Categories
Бусад хатуу дарс Appleton Estate Брэндүүд

Appleton

Ямайка улсын ром дарсны алдарт өлгий нутаг болох Nassau хөндийн үржил шимтэй зүрхэн хэсэгт The Appleton-ын эзэмшил газар нь оршдог. Тус эзэмшил газарт урлан гаргаж авдаг Appleton Estate ром дарс нь 15 төрлийн өрийн онцлог, үнэр, амт, насжилт бүхий ром дарсны хамгийн шилдгийг сонгож найруулдаг. Хамгийн багадаа 4 жил даран урладаг бөгөөд дэлхийн бартендерүүдийн өндөр зэрэглэлийн ром дарсны номер нэг сонголт.