Categories
Болор Архи Брэндүүд

Болор

Болор брэнд нь монголчуудын баяр бахдал, бахархал омогшилын түүхэн гэрч юм. Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан 1981 онд зах зээлд анх гаргаж байсан бөгөөд тасралтгүй 40 жил хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн томоохон шинэчлэлүүдийг хийж ирсэн бөгөөд, 2020 онд жор орц, амт, үнэр, сав баглаа боодлын хувьд эрс шинэчлэлийг хийж, орчин үеийн соёлтой хэрэглээтэй залуучуудад зориулан шинэчилсэн билээ.

Хатуулаг: 37%

Савалгаа: 0.75, 1.0

Categories
Үйл ажиллагааны тайлан Тайлан

2020 Үйл ажиллагааны тайлан

Categories
Архи Ауруг Брэндүүд

АУРУГ Мөнгөн

Хүндэтгэлийн сархад

XIII зууны үед оршин тогтнож байсан эзэн Чингис хааны 4 том ордны хамгийн нэр хүндтэй эрхэм нандин бүхнийг агуулан хадгалж байсан гэх түүхт АУРУГ ордны нэрээр ийнхүү нэрлэн,  Их ордоо билэгдсэний учир дээдийн дээдийг дээжлэн урлав. Ариг тунгалаг усаар зохируулан зөөлрүүлж, мөнгөн эрдэнийн гурван давхар шүүлтүүрээр шүүн ихэд эрхэмлэн АУРУГ хүндэтгэлийн сархдаа бүтээв.

Хатуулаг: 36%

Савалгаа: 0.7, 0.5

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi Export

Дэлхийн зах зээл дээр өрсөлдсөн Монголын анхны брэнд ARKHI нь төр засгийн шийдвэр ёсоор сэхээтнүүдийн нарийн мэдрэмж, мэргэжилтэнүүдийн ур ухаанаар төгөлдөржин бүтээгдэж, ард түмний дунд “ЭКС” (экспортын чанартай архи) хэмээн хүндлэгдэж хэрэглэгчдийнхээ нэр төрийн баталгаа нь болсоор олон жилийг туулсан түүхтэй.

Тус брэндийн 40 жилийн ойн бахархалт үйл явдалд зориулж ARKHI EXPORT дээд зэрэглэлийн дахин давтагдашгүй брэндийг бүтээсэн юм.

Хэдийнээ домог мэт олноо түгсэн ЭКС, шинэ үеийнхэний НЭР ТӨРИЙН БАТАЛГАА болон дахин мэндэлсэн билээ.

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi

Шилмэл сортын улаан буудайн тансаг зэрэглэлийн спиртээр 1976 онд экспортод гаргах зорилгоор анх үйлдвэрлэж байсан цэвэр “ARKHI” брэндийг 2011 онд дахин шинэчлэн худалдаанд гаргасан. Уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлт болох нүүрсэн, элсэн, мембранан болон дөрвөн давхар мөнгөжүүлсэн шүүлтүүртэй хослуулан гаргаж авсан зөөлөн амттай “ARKHI” нь ямар нэгэн нэмэлт орц агуулаагүй цэвэр цагаан архи юм.

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi Silver

ARKHI silver брэндийн архи нь 35% аlc.vol-тай бүтээгдэхүүн бөгөөд АПУ ХК нь анх удаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс архины алкоголийн агууламжийг бууруулан зөөлөн хэмээх тодотголыг архи үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаагаараа энэхүү бүтээгдэхүүний онцлог оршиж байгаа юм.

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi Copper

44 жилийн дараа үндэсний ууган брэндүүдийн нэг болох АРХИ брэнд Зэс АРХИ буюу ARKHI Copper төрлөөр цар хүрээгээ тэлж Та бүхэнд хүрч байна. Эртнээс увдис чанарыг нь мэдэх өвөг дээдэс маань зэсийг есөн эрдэнийн нэгээр нэрлэсэн нь учиртай. Зэс нь эрдэс тогтоох, бактери устгах гээд олон төрлийн чадвараараа эртнээс гайхагдсаар ирсэн шидтэй.

Өвөг дээдсийнхээ эртний мэдлэг, орчин үеийн дэвшилтэд технологийг хослуулан шилмэл сортын улаан буудайн дээд зэрэглэлийн спирт, гүний цэнгэг устай зохицуулсан цэвэр сархдыг зэс эрдэнийн саванд амрааж эрдэнийн увдист чанарыг шингээн, төгс зөөлөн амтыг бүтээн урлалаа.

Categories
ТУЗ

Пүрэвийн Батсайхан

Инженер мэргэжилтэй.

1993-1996: Шунхлай ХХК-ийн Ерөнхий захирал

1997-2008: Шунхлай групп ХХК-ийн Ерөнхий захирал

2002-2004: АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга

2004-2008: АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал

2008-одоог хүртэл: Шунхлай групп ХХК-ийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга

2010-одоог хүртэл: Скайтел ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүн

Categories
Архи Брэндүүд

Tundra Vodka

TUNDRA Vodka is distilled and filtered multiple times to create a purity that exceeds strict Russian standards, known as Alpha grade.

Categories
Архи Elix Брэндүүд

Elix

Бусдаас онцгой Elix (Э’ликс) сархадыг Монголын зах зээлд анхдагч болох “Moonstone” буюу “Сувдан жонш” (сарны чулуу) эрдэнийн чулуугаар тунгааж, шилмэл сортын улаан буудайн дээд зэрэглэлийн Альфа спиртийг гүний цэнгэг усаар тэтгэж, кофены хандаар амт үнэрийг баяжуулан 36 хэмийн  төгс зөөлөн амтыг хэрэглэгчдийнхээ таалалд нийцүүлэн урлалаа.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга зөгийн бал, чинжүү

Улаан чинжүү нь халуун шинж чанартайгаас гадна хүний биед антибиотик шиг үйлчилдэг ба элдэв нян бактерийг устгах чадвартай. Улаан чинжүү С витамин их хэмжээгээр агуулдаг ба цусны даралтыг зохицуулах , цусны эргэлтийг сэргээх үйлчилгээтэй. Зөгийн бал нь ханиад намдаана, тэжээллэг бодисоор баялаг, ой тогтоолт сайжруулах ашиг тустай

Тайга зөгийн бал, чинжүү нь тунгалаг.

Categories
Архи Алтантүрүү Брэндүүд

Алтан Түрүү

Амт, чанараараа дэлхийд танигдсан Алтантүрүү брэнд нь шилмэл сортын улаан буудайн тансаг зэрэглэлийн спирт болон цэвэр усны найрлагатай юм.

Categories
Үндсэн Улаанбаатар СББ Трейд ХХК Нээлттэй ажлын байр

Түгээлтийн жолооч-C ангилалтай

Компани: АПУ Трейдинг ХХК

• Эхлэх огноо: 2022.03.21
• Дуусах огноо: 2022.04.20
• Цахим шуудан: belgute.u@www.apu.mn
• Холбогдох утасны дугаар: 9696-9067

Үндсэн чиг үүрэг

• Хариуцуулж өгсөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, техникийн хэвийн ажиллагааг хангах
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах
• Харилцагчдад бүтээгдэхүүнийг найдвартай түргэн шуурхай тээвэрлэн хүргэх

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Мэргэшсэн С ангилалын жолооны үнэмлэхтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
  • Илүү цагаар ажиллах боломжтой
  • Үүрэг даалгаврын биелэлт өндөр
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй

Нэмэлт шаардлага:

  • Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт оршин суудаг бол давуу талтай
Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Худалдан авалтын менежер Л.Ананд

Л.Ананд: Би багын л цэрэг, тагнуул, машиныг маш их сонирхдог хүүхэд байсан. 10 жилд байхдаа НАХЯ-ны сургуульд оруулаад өгөөч гэж, ХБНГУ-д сурч байхдаа Германы армийн алба хаая гэж, WRC нисгэгч болмоор байна, надад туслаач гэж үгүй ээ мөн ч их гуйсан даа. Хариулт нь үргэлж “Үгүй” байлаа. Харин одоо би 344 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ гэдэг том айлын бүх худалдан авалт, хангамжийг хариуцаж ажилладаг хариуцлага өндөртэй армид ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдалгүй байх нь бидний ажлын үр дүнгээс шууд хамааралтай. Тиймдээ ч бид цагтай уралдаж, харилцагч нийлүүлэгч нартайгаа урт хугацааны харилцаатай, хамтын итгэлцэл дээр ажил үүргээ явуулдаг.

Хүн ажлаараа өвчилдөг гэж ярьдаг даа. Би үргэлж л албан томилолтоор явахдаа эсвэл энэ тэндхийн дэлгүүр орохдоо бүтээгдэхүүний сав баглаа боодол, орц найрлага, хадгалах хугацааг шинжээд хараад зогсчихдог зантай. Энэ нь ажлаа хаана ч байсан сайжруулах талаар тагнуулдаж байгаа хэрэг. Мэдээж энэ бүхэн анх миний сониуч зандаа хөтлөгдөж, шинэ зүйл үргэлж тасралтгүй сурч хөгжихийг хүссэн хүслээ дагаж, АПУ компанид ажилд орсноос эхлэлтэй.
Би Герман улсад сурч байгаад Монголдоо ирээд анх АПУ компанид ажлын ярилцлагад орсон. Тухайн үед хангамжийн албаны дарга А. Мэндбаяр хижээл насны цэмцгэр ах надаас ярилцлага авч байлаа. Ярилцлагын туршид бид хоёр Англи, Монгол хэлээр ээлжлэн ярьж, чи АПУ компанийн хангамжийн албанд ажилд орох уу,.. ажилдаа дуртай, зөв хандлагатай байхад л болно гэсэн цомхон ярилцлага болж өнгөрсөн юм. Ажилдаа ороод нэг их удаагүй байхад А. Мэндбаяр дарга хурлын өрөөнд дуудлаа. Би яваад ортол хурлын ширээний нэг талд Германы Кронес компанийн албаны хүмүүс нөгөө талд нь манай үйлдвэрийн хүмүүс суучихсан надаар орчуулга хийлгэхээр хүлээж байлаа. Өөртөө итгэлтэй нь аргагүй мэндлээд орчуулгаа эхэлтэл миний мэдэхгүй мэргэжлийн үг хэллэгүүд, тоног төхөөрөмжийн тухай ярьж эхэллээ. Би нилээд сандрангуй байж байтал А. Мэндбаяр дарга биднийг ангайтал Германаар ярьж, орчуулгыг төвөггүй хийв. Тэр үед л би АПУ компани үнэхээр л үе үеийн чадварлаг хүмүүсээр эгнээгээ бүрдүүлж, үлгэрлэн суралцах хүмүүс олонтойг олж мэдэрсэн.
Үйлдвэр шинэчлэх ажил ид өрнөж, Германы Кронес компанийн тоног төхөөрөмжөөр хүчин чадал чанараа нэмэгдүүлсэн нь тухайн үед Германыг бид бенз машинаар төсөөлдөгтэй ижил бодол төрж билээ. Германы бенз гэхээр л надад чанар, өндөр зэрэглэл гэдэг үгтэй хамт төсөөлөгддөг тул бүтээгдэхүүний чанар стандартад асар их дэвшил гарч, бид дэлхийн стандартыг эх орондоо нэвтрүүлсэн компани болсон юм.
Компанидаа ажиллаад 11 жил болохдоо багаараа томоохон төслийн ард амжилттай гарч, өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллахдаа хамт олныхоо уур амьсгал, ажлын орчин, өсөн дэвжих боломжоор тасралтгүй хангагдаж иржээ. Үүний нэг жишээ бол АПУ сонирхлын клубууд юм. Бид өөрийн гэсэн сонирхлоороо нэгдэж, өөрсдийн сонирхсон чиглэл бүлээрээ клубууд байгуулсан. Миний хувьд АПУ Экстрем клубыг удирдан чиглүүлж, хамт олноо нэгдэх гүүр болж байгаадаа баяртай явдаг. Зарим хүмүүс яагаад АПУ компанид ажилчид нь насаараа, зарим нь бүр гэр бүл, хэдэн үеэрээ ажиллаж байгааг гайхдаг. Би тэдэнд хариулахдаа хүн ажилдаа дурлаж, халуун дулаан сэтгэлтэй хамт олны дунд ажиллах нь өөрөө аз жаргал юм гэж хэлдэг.

Categories
Архи Ерөөл Uncategorized Брэндүүд

Ерөөл цагаан

Анхны мөнгөжүүлсэн шүүлтүүртэй “Ерөөл” брэнд 2003 онд худалдаанд гарсан, аньс болон ургамлын хандны онцгой нэмэлт агуулсан сархад юм. Нэгдүгээр зэрэглэлийн спирт, зөөлрүүлсэн усаар уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлтүүртэй хослуулан үйлдвэрлэдэг.

Categories
Архи Ерөөл Брэндүүд

Ерөөл

Анхны мөнгөжүүлсэн шүүлтүүртэй “Ерөөл” брэнд 2003 онд худалдаанд гарсан, аньс болон ургамлын хандны онцгой нэмэлт агуулсан сархад юм. Нэгдүгээр зэрэглэлийн спирт, зөөлрүүлсэн усаар уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлтүүртэй хослуулан үйлдвэрлэдэг.

Categories
ТУЗ

Бүрэнтогтохын Батбаяр

Эдийн засагч мэргэжилтэй.

1994-1996: МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш

1999-2001: Эдийн засгийн бодлогыг дэмжих төслийн Арилжааны банкны зөвлөх

2002-2012: Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ахлах мэргэжилтэн

2012-одоог хүртэл: Шунхлай групп ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал 2013-одоог хүртэл: АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

Categories
ТУЗ

Сергей Громов

Инженер мэргэжилтэй.

1992-1994: ОХУ-ын “Разноимпорт” ХХК-ийн Mенежер

1994-2000: “Транс-ворлд Алюминум” компанийн Лондон дахь салбарын захирал

2001-2016: Чингисхаан банкны ТУЗ-ийн дарга

2006-одоог хүртэл: Монгол Даатгал компанийн ТУЗ-ийн дарга

2013-одоог хүртэл: АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

Categories
ТУЗ

Кеннет Чу

Нягтлан бодогч, Менежмент мэргэжилтэй.

1992-1994: Пи Даблью Си, Ахлах аудитор

1997-2003: Роял Ахолд буюу Си Ар Си Ахолд компани, Бүс нутаг хариуцсан захирал, Тэргүүн дэд ерөнхийлөгч

2003-2012: Хайнекен, Бизнес хөгжил хариуцсан захирал

2013-2015: Хайнекен (АПБ, Сингапур, Индочайна, Экспорт), ТУЗ-ийн гишүүн, Бүс нутаг хариуцсан захирал

2015-одоог хүртэл: Хайнекен Азиа Пасифик, Ази-Номхон далайн бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал

2018-одоог хүртэл: АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

Categories
ТУЗ

Сэн И-Ин

Хууль эрхзүйн мэргэжилтэй.

1998-1999: Сэмбкорп Ютилитис, Хуулийн зөвлөх

1999-2000: Юнайтед Өвэрсийс Банк, Хуулийн хэлтсийн ахлах ажилтан

2000-2001: Лайкос Ази, Бүс нутгийн Бизнес/Хууль эрхзүй эрхэлсэн менежер

2002-2006: Сэмбкорп Ютилитис, Туслах менежер

2006-2020: Хайнекен групп, үүнд:

2006-2015: Хайнекен Азиа Пасифик, Ахлах менежер

2015-2019: Азиа Пасифик Брьюэрис (Сингапур), Хуулийн хэлтсийн захирал

2019-2020: Хайнекен Азиа Пасифик, Хууль эрхзүй хариуцсан менежер                       

2020-Одоог хүртэл: Хайнекен Азиа Пасифик,Ази-Номхон далайн бүсийн Хууль эрхзүй хариуцсан захирал

Categories
ТУЗ

Доржийн Миеэгомбо

Хуульч мэргэжилтэй.

2001-2003: Монгол Улсын Хууль зүйн сургуулийн Тэнхимийн туслах, дагалдан багш

2003-2011: “Шунхлай групп” ХХК-д хуульч, ахлах хуульч

2013-2014: Монголын Нефть хийн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал

2014-2015: Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал

2013-одоог хүртэл: “ЁС” ХХН-д зөвлөх

Categories
Архи Брэндүүд

Хараа Зөөлөн

Хараа брэнд анх 1993 онд үүссэн анхны архины брэнд бөгөөд үүссэн цагаасаа хойш өнгө төрхөө олон удаа шинэчилж, одоо Цэвэр Хараа, Зөөлөн Хараа гэсэн хоёр төрлөөр гарч байна. Зөөлөн Хараа брэнд нь илүү зөөлөн амтыг таашаадаг хэрэглэгчиддээ зориулан “Алтжуулсан шүүлт”-ийг ашиглан гаргасан онцгой сайн бүтээгдэхүүн болж чадсан.

Хатуулаг: 38%

Савалгаа: 0.35, 0.5, 0.75

Categories
ТУЗ

Одончимэдийн Одбаяр

Багш, эрх зүйч мэргэжилтэй

1988-1992: Улсын Багшийн Дээд Сургуульд багш

1998-2000: Монгол-Хятадын хамтарсан “Си Эм Эйч” төрийн өмчит компанийн монголын талын Гүйцэтгэх захирал

2002-2005: “МИАТ” ХК-ийн Бээжин дэх төлөөлөгч

2005-2010: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Атташе, Гуравдугаар нарийн бичгийн дарга

2010-2012: Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2012-2016: “Чингис Хаан зочид буудал цогцолбор” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Алтай Холдинг” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч

2016-2020: “Гашуун Сухайт Автозам” ХХК ТУЗ-ийн гишүүн

2016-2020: “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн дарга

2016-2019: “Эрдэнэс Монгол” ХХК, Стратеги төлөвлөлт эрхэлсэн Дэд захирал

2012-одоог хүртэл: Ард даатгал ХХК, ТУЗ-ийн гишүүн

2012-одоог хүртэл: Ард Холдинг ХХК, ТУЗ-ийн гишүүн

2017-одоог хүртэл: Монгол шуудан ХК, ТУЗ-ийн гишүүн

2021.11 сар-одоог хүртэл: АПУ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Categories
ТУЗ

Ёндон-Ойдовын Гэрэлчулуун

Эдийн засагч мэргэжилтэй.

1981-1989: МУИС, БДС, УАМДИ-д багш

1989-1991: Сайд нарын зөвлөлд  референт

1991-1993: Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга

1993-1996: Үйлдвэрийн газрын Өөрчлөн байгуулалтын төвийн захирал

1996-2000: УИХ-ын гишүүн

2000-2006: ЗХАН-ын ЕНБД, “Эх орон-Ардчилал” бүлгийн ажлын албаны дарга

2006-2008: Шадар сайдын ахлах зөвлөх

2008-2016: ХУД, ИТХ-ын ажлын алба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын алба, Нийслэлийн ЗДТГ-ын дарга

2017-одоог хүртэл: АПУ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Categories
Ногдол ашиг

2020 он II хагас жил

АПУ ХК (MSE:APU) – ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2 сарын 15-ны өдрийн шийдвэрээр тус компанийн 2020 оны хоёрдугаар хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 57.50 (тавин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн дансаар дамжуулан тараахаар тогтлоо.

Өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орны нийгмийн байдал тогтворгүй болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний сорилт төр, хувийн хэвшил, иргэдийн өмнө бүхий л шатанд тулгарсан билээ. Энэ цаг үед компани хямралын үеийн эрсдэлийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан шат дараатай хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудыг зогсоон, тэвчиж болох үйл ажиллагааны зардлуудыг царцааж хойшлуулсан ба ажлын байраа хадгалах, ажиллагсдын үндсэн цалин орлогын хэмжээг бууруулахгүй байх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллалаа.

Хэдийгээр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, үйл ажиллагааны хувьд хязгаарлалтууд хийгдсэнээр зарим бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлсөн ч бид нийгмийн хариуцлагын хандив, тусламжийн чиглэлээр далайцтай үйл ажиллагаа явуулж “Хариуцлагаа Нэмж, Хамтдаа Давъя” санаачилгын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж олон төрлийн ажил зохион байгууллаа.

АПУ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Үнэнбат: “Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том нээлттэй компани болох АПУ ХК нь тайлагналын ил тод байдал, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд бусад бүртгэлтэй компаниудад  жишиг болох нь чухал. Зах зээлд оролцогч талууд ч АПУ зэрэг үндэсний томоохон компанийн тайлан, мэдээлэлд ихээхэн хүлээлттэй хандаж, таамаг дэвшүүлж байдаг билээ. ТУЗ-ийн хараат бус гишүүний хувьд миний бие АПУ компанийг жилдээ 2 удаа ногдол ашиг зарлан, олгож байгааг дэмжиж байна. Энэ шийдвэр ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, компанийн засаглалын хариуцлагатай, ил тод байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй байх болно.”

Ийнхүү, 2020 он гарснаас хойш компаниас нэгж хувьцаа тус бүрт нийт 95 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа бөгөөд энэ нь тухайн жилийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн 120 орчим хувьтай тэнцэх тул тодорхой хувийг өмнөх жилүүдийн хуримтлагдсан ашгаас тооцож санхүүжүүлнэ. ТУЗ-ийн уг шийдвэртэй холбоотойгоор АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хэлэхдээ “АПУ компани 2010-2018 онуудад үйл ажиллагаагаа шинэчлэн өргөжүүлэх зорилгоор нийт 150 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, гадаадын урт хугацааны зээлийн санхүүжилт татсан учраас тухайн хугацааны ногдол ашиг хуваарилах бодлогод тодорхой хэмжээний хязгаарлалт тавиад байсан билээ. Тэдгээр хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, зээлээ бүрэн эргэн төлж дуусгасан тул хувьцаа эзэмшигчдэдээ ийнхүү хуримтлагдсан ашгаас ногдол ашиг тооцож олгож байгаа нь цар тахлын хүнд үед 6600 гаруй хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр болсон гэж үзэж байна” гэв.

16.02.2021

Categories
ТУЗ

Жигжидийн Үнэнбат

Эдийн засагч мэргэжилтэй.

1990-2000: Монгол банкинд эдийн засагч, хэлтсийн дарга, Ерөнхийлөгч

1996-2000: Азийн хөгжлийн банк, Монгол дахь төлөөлөгч

2000-2006: Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал

2009-2015: Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн Гүйцэтгэх захирал

2015-2020 он: Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-одоог хүртэл: АПУ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Савлах цехийн оператор Ж.Лхагвасүрэн

Миний амьдралын 37 жил АПУ компанитайгаа холбогджээ. Ингэж хэлж байхдаа эргээд бодоход урт хугацаа өнгөрсөн юм шиг атлаа анх орж байсан маань өчигдөрхөн мэт тод харагдаж байна. 1984 онд Хүнсний техник мэргэжлийн сургуулийг исгэлтийн мэргэжлээр төгсөөд АПУ компанийн савлах цехэд савлах, бөглөх машины оператораар орж байлаа.
Залуу хүүхэд юугаа ч мэдэхгүй, ямар том компанийн хаалга татаж буйгаа ч гадарлаагүй явж. Анхны цалингаа аваад аавдаа бэлэг, ээждээ ганган оймс, дүү нартаа дуртай амттаныг нь аваад гэртээ очиход манайхан баяр ёслол шиг ширээ засчихсан халуун дулаан хүлээж авч билээ. Тэгэхэд аав минь “Миний охин Монгол Улсын хамгийн том компанид ажилд орлоо. АПУ чинь манай улсын татварын орлогыг бүрдүүлдэг том газар шүү” хэмээн бахархан хэлэхэд нь “Нээрэн би чинь ийм чухал компанийн нэг эд эс болжээ” гэж анх удаа ухамсартайгаар бодож байлаа.

37 жилийн турш нэг газраа, нэг ажлаа хийнэ гэдэг одоогийн залууст сонин сонсогдож магадгүй. Харин миний хувьд ажил маань ажил гэдэг утгаас давж, амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон юм. Энэ хугацаанд үйлдвэрийн маань техник технологи шинэчлэгдэх бүрт миний бие анхлан туршиж, асааж хөдөлгөж иржээ. Нэр төрийн хэрэг санагддаг шүү.

Анх бид бүхий л үйл ажиллагаагаа гараараа хийдэг, бөглөөгөө өөрсдөө эргүүлдэг байсан бол одоо ихэнх ажиллагаа автомат болсон байна. Заримдаа хийх ажилгүй зүгээр зогсоод байгаа мэт санагдах үе ч бий (инээв).

Цагийн өөрчлөлт, технологийн шилжилт бүрт дасан зохицож, арга ажиллагаагаа өөрчлөн өдийг хүртэл компанидаа хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баяртай, бахархалтай байдаг.

Уг нь би багадаа багш болох юмсан гэж хүсдэг байсан. Хэдийгээр энэ мөрөөдлөө хөөгөөгүй ч гэлээ намайг компани дотор минь багшаа гэж дууддаг хүмүүс бий. Хүнсний комбинатын оюутнууд ирж дадлага хийгээд, дараа нь орон нутгаасаа багшдаа гээд захидал илгээх их сайхан санагддаг байж билээ. Бага насны дэврүүн хүсэл мөрөөдөл минь биелсэн юм шиг л…

Би удахгүй тэтгэвэртээ гарна. Манайхан намайг “Та тэтгэвэртээ гарсан ч ажиллана биз дээ. Дараачийн Лхагвааг бэлдэж өгөөрэй…” гэнэ. Ажилдаа хариуцлагатай хандах, хийсэн бүтээсэн нь бусдад үнэлэгдэх, тухайн газраа үнэ цэнтэй нэгэн байх гэдэг хүний амьдралын хамгийн эрхэм хүндлэл, утга учир гэж би боддог.”