Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

AПУ компани “Boomi Innovation Awards 2023” шагнал хүртлээ

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг болох Boomi платформын Ази-Номхон далай, Японы (APJ) бүс нутгийн Boomi World Tour Sydney арга хэмжээнд АПУ ХК-ийн системүүдийг API-аар дамжуулан интеграци хийх төслийг сайн туршлагаар нэрлэж “Boomi Innovation Awards Winner 2023”  шагналаар шагналаа.

API нь дамжуулан байгууллагын дижитал системүүдийг нэгтгэн холбож, нээлттэй хандалт бүхий дата сан бүрдүүлэх боломжийг олгодог ба дата өгөгдлийг цаг хугацааны хоцрогдолгүй харуулах ач холбогдолтой платформ юм.

АПУ компани нь дотооддоо болон гадагшаа ашигладаг бүхий л тусдаа системүүдийг API технологид суурилан холбож, цаашдын интеграциуд үүгээр дамжуулан маш хялбар холбогдож, нээлттэй харилцаа, хурдан шуурхай үйл ажиллагааг бий болгон ажиллаж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа хурдсаж, өгөгдөл дамжуулалт, бүтээмжийг нэмэгдүүлэн, нээлттэй харилцааг бий болгож, харилцагч үйлчлүүлэгч нартай түргэн шуурхай холбогдон  үйл ажиллагаа илүү хурдан хялбар болж шинэчлэгдэж байна.

АПУ ХК нь хүний нөөцийн систем, бизнесийн төлөвлөлт, ERP, ложистик гэх мэт салбарууддаа API cистемийг нэвтрүүлэн ажиллаж эхлээд байна. Цаашид бусад бүх үйл ажиллагаагаа энэ системд нэгтгэж эрсдлийг бууруулж, зохион байгуулалтыг сайжруулан ажиллах ба дэвшилтэт инновацлаг технологийг үйл ажиллагаанд ашигласаар байх болно.