Categories
Chatue Beychevelle Дарс Дарсны брендүүд

Grand Vin- Saint Jylien

Францын Жирронд (Girronde) мөрний чанх өөдөөс харах шилтгээн Beychevelle. Bey буюу буулга Chevelle буюу дарвуул гэсэн Дарвуулаа буулга гэсэн утгатай энэхүү шилтгээн нь хамгийн анх 17-р зуунд Францын бүх усан цэргийн захирагчийн болох Epernon гүний амьдардаг шилтгээн байж. Epernon гүнд хүндэтгэл үзүүлж буйгаа илтгэж Жирронд мөрнөөр шилтгээний урдуур дамжин өнгөрөхдөө дарвуулаа буулгадаг байсан нь энэхүү шилтгээнийг Chateau Beychevelle гэж нэрлэх шалтгаан болжээ. Тэртээ 1700-гаад оноос хойш өдийг хүртэл сүндэрлэн байгаа энэхүү шилтгээнд Францын хамгийн дээд зэрэглэлийн буюу Grand Cru зэрэглэлийн виног үйлдвэрлэдэг. Уламжлал болон орчин цагийн нарийн технологийг ашиглан үйлдвэрлээхээс гадна 73 га газарт усан үзмээ тариалдаг учир энэхүү вино нь жилд маш цөөн тоотой үйлдвэрлэгддэг. Тиймдээ ч Chateau Beychevelle нь виноны ертөнцөд өөрийн нэрийг хэдийн Big Name зүүсгэлд шигтгэсэн байдаг.