд гарсан, аньс болон ургамлын хандны онцгой нэмэлт агуулсан сархад юм. Нэгдүгээр зэрэглэлийн спирт, зөөлрүүлсэн усаар уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлтүүртэй хослуулан үйлдвэрлэдэг.

Categories
Архи Ерөөл Брэндүүд

Ерөөл

Анхны мөнгөжүүлсэн шүүлтүүртэй “Ерөөл” брэнд 2003 онд худалдаанд гарсан, аньс болон ургамлын хандны онцгой нэмэлт агуулсан сархад юм. Нэгдүгээр зэрэглэлийн спирт, зөөлрүүлсэн усаар уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлтүүртэй хослуулан үйлдвэрлэдэг.

Categories
Архи Брэндүүд

Хараа Зөөлөн

Хараа брэнд анх 1993 онд үүссэн анхны архины брэнд бөгөөд үүссэн цагаасаа хойш өнгө төрхөө олон удаа шинэчилж, одоо Цэвэр Хараа, Зөөлөн Хараа гэсэн хоёр төрлөөр гарч байна. Зөөлөн Хараа брэнд нь илүү зөөлөн амтыг таашаадаг хэрэглэгчиддээ зориулан “Алтжуулсан шүүлт”-ийг ашиглан гаргасан онцгой сайн бүтээгдэхүүн болж чадсан.

Хатуулаг: 38%

Савалгаа: 0.35, 0.5, 0.75

Categories
Архи Брэндүүд

Хараа Цэвэр

Хараа брэнд анх 1993 онд үүссэн анхны архины брэнд бөгөөд үүссэн цагаасаа хойш өнгө төрхөө олон удаа шинэчилж, одоо Цэвэр Хараа, Зөөлөн Хараа гэсэн хоёр төрлөөр гарч байна. Цэвэр Хараа брэнд нь уламжлалт болон орчин үеийн технологийг хослуулсан “Мөнгөжүүлсэн шүүлт”-ээр бүрэн шүүж чадсан дэвшилтэт бүтээгдэхүүн юм.

Хатуулаг: 38%

Савалгаа: 0.01, 0.02, 0.33, 0.5, 0.75