Categories
Нийгэмд чиглэсэн бодлого Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-тай хамт дэлхийд өрсөлдөх брэнд бүтээцгээе

Дэлхийд өрсөлдөх үндэсний компани АПУ ХК нь олон нийтэд чиглэсэн “CRAFT YOUR CAREER – Карьераа урла” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр АПУ ХК-ийн бүтэц, хүн төвтэй засаглал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг танилцуулан, автобус үйлчилгээ, урлагийн тоглолт, АПУ үйлдвэрийн аялал, хөгжөөнт тэмцээн гэх мэт олон үйл ажиллагаа өрнөлөө. Өдөрлөгт оролцсон оюутан, залуучууд сонирхсон болон нээлттэй ажлын байруудад анкет өгч, сонирхолоо илэрхийллээ.
АПУ ХК ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, ажилтан бүрийн бие болон сэтгэл зүйн цогц эрүүл мэндийг дэмжих боломжийг олгох, уян хатан ажлын цаг зэрэг ажилтнууд руугаа чиглэсэн “APU Life” хөтөлбөр, сургалт хөжлийн “APU Academy”, “Менторшип хөтөлбөр”, шинэ ажилтан чиглүүлэх “Fast track” хөтөлбөр, “Удирдах ажилтны цогц манлайллын хөтөлбөр”, “Coaching” хөтөлбөр гэх мэт зорилтот олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Мөн ажилтнуудын өөрсдийн санаачилгаар үүссэн “APU Hiking, APU Photo shooting, APU MUSIC, APU COOKING” зэрэг 13 төрлийн сонирхлын клубүүдыг идвэхтэй дэмжин ажиллаж, өөрсдийн сонирхлоо хөгжүүлэх боломж олгосоор байна.
Үүнээс гадна АПУ ХК нь дэлхийн топ үйлдвэрлэгчдийн нэг HEINEKEN компанитай менежментийн нэгдэл хийсэн бөгөөд энэ утгаараа ажиллагсдаа олон улсад туршилтаар ажиллуулах, туршлага судлуулах олон төрлийн дадлагын хөтөлбөр, ажлын байрны танилцах аялал зэргийг зохион байгуулж олон улсад өрсөлдөх чадвартай чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэсээр байгаа юм.
АПУ ХК дэлхийд өрсөлдөх, импортыг орлох Монгол брэндүүдийг бүтээгч болох зорилгодоо алхам алхамаар ойртож буй бөгөөд энэхүү үйлсэд нэгдэх хэн бүхнийг ажиллах таатай орчиндоо урьж байна.
Нээлттэй ажлын байрны мэдээлэл болон анкет бөглөх мэдээллийг доорх холбоосоор хүлээн аваарай.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Хариуцлагатай хэрэглээг дэмжих Мэдээ, мэдээлэл

Соёлтой хэрэглээний трендийг түгээгч “Их хотын баяр LITE show 2023”-аар залуус “Гайхамшигт жолооч- Уусан бол жолоо барьдаггүй” аянд нэгдлээ

“АПУ” ХК-аас 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Их хотын баяр” шар айргийн фестиваль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж орчин цагийн энтертэйнмэнт ертөнцийн хамгийн шинэ соёлыг түгээж ирсэн энэхүү наадамд энэ жил 2000 гаруй зочид оролцлоо. Наадмын үеэр АПУ ХК “Нийслэл” шар айргийн “LITE” нэртэй хатуулаг багатай хувилбарыг шинээр зах зээлд танилцуулсан ба залуусыг зөв зохистой, хариуцлагатай хэрэглэхийг уриалж “Гайхамшигт Жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” санаачилгыг хэрэгжүүллээ.
АПУ ХК нь хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ төрлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вэб цэс нэмэлтээр хөгжүүлж QR хэлбэрээр бүтээгдэхүүний шошгон дээр байршуулалт хийхийн зэрэгцээ хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллүүдийг шинээр зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний шошгон дээр ийнхүү байршуулж өгч эерэг нөлөөлөлд манлайлж байна.
“Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Тээврийн цагдаагийн алба болон албан ёсны такси, дуудлагын жолооч үйлчилгээний UBCab компанитай хамтран хэрэгжүүлж буй нь төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааны илрэл болж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийг олон улсын судалгаанд суурилсан зан төлөвийн өөрчлөлтийн аргачлалаар зохион байгуулж байгаа ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх амлалтад нэгдэхийг уриалан хэрэгжүүлж байгаа нь шинэлэг болж байгаа юм. Мөн судалгаагаар согтуугаар жолоо барьсан тохиолдлуудыг үнэлэхэд олон жил тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч тохиолдол гаргах нь давамгай байснаас үүдэлтэйгээр “Гайхамшигтай жолооч” гэж сайн, туршлагатай жолоочийг хэлэхгүй, харин “Уусан үедээ жолоо барьдаггүй” жолоочийг хэлэх тул ийнхүү хариуцлагатай байхыг уриалж, эерэг өөрчлөлтөд уриалж байна.
Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан АПУ ХК экспортын өсөлт, тэлэлтийг чухалчилж байна

99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна. 2022 оны тухайд АПУ ХК экспортын хурдасгуур төслүүдээ эрчимжүүлж, БНСУ-д бүтээгдэхүүнээ GS 25 сүлжээ дэлгүүрээр нийлүүлэх, АНУ-д цахим худалдааны платформд нэгдэх зэргээр эрчимтэй хүчин чармайлт гаргаж ажиллаа.

Мөн нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтад анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг орлох, малчдын амьжиргааг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой “Монгол Сарлаг – Гэр үйлдвэрлэл” төсөл, удахгүй нээлтээ хийх “Бяслагын үйлдвэр”-ийн төсөл тэргүүтэй хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн шинэ боломж, өгөөж бий болгосон ажлуудыг эхлүүллээ.

АПУ ХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, 2022 онд Монгол Улсын төсөвт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, өнгөрсөн жилээс 9%-иар өсгөж, Шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарсан.

Нийт 2200 гаруй ажиллагсдыг ажлын байраар хангаж, 11 мянга гаруй харилцагчийн хамтаар эдийн засаг, нийгмийн хөгжилд хамтын үнэ цэн бүтээж ажиллаж байна.

Мөн Тогтвортой хөгжлийн бодлогоо эрэмбэлэн тодорхойлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг түгээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, соёлтой, хариуцлага хэрэглээг таниулах чиглэлд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг менежментийг сайжруулах чиглэлд шилний дахин хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч, түншүүдтэйгээ хамтран “Чи-Чадна – Шилээ дахин амьдруулъя” төслийг хэрэгжүүлж ажиллаа.

Categories
Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар СББ Трейд ХХК Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани

Түгээлтийн жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

  • Мэргэшсэн С ангилалын жолооны үнэмлэхтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
  • Илүү цагаар ажиллах боломжтой
  • Үүрэг даалгаврын биелэлт өндөр
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй
Categories
Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл Үндсэн Хүний нөөц/захиргаа Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар АПУ Трейдинг ХХК Нээлттэй ажлын байр - байршил

Захиргааны туслах ажилтан

Гүйцэтгэх ажил үүрэг:

  • Харилцагчийг угтан авах, мэдээллээр хангах
  • Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Захиргаа, хүний нөөцийн албаны өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Архивын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн менежментийн бакалаврын зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Аман болон бичгийн харилцааны ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллаж, өсөн дэвших сонирхолтой
Categories
Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл СББ Трейд ХХК Улаанбаатар АПУ Трейдинг ХХК Борлуулалт/худалдаа Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани

Худалдааны төлөөлөгч

Хийж гүйцэтгэх ажил

  • Харилцагчидтай үр дүнтэй харилцаа, холбоотой ажиллах
  • Борлуулалтын төлөвлөгөөний дагуу борлуулалт хийх
  • Харилцагч байгууллагаас захиалга авах
  • Гэрээ хэлцэл хийх
  • Нэмэлт захиалга авах харилцагчийн бүтээгдэхүүнийг хүргэж өгөх
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргүүд

Тавигдах шаардах 

  • Хувьдаа машинтай байх
  • Харилцааны ур чадвартай
  • Төлөвлөх, зохион байгуулах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Санаачлагатай
  • Цаг баримтладаг
Categories
Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл Маркетинг/PR Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр

Олон нийтийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан

Гүйцэтгэх ажил үүрэг

  • Байгууллагын гадаад, дотоод олон нийттэй харилцах харилцааг сайжруулах
  • Олон нийт болон гадны байгууллагуудтай хамтын ажиллагааг дэмжих, харилцааг бэхжүүлэх
  • Олон нийтийн сүлжээнд гадаад, дотоод харилцааны бодлогыг хэрэгжүүлэх, мэдээ мэдээллийг байршуулах

Тавигдах шаардлага

  • Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлага, Хууль эрх зүй, Сэтгүүл зүйн салбарын Их, дээд сургуулийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Төрийн байгууллага, сэтгүүл зүйн салбарт хууль эрх зүй, захиргааны чиглэлээр ажилласан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай