Categories
Нийгэмд чиглэсэн бодлого Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-тай хамт дэлхийд өрсөлдөх брэнд бүтээцгээе

Дэлхийд өрсөлдөх үндэсний компани АПУ ХК нь олон нийтэд чиглэсэн “CRAFT YOUR CAREER – Карьераа урла” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр АПУ ХК-ийн бүтэц, хүн төвтэй засаглал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг танилцуулан, автобус үйлчилгээ, урлагийн тоглолт, АПУ үйлдвэрийн аялал, хөгжөөнт тэмцээн гэх мэт олон үйл ажиллагаа өрнөлөө. Өдөрлөгт оролцсон оюутан, залуучууд сонирхсон болон нээлттэй ажлын байруудад анкет өгч, сонирхолоо илэрхийллээ.
АПУ ХК ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, ажилтан бүрийн бие болон сэтгэл зүйн цогц эрүүл мэндийг дэмжих боломжийг олгох, уян хатан ажлын цаг зэрэг ажилтнууд руугаа чиглэсэн “APU Life” хөтөлбөр, сургалт хөжлийн “APU Academy”, “Менторшип хөтөлбөр”, шинэ ажилтан чиглүүлэх “Fast track” хөтөлбөр, “Удирдах ажилтны цогц манлайллын хөтөлбөр”, “Coaching” хөтөлбөр гэх мэт зорилтот олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Мөн ажилтнуудын өөрсдийн санаачилгаар үүссэн “APU Hiking, APU Photo shooting, APU MUSIC, APU COOKING” зэрэг 13 төрлийн сонирхлын клубүүдыг идвэхтэй дэмжин ажиллаж, өөрсдийн сонирхлоо хөгжүүлэх боломж олгосоор байна.
Үүнээс гадна АПУ ХК нь дэлхийн топ үйлдвэрлэгчдийн нэг HEINEKEN компанитай менежментийн нэгдэл хийсэн бөгөөд энэ утгаараа ажиллагсдаа олон улсад туршилтаар ажиллуулах, туршлага судлуулах олон төрлийн дадлагын хөтөлбөр, ажлын байрны танилцах аялал зэргийг зохион байгуулж олон улсад өрсөлдөх чадвартай чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэсээр байгаа юм.
АПУ ХК дэлхийд өрсөлдөх, импортыг орлох Монгол брэндүүдийг бүтээгч болох зорилгодоо алхам алхамаар ойртож буй бөгөөд энэхүү үйлсэд нэгдэх хэн бүхнийг ажиллах таатай орчиндоо урьж байна.
Нээлттэй ажлын байрны мэдээлэл болон анкет бөглөх мэдээллийг доорх холбоосоор хүлээн аваарай.