Categories
Sengur Шар айраг Брэндүүд

Сэнгүр Radler (Mango, Peach)

Шинэлэг брэнд Сэнгүр нь шинэ төрлийн СЭНГҮР RADLER “МАНГО & ТООРТОЙ”-г худалдаанд 2019 онд гаргасан. Сэнгүр шар айраг, натурал Манго & Тоор жимсний шүүсний төгс хослол. Сэнгүр Radler нь 1.9% алкохолын агууламжтай, жүүслэг амттай бөгөөд таны алжаалыг тайлж, сэргээх онцгой мэдрэмжийг өгөх болно.

Савлагаа: 0.5л лааз

Спиртийн агууламж: 1.9%

Categories
Sengur Шар айраг Брэндүүд

Сэнгүр Radler (Нимбэг)

Радлэр гэдэг нь Германаар дугуйчин гэсэн утгатай үг юм. 1922 онд Германы Мюнхен хотын нэгэн паб-д 13000 дугуйчин зэрэг хүрэлцэн ирсэн ба пабд байсан шар айргийн нөөц хүрэхгүй байсан учир нимбэгний шүүстэй хольж өгсөн нь радлэр хэмээх шинэ төрөл үүсэх эхлэлийг тавьсан гэдэг. Арвайн соёолж, зөрөг цэцгийг цэнгэг уснаа хандлан исгэж, натурал НИМБЭГ жимсний жүүсээр баяжуулан үйлвэрлэсэн СЭНГҮР РАДЛЕР нь 1.9% алкохолын агууламжтай, Монголд үйлдвэрлэсэн анхны радлэр шар айраг бөгөөд давхар сэргээх онцгой мэдрэмжийг өгдөгөөрөө онцлогтой.

Савлагаа: 0.45л шил 0.5л лааз

Спиртийн агууламж: 1.9%

Categories
Архи Брэндүүд

Хараа Цэвэр

Хараа брэнд анх 1993 онд үүссэн анхны архины брэнд бөгөөд үүссэн цагаасаа хойш өнгө төрхөө олон удаа шинэчилж, одоо Цэвэр Хараа, Зөөлөн Хараа гэсэн хоёр төрлөөр гарч байна. Цэвэр Хараа брэнд нь уламжлалт болон орчин үеийн технологийг хослуулсан “Мөнгөжүүлсэн шүүлт”-ээр бүрэн шүүж чадсан дэвшилтэт бүтээгдэхүүн юм.

Хатуулаг: 38%

Савалгаа: 0.01, 0.02, 0.33, 0.5, 0.75