Categories
Мэдээллийн сан Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” аян амжилттай хэрэгжиж байна

Төр болон хувийн 20 гаруй байгууллага өөрсдийн зүгээс санаачилсан кампанит ажлаар дамжуулан нийгэмд эерэг соёлыг түгээх, уриалах, зөв дадал зуршлуудыг бий болгоход хийж буй ажил, туршлагаа “Social Impact 2024” хэлэлуүүлгээр солилцлоо. Энэ хэлэлцүүлэгт АПУ компани “Соёлоор гоёно” төслийн дэд хэсэг болох “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” аяны үр дүн, эерэг нөлөөллийг бий болгож буй туршлагаасаа хуваалцсан юм.

“Гайхамшигт жолооч- Уусан бол жолоо барьдаггүй” аяныг өнгөрсөн оны 3 дугаар сараас хэрэгжүүлж эхлүүлэн одоогийн байдлаар 10 мянга гаруй иргэн “Уусан үедээ жолоо барихгүй” байх амлалтаа өгч, олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн үйл ажиллагаануудад үе шаттайгаар таниулан оролцож байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн тоо 2022 онд 54791 байсан бол 2023 онд 43146 болж 21,2 хувиар буурчээ.

Энэхүү нийгмийн эерэг нөлөөллийн аяны хүрээнд сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг, FC Ulaanbaatar, Mото спортын клуб, UB Cab зэрэг газруудтай хамтран ажиллаж олон нийтэд  эерэг дадлыг бий болгох кампанит ажлаа өрнүүлсээр байна.