Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

ОХУ-ын №1 “ГУМ” их дэлгүүрт АПУ ХК-ийн “Chinggis khan” брэнд худалдаалагдаж эхэллээ.

Монгол улсын спиртийн төрлийн бүтээгдэхүүний хамгийн өндөр технологи, Монгол хөрсөнд ургасан шилэгдмэл улаан буудайн түүхий эдээр бүтээсэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болох “Chinggis Khan” брэндийг ОХУ-ын №1 “Гум” их дэлгүүрээр худалдаалж эхэллээ.

Ингэснээр дэлхийн хэрэглэгчид Монгол брэндийн үнэ цэнийг хүртэх боломж улам ойртож байна. АПУ ХК нь цар тахлын үед экспортын зах зээлд тэлэх бодлогоо эрчимжүүлж байна. Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд идэвхтэй борлуулж гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлснээр Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө бий болгох юм. “Chinggis Khan” брэндийг анх 2008 онд ОХУ-руу экспортод гаргаж эхэлсэн ба өдгөө БНХАУ, Их Британи, АНУ зэрэг улсуудад экспортод гарч буй Монголын томоохон брэндүүдийн нэг юм.

ОХУ-ын ГУМ их дэлгүүр нь 1890-1893 оны хооронд баригдсан бөгөөд гайхалтай архетикторийн дотоод заслыг өөртөө шингээн 1920-иод оныг хүртэл дээдсийн худалдааны төв гэж нэрлэгдсээр ирсэн. Тус дэлгүүрт Dior, Louis Vuitton, Hermes, Prada гэх мэт дэлхийн алдартай тансаг зэрэглэлийн 200 гаруй брэнд үйл ажиллагаагаа явуулдаг нэр хүндтэй их дэлгүүр юм. Тус дэлгүүрт 2000 гаруй хүн ажилладаг бөгөөд өдөрт 60,000 хүний урсгал дамжин өнгөрч худалдан авалт хийдэг гэсэн статистик баримт байдаг.

Дэлхийд түгсэн монголын анхдагч брэнд “Chinggis Khan” нь төгс утгаараа дээд зэрэглэлийн сархад бөгөөд Чингис Хааны өлгий нутаг Хан Хэнтийн нуруу, Төрийн тахилгат Бурхан Халдун уулын хормой Онон-Хэрлэнгийн үржил шимт сав нутагт тариалдаг өлчир улаан буудайгаар дээдийн дээд нэрмэл охь таслаж, Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын соёрхон ундаалдаг байсан дэлхийн анхны дархан цаазат Богд Хан уулын хормой, Хатан туулын ай савд орших гүний цэвэр тунгалаг устай зохируулан бүтээсэн төгс төгөлдөр (crafted vodka) билээ.

“Chinggis Khan” брэндийн нүүрэн хэсэгт байрлах 24 каратын алтаар эмжсэн тунгалаг бортогон дээр салхи татуулан давхиж яваа нь урнаар дүрслэгдсэн морьтон бол Чингис Хаан билээ. Эрэмгийн дайчин энэхүү дүрслэл нь дээдийн дээд сархаддаа эн тэнцэхүйц уран тансаг өвөрмөц хийцтэй бөгөөд дээд зэрэглэлийн Альфа спиртийг гүний цэнгэг усаар найруулж, очир эрдэнэ, сувдан, мөнгөн, нүүрсэн ,кварц, мембраман 6 н давхар шүүлтүүрээр шүүн 21 хоногийн турш амрааж зөөлөн амтыг бүтээдэг. Мөн лаванда цэцэг, зэрлэг гоньдын үл мэдэг анхилуун үнэртэй, чихэр өвсний амтлаг амтыг шингээн өгсөн нь төгс амт үнэрийг зохицлоосон төгс бүтээл юм.

Ийнхүү дэлхийн хэрэглэгчид Монгол брэндийн үнэ цэнийг хүртэх боломж улам ойртож Монголын брэндүүд гадаад зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж буйг тунхагласан үйл явдал боллоо.