Categories
Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

“Эх дэлхийгээ хайрлая” өдөрлөг

♻️ АПУ ХК нь орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах олон нийтэд таниулах зорилготойгоор Нийслэлийн Баянгол дүүргээс санаачлан Олон улсын Эх дэлхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Эх дэлхийгээ хайрлая” өдөрлөгт оролцлоо.

Өдөрлөгийн үеэр иргэд олон нийтэд дахивар бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хогоо ангилан ялгах ач холбогдлыг таниулахын зэрэгцээ АПУ ХК-аас хэрэгжүүлж буй “Чи чадна”- Шилээ дахин амьдруулъя төслийн хүрээнд харилцагч хэрэглэгчээс орон даяар нийт 960 агент, Улаанбаатар хотод 191 агентаар дамжуулан шилээ буцаан авч буй талаарх дэлгэрэнгүй мэдээллийг таниулан, байгальд ээлтэйгээр орлогоо нэмэгдүүлэхийг уриаллаа.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй.