Categories
Архи Chinggis Khan Брэндүүд

Chinggis Khan

Анхны ультра супер премиум (дээдийн дээд) зэрэглэлийн энэ цэвэр цагаан архийг зургаан давхар (нүүрс, кварц, очир алмааз, сувд, мөнгө) шүүлтүүрээр гаргаж авсан альфа зэрэглэлийн цэвэр спирт ашиглан гүний цэнгэг усаар үйлдвэрлэсэн. “Чингис Хаан” брэндэд лаванда цэцэг, аньсны үр, буудайн үрний үнэр, амтыг шингээж өгсөн.

Slogan : Forge your Legacy

Categories
Архи Soyombo Брэндүүд

Соёмбо

Соёмбо тэмдэгийг Монгол улсын мөнх бүрэн эрхт байдал, уламжлалт ёс заншилд хүндэтгэл үзүүлж, үндэсний дээд чанарын билэгдэл болгон өргөмжилсөн байдаг. Иймд Хааны удмын хослол Богд хаантай холбоотой оюун санааны утга санаа, төрийн далбаанд шингэсэн үндэсний билэгдэл болж Соёмбо ультра супер дээд зэрэглэлийн архийг чин сэтгэл, чанар билэгдлийг дээдлэн урласан билээ.

Slogan : Art of Luxury

Categories
Архи Чингис Брэндүүд

Chinggis Grandkhaan Original

45 жилийн арвин туршлагатай “Спирт бал бурам” ХХК-ийн мэргэжилтнүүдийн бүтээсэн хамгийн анхны тансаг зэрэглэлийн брэнд Чингис 2002 онд зах зээлд танилцуулагдаж байсан түүхтэй. Зах зээлд гарсан цагаасаа хойш олон улсын бүхий л нэр хүндтэй тэмцээн уралдаанд амжилттай оролцож хамгийн олон шагналын эзэн болж Монголын нэрийг дэлхийд таниулсан экспортын шилдэг брэнд болж чадсан юм.

Categories
Архи Чингис Брэндүүд

Chinggis Grandkhaan White

Монголд анх удаа “Milk Filter” буюу сүүн шүүлтүүрийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, нэмэлт хүнсний бодис ашиглахгүйгээр, цэвэр сүүгээр архин бүтээгдэхүүний найрлага дахь химийн элементийг шүүж, хоруу чанарыг бууруулдаг тусгай технологийг Цагаан Чингис брэнддээ нэвтрүүлснээр , илүү таатай зөөлөн амтыг, өвөрмөц ёс заншил, бахархах түүхтэй Монгол түмнийхээ хэрэгцээнд онцгойлон зориулан бүтээсэн Монголын номер 1 тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.

Categories
Архи Evok Брэндүүд

Evok архи

Бид дэлхийн нэр хүндтэй Heineken-ний олон улсын багтай хамтран амт чанар, өнгө үзэмжийн хувьд давтагдашгүй Дэлхийд өрсөлдөхүйц тансаг зэрэглэлийн брэндийг Монголдоо үйлдвэрлэхээр 2 жил гаруй хугацаанд шаргуу хөдөлмөрлөсний эцэст 2014 оны 8 сарын 4-нд өөрийн гэсэн хэв маяг, загвар дизайн, амт чанараараа давтагдашгүй EVOK брэнд анхлан Монголын зах зээлд мэндэлсэн. EVOK брэнд АНУ, Сан Франциско хотноо зохион байгуулагдсан олон улсын архин бүтээгдэхүүний чансааг тодорхойлогч, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “WORLD SPIRIT COMPETITION 2015” уралдаанаас шалгарч дээдийн дээд шагнал болох ХОС АЛТАН МЕДАЛИЙГ хүртсэн.

Савалгаа: 1.75л, 0.75л, 0.75/Cognac/

Спиртийн агууламж: 39.0%

Categories
Архи Velvet Брэндүүд

Velvet

VELVET брэнд нь 2016 онд зах зээлд худалдаанд гарсан бөгөөд “Солирын чулуу”-н шүүлтүүр буюу /Шунгит/ шүүлтүүрээр шүүж амтыг зөөлөн болгож хэрэглэгч та бүхэнд зориулан бүтээв.   Шунгит шүүлтүүр нь усанд агуулагдах хлорт нэгдлүүд нитрат, зэс, магни, төмөр зэрэг хүнд металлуудыг цэвэрлэдэг ба гашуун амтыг арилгадаг ба илүү тансаг зөөлөн амт гаргахын тулд алимны ханд, медовый спас /архины зөөлөн амтыг нэмэгдүүлэх, шарталтыг бууруулах онцгой шинж чанартай/ Velvet брэндийг эрхэмсэг хэрэглээг таашаагч танд зориулан үйлдвэрлэж байна.

Categories
Архи Эден Брэндүүд

Эден архи

Өөрийн гэсэн мэдрэмжээр ертөнцийг хардаг, урлаг уран сайханыг таашааж үздэг, зорилго мөрөөдөлдөө үнэнч хэн бүхэнд зориулан дотоод сэтгэлийн үгийг хөндөн мэдрэмж хөглөх зорилгоор Эден брэндийг бүтээсэн билээ. Анар жимсний охиор баяжуулж дахин давтагдашгүй амт үнэрийг бие болгосон Эден брэнд нь орчин үеийн шилдэг борлуулалттай брэндүүдийн нэг билээ. Монголын хөрсөнд ургасан Цэвэр Альфа зэрэглэлийн спиртээр бүтээсэн, 36 хувийн спиртийн агууламжтай цэвэр зөөлөн Эден брэнд.