Categories
АПУ Үндсэн Улаанбаатар Бусад Нээлттэй ажлын байр

Үйлдвэр төлөвөлөлт, ложистик хариуцсан менежер

Компани: АПУ ХК

  • Эхлэх огноо:2022.02.28
  • Дуусах огноо:2022.03.28
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811

Үндсэн чиг үүрэг: Экспортын бичиг баримт бүрдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, төлөвлөлт хийх Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Бизнес менежмент болон худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Олон улсын тээврийн зууч, гадаад худалдаа эрхэлж байсан туршлагатай
  • Хятад, англи, орос хэлний мэдлэгтэй
  • Логик сэтгэлгээ сайтай, бие даасан шийдвэр гаргах чадвартай, багийн сайн тоглогч байх

Нэмэлт шаардлага

  • ИНКОТЕРМС 2020 мэдлэгтэй, бие дааж гэрээ хэлэлцээр хийх чадвартай бол давуу тал болно
Categories
Франц Дарс Брэндүүд

Vieux Papes

Усан үзмийн сорт: 100% Airén

Чихэрлэг: 12g/l

Хатуулаг: 11%

Өнгө: Цайвар шаргал өнгөтэй.

Үнэр: Цитрус, лийр, тоор жимсний сэнгэнэсэн үнэртэй.

Амт: Шинэхэн жимсний баялаг амттай бөгөөд оргилсон шинж чанар нь аманд илүү тодорч үл ялиг чихэрлэг мөн эрдэслэг амтыг мэдрүүлнэ.

Уух хэм: 8-10 °С

Хоолны зохицол: Хоолны өмнө аперитив болгон хэрэглэхээс гадна дессерт, далайн гаралтай хоол болон цагаан төрлийн махан хоолтой хамт хэрэглэхэд зохимжтой

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Оргилуун сода

Монголдоо үйлдвэрлэсэн анхны Оргилуун Сода ус юм. Оргилуун Сода усны агууламж Байгалын хужир, Хийжүүлсэн ус , PH-8.5 зөөлөн шүлтлэг ус агуулсан.  Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, эрүүл мэндэд тустай, бүх төрлийн коктейл хийхэд төгс зохицох бүтээгдэхүүн юм .

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Оргилуун тоник

Монголдоо үйлдвэрлэсэн анхны Оргилуун Тоник ус . Оргилуун Тоник усны агууламж Хинин /Quinine/, Хийжүүлсэн ус, нимбэгний хүчил, сахар агуулсан .  Алкохолын төрлийн бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэхэд тохиромтой ба гайхалтай онцгой амтыг мэдрэх болно.

Categories
Good Vibe™ Брэндүүд

Good vibe – Milk shake (Green power)

Good VIBE for a great day

Өдрийн алдагдсан энерги эрч хүчийг төгс нөхөж, дархлаа дэмжих GoodVibe амин дэмээр баялаг ногоо жимсний хослол 2 төрлийн шүүсийг та өдөр уун алдагдсан эрч хүчээ нөхөхөд хамгийн тохиромжтой.

GoodVibe ногоон төрлийн ногоо жимсний хослол шүүс нь С, D3, E амин дэмээр баяжуулсан тул дархлаа дэмжих давуу талтай.

Савалгаа: Эколин
Хэмжээ: 180мл

Categories
Good Vibe™ Брэндүүд

Good vibe – Milk shake (Caffe latte)

Good VIBE for a great day

Шинэхэн өглөөг эрч хүчтэй угтахад тань туслах амтат Good Vibe кофе латтены гол давуу тал нь:

Үнээний шинэхэн сүү

АRABICА сортын кофены үр

Амтат кофе латте

Сэтгэл сэргээх төгс ам

Савалгаа: Эколин
Хэмжээ: 180мл

Categories
Good Vibe™ Брэндүүд

Good vibe – Milk shake (Red power)

Good VIBE for a great day

Өдрийн алдагдсан энерги эрч хүчийг төгс нөхөж, дархлаа дэмжих GoodVibe амин дэмээр баялаг ногоо жимсний хослол 2 төрлийн шүүсийг та өдөр уухад хамгийн тохиромжтой.

GoodVibe улаан төрлийн ногоо жимсний хослол шүүс нь B2, D3, E амин дэмээр баяжуулсан тул дархлаа дэмжих, эрч хүчээр тэтгэх давуу талтай.

Савалгаа: Эколин
Хэмжээ: 180мл

Categories
Good Vibe™ Брэндүүд

Good vibe – Milk shake (Зайрмагтай)

Good VIBE for a great day

Good Vibe брэндийн амтат зайрмагтай milkshake нь Д амин дэмээр баялаг бөгөөд 180мл-тэй бүтээгдэхүүн нь (270IU) буюу таны өдөрт авбал зохих Д амин дэмийн 50%-ийг хангаж чаддагараа давуу талтай юм.

Монгол үнээний шингэхэн сүүг Д амин дэмээр баяжуулан, дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологийг ашиглаж, байгальд ээлтэй эколин савлагаатай орчин үеийн хэв маягийг агуулсан хүүхэд, залуучуудын цоо шинэ GoodVibe брэндийг та бүхэн өдөр бүр хэрэглэж эрүүлээр дархлаагаа дэмжээрэй.

Савалгаа: Эколин
Хэмжээ: 180мл

Categories
Дээж™ Брэндүүд

Дээж уламжлалт аарц

Дээж уламжлалт аарц нь уураг, кальцийн агууламж их, нүүрс ус болон тосны агууламж багатай гэдгээрээ бусад аарцнуудаас давуу талтай.

Уламжлалт хүнс болох Дээж аарцыг шар тостой буцалгаж халуунаар уух нь биеийн дулааныг нэмэгдүүлж,  дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой.

Тослог: 0.5г (100гр)

Уураг: 16% (100гр)

Kальци: 640 мг

Нэмэлт чихэргүй

Савалгаа: Уутан савалгаа
Хэмжээ:
500гр

Categories
Дээж™ Брэндүүд

Дээж ааруул /жимстэй/

Монголчууддаа зориулав

Дээж ааруул нь орчин үеийн дэвшилтэт технологийг цагаан идээ бэлтгэх уламжлалт аргатай хослуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.

  • Ааруул нь C, D, B аминдэм болон уураг тосоор баялаг
  • Хүнсний будаг, амт оруулагчгүй
  • Эрдсээр баялаг

Тослог: 1.5%

Илчлэг: 422 ккал

Уураг: 30 гр

Савалгаа: Уутан савалгаа
Хэмжээ: 400гр

Categories
Сайн™ Брэндүүд

Сайн Зөөхий

Эрүүл амьдралын энгийн жор

Цэвэр цөцгийг хөрөнгөлж хийсэн, хүнсний нэмэлт агуулаагүй, хүний биед төгс шингэдэг Сайн зөөхий нь B2, B12, PP, E, C, A аминдэмээр баялаг амьд органик бүтээгдэхүүн юм.

Зөөхий нь илчлэг өндөртэй, сүүний тос, сүүний уургийн өндөр агууламжтай, бусад тостой харьцуулахад хүний биед хамгийн хурдан шингэдэг бүтээгдэхүүн юм. “Сайн” зөөхий энэ бүх чанарын шаардлагыг хангасан аминдэмээр баялаг бүтээгдэхүүн бөгөөд өтгөн, зөөлөн амттай тул хоол хүнсэнд сайтар зохицдог.

Савалгаа: Аяган савлагаа
Хэмжээ: 450гр, 350гр

Categories
Сайн™ Брэндүүд

Сайн Зөөхий

Эрүүл амьдралын энгийн жор

Цэвэр цөцгийг хөрөнгөлж хийсэн, хүнсний нэмэлт агуулаагүй, хүний биед төгс шингэдэг Сайн зөөхий нь B2, B12, PP, E, C, A аминдэмээр баялаг амьд органик бүтээгдэхүүн юм.

Зөөхий нь илчлэг өндөртэй, сүүний тос, сүүний уургийн өндөр агууламжтай, бусад тостой харьцуулахад хүний биед хамгийн хурдан шингэдэг бүтээгдэхүүн юм. “Сайн” зөөхий энэ бүх чанарын шаардлагыг хангасан аминдэмээр баялаг бүтээгдэхүүн бөгөөд өтгөн, зөөлөн амттай тул хоол хүнсэнд сайтар зохицдог.

Савалгаа: Аяган савлагаа
Хэмжээ: 350гр, 150гр

Categories
Сайн™ Брэндүүд

Бифидо Сайн йогурт

Эрүүл амьдралын энгийн жор

Сайн бифидо тараг
Сайн бифидо тарагны 1гр тутамд агуулагдах ашигтай бичил биетний тоо нь 10^12 зэрэг ба таргийг гаргаж авахын тулд бүрэлдэх явцыг нэмэлт бифидо бактериар баяжуулдаг. Сайн бифидо таргийг тогтмол хэрэглэснээр ходоод гэдэсний хэвийн орчинг хангах, дархлаа дэмжих зэрэг олон талын ач тустай.

  • Ходоолны Гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.
  • Чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ
  • Бүдүүн гэдэсний Хорт Хавдар тусах эрсдэлийг бууруулна.
  • Таргалалтаас урьдчилан сэргийлнэ.
  • Дархлааны системийг тэнцвэржүүлнэ.
  • Холестеролыг багасгана
  • Сэтгэл санаа тайвжруулна.

Савалгаа: Эколин
Хэмжээ: 900гр

Categories
Сайн™ Брэндүүд

Олон жимстийн Сайн йогурт

Эрүүл амьдралын энгийн жор

Дэлхийн дэвшилтэд технилоги ашиглан, олон улсын стандартад нийцсэн шинэ өнгө, амт чанартай, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ САВЛАГАА бүхий Сайн Эколин савалаатай йогурт нь Монгол үнээний шингэн сүүг боловсруулж гаргаж авсан, эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн, амин дэм, эрдэс бодисуудаар баялаг бүтээгдэхүүн юм.

Тоор, амтат гуа, ханборгоцой манго зэрэг шинэхэн жимсний амттай.

Давуу тал:

Пробиотикоор баялаг

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжинэ

Ходоод гэдэсний бохирдлыг цэвэрлэнэ

Зохицуулах үйлчилгээтэй

Савалгаа: Эколин
Хэмжээ: 450гр

Categories
Сайн™ Брэндүүд

Гүзээлзгэнэтэй Сайн ойгурт

Эрүүл амьдралын энгийн жор
Дэлхийн дэвшилтэд технилоги ашиглан, олон улсын стандартад нийцсэн шинэ өнгө, амт чанартай, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ САВЛАГАА бүхий Сайн Эколин савалаатай йогурт нь Монгол үнээний шингэн сүүг боловсруулж гаргаж авсан, эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн, амин дэм, эрдэс бодисуудаар баялаг бүтээгдэхүүн юм.

Давуу тал:

Пробиотикоор баялаг

Шинэхэн гүзээлзгэний амттай

Кальцийн дутагдлыг нөхнө

Хэвлийн таргалалтыг бууруулна

Цусны даралтыг тогтворжуулна

Савалгаа: Эколин
Хэмжээ: 450гр

Categories
Сайн™ Брэндүүд

Сайн Актив Манго ба Тоор

Дархлаагаа жаргаа

Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Критиан Хансен компаний патенттай LGG проботик хөрөнгөөр бүрэгдсэн Сайн Актив уудаг йогурт зах зээлд танилцуулагдсан билээ.

Сайн Актив уудаг йогурт нь 3 төрлийн амттай (1.Манго & тоор, 2. Ванилла  & чиа үртэй йогурт, 3. Хар чавга & овьёостой йогурт) бөгөөд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлсэн 290 гр болон 870 гр-ын 2 төрлийн савалгаатайгаар хэрэглэгчдийн гарт хүрсээр байна.

Сайн актив йогуртны LGG пробиотик хөрөнгөнд агуулагдах идэвхтэй ашигтай бичил биетний тоо нь 1 граммд 100 сая бөгөөд уг йогуртны давуу талуудаас товч дурьдвал:

Дархлааны эсийн түвшинд сэргээж харшлаас хамгаална.

Ходоод гэдэсний хэвийн орчинг хангана.

Бие организмыг идэвхтэй эрч хүчтэй болгоно.

Савалгаа: Пэт
Хэмжээ: 870мл, 290мл,

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Alkaline

Alkaline шүлтлэг, эрдэст ус нь Монголчуудын бие махбодод нэн шаардлагатай Цайр & Селенээр баяжуулсан эрүүл мэндийн ус бөгөөд биеийн ХҮЧИЛ & ШҮЛТЛЭГИЙН харьцааг хэвийн болгож, хоргүйжүүлэн, бодисын солилцоо болон дархлааг нэмэгдүүлнэ.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга Алтангагнуур

Алтангагнуур нь биеийн болон оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс уухад оюуны чадавхийг дээшлүүлж, анхаарал сайжруулна.
Мөн сэтгэл санааны дарамт, халдварт өвчнөөс шалтгаалсан ядаргаа, цусны даралт буурахад тусалж бодисын солилцоог зохицуулан, биеийн илчийн нөөцийг гамтай зарцуулах, нөхөн сэргээх, тархи, булчингийн илч солилцоог сайжруулах ашиг тустай.

Тайга Алтангагнуур нь хуурч боловсруулсан тул хүрэн бор улаан өнгөтэй.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга Хунчир

Хунчир нь биеийн дархлааг дэмжих онцгой ач тустай. Хөгшрөлт үрэвслийн эсрэг антиоксадинт үйлдэл үзүүлэхээс гадна элэг, мэдрэлийн тогтолцоо, бөөр, уушги, зүрх зэрэг эд эрхтний үйл ажиллагаа дэмждэг. Хунчирыг зүрхний янз бүрийн нөхцөлд хэрэглэдэг. Энэ нь цусны даралтыг бууруулж, цусны судсыг сулруулах зэрэг ашиг тустай.

Тайга хунчир нь хуурч боловсруулсан тул алтан шаргал тунгалаг өнгөтэй.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга самар

Самар нь хүний тархийг сэргээж, ухааныг тэлдэг. Самар нь B болон D амин дэмүүдээр баялаг бөгөөд В амин дэмүүд агуулдаг бусад хүнстэй харьцуулахад илүү өндөр хэмжээгээр агуулдаг болох нь тодорхойлогдсон байдаг. Мөн самарт хүний биенд нэн хэрэгтэй эрдэс бодис болох магни, төмөр , зэс, иод, фосфорын агууламж өндөр байдаг. Хүний биед нэн хэрэгцээтэй, амин дэмээр баялаг хуш модны самарыг тусгай өвөрмөц технологиор хандалж цэвэршүүлж зөөлрүүлсэн ус, улаан буудайн альфа спиртээр тунгаан дээжлэв.

Тайга самар нь хуш модны самарын үнэр амттай ба намарыг санагдуулам бор хүрэн өнгөтэй.

Categories
Шигүдэри Архи Брэндүүд

Шигүдэри

Идээ идээний дээж, онгод, бурхдын ундаа хэмээн хүндлэгдэж ирсэн сархад хүртэх хатуу жаяг, цээрийн дэг, гүн бэлгэдэлт ёс заншил нь монгол түмний өв болон үлджээ. Сүүн сархадаа хүндэтгэн хүртэх эртний ёс жаягт учир бий.

Хүч хөдөлмөр, цаг хугацаа ихээхэн зарцууласны эцэст маш бага хэмжээний охийг нэрэн гаргадаг тул эртнээс шимийн архи нь нэн ховор, хүндэтгэлийн сархадад тооцогддог байв.

Сүүн архи нь сэтгэл санааг түвшитгэн тайвшруулж, хоол боловсруулах эрхтэн, үе мөчид сайн хийгээд дотор халууныг дарж тамир тэнхээг сайжруулдаг эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн. Тиймээс эртнээс халуун шим, хүйтэн шим хүртэхийн сацуу эмийн ургамалтай хольж тан бэлтгэн хэргэлдэг байжээ.

Шимийн архины ашиг тус, ховор нандин чанарыг мэдэх монголчууд сархадын сүүн амтыг нь тамшаалан хүртэж, хэтрүүлэн хэргэлэхээс зайлсхийж байв. Тиймээс сайн шимийн архи зөвхөн ёслол хүндэтгэлийн ширээнд гүн хүндэтгэлтэйгээр заларч, өргөх эзэн нь тохой түшин барьж, хүртэх зочин нь суун амсдаг ёстой байжээ.

Тансаг идээний дээж “Шигүдэри” нь мянганы түүхийн гүнээс өвлөгдсөн өвийг сэргээн танд хүрч байна.

Slogan : Ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт

Categories
Чили Брэндүүд

Vina Maipo Classic Sauvignon Blanc

Ургацын жил: 2019/ Alc.Vol: 12.5%

Усан үзмийн төрөл: 85% Sauvignon Blanc, 15% Chardonnay

Бүс нутаг: Төв хөндий, Чили

Харагдах байдал: Цайвар шаргал өнгөтэй

Үнэр: Цитрус, ногоон алим, тоор жимсний үнэртэй.

Амт: Исгэлэн жүржийн хальс, ногоон алим амтагдаж, сэтгэлд хоногшим цэвэр гайхамшигт амтыг мэдрүүлнэ.

Уух хэм: 7 – 10 °С

Хоолны зохицол: Тахиа нугасны мах, боловсорсон бяслаг, паста.

Categories
Чили Брэндүүд

Vina Maipo Classic Merlot

Ургацын жил: 2019/ Alc.Vol: 12.5%

Усан үзмийн төрөл: 85% Merlot, 15% Cabernet Sauvignon

Бүс нутаг: Төв хөндий, Чили

Харагдах байдал: Тод бадмаараг улаан өнгөтэй

Үнэр: Эрдэслэг, улаан жимсний сэнгэнэсэн үнэртэй.

Амт: Байгалийн зэрлэг улаан жимс буюу гүзээлзгэнэ анар жимс, ваниллны таатай амттай ба уусны дараа шүүслэг шинэхэн амт нь удаан уусч мэдрэгдэнэ.

Уух хэм: 15- 18 °С

Хоолны зохицол: Тахиа нугасны мах, боловсорсон бяслаг, паста

Categories
Чили Брэндүүд

Vina Maipo Classic Carmenere

Ургацын жил: 2019/ Alc.Vol: 12%

Усан үзмийн төрөл: 85% Carmenere, 15% Cabernet Sauvignon

Бүс нутаг: Төв хөндий, Чили

Харагдах байдал: Тод бадмаараг улаан өнгөтэй

Үнэр: Интоор нэрсний сэнгэнэсэн үнэртэй.

Амт: Гүйцэт боловсорсон улаан жимс, зөөлөн таннин, шоколадны гайхамшигт амт мэдрэгдэж уусны дараа какаоны тааламжтай амтыг мэдрүүлнэ.

Уух хэм: 15- 18 °С

Хоолны зохицол: Паста, зөөлөн бяслаг

Categories
Чили Брэндүүд

Vina Maipo Classic Cabernet Sauvignon

Ургацын жил: 2019/ Alc.Vol: 12%

Усан үзмийн төрөл: 85% Cabernet Sauvignon, 15% Syrah

Бүс нутаг: Төв хөндий, Чили

Харагдах байдал: Бадмаараг улаан өнгөтэй

Үнэр: Хар жимс, ванилл болон шоколадны зөөлөн үнэртэй.

Амт: Эхэлж амтлахад бага зэрэг хүчил, зөөлөн таннин, жимсний нэгдэл бүхий тааламжит амт мэдрэгдэж уусны дараа ванилл, чинжүү, боловсорсон хар жимсний тааламжтай амт аманд уусч мэдрэгдэнэ.

Уух хэм: 15- 18 °С

Хоолны зохицол: Гриллдсэн үхэр, гахайн мах

Categories
Франц Брэндүүд

Rose D’Anjou

Ургацын жил: 2019

Усан үзмийн төрөл: Merlot, Sauvignon Blanc, Cabernet Franc, Malbec

Бүс нутаг: Loire хөндий, Франц

Харагдах байдал: Тунгалаг шүрэн ягаан өнгөтэй

Үнэр: Байгалийн улаан жимс болон цитрус төрлийн жимс хосолсон тааламжтай үнэртэй.

Амт: Бөөрөлзгөнө, интоор зэрэг улаан жимсний торгомсог зөөлөн хүчиллэг шинэхэн амт нь аманд удаан уусч тааламжай мэдрэгдэнэ.

Уух хэм: 12- 14 °С

Хоолны зохицол: Аперитив, болон дессерт хөнгөн зууштай зохицно

Categories
Итали Дарс Uncategorized Брэндүүд

Cinzano Prosecco

Cinzano оргилуун дарсны түүхийг Франческо Цинзано “Francesco Cinzano II” 1840 онд эхлүүлж байсан түүхтэй. Итали Prosecco нь амтны хуурай төрөлд багтдаг бөгөөд өөрийн өвөрмөц онцлог амтаараа дэлхий дахинаа маш ихээр алдаршсан. Cinzano Prosecco нь Италийн Colline Trevi_giane гэх D.O.C дээд зэрэглэл, стандартчилыг хангасан бүс нутагт ургадаг 100% Glera усан үзмийн сортоор хийдэг байна. Алим, лийрийн амтыг санагдуулам жимслэг зөөлөн энэхүү Prosecco нь Ap_erol Spritz коктейлийн үндсэн орц билээ

Categories
АПУ Гэрээт Улаанбаатар Үйлдвэрлэл Нээлттэй ажлын байр

Шил угаагч /гэрээт/

Компани: АПУ ХК

  • Эхлэх огноо:2022.02.23
  • Дуусах огноо:2022.04.23
  • Цахим шуудан: ulziikhishig.s@www.apu.mn
  • Холбогдох утасны дугаар: 9001-8811

Үндсэн чиг үүрэг:

  • Эргэлтийн шил гараар угаана
  • Шилний клапан, шошго авах

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • 2022 оны 06 сар хүртэл ажиллах боломжтой байх
  • Ажилдаа үнэнч шудрага, тууштай ажиллах
  • Хөдөлмөр эрхлэх насны иргэн байх /18 нас хүрсэн байх/
Categories
Итали Ruffino Дарс Брэндүүд

Ruffino Pinot Grigio

Ургацын жил: 2019/ Alc.Vol: 12%

Усан үзмийн төрөл: 100% Pinot Grigio

Бүс нутаг: Veneto, Friuli Venezia Giulia, Italy

Харагдах байдал: Цайвар шаргал өнгөтэй

Үнэр: Зөгийн бал, тоор, цэцэгсийн анхилуун үнэр, сэнгэнэсэн минт эрдсийн таатай үнэр мэдрэгдэнэ.

Амт: Pinot Grigio вино нь торгомсог зөөлөн, үнэр амтны төгс зохицол бүхий гайхалтай шинж чанартай. Алмонд самар, шар тоорны шинэхэн амттай. Эрдсийн гайхалтай амт нь аманд удаан уусч амтагддаг.

Уух хэм: 12- 14 °С

Хоолны зохицол: Далайн гаралтай хоол сам хорхой, хавчны мах.

Categories
Бидний соёл

Great Place to Work

Categories
Бидний соёл

“АПУ Менторшип” хөтөлбөр

Хүн төвтэй менежментийн засаглалын суурь болсон сургалт хөгжлийн бодлогыг шинэ түвшинд гаргаж компанийн залгамж халаа болсон ажилтнууд болоод хөгжилд манлайлж буй гүйцэтгэх удирдлагуудыг хамруулсан “Менторшип” хөтөлбөрийг АПУ ХК хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Олон улсын зөвлөх үйлчилгээний PWC байгууллагатай хамтран ажиллаж сургалт хөгжлийн төслүүддээ эрчимтэй хөрөнгө оруулсаар байна.

 

Categories
Ногдол ашиг

2021 он II хагас жил

АПУ ХК (MSE:APU) – ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн шийдвэрээр 2021 оны хоёрдугаар хагаст ногдох ногдол ашгийг нэгж хувьцаанд ₮60 (жаран төгрөг)-өөр тооцож хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөр дамжуулан тараахаар тогтлоо.
Өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орны хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай уялдуулж компанийн хэмжээнд орлогын төрөлжилтөд анхаарч экспортын орлогоо нэмэгдүүлж, хүн амын дархлаажуулалтын амин хүнс болох сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж, хямралын үеийн эрсдэлийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудыг зогсоон, тэвчиж болох үйл ажиллагааны зардлуудыг царцааж хойшлуулсан ба ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахын зэрэгцээ “Тогтвортой хөгжил”-ийн үзэл баримтлалаар нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллалаа.
Ийнхүү, 2021 он гарснаас хойш нэгж хувьцаа тус бүрд оны эхний хагаст ₮46, хоёрдугаар хагаст ₮60 буюу нийт 106 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байна. ТУЗ-ийн уг шийдвэртэй холбоотойгоор АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хэлэхдээ “Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хил гаалийн хүндрэл тулгарсан энэ цаг үед ОХУ, БНХАУ тэргүүтэй бусад улс орнууд руу чиглэсэн экспортын хүчин чармайлтаа нэмэгдүүлж, зарим тохиолдолд туршилтын зах зээлээ тасалдуулахгүйн тулд агаарын тээвэрлэлт хийж ажилласан нь урт хугацаанд улс орны валютын орох урсгалыг жинтэй нэмэгдүүлж, эдийн засгийн эерэг нөлөөллийг бэхжүүлнэ гэж итгэж байна.” гэв.

2022.02.18

Categories
Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК: 2021 ОНД ОХУ-Д ЭКСПОРТОЛСОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 220 ХУВИАР ӨССӨН

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ-д экспортолсон бүтээгдэхүүний хэмжээ нь 220 хувиар өссөнийг АПУ компани мэдээллээ.

ОХУ-ын 40 гаруй хотын худалдаа, үйлчилгээний цэгүүдээр бүтээгдэхүүнээ худалдаалж байгаагаа тайлагнаж байсан тус компани ОХУ-ын шингэн хүнсний олон улсын хамгийн том үзэсгэлэн болох 29 дэх удаагийн “Продэкспо”-д оролцож байна. Цар тахлын үеийн тээвэр логистикийн хүндрэл бэрхшээлтэй гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулж экспортын чиглэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлснээр эдийн засагт эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

Хэрэглэгчийн судалгаанд суурилан экспортын бүтээгдэхүүний сав баглаа, боодлын өөрчлөлт, шугамын өргөтгөлд онцгой анхаарал хандуулан ажиллахаар зорьж байгаа юм байна.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia