Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр Bloomberg Awards 2023 – Шилдэг бүтээн байгуулалт шагнал хүртлээ

 

Блүүмбэрг ТВ-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Bloomberg Awards 2023 арга хэмжээгээр АПУ компанийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр Шилдэг бүтээн байгуулалт шагналыг хүртлээ.

Нэг ээлжиндээ 8 тонн сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг АПУ компани 2015 оноос судалгааны ажлыг хийж эхлэн, дотоод, гадаадын бяслаг судлаачдын ур ухааныг шингээж, 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар бүтээн байгуулаад байна.

АПУ компанийн дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, цэвэр сүүний бяслагийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой тус үйлдвэр “Wine belt” буюу Алтан өргөргийн бүслүүрт байршдаг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байршилтай бөгөөд Европын Холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, хаягдалгүй үйлдвэр юм.

Голланд, Швейцарь, Англи зэрэг улсуудын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийг худалдаанд гаргаж эхлээд байна. Мөн түүнчлэн шимийн архи боловсруулах Монгол технологийг европ технологи, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар стандартжуулж, Монголын хамгийн анхны №1 шимийн архи болох ёслол, хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт “Шигүдэри” брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргээд буй.

Хонин нуга брэндийн тухай дэлгэрэнгүйг: Honin Nuga | APU DAIRY

Шигүдэри брэндийн тухай дэлгэрэнгүйг: Шигүдэри (apu.mn)

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

AПУ компани “Boomi Innovation Awards 2023” шагнал хүртлээ

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг болох Boomi платформын Ази-Номхон далай, Японы (APJ) бүс нутгийн Boomi World Tour Sydney арга хэмжээнд АПУ ХК-ийн системүүдийг API-аар дамжуулан интеграци хийх төслийг сайн туршлагаар нэрлэж “Boomi Innovation Awards Winner 2023”  шагналаар шагналаа.

API нь дамжуулан байгууллагын дижитал системүүдийг нэгтгэн холбож, нээлттэй хандалт бүхий дата сан бүрдүүлэх боломжийг олгодог ба дата өгөгдлийг цаг хугацааны хоцрогдолгүй харуулах ач холбогдолтой платформ юм.

АПУ компани нь дотооддоо болон гадагшаа ашигладаг бүхий л тусдаа системүүдийг API технологид суурилан холбож, цаашдын интеграциуд үүгээр дамжуулан маш хялбар холбогдож, нээлттэй харилцаа, хурдан шуурхай үйл ажиллагааг бий болгон ажиллаж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа хурдсаж, өгөгдөл дамжуулалт, бүтээмжийг нэмэгдүүлэн, нээлттэй харилцааг бий болгож, харилцагч үйлчлүүлэгч нартай түргэн шуурхай холбогдон  үйл ажиллагаа илүү хурдан хялбар болж шинэчлэгдэж байна.

АПУ ХК нь хүний нөөцийн систем, бизнесийн төлөвлөлт, ERP, ложистик гэх мэт салбарууддаа API cистемийг нэвтрүүлэн ажиллаж эхлээд байна. Цаашид бусад бүх үйл ажиллагаагаа энэ системд нэгтгэж эрсдлийг бууруулж, зохион байгуулалтыг сайжруулан ажиллах ба дэвшилтэт инновацлаг технологийг үйл ажиллагаанд ашигласаар байх болно.

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах залуусын мэтгэлцээнийг дэмжин ажиллаа

Хүн бүрт хөгжил дэвшлийг хүртээмжтэй байлгах, ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалахыг зорьж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа АПУ ХК  нэмэгдүүлэн ажиллаж байна.  Эх дэлхийгээ хайрлах, аливаа сөрөг нөлөөллүүдийг хязгаарлах, нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлөх тогтвортой хөгжлийн арга хэмжээг сурталчлан таниулах, татан оролцуулж, хамтран хэрэгжүүлэхэд залуусын оролцоо ихээхэн чухал юм.

Энэ хүрээнд залуусын дунд зохион явуулсан “Гэрэгэ” клубын парламентийн мэтгэлцээнийг дэмжин ажиллаа. Залуусын нийгмийн тогтвортой хөгжлийн асуудлуудад шийдэл олоход төвлөрсөн энэхүү мэтгэлцээнд Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг ангилан ялгаж, дахин ашиглах тогтолцоог төр болон хувийн хэвшил хамтран хөгжүүлэх, эдийн засгийн төвлөрлийг орон нутаг руу чиглүүлэх гэх мэт  чухал сэдвүүдээр мэтгэлцсэн юм.

Цаашид бид тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах аливаа үйл ажиллагаандаа залуусын оролцоог дэмжин ажиллаж, тэдний тогтвортой хөгжлийн сэдвийн хүрээнд хийсэн мэтгэлцээний үр дүнд гарсан шийдлийг төсөл хөтөлбөртөө шингээн хэрэгжүүлэхийг чармайн ажиллаж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Дэлхийн чанарын долоо хоногт АПУ компани

АПУ ХК байгуулагдсан цагаасаа хойш чанарыг эрхэмлэн, бүхий л үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлж, манлайлан ажиллаж байна.

 

Бидний хэрэгжүүлдэг стандартын нэг суурь элемент нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон бусад бүх үйл ажиллагаандаа эхний үйлдлээрээ алдаа дутагдалгүй, зөв хийж, шат бүрдээ чанарыг хадгалахын төлөө зорьж ажилладаг.

АПУ ХК нь 440 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүндээ чанар стандартын нэгдсэн удирдлагын тогтолцоо ISO 9001- Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001 – Байгаль орчны менежментийн тогтолцоо, FSSC 22000 – Хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани.

Түүхий эд нийлүүлэлт, тээвэр ложистик, үйлдвэрлэл, түгээлт, худалдаа болон хэрэглэгч хүртэлх бүх шат дамжлагадаа дээрх чанарын стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн АПУ ХК нь олон улсын дээрх стандартуудыг шинэчлэгдэх тухай бүрд үйл ажиллагаандаа нутагшуулан, орчин үеийн стандартын хэрэгцээ шаардлагатай хөл нийлүүлэн ажилласаар байна.

Энэ жилийн “Үндэсний Чанарын чуулган”-ы илтгэлд АПУ ХК-ийн Чанарын албаны дарга Г.Ганчимэг төлөөлөн оролцож илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлээр “Чанар” гэдгийг зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээнд тавьдаггүй ба түүнийг үйлдвэрлэж, бүтээж буй хүмүүсийн чанар хамгийн чухал нь байдаг. Энэ хүрээнд АПУ ХК нь Монгол улсаас  “Ажиллахад таатай газар” хэмээх олон улсын гэрчилгээг анх удаа авсан. Монгол хүний, монгол ажилтны Чанарыг эрхэмлэн үйлдвэрлэсэн АПУ компанийн бүтээгдэхүүн олон улсын зах зээлд аль хэдийн хүрч, тэдний таашаан хэрэглэх дуртай бүтээгдэхүүн болоод байгаа талаар онцоллоо.

Сүүлийн жилүүдэд АПУ ХК олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлэн ОХУ, БНХАУ, Солонгос, Тайланд, Польш, АНУ, Европын Холбооны улсуудад борлуулж байна.

Мөн дотоодын ханган нийлүүлэгч компаниуддаа чанар стандартуудыг ханган ажиллах тал дээр заавар, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Ингэснээр түүхий эд материалын чанар сайжирч, тэдний зардал буурч, бүтээгдэхүүний чанар сайжирахад чухал нөлөө үзүүлсээр байна.

Жил бүр зохион байгуулагддаг “Дэлхийн чанарын өдөр – Чанарын долоо хоног” нь энэ жил “Quality: Realizing your competitive potential”  буюу “Чанар бол өрсөлдөх чадвар, чадвараа ахиулья” гэсэн уриатай дэлхийн нийтээр өрнөж байна.