Categories
Хөрөнгө оруулагчдад Онцлох Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ

АПУ ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн хурлын 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 21/04 тоот тогтоолоор Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 10:00 цагт цахимаар зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

АПУ ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн хурлын 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 21/04 тоот тогтоолоор Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 10:00 цагт цахимаар зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
  2. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 

2021 оны 03 сарын 31-ний өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн:

  1. Компанийн www.apu.mn цахим хуудсанд хурлын бүртгэлийн өдрөөс хойш нийтлэгдэх зааврын дагуу бүртгүүлж, хуралд цахимаар оролцоно.
  2. Харилцагч брокер дилерийн компани эсхүл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/, 99043165)-д ажлын өдөр, ажлын цагаар очиж, санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах хугацаа 2021 оны 04 сарын 22-ны өдрийн 18:00  цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд холбогдож авна уу.

Хурлын хэлэлцэх асуудлаарх товхимлыг энд дарж үзнэ үү.

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг,

Улаанбаатар-17040, Монгол Улс