Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

Уран бүтээлчдэд талархал илэрхийллээ

МҮОНТВ-ээр гарсан “Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киног гаргаж, олон нийтэд хүртээл болгоход хамтран ажилласан Монголын Сүсэгтний Холбоо, МҮОНРТ-ийн уран бүтээлч, зөвлөх, судлаач нарт талархал илэрхийллээ.

АПУ ХК нь нийгэмд соёл урлагаар дамжуулж эерэг нөлөөлөл түгээх, нийгмийн соён гэгээрүүлэх ажлыг дэмжин ажилладаг билээ. МҮОНТВ-ээр гарсан “Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киног гаргаж, олон нийтэд хүртээл болгоход хамтран ажилласан Монголын Сүсэгтний Холбоо, МҮОНРТ-ийн уран бүтээлч, зөвлөх, судлаач нарт талархал илэрхийллээ. Энэхүү арга хэмжээнд Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамба, гавж Д.Чойжамц, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан нар оролцож, нийт уран бүтээлчдийг хүлээн авч уулзсан юм.

Тус киног үзэгчдийн хүртээл болгохын тулд орчуулагч, орчуулгын найруулагч, редактор, дуучин, сайн дурын ажилтнууд нийлсэн 40 гаруй уран бүтээлчид хичээнгүйлэн ажиллажээ. Мөн төслийн хамт олны зүгээс цаашид “Бурхан багш” киног радиогийн сувгаар аудио хэлбэрт оруулж түгээх, зурагт ном бүтээх, хүүхэд залуусын ёс суртахууныг дээшлүүлэх оюуны боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн олон ажил төлөвлөж байна.