Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэр сүү бэлтгэлийн системд шинэ хамтрал эхлүүллээ.

Хүн амын эрүүл мэнд, дархлаажуулалтын цөм болсон сүүн бүтээгдэхүүний зах зээлд АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэр сүү хүлээн авах цэгийг боловсронгуй болгож, түүхий эдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ малчдын амьжиргааг дэмжсэн жишиг цэг байгууллаа.

Төв аймгийн Батсүмбэр суманд байгуулж буй энэхүү сүү хүлээн авах цэгийг орон нутгийн малчдын хоршоо болон аймаг, сумдын засаг даргын тамгын газруудтай хамтран сүүний чанарт суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох замаар гурвалсан хамтрал бий болгож байна.
Хоршооны гишүүн малчид уг хоршоогоор дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авах боломжтойгоос гадна аймаг, сумын засаг даргын тамгын газар нь уг хоршооны малчдад газар тариалан эрхлэх боломж нөхцөл бүрдүүлж, га.талбай олгох замаар хоршоог дэмжсэн олон зохицуулалт хийж байна.
Малчид, үйлдвэрлэгч, төр засгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн уг тогтолцоог бүрдүүлснээр орон нутгийн малчид, иргэдийн орлогыг тогтмолжуулах, цаашид хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжиж суралцах замаар бизнесээ өргөжүүлэх суурь нөхцөл болж байна.

Энэхүү төсөл нь дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр байгуулагдаж байна:

  • Сүү хүлээн авах цэг нь хүнсний аюулгүй байдлыг хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах;
  • Хоршооны үйл ажиллагааг дэмжиж тэднийг тогтмол уулзах, сургалт мэдээлэл авах ба санаа бодлоо хэлэлцэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дэмжих, ая тухтай орчин нөхцөлөөр хангах;

Энэхүү төслийн үр дүнд малчид шинэхэн сүүгээ стандартын шаардлага хангасан хөргүүртэй төхөөрөмжинд нийлүүлж, улмаар хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангасан цэвэр сүүг хүргэх ажил улам хурдсаж, эргэлт сайжрахын зэрэгцээ хоршооны гишүүн малчдад илүү тав тухтай, сэтгэл ханамжтай ажлын орчинг бүрдүүлж байгаа нь сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хувьд томоохон ахиц дэвшил болж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Spirit of Gobi 2022” Art and Music Festival

АПУ ХК-ийн нийгмийн эерэг өөрчлөлтийн “Соёлоор Гоёно” төсөл #SocialiseResponsibly уриатайгаар “Spirit of Gobi 2022” Art and Music Festival-ыг хамтран зохион байгууллаа.
АПУ ХК-ийн “Соёлоор гоёно” төсөл нь залуус, нийгэм, олон нийт, хэрэглэгчдийн дунд хэрэглээний соёлыг төлөвшүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай, зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулсаар байгаа билээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг болох “Хариуцлагатай хэрэглээ”-г эрхэмлэн нэгдэж буй хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
Categories
Ногдол ашиг

2022 он I хагас жил

АПУ ХК (MSE:APU)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 22/12 тоот тогтоолоор 2022 оны нэгдүгээр хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд ₮45 (дөчин таван төгрөг)-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2022 оны 08 сарын 22-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2023 оны 02 сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тогтлоо.

ТУЗ-ийн ажлын алба

2022.08.05

Categories
Үйл ажиллагааны тайлан Тайлан

2022 Хагас жилийн үйл ажиллагааны тайлан

2022 Хагас жилийн үйл ажиллагааны тайлан