Categories
Төслийн мэдээ

“Чи чадна” төсөл

Categories
Ажилтнуудын мэдээлэл

Ажилтнуудын хүйсийн харьцаа

60% Эрэгтэй ажилтан
40% Эмэгтэй ажилтан
Categories
Story Behind Us Бид АПУ-чууд Нүүр хуудас - мэдээ

Бидний туулсан замнал

АПУ ХК-ийн Агуулах, тээвэр, түгээлтийн албаны агуулахын ахлах менежер Ш.Энхсайхан:
Би 1992 онд АПУ ХК-ийн Шар айргийн үйлдвэрийн савлах цехэд савлах машины оператораар ажлын гараагаа эхлэн одоог хүртэл анхан шатнаас нь тасралтгүй ажиллаж, өөрийн ажил амьдралын түүхээ энэ хамт олонтойгоо бичиж явна. Энэ зуур борлуулалтын хэлтсийн менежер, Үйлдвэрлэл, диспетчерийн хэлтсийн Шил савны тасгийн дарга, ХББЗГазрын ахлах менежер, Ложистикийн албаны даргаар ажиллаж, 2018 оноос Агуулах, тээвэр, түгээлтийн албаны ахлах менежерийн ажлыг гүйцэтгэж байна.
Анх компанидаа ажиллаж байгаад мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхийн тулд МУИС-ийг хүнсний эрүүл ахуйн мастерийн зэрэгтэй төгссөн. Энэ чиглэлээрээ ажиллах сонирхол байсан ч борлуулалт, ложистикийн салбарыг сонгоод 23 жил тасралтгүй ажилласан байна. Агуулах, тээвэр, түгээлт гэдэг бүрэн утгаараа үйлдвэрийн эхний болоод эцсийн цэг болдог учраас маш хариуцлагатай, тэр хэрээр сонирхолтой ажил байдаг. Түүхий эд, материалаа хүлээн авах, хадгалах, үйлдвэрт нийлүүлэх, бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт түгээн хүргэх энэ бүх үйл явцыг хариуцан, зохион байгуулна гэсэн үг. Энэ утгаараа манай багийн ажил компанийн маань шуурхай, найдвартай, бэлэн байдлын нүүр царай болдог юм. 24/7 тасралтгүй ажиллах үйлдвэрлэлийн гол судас нь ч гэж хэлж болохоор санагддаг.
Ажил үүргийнхээ онцлогоор шалтгаалан цаг агаарын ямар ч нөхцөл, гэнэтийн үйл явдал, өдөр шөнийн алинд ч бэлэн байдаг шижигнэсэн залуусын маань нуруун дээр манай алба тогтдог. Багийн ажиллагаа гэдэг бидний хувьд хамгийн чухал учраас нэг хүн мэт нэгдэн, хамтын хүчийг нийлүүлэн нэгэн зүгт залахыг гол болгон ажилладаг. Байгууллагын хүссэн үр дүнд хүргэх процессыг хөдөлгөгч хүч нь хүн учраас хамтран ажилладаг ажилтан бүрийн итгэл хүндлэлийг хүлээсэн хамтрагч байхыг би хувьдаа хичээдэг.
Дуртай ажлаа хийж байгаа хүн жаргалтай байдаг. Жаргалтай ажилтан олон байдаг газар ажлын орчин, хамт олны уур амьсгал халуун дулаанаар бүрдэж, ямар ч хүн сайн сайханд тэмүүлэн хичээж, өөрийгөө хөгжүүлж, сурсан мэдсэнээ хуваалцаад явдаг эрүүл харилцаа тогтдог гэж би боддог. АПУ маань энэ тал дээр үлгэр жишээ компани. Манайхан тасралтгүй суралцаж, хөгжихөд нийтээрээ анхаарч, түүнийгээ ч бие биедээ хуваалцан зааж сургах нь бидний ажлын нэг хэвшил болсон байна.
2019 онд 150 гаруй жилийн түүхтэй HEINEKEN компанийн Амстердам дахь үйлдвэрт процессын оновчлол болон алдагдал, илүүдлийг тодорхойлох замаар шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчид хүргэхэд чиглэсэн “Value Stream Mapping” сургалтад хамрагдсан. Үүнийгээ ажилдаа нэвтрүүлж, TPM буюу Total Productive Management-ын багтайгаа хамтран бүтээмжийн удирдлагын системийг хэрэгжүүлэн ажиллаж, нэгжийнхээ KPI үзүүлэлтийг ажлын байр бүрээр хэмжин тодорхойлж, улмаар бүтээмжийн удирдлагын системийг агуулах тээврийн нэгж бүр дээр гарган хэрэгцээгүй зардал, процессын оновчлол, алдагдал бүрийг системтэйгээр бууруулж компанийн ашиг, бүтээгдэхүүн хүргэлтийн чанар, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц системийг судлан нэвтрүүлснээр Ложистикийн ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна.
Олон жилийн туршлага, нэгдмэл хүч, тасралтгүй хөгжил, чадварлаг удирдлагын баг, үргэлж сурч хөгжин, шинэ зүйлд тэмүүлдэг ажилтнуудаар дүүрэн энэ гэр бүлдээ хайртай бас үргэлж бахархаж явдаг.
Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: З.Чантуу Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хүнсний салбарын зөвлөх инженер, Спирт бал бурам ХХК-ийн мэргэжлийн зөвлөх

Би Москвагийн Хүнсний технологийн дээд сургуулийг исгэлтийн үйлдвэрийн инженер, технологич мэргэжлээр төгссөн. Уг нь миний анх бодсоноор бол тэс ондоо мэргэжилтэй байх ёстой байлаа. Үндсэндээ хоёр үгийн төстэй дуудлага миний амьдралыг шийдчихсэн гэх үү дээ. Манай баруун тийшээ хувцас эсгэхийг исгэх л гэж ярьдаг. Би хэдийгээр арван жилдээ математик, хими, физикийн хичээлүүддээ сайн байсан ч яг мэргэжил сонгох үедээ бол хувцас дизайны чиглэлийг сонирхож байсан. Тэгээд хуваарь дээрх исгэлт гэдэг үгийг хараад сургуулиа сонготол өнөөх нь юун хувцас манатай, шингэн хүнс, шар айраг болоод явчихсан. Нэгэнт Орост оччихсон, хэлний бэлтгэлээ дүүргээд үндсэн ангидаа орсон хүн яах вэ, өөр арга байгаагүй. Залуу омголон байсан болохоор юу ч байсан сурна, болгоно л гэж бодоод ард нь гарсан.
Тухайн үед оюутны дадлагаа АПУ ХК дээр хийж, энэ том үйлдвэртэй анх танилцаж байсан. Шар айргийн үйлдвэрт дадлага хийгээд, дарга удирдлагуудтай нь ч уулзаж танилцаад, төгсөөд АПУ ХК-д ирж ажиллах талаар яриа хөөрөө болоод буцлаа. Тэр үед манай нөхөр Зүүнхараагийн Спирт Бал Бурам комбинатад хуваарилагдан ажиллаад эхэлчихсэн байсан. Гэтэл намайг төгсөх үед нөхөр маань захиралдаа миний тухай хэлээд, тэд намайг шууд Зүүнхараа руу томилуулах тухай хүсэлтийг Хүнс ба хөнгөн үйлдвэрийн яаманд илгээсэн байсан. Монголдоо буцаж ирэхэд тэр хоёр хүн миний ажил амьдралыг хэдийнээ шийдчихсэн байсан даа (инээв). Нөхөр өөрөө хүлээн зөвшөөрдөггүй ч иймэрхүү юм болсон болов уу гэж таамагладаг, үнэний ортой байх.
Зүүнхараагийн СББ-ын үйлдвэрт намар цагаар анх очиж байлаа. Тэр үед ургац хүлээж авна гэдэг найр наадам шиг л том ажил болдог байв. Төмс, улаан буудай хэдэн зуун тонноор нь хүлээж авна. Түм түчигнэж, бум бужигнана гэдгийг тэнд л анх харж, тариа будаа халиуран шаргалтсан алтан намраар ажлын гараагаа эхэлж, өдгөө эндээ 40 гаруй намрыг үдсэн байна даа. Анх улаан буудайн лабораторын шинжээчээр томилогдоод удалгүй Спиртийн үйлдвэрийн Ферментийн цехийн мастераар дэвшин, жилийн дараагаар Компанийн Микробиологч,цехийн даргаар ажиллаж, 1982 оноос Спиртийн үйлдвэрийн даргаар томилогдон ажилласан.
1983 оноос Спиртийн үйлдвэрийн хүчин чадал 3 тонн байсныг 10 тонн болгож өргөтгөх нүсэр ажлыг тухайн үед ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтнүүд болон компанийн инженер техникийн хамт олонтойгоо даван туулж, анхныхаа нэг их том ажлын ард гарч байлаа. Түүнээс хойш өдийг хүртэл олон том төсөл, бүтээн байгуулалтуудыг үйлдвэрийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хамт олноо зохион байгуулж ажиллаж иржээ.
Анх Москвагийн оюутан байхдаа АПУ ХК-д ирж ажиллана гэсэн яриа маань олон жилийн дараа M-Би-Си болон АПУ ХК компаниуд маань нэгдэхэд сая нэг биелсэн дээ. Эхэндээ миний хувьд хоёр томоохон өрсөлдөгч нэг компани болно гэдэг санаанд буухгүй байсан. Одоо бол тэр анхны сэтгэгдэл маань орвонгоороо өөрчлөгдөж, шингэн хүнсний үйлдвэрийн №1 компанидаа сэтгэл дүүрэн ажиллаж байна. Хүнээ боддог, хөгжүүлдэг, дэлхийн түвшинд ажилладаг, сурч хөгжих боломжоор дүүрэн байдаг байгууллагад хүн ер нь хурдан идээшиж, өөриймсөг болдог юм байна.
Миний хувьд шингэн хүнсний салбарт ажиллаад 40 гаруй жил болсон байна. Гэсэн ч өөрийгөө бүгдийг чаддаг мэддэг гэхгүй ахиад ч шинээр суралцах, цаг үеэсээ хоцрохгүйн тулд хичээх зүйлс гарч ирсээр байдаг. Үүнийг ч компанийн зүгээс маш сайн дэмжиж, жил бүр биднээс ямар ур чадварыг сайжруулах, ямар сургалтад хамрагдах хүсэлтэй байгааг лавлаж тэр чиглэлд бэлтгэдэг. Монголд ийм компани хэр их байдгийг би мэдэхгүй байна. Тийм ч олон биш болов уу.
Монголын ирээдүй болсон залуу хамт олондоо ажилдаа эзэн болж, чин сэтгэлээ зориулж, тасралтгүй өөрийгөө хөгжүүлж ажиллаарай гэж захихыг хүсдэг. Ер нь аливаад сэтгэлтэй, зүтгэлтэй, итгэлтэй байхад чадахгүй, хүч хүрэхгүйн зовлон байдаггүй гэж би боддог. Энэ гурван чанар чамайг зөвхөн ажлын талбарт төдийгүй амьдралын чинь замыг дардан өрнүүн болгодог .
Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Н.Нямсүрэн Цалин хөлс, гүйцэтгэлийн албаны дарга

АПУ ХК-д анх 2002 оны зун Борлуулалтын нягтлан бодогчоор ажилд орсон. Компани маань хувьчлагдаад удаагүй, ачаалал их байсан үе таарч яг өмнө минь орсон хүн нэг өдөр ажиллаад л гарчихсан байсан. Залуу ч байж, ажлын ачаалал зэргээс болоод би долоо хоног ажиллаад гарах бодолтой байгаагаа даргадаа хэлтэл намайг зоригжуулж, тайлан тооцоо тооны хувьд чамд том харагдаад байгаа боловч яг учрыг нь олчихвол тийм ч хэцүү биш, харин ч илүү сонирхолтой, мэргэжлийн хувьд ч ахиж дэвших бүрэн боломжтой гэж хэлээд сарын дараа дахин уулзах санал тавьсан. Тэгтэл өнөө нэг сар маань явсаар өдгөө 20 жил болчихсон байна шүү.
2003 оноос таван жилийн дотор маш том бүтээн байгуулалтууд явагдаж, таван ч үйлдвэр бүрэн шинэчлэгдсэн. Санхүүгийн системүүд ч дагаад өөрчлөгдөх хэрэгтэй болж, салангид байсан тэр олон тооцооны схемийг холбох санхүү бүртгэлийн шинэ системийн анхны суурийг Лхагва ахлах бид хоёр хийж байлаа. Гараар гаргадаг байсан бүх тайлан автомат болж, санхүүгийн системтэйгээ холбогдсон. Одоо төхөөрөмж нь л өөрчлөгдсөн болохоос тэр систем маань хэвээрээ байгаа. Үйлдвэрүүд шинэчлэгдэж, бидний үйл ажиллагаа ч дагаад томрох үед хамт олон маань миний, чиний ажил гэж ялгахгүйгээр бүхий л зүйлд сэтгэл, зүрхээ зориулан оролцож байсан. Шар айргийн үйлдвэрийн суурийг тавьж байхад дарга, цэрэггүй бүгд л шороог нь зөөлцөж, талбайг нь цэвэрлэнэ. Хэн нэгнийг хүчлэх, дургүйлхэх ямар ч зүйл байхгүй. Одоо эргээд харахад энэ том том үйлдвэрүүдийг босголцоход хүн нэг бүрийн оролцоо байсан шүү гэж бодохоор дотно, сайхан байдаг.
Энэ томоохон өөрчлөлтүүд биднийг хувь хүний хувьд болоод мэргэжлийн хувьд өсч дэвжихэд их нөлөөлсөн. Санхүүгийн систем нийлүүлдэг компаниуд системийн шинэчлэлт, эсвэл шинэ хувилбар гаргахдаа эхлээд манай АПУ ХК дээр нэвтрүүлдэг жишиг ч тогтсон. АПУ дээр бүрэн тестлэгдсэн гэдэг нь найдвартайг илтгэх хэмжүүр, нэр хүндийн баталгаа болдог гэхээр манай хамт олны ур чадвар, чанар, хариуцлага хэр вэ гэдэг нь харагдаж байна хэмээн бахархан боддог юм.
Эхэн үед манай хөрөнгө оруулалт техник, тоног төхөөрөмж, шинэ бүтээн байгуулалтууд руу чиглэж байсан бол одоо хүнээ хөгжүүлэх, хүн төвтэй хөрөнгө оруулалт руу шилжиж байгаа. Ажилтнуудынхаа ачааллыг багасгаж, бүтээмжийг нь нэмэгдүүлж хувь хүнийг хэрхэн хөгжүүлж, ур чадварыг нь дэмжих вэ гэдэгт голлон анхаарч байна. Миний хувьд ч манлайлах ур чадвар, багийн удирдлага гэсэн чиглэл рүү илүү сурч, өөрийгөө хөгжүүлье гэж зорьж байгаа.
Намайг залуу нягтлан байхад тухайн үеийн Санхүү хариуцсан захирал маань шинэ зүйл суралцахыг их зөвлөдөг байсан. “Хүний сурсан мэдсэнийг хэн ч булааж чадахгүй, одоо чи зовж байгаа юм шиг боловч өдөр өдрөөр чи өсөж, хөгжсөөр байгаа. Тэрийг цаг тухайд нь мэдрэх боломжгүй, бас тэгэх гэж ч бүү яар. Тодорхой хугацаа, тодорхой шалгуурууд, амьдралынхаа аль нэг цэг дээр очоод эргээд харахад ямар хол зам туулж, юу юу өөртөө шингээж, нээж олж авснаа мэдрэх болно” гэж хэлдэг байсан. Тэр үгсийн утга одоо илүү тод бууж байна.
Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: П. Аззаяа Шар айргийн үйлдвэрийн ахлах технологич

“Арван настайдаа Герман руу нэг жилийн хугацаатай яваад эргээд ирэхэд ээж аав маань намайг Герман хэлний сургуульд оруулсан. Түүнээс хойш миний амьдрал энэ улс, энэ үндэстний соёлтой ямар нэг шижмээр холбогдчихсон. Ажил мэргэжлийн хувьд би ирээдүйд хийсэн зүйлээ эргүүлээд харж, барьж, мэдэрч болдог тийм л зүйлийг хүсэж байлаа. Энэ хоёр хүсэл, зорилго маань нэгдэж, би Германы Hochschule Geisenheim University-д Шингэн хүнсний технологич мэргэжлээр суралцсан.
Германд Шингэн хүнсний технологич мэргэжлээр сурахын өмнө заавал аль нэг үйлдвэрт хагас жил дадлага хийн, ажиллаж үзэх ёстой байдаг. Ингэснээр сурах гэж байгаа зүйлээ ойлгоход хялбар болохоос гадна мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголттой болж, өөрийнх нь хүсч байгаа зүйлээ бат болгоод цааш өөдрөг, итгэлтэй суралцахад тус болдог. Дадлага хийх явцад энэ үнэхээр миний сонирхлыг татсан, хүссэн мэргэжил маань мөн байна гэдэгтээ гүн бат итгэсэн дээ. Төгсөөд Монголдоо ирээд АПУ ХК-д ажиллаж эхэлсэн.
Өмнө нь ажиллаж байсан Германы Дармштадт хотын шар айргийн үйлдвэр хагас автомат байсан болохоор олон зүйлийг заавал гараар хийх хэрэг гардаг байсан. Пивоны исгэлтийн танкийг л гэхэд дандаа дотор нь орж зүлгэж, шүршиж угаадаг гэх мэт. Харин АПУ-д ирээд тоног төхөөрөмжийн хувьд илүү хөгжсөн, автомат үйлдвэр байсан нь ажиллахад урамтай байсан. Гадаадад мэргэжил эзэмших нь давуу тал байдаг ч миний хувьд АПУ-д ажилд орсноосоо хойш түүнээсээ ч илүү их зүйлийг сурч мэдсэн. Ажлын байр, ажил олгогч компанийн бодлого сайн байвал ажилтнууд нь сурж хөгжсөөр байдаг юм байна гэдгийг ойлгож авсан даа. Тэр тусмаа манай хамт олон өөрийн чадварыг нуун дарагдуулах бус бусдадаа мэдлэгээ харамгүй хуваалцаж, хамтран нэг зорилгын төлөө ажилладгаар нь би илүү бахархдаг.
Багийнхаа хамтаар хийж байгаа бүтээлийг хүмүүс өдөр бүрийнхээ хэрэглээнд соёлтойгоор нэвтрүүлж байгааг хараад ажил мэргэжлээрээ бахархдаг. Энэ дунд крафт айргийн төслийг онцолмоор байна. Сүүлийн жилүүдэд крафт шар айраг дэлхийн шар айргийн зах зээлд маш өндөр өсөлтийг үзүүлж, олон хэрэглэгчидтэй болж байгаа. АПУ ХК-ийн крафт шар айргиийн төсөл анх намайг ажилд орох үетэй давхцан эхэлж байсан. Ажилд ороод удалгүй крафт шар айргийн хөгжүүлэлт дээр ажиллаж, Монголдоо анхны крафт шар айраг болох Hops&Rocks-ийн гурван төрөл болох IPA, Pale Ale, Amber Ale-ийг 2016 оны 9-р сард торхонд буюу Монголчуудын хэлж заншсанаар задгайгаар гаргаж эхэлсэн. Крафт шар айргийн төрөл бүр нь өөрийн гэсэн маш өвөрмөц шинжүүдийг агуулдаг тул эдгээр амт, үнэрийг шингээсэн жор орцыг хөгжүүлэхэд маш их сонирхолтой бас бүтээлч сэтгэлгээг шаардаж байсан. Крафт төсөл шинэлэг бас жижиг баг байсан учир зөвхөн жор орц гэхгүй бүх зүйлд багаараа хамтран оролцож байсан нь сонирхолтой, бас халуун дотно байсан.
АПУ бол яах аргагүй Монголын шар айргийн зах зээлийн тэргүүлэгч. Тэргүүлэгч компани байна гэдэг нь тухайн зах зээлийг бүтээгдэхүүнээр хангахаас гадна шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүнээр тухайн зах зээлийг удирдан залах үүрэгтэй байдаг гэж би хувьдаа боддог. Энэ үүрэг хариуцлагын томоохон хэсэг яах аргагүй технологич хүний ур чадвараас хамаардаг тул өөрийн сурсан мэдсэнээ улам баяжуулж, өөрийгөө цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатай юм байна гэж илүүтэй боддог болсон.”
Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: С. Зулцэцэг АПУ ХК-ийн Төв лабораторийн менежер

Би арван жилээ химийн гүнзгий анги төгсөөд, мэргэжлээ ч энэ сонирхлынхоо дагуу сонгож Улаанбаатар их сургуульд элссэн. Тухайн үед сургууль маань Монголын Шинжлэх Ухааны Академийн харьяа байсан тул бид химийн хүрээлэнгийн эрдэмтэн, докторуудын шавь нар болж, ихэнхдээ хүрээлэн дээр өнждөг байлаа. Шинжилгээ хийх надад их сонирхолтой байсан болохоор зуны амралтаараа ч амардаггүй, багшдаа туслаад туршилтын шинжилгээнүүдийг хийлцдэг байсан.
Их сургуулиа төгсөөд АПУ ХК-д ажлын зарын дагуу бүртгүүлэх гээд явж байхдаа хамаг бичиг баримтаа замдаа гээгээд чадаагүй. Өнөө цааснууд хэд хоног хайгаад олдоогүй, тэгсээр бүртгэлийн хугацаа нь ч дуусчихсан. Нэгэнт болоогүй болохоор өөр зам хөөж, Хүнсний технологийн коллежид Исгэлтийн багшаар орсон. Миний хувьд мэргэжлээ сонгосон л бол олон зүйлд сатаарахгүй, зөвхөн барьж авсан мэргэжлийнхээ чиглэлээр гүнзгийрч мэргэших хэрэгтэй гэж боддог байсан. Тийм учраас 2006 оны намар БШУЯ-нд зарлагдсан тэтгэлэгт сургалтуудыг сонирхож байгаад, Чехийн хөтөлбөрт мэргэжлийн чиглэл нийцэж, “Томas Bata University”-ийн хүнсний химийн салбарт суралцахаар тэтгэлэгт шалгарсан. Тус сургуульд Биологийн идэвхт нэгдлийн судалгаагаар Техникийн ухааны докторын зэргээ хамгаалсан.
Монголдоо буцаж ирээд үргэлжлүүлэн багшлах уу, эсвэл АПУ ХК-д ахиад нэг горилох уу гэсэн сонголт тулж, хоёр дахийг нь сонгосон. Анх лабораторийн эрхлэгчээр ажилд орсноос хойш арав гаруй жил өнгөрсөн байна. Лаборатори гэдэг бол үйлдвэрлэлийн цөм суурь. Лабораторийн хяналтгүйгээр үйлдвэрлэлийн чанарыг хянах ямар ч боломжгүй, үйлдвэрлэлтэй холбоотой бүхий л шийдвэр лабораторийн шинжилгээний үр дүн дээр суурилагдан гардаг учраас алдах эрх байхгүй, маш хариуцлагатай алба. Төв лабораторийн хувьд шар айргийн хоёр үйлдвэр, савлалт, архины үйлдвэрлэл болон групп компанийн бусад алба газрын шаардлагатай шинжилгээ, шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүний туршилтууд хийгддэг тул ерөнхийдөө маш өндөр ачаалалтай ажилладаг. Гэхдээ багаасаа дурлаж, сонирхсон зүйл маань болохоор ажлаа баяртайгаар хийдэг юм.
Лаборатори маш нарийн жижиг хэсгүүдийн хяналтаас бүрддэг. Зун цагийн нэг их том, саглагар мод хэмээн төсөөлбөл түүний үндэс хөрснөөс эхлээд навч, үр хүртэл бүх эд эсийг нь өдөр бүр, нямбайлан арчлахтай зүйрлэж болно. Ийм нарийн чимхлүүр ажил учраас бид үргэлж шинэ байж, шинэ мэдлэг мэдээллээр өөрсдийгөө байнга цэнэглэх шаардлага гардаг. Миний хувьд лабораторийн ажилтнуудыг сургах, хөрвөн ажиллах чадварыг бий болгох зорилготой журам боловсруулж, 2011 оноос хойш ажлын байрны болон танхимын 180 гаруй нарийн мэргэжлийн сургалтыг лабораторидоо зохион байгуулсан. Цаашдаа ч бид ажил мэргэжлийн хувьд өөрсдийгөө хөгжүүлэн, бэлтгэсээр байх нь гарцаагүй.
Компани маань техник технологийн шинэчлэлтүүдийнхээ хажуугаар хүнээ огт мартдаггүй, суралцах, мэргэжил дээшлүүлэх боломжийг хүн бүрт нээлттэй, хүртээмжтэй олгодог нь надад сайхан санагддаг. Түрүүнд миний зүйрлэн хэлсэнтэй адил АПУ хэмээх том саглагар модыг амьд, сэргэг байлгаж хүн нэг бүрийн хөгжлийг чухалчлан үздэг нь бидний хамтын амжилтын хамгийн том үндэс болж байгаа гэж би хардаг.
Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал : А.Мэндбаяр АПУ ХК-ийн Импортын албаны дарга

Би дунд сургуулиа төгсөөд тухайн үеийн БНАГУ-ын Берлин хотын Эдийн засгийн дээд сургуульд сурахаар явсан. Эргээд бодоход тэнд 12 жил сурч, амьдарсан байна. Энэ он жилүүд бол зөвхөн миний хувьд төдийгүй хүн төрөлхтний түүхийн хамгийн сонирхолтой, адал явдалтай үе байсан. Социалист систем нуран унаж, хоёр Герман нэгдэх үйл явцыг яг дэргэдээс нь харж мэдрэх боломж тохиож байлаа. Улмаар социалист Германд сурахаар очоод капиталист Германаас гадаад худалдааны эдийн засагч мэргэжилтэй болоод буцаж ирсэн.
Эргээд эх орондоо ирэхэд олон ч зүйлс өөрчлөгдөж, зах зээлийн сонирхолтой өрсөлдөөн, шинэ оролдлогууд хэдийнээ эхэлчихсэн байсан. Энэ дунд АПУ хувьчлагдаж, техник технологио бүрэн Германых болгон шинэчлэх томоохон, зоригтой шийдвэр гарч, надад ажиллах санал тавьсан. Миний хувьд Германд яг энэ чиглэлээр суралцаж төгсөөд ирсэн болохоор татгалзах зүйл байгаагүй. Тухайн үед техник, технологио бүрэн Герман болгох бидэнд “томдсон” ажил байлаа. Германы компаниудтай нэг түвшинд харьцаж, өөрсдийнхөө нөөц бололцоо, чадварлаг ажиллах хүчийг бий болгох, тэдэнтэй сэтгэлгээний хувьд нэг ижил огтлолцолд байж, гэрээ хэлэлцээрийг хоёр талдаа ашигтайгаар шийдэх зэрэг олон ур чадвар, гүйцэтгэлийг биднээс шаардсан ч хамт олныхоо хүчээр бид болгож, бүтээж чадсан. Энэ бол их алсыг харсан, өдгөө их наяд төгрөгийн үнэлгээтэй компани болох эхлэлийг тавьсан маш чухал, түүхэн шийдвэр болоод гүйцэтгэл байсан даа.
Бидний түүхэнд олон томоохон бүтээн байгуулалт бий ч Автомат агуулахын төсөл, Шар айрагны болон Сүүний үйлдвэрийн гэх гурван төсөл хөрөнгө оруулалтын талаас болон ач холбогдлоороо хамгийн том нь байсан болов уу. Миний хувьд аль алинд л ажилласан. Энэ дундаас Автомат агуулахын төсөл хамгийн том, бас тэр хэрээр адармаатай нь байсан санагдаж байна. Яг үнэндээ тухайн үед бидний хувьд ойлгоход хэцүү, цоо шинэ бизнес. Эрдэнэбилэг захиралтай хамт Германы маш олон үйлдвэртэй очиж танилцсан. Технологийн үг хэллэг нь ч бидэнд харь хэлийн байсан тул Эрдэнэбилэг захирал бид хоёр олон ч орой дэлгэц харан сууж, ойлгохын тулд чамгүй хичээл зүтгэл гаргасан даа. Автомат агуулахын төсөл нь бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид очсон ч бид хянаж чадах, хэзээ ямар дамжлагаар хэний ээлжинд хийсэн бэ гэдгийг нь тодорхойлох, том агуулгаараа бол хүнсний аюулгүй байдалтай шууд хамаарах хариуцлагатай чухал ажил. Хоёр жилийн уйгагүй зүтгэлийн дүнд автомат агуулах маань босч, бодит байдал дээр биелэлээ олсон. Одоо ч хараад энэ бүхнийг бид өөрийн болгож чадсан шүү гэж бодохоор сэтгэлд өег байдаг.
Германчуудтай хамтарсан төслүүдээр дамжин манай инженер, ажилтнууд маань мэргэжлийн хувьд их өсч дэвшсэн. Манайхан ч юмыг ойлгож, хүлээн авч өөрийн болгохдоо мундаг сурамгай. Сүүлдээ цахилгааны болон механик угсралтуудаа бид өөрсдөө гардан хийж, германууд зөвхөн зөвлөх маягтай ирдэг болсон.
Одоо миний хувьд импортын бизнес дээр ажиллаж байгаа. 2015 он хүртэл бид импортын бизнес эрхэлдэггүй байсан. Хэдий зуун жилийн түүхтэй ч энэ талбарт манайх нялхаараа байсан гэсэн үг. Хүмүүсийн хэрэгцээг мэдэх, гадаад болон дотоод зах зээлийн талаар үргэлж мэдээлэлтэй байх, соёлын хувьд нэг долгионд байх, шинэ хандлага хэрэгцээнд мэдрэг хандах зэрэг олон ур чадвар, хандлагыг ажлаасаа сурч байна.
Ажил олгогч болоод ажилтан хоёул сэтгэл хангалуун байх win-win харилцаа бүрдвэл тухайн компани зөв зам дээр яваа эсэхийг нь тодорхойлж болно гэж боддог. Сэтгэл хангалуун ажилтнаас үр дүнтэй сайн гүйцэтгэл гарна. Энэ нь эргээд компанийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг.
Categories
Ажилтнуудын мэдээлэл

Сургалт тоо

Сургалт тоо

Categories
Ажилтнуудын мэдээлэл Uncategorized

Нийт ажилтан

Нийт ажилтан

Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

ОХУ-ын №1 “ГУМ” их дэлгүүрт АПУ ХК-ийн “Chinggis khan” брэнд худалдаалагдаж эхэллээ.

Монгол улсын спиртийн төрлийн бүтээгдэхүүний хамгийн өндөр технологи, Монгол хөрсөнд ургасан шилэгдмэл улаан буудайн түүхий эдээр бүтээсэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болох “Chinggis Khan” брэндийг ОХУ-ын №1 “Гум” их дэлгүүрээр худалдаалж эхэллээ.

Ингэснээр дэлхийн хэрэглэгчид Монгол брэндийн үнэ цэнийг хүртэх боломж улам ойртож байна. АПУ ХК нь цар тахлын үед экспортын зах зээлд тэлэх бодлогоо эрчимжүүлж байна. Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд идэвхтэй борлуулж гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлснээр Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө бий болгох юм. “Chinggis Khan” брэндийг анх 2008 онд ОХУ-руу экспортод гаргаж эхэлсэн ба өдгөө БНХАУ, Их Британи, АНУ зэрэг улсуудад экспортод гарч буй Монголын томоохон брэндүүдийн нэг юм.

ОХУ-ын ГУМ их дэлгүүр нь 1890-1893 оны хооронд баригдсан бөгөөд гайхалтай архетикторийн дотоод заслыг өөртөө шингээн 1920-иод оныг хүртэл дээдсийн худалдааны төв гэж нэрлэгдсээр ирсэн. Тус дэлгүүрт Dior, Louis Vuitton, Hermes, Prada гэх мэт дэлхийн алдартай тансаг зэрэглэлийн 200 гаруй брэнд үйл ажиллагаагаа явуулдаг нэр хүндтэй их дэлгүүр юм. Тус дэлгүүрт 2000 гаруй хүн ажилладаг бөгөөд өдөрт 60,000 хүний урсгал дамжин өнгөрч худалдан авалт хийдэг гэсэн статистик баримт байдаг.

Дэлхийд түгсэн монголын анхдагч брэнд “Chinggis Khan” нь төгс утгаараа дээд зэрэглэлийн сархад бөгөөд Чингис Хааны өлгий нутаг Хан Хэнтийн нуруу, Төрийн тахилгат Бурхан Халдун уулын хормой Онон-Хэрлэнгийн үржил шимт сав нутагт тариалдаг өлчир улаан буудайгаар дээдийн дээд нэрмэл охь таслаж, Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын соёрхон ундаалдаг байсан дэлхийн анхны дархан цаазат Богд Хан уулын хормой, Хатан туулын ай савд орших гүний цэвэр тунгалаг устай зохируулан бүтээсэн төгс төгөлдөр (crafted vodka) билээ.

“Chinggis Khan” брэндийн нүүрэн хэсэгт байрлах 24 каратын алтаар эмжсэн тунгалаг бортогон дээр салхи татуулан давхиж яваа нь урнаар дүрслэгдсэн морьтон бол Чингис Хаан билээ. Эрэмгийн дайчин энэхүү дүрслэл нь дээдийн дээд сархаддаа эн тэнцэхүйц уран тансаг өвөрмөц хийцтэй бөгөөд дээд зэрэглэлийн Альфа спиртийг гүний цэнгэг усаар найруулж, очир эрдэнэ, сувдан, мөнгөн, нүүрсэн ,кварц, мембраман 6 н давхар шүүлтүүрээр шүүн 21 хоногийн турш амрааж зөөлөн амтыг бүтээдэг. Мөн лаванда цэцэг, зэрлэг гоньдын үл мэдэг анхилуун үнэртэй, чихэр өвсний амтлаг амтыг шингээн өгсөн нь төгс амт үнэрийг зохицлоосон төгс бүтээл юм.

Ийнхүү дэлхийн хэрэглэгчид Монгол брэндийн үнэ цэнийг хүртэх боломж улам ойртож Монголын брэндүүд гадаад зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж буйг тунхагласан үйл явдал боллоо.

Categories
Мэдээллийн сан Uncategorized Мэдээ, мэдээлэл

Топ 10 аж ахуйн нэгж хамтран монгол улсын эдийн засгийн их сэргэлтийн төлөөх тунхаг бичиг гаргалаа.

АПУ ХК нь бизнесийн томоохон төлөөлөгч, гол оролцогчдын хамт Монгол улсын эдийн засгийг богино хугацаанд сэргээх, цар тахлын дараах “шинэ хэвийн байдал”-д дасан зохицох, нийгэм болон эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, өөрсдийн хувь нэмрээ оруулан, манлайлал үзүүлэхээ илэрхийлж байна.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolchamber.mn/a/786

Categories
Ажилтнуудын мэдээлэл

Ажилтнуудын дундаж нас

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Дэлхийн чанарын өдөр”-өөр АПУ Дэйри ХХК-ийн Сайн актив брэнд “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал авлаа.

1989 оноос хойш НҮБ-ын санаачлагаар дэлхийн ихэнх улс орнууд “Дэлхийн чанарын өдөр”-ийг 11 сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил Манай улс “Чанар-тогтвортой хөгжил” уриан дор Үндэсний чанарын чуулганыг Шадар сайдын ивээл дор зохион байгууллаа.Уг үндэсний чуулганаас АПУ Дэйри ХХК-ийн Сайн актив брэнд чанарыг өндөр түвшинд эрхэмлэдэг “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал гардан авлаа. Сайн актив брэндийг Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Хансен компанийн патенттай LGG пробиотик хөрөнгөөр МОНГОЛД АНХ УДАА үйлдвэрлэсэн.
Энэхүү йогурт нь 1 граммдаа 100 сая ашигтай бактеритай бөгөөд энэхүү йогуртыг хэрэглэснээр :

• Дархлааг эсийн түвшинд сэргээж, харшлаас хамгаална.
• Ходоод гэдэсний хэвийн орчныг хангана.
• Бие организмыг идэвхтэй, эрч хүчтэй болгоно.
• Антибиотикт дарангуйлагдсан ашигтай бактерийг сэргээнэ.

АПУ компани нь 2014 онд Сүүний үйлдвэр анх байгуулсан бөгөөд 2017 оноос эхлэн АПУ ДЭЙРИ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 4 брэндийн 46 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Бид 1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. АПУ Дэйри ХХК нь чанарын гэрчилгээ болох FSSC 22000, ISO 22000, ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

 

Categories
Uncategorized

“Дэлхийн чанарын өдөр”-өөр АПУ Дэйри ХХК-ийн Сайн актив брэнд “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал авлаа.

1989 оноос хойш НҮБ-ын санаачлагаар дэлхийн ихэнх улс орнууд “Дэлхийн чанарын өдөр”-ийг 11 сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил Манай улс “Чанар-тогтвортой хөгжил” уриан дор Үндэсний чанарын чуулганыг Шадар сайдын ивээл дор зохион байгууллаа.Уг үндэсний чуулганаас АПУ Дэйри ХХК-ийн Сайн актив брэнд чанарыг өндөр түвшинд эрхэмлэдэг “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал гардан авлаа. Сайн актив брэндийг Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Хансен компанийн патенттай LGG пробиотик хөрөнгөөр МОНГОЛД АНХ УДАА үйлдвэрлэсэн.
Энэхүү йогурт нь 1 граммдаа 100 сая ашигтай бактеритай бөгөөд энэхүү йогуртыг хэрэглэснээр :

• Дархлааг эсийн түвшинд сэргээж, харшлаас хамгаална.
• Ходоод гэдэсний хэвийн орчныг хангана.
• Бие организмыг идэвхтэй, эрч хүчтэй болгоно.
• Антибиотикт дарангуйлагдсан ашигтай бактерийг сэргээнэ.

АПУ компани нь 2014 онд Сүүний үйлдвэр анх байгуулсан бөгөөд 2017 оноос эхлэн АПУ ДЭЙРИ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 4 брэндийн 46 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Бид 1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. АПУ Дэйри ХХК нь чанарын гэрчилгээ болох FSSC 22000, ISO 22000, ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

Шанхай хотод болж буй “Хятадын олон улсын импортын үзэсгэлэн”-д АПУ ХК оролцож байна.

Хятад улсын хамгийн том импортын үзэсгэлэн худалдаа болон өргөжсөн энэхүү арга хэмжээнд Монгол улсыг төлөөлөн оролцсоноор БНХАУ-ын зах зээлд гаргах уул уурхайн бус бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх, улмаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх чухал ач холбогдолтой юм.

 

Уг арга хэмжээг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээн цахимаар үг хэлж, тус улсын дэд дарга Ван Чишан биечлэн оролцсон бөгөөд Аргентин, Казахстан, Замби улсын Ерөнхийлөгч, Итали, Тайланд, Фижи зэрэг улсын Ерөнхий сайд, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал, НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг өндөр, дээд албан тушаалтнууд цахимаар оролцож үг хэлэв.

Мөн Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн хэсгийг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Шанхай хотод суугаа ЕКГ-ын дэд консул Л.Эрдэнэбаатар, “Шанхай Шинэ Трэйд” ХХК-ийн захирал Б.Золцэнгэл, Грийнланд төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Юй Гуовэй зэрэг зочид тус тус оролцсон байна.

Шанхай хотод 4 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй уг олон улсын импортын үзэсгэлэнд нийт 127 улсын 2900 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

БНХАУ-ын зах зээлд АПУ ХК нь Сэнгүр, Сэрүүн, Чингис хаан, Соёмбо, Болор, Чингис Гранд Хаан тэргүүтэй брэнд бүтээгдэхүүнийг 2015 оноос хойш нийлүүлж байна.

Дэлхийд хамтдаа

АПУ Хувьцаат компани

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Улаанбаатар түншлэл – 2021” олон улсын үзэсгэлэн худалдаа эхэллээ.

Дэлхийн 5 улс оронд туршилтын болон тогтмол экспортоо хийж буй АПУ ХК нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын эдийн засагт хувь нэмэр оруулахын зэрэгцээ хариуцлагатай хэрэглээ, соёлтой амьдралын хэвшилд уриалан нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө тасралтгүй хүчин чармайлт гарган ажиллаж байна. Үзэсгэлэн 4 өдөр үргэлжлэх ба эрхэм хэрэглэгч та бүхэн АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон бидний үйлдвэрлэн танд хүргэдэг олон улсын чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийн Монгол эх орны хөрсөнд ургасан, органик орц найрлагатай танилцаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн бүтээгдэхүүний амталгаа хийхийн зэрэгцээ эерэг өөрчлөлтийн төлөөх “Соёлоор гоёно” аянд үнэт зүйлсээрээ нэгдээрэй.

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2021“ олон улсын үзэсгэлэн худалдаанд АПУ Хувьцаат компани оролцож байна.

 

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

2000 гаруй ажилтнууддаа “Дархлаа дэмжих багц”-аар хангаж ажиллалаа.

АПУ ХК нь цар тахлын үед нийт 2000 гаруй ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж “Дархлаа дэмжих багц”-аар ханган ажиллаж байна. Ковид 19 цар тахлын үед хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлж, ажилтнуудаа Ковид 19 эрсдэлийн даатгалд хамруулах, зайнаас ажиллах боломжоор хангах, түргэвчилсэн оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулах, вакцинд хамруулах, сэтгэл зүйн зөвлөгөө, халдвар хамгааллын дэглэм баримтлах мэдээ, мэдээллээр хангах гэх мэтээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна.

Бид ажилтнуудынхаа хамтын итгэл үнэмшлээр тодорхойлсон дараах 5 үнэт зүйлсийн хүрээнд бодлого, төсөл, хөтөлбөрүүдээ тодорхойлон ажиллаж байгаа билээ.

– Будсыг дээдлэн эрхэмлэ

– Амжилт өөд хамтдаа

– Үлгэрлэн манлайл

– Уламжлалаа хүндэл, шинийг бүтээ

– Суралц. Нээ. Хөгж

Хариуцлагаа нэмж, хамтдаа давъя. АПУ Хувьцаат компани

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“ДЭЭЖ” тараг ”АРД ТҮМНИЙ ХҮНС”-ээр тодорлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Хүнсчдийн Холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2021” үзэсгэлэн худалдааг 16 дахь жилдээ зохион байгуулагдлаа.Тус үзэсгэлэн худалдаанаас АПУ ХК-ийн АПУ Дэйри ХХК-ийн ДЭЭЖ бор элсэн чихэртэй тараг хэрэглэгчдийн саналаар “АРД ТҮМНИЙ ХҮНС” хэмээх эрхэм хүндтэй шагнал гардан авлаа.

“Намрын ногоон өдрүүд-2021” үзэсгэлэн худалдаанд АПУ ДЭЙРИ ХХК жил бүр оролцдог бөгөөд энэ удаад 46 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон юм.

Дээж брэнд нь  2015 онд  Дээж сүү, Дээж таргийг худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Дээж сүү, Дээж тараг, Дээж бор сахартай тараг,  Дээж ааруул, Дээж цөцгийн тос, Дээж шар тос, Дээж өрөм, Дээж чихэр, Дээж аарцан амттан зэрэг 10 гаруй нэр төрөл болон өргөжиж зах зээлийн 35 хувийг эзэлж байна. Дээж брэндийг үйлдвэрлэхдээ дотоодын малчид фермерүүдээс Монгол үнээний шинэхэн сүүг татан авч Европ стандартын орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан  бүрэн автомат тоног төхөөрөмжөөр ариутган боловсруулдаг.

Мөн “Дээж” бор сахартай таргийг уламжлалт аргаар буюу цэвэр сүүн хүчлийн бичил биетээр хөрөнгөлөн бүрж, бор сахраар баяжуулан , олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэдэг.

Дээж бор элсэн чихэртэй таргийг хэрэглэсний давуу талууд:

  • Бор сахаранд агуулагдах бурам нь хүний биед ашиг тустай эрдэс болох төмөр, фосфор, кальци агуулсан байдаг. Мөн илчлэг багатай учир чихрийн шижин болон зарим өвчний эрсдлийг бууруулдаг.

Мөн энэ үеэр ДЭЭЖ ЦӨЦГИЙН ТОС” Намрын ногоон өдрүүдийн шилдгээр тодорлоо.

Дээж цөцгийн тосны онцлог:

  • “Дээж” цөцгийн тос нь үнээний цэвэр сүүний цөцгийг орчин үеийн техник технологиор боловсруулан олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэсэн өрөм мэт цөцгийн тос юм.
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн цөцгийн тосыг тогтмол зөв зохистой хэрэглэснээр төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямрах, дархлалын тогтолцоо алдагдаж олон төрлийн өвчин үүсэхээс сэргийлэх сайн талтай.
  • Цөцгийн тос нь бие махбодын өсөлтийг эрчимжүүлэх, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, тосны исэлдэх урвалыг саармагжуулах үйлчилгээтэй А, Д, Е, К зэрэг аминдэмүүдийг агуулдаг.

АПУ ДЭЙРИ компани нь  1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 35 хувийг дангаар хангаж байна. Тиймдээ ч олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000  ISO 22000 , ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Categories
Мэдээллийн сан Uncategorized Мэдээ, мэдээлэл

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” сертификатыг Монгол улсаас анх удаа АПУ ХК хүлээн авлаа.

Дэлхийд өрсөлдөх үндэсний компани АПУ ХК нь 94 улс оронд салбартай Great Place to work Institute-ээс олгодог “Ажиллахад хамгийн таатай газар” гэрчилгээг амжилттай хүлээн авлаа.

Энэхүү баталгаажуулалт нь байгууллагын соёлын хүчин зүйлсийг 5 тулгуур үзүүлэлтийн хүрээнд задлан шинжилж тодорхойлдог ба эдгээр нь ажилтнууд хоорондын нөхөрлөл, итгэлцэл, хүндлэл, бахархал, шудрага байдлыг дүгнэн судалдаг.

АПУ ХК-ийн нийт 2000 гаруй ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 84% нь “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгож чадсан болохыг дүгнэснээр Монгол улсад хамгийн анх удаа энэхүү сертификатын болзол хангасан аж ахуйн нэгж болж чадлаа.

Судалгааны үр дүнг харахад онцлох үзүүлэлт нь ажилтнуудын компаниараа бахархах сэтгэл, хийж буй ажил үүргээрээ дамжуулан өөртөө утга учир бий болгож ажлаараа дамжуулан улс орондоо хувь нэмрээ өгч  буй хэмээн итгэх итгэл, бахархах сэтгэл байсан юм.

АПУ ХК нь ажлын байрны ээлтэй бодлого баримтлахаас гадна нийгэмдээ эергээр хувь нэмрээ оруулах НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-д чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр”, байгаль орчинд чиглэсэн “Байгаль эн тэргүүнд”, хариуцлагатай хэрэглээг бий болгох “Соёлоор Гоёно”, хог хаягдлын эсрэг “Шилээ дахин амьдруулъя”, боловсролын салбарт чиглэсэн “Маргаашийн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт томоохон төслүүдийг ажиллагсад төдийгүй харилцагч, түнш байгууллагууд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран идэвхтэй хэрэгжүүлж байна.

Цар тахлын сорилт бэрхшээл дүүрэн сүүлийн жилүүдэд удирдлагын менежментийн арга барил “хүн төвтэй” бодлогод суурилж ажиллагсаддаа ээлтэй, ажлын таатай орчин бүрдүүлсэн, тасралтгүй сурч хөгжих боломжоор хангаж байна.

Тухайлбал ажилтнуудад чиглэсэн “Менторшип” хөтөлбөр, шинэ төгсөгчдөд чигэлсэн “Fast track” програм,  Дэлхийн түвшний менежер бэлтгэх хөтөлбөр, Сургагч багш бэлтгэх цөм хөтөлбөр гэх мэт сургалт хөгжлийн олон төрлийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

АПУ ХК нь ажлын байрны ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ажиллагсадтайгаа хамтын гэрээтэй ажиллаж жил бүр 20 ажилтанд орон сууцны урьдчилгаа олгодог төдийгүй олон талт хөнгөлөлт, хангамжийн бодлогод анхаарч ажиллаж байна. Үүнээс гадна олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж, чанар стандартын өндөр түвшинд брэнд бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж хөнгөлөлттэй бараа, бүтээгдэхүүн авах, урамшуулалд хамрагдах боломжуудыг ажилтнууддаа олгож байна. Монгол улсад цөөнд тооцогдох бүрэн автомажсан үйлдвэрлэлтэй бөгөөд үйлчилгээний салбарт  ажиллаж буй борлуулалт, түгээлтийн ажилтнуудынхаа ажлыг хөнгөвчлөх зорилгоор нэгдсэн цахим системээр хангадаг ба ингэснээр үйлдвэрлэл болон үйлчилгээний олон улсын стандарт шаардлагын дагуу сурч хөгжих боломжууд нээлттэй байдаг.

Ажилтнууд өөрсдийн чөлөөт цагаараа сонирхол, хоббигоороо нэгдэн олон төрлийн сонирхлын клубуудад хамрагдах боломжтой байдаг ба “Төгөлдөр” төслийн хүрээнд нийт 10 төрлийн клубууд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.

Ялангуяа цар тахлын үед ажлын цагийн уян  хатан нөхцөлөөр хангаж зайнаас болон уян хатан ажлын цагаар ажиллах нөхцлөөр хангаж байгаагаас гадна гэр бүлийн өдөр, шинэ аавын амралт, өөрийн болон гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар цалинтай чөлөө олгох гэх мэт ажилтнууддаа ээлтэй зохицуулалтуудыг хийж байна.

Компани дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд чиг үүрэг хамаарахгүйгээр хамтарсан баг бүрдүүлэн багийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж олон төсөл хөтөлбөрүүдийг өөрсдийн санаачлагаар хэрэгжүүлсэн ба энэ нь хамт олны уур амьсгал  сайжрах, харилцан бие биенээ ойлгох, нөхөрлөх боломжийг бүрдүүлдэг.

Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ажилтнуудаа болзошгүй эрсдлээс сэргийлж даатгалын үйлчилгээнд хамруулсан ба халдвараар өвчилсөн ажилтнуудад зориулан эм тариа авах мөнгөн дэмжлэг болон ковидын багц бүтээгдэхүүнийг хүргэн өгч үйлчлэх зэргээр эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм.

Олон улсын Great Place to work Institute нь “Итгэлцлийн индекс®” тооцох аргачлалаар судалгаа явуулж энэхүү баталгаажуулалтыг олгодог ба ажилтнууд өөрийнхөө ажлын талаар болон байгууллагынхаа талаар ямар сэтгэгдэлтэй, ямар үзэл бодолтой ажилладгийг хэмждэг. Түүнчлэн, ажилтны сэтгэлтэй байдал/энгэйжмэнт, ажлын орчин, байгууллагын стратегийн уялдаа холбоо гэх мэт олон хүчин зүйлсийг хэмжиж, тайлагнах боломжтойгоор онцлог.

Categories
Мэдээллийн сан Uncategorized Мэдээ, мэдээлэл

“Маргаашийн манлайлагчид” АПУ ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

АПУ ХК нь 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо. АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанууд нь “Тогтвортой Хөгжил”-ийн үндсэн суурь зарчим болох ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, БАЙГАЛЬ ОРЧНЫ тэнцвэртэй хөгжлийг ханган, хамтын үнэ цэн бүтээхэд чиглэдэг билээ. Компанийн үнэт зүйлс, үзэл баримтлалтай уялдуулан 2021 оны Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд нийгэмдээ сайн үйлс хийх, эерэг өөрчлөлт авчрах сайн дурын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж, гар бие оролцдог оюутнуудыг шалгаруулж, тэдний өөрчлөлтийн төлөөх хүчин чармайлтыг эрчимжүүлэхээр “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт 1500 гаруй оюутнууд өрсөлдсөн ба дараах шалгуурыг голлон баримтлан шалгарууллаа:

  1. 1. Нийгэмдээ өөрчлөлт бий болгох ажил санаачлан хэрэгжүүлсэн, идэвхтэй оролцсон
  2. 2. Суралцах хугацаандаа гаргасан амжилт
  3. 3. Өөрийн зорилго, тэмүүлэл, ниймгийн хамгийн том асуудлыг харж буй өнцөг, түүнийг шийдвэрлэх санал, санаачлагыг илэрхийлсэн эссе бичлэг
  4. 4. Нийгэмд тулгарч буй асуудлыг судалсан байдал, хэрэгжүүлэх боломжтой шийдлийг санал болгосон видео бичлэг

Өөрөөр хэлбэл АПУ ХК-ийн нэрэмжит уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг шалгаруулахдаа мэргэжил, курс харгалзахгүй бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, амьдран буй дэлхий ертөнц, байгаль эх дэлхийдээ ээлтэй, цар тахал тэргүүтэй нийгмийн шийдлээ хүлээж буй олон асуудлуудад гарц гаргалгаа хайх чин эрмэлзлэлтэй байх, бакалаврын үндсэн ангийн оюутан байх, гэх мэт маш энгийн шалгуурыг чухалчиллаа.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан 10 сарын турш сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаас гадна уг хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах, АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөөх төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцох,  цаашлаад АПУ ХК-д ажиллах боломжтой болох зэрэг олон ач холбогдолтой юм.

Нийгмийн эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээе!

Categories
Түгээмэл асуултууд

Олон ажлын байранд зэрэг анкетаа өгч болох уу?

Тийм.

Categories
Түгээмэл асуултууд

Сонгон шалгаруулалтанд ороод тэнцээгүй бол АПУ ХК-ийн өөр ажлын байранд дахин анкетаа явуулж болох уу?

Тийм.

Categories
Сонгон шалгаруулах процесс

Ажлын байрны эхний өдөр

Categories
Сонгон шалгаруулах процесс

Ажлын байранд тэнцэх

Categories
Сонгон шалгаруулах процесс

Ярилцлагын шат

Categories
Сонгон шалгаруулах процесс

Шалгалтын шат

Categories
Сонгон шалгаруулах процесс

Анкетны сонгон шалгаруулалт

Categories
Ажилтан танд

Сонирхолын клуб

Categories
Ажилтан танд

Сургалт хөгжил

犀利士

Categories
Ажилтан танд

Гүйцэтгэлийн удирдлага

Categories
Бидний соёл

Амьдралын мөч бүрийг ХАМТДАА…

АПУ ХК нь нийт хамтрагч, харилцагч, хэрэглэгч, ажиллагсадтайгаа хамтын үнэ цэн бүтээж, дэлхийд өрсөлдөх зорилгын дор нэгдэн ажиллаж байна.
Бидэнтэй хамт 98 жилийн түүхийг бүтээж, хөгжиж, дэвшиж буй нийт хамтрагч, харилцагч, хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
Categories
Бидний соёл

Чанар бидний үнэт зүйл