Categories
АПУ Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Улаанбаатар Нягтлан бодох бүртгэл Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани Нээлттэй ажлын байр

АУДИТОР

Ажлын байрны зорилго: 

Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах ажлыг хангаж, дотоод хяналтын орчныг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, удирдлагыг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • АПУ компани болон охин компаниудын санхүүгийн тайлагналд аудит хийх, алба нэгжийн үйл ажиллагаа, хууль, дүрэм журмын нийцэлд аудит хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, удирдлагуудад тайлагнах
  • Дотоод аудитын баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг багаар болон ганцаараа мэргэжлийн түвшинд гүйцэтгэх
  • Зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Санхүүгийн тайлагнал болон татвар, нийгмийн даатгалын тайлангуудад аудит хийж, дүгнэлт гаргах, анализ шинжилгээ хийх

Тавигдах шаардлага:

  • Санхүү менежмент, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагын мэргэжлээрээ их дээд сургууль төгссөн.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Microsoft office программ дээр ахисан түвшинд ажиллах чадвартай.
  • Логик сэтгэлгээтэй, асуудлын учир шалтгааныг олох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй.
  • Шударга, мэргэжлийн ёс зүйтэй.
  • Компанийн үйл ажиллагаанд олон талын анализ хийх, тайлагнах ур чадвартай.