Categories
Дарс Maison Castel Дарсны брендүүд

Grand Vin De Bordeaux \Millesime\

Кастелийн гэр бүл 1949 онд Францын Бордо хотод компаниа байгуулж, усан үзмийн тариалан, усан үзмийн аж ахуйн нэр хүндийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлж, сайн чанарын виног дэлхийд таниулан цар хүрээгээ тэлсээр Францдаа 1-т, дэлхийд 3-т орж байна . Maison Castel брэнд нь дэлхий даяар нийт 100 гаруй улсад борлуулагддаг, олон улсын вино хэрэглэгч нарын шилдэг сонголт бүхий вино билээ. Maison Castel брэндийн винонууд нь Усан үзмийн тариалалт, хураалт, үйлдвэрлэлтийн бүхий л шатандаа эрүүл ахуйн болон чанарын норм, стандартуудыг бүрэн хангаж чадсанаараа өөрийн гэсэн өнгө, амтыг бий болгож байгаа билээ. Францын дэлхий дахинаа алдартай хэд хэдэн виноны бүс нутаг байдаг ба тэгуа бүрийн онцлогийг шингээсэн виног Maison Castel санал болгодог. Байгаль, цаг уурын таатай байдлыг зуун дамжиж төгөлдөржсөн технологитой хослуулдаг учраас франц вино шилдэгт тооцогдсон хэвээр байна