Categories
Дээж™ Брэндүүд

Дээж өрөм

Монгол үндэстний эрт дээр үеэс хүнсэндээ хэрэглэж ирсэн цагаан идээний нэг болох “өрөм “ үйлдвэрлэлийн уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэсэн Дээж өрөм нь зөөлөн тааламжтай амттай бөгөөд хамгийн дээд зэрэглэлийн тос тул хүний биед 100% шингэнэ.

  • Тослогийн хэмжээ өндөр тул энергийн эх үүсвэр болно.
  • Тосонд уусдаг бүх төрлийн амин дэмийг агуулдаг.
  • Төрөл: Дээж энгийн болон шанзтай өрөм
    Хэмжээ: 180гр

Categories
Шар айраг Heineken Брэндүүд

Heineken

Амстердам хотод анх үүсэн Жерард Адриан Хайнекен хэмээх үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэгдсэн дээд зэрэглэлийн Heineken® брэнд нь дэлхийн 192 гаруй оронд борлуулагдаж байна. Чанар бол Heineken® брэндийн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд уламжлалт технологийн дагуу исгэсэн өөрийн нэрийн “А” хөрөнгийг ашиглан үйлдвэрлэдэг. 

Categories
Архи Chinggis Khan Брэндүүд

Chinggis Khan

Анхны ультра супер премиум (дээдийн дээд) зэрэглэлийн энэ цэвэр цагаан архийг зургаан давхар (нүүрс, кварц, очир алмааз, сувд, мөнгө) шүүлтүүрээр гаргаж авсан альфа зэрэглэлийн цэвэр спирт ашиглан гүний цэнгэг усаар үйлдвэрлэсэн. “Чингис Хаан” брэндэд лаванда цэцэг, аньсны үр, буудайн үрний үнэр, амтыг шингээж өгсөн.

Slogan : Forge your Legacy

Categories
Шар айраг Kaltenberg Брэндүүд

Kaltenberg Weissbier

AПУ ХК Герман улсын Баварийн вангийн удмын зуун дамжсан туршлагыг шингээсэн улаан буудайн, шүүлтүүргүй шар айргийг Монголд анх удаа худалдаанд гаргасан. Калтенбергийн өвөрмөц хөрөнгөөс үүдэн бүүдгэр харагддаг энэхүү улаан буудайн сонгодог шар айргийг үйлдвэрлэхэд хамгийн сайн чанарын түүхий эдийг ашигладаг. Амтат зөрөг цэцэг болон гадил жимсний өвөрмөц амттай энэхүү шар айргийг Баварийн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн технологиор үйлдвэрлэх бөгөөд 5.5%-ийн спиртийн агууламжтай.

 

Categories
Архи Soyombo Брэндүүд

Соёмбо

Соёмбо тэмдэгийг Монгол улсын мөнх бүрэн эрхт байдал, уламжлалт ёс заншилд хүндэтгэл үзүүлж, үндэсний дээд чанарын билэгдэл болгон өргөмжилсөн байдаг. Иймд Хааны удмын хослол Богд хаантай холбоотой оюун санааны утга санаа, төрийн далбаанд шингэсэн үндэсний билэгдэл болж Соёмбо ультра супер дээд зэрэглэлийн архийг чин сэтгэл, чанар билэгдлийг дээдлэн урласан билээ.

Slogan : Art of Luxury

Categories
Сайн™ Брэндүүд

Ойн жимстэй Сайн йогурт

Эрүүл амьдралын энгийн жор

Дэлхийн дэвшилтэд технилоги ашиглан, олон улсын стандартад нийцсэн шинэ өнгө, амт чанартай, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ САВЛАГАА бүхий Сайн Эколин савалаатай йогурт нь Монгол үнээний шингэн сүүг боловсруулж гаргаж авсан, эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн, амин дэм, эрдэс бодисуудаар баялаг бүтээгдэхүүн юм.

Давуу тал:

Пробиотикоор баялаг

Ойн жимснүүдийн төгс хослол

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжинэ

Ходоод гэдэсний бохирдлыг цэвэрлэнэ

Зохицуулах үйлчилгээтэй

Савалгаа: Эколин
Хэмжээ: 450гр

Categories
Сайн™ Брэндүүд

Сайн Актив Ваниль ба Чиа үр

Дархлаагаа жаргаа

Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Критиан Хансен компаний патенттай LGG проботик хөрөнгөөр бүрэгдсэн Сайн Актив уудаг йогурт зах зээлд танилцуулагдсан билээ.

Сайн Актив уудаг йогурт нь 3 төрлийн амттай (1.Манго & тоор, 2. Ванилла  & чиа үртэй йогурт, 3. Хар чавга & овьёостой йогурт) бөгөөд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлсэн 290 гр болон 870 гр-ын 2 төрлийн савалгаатайгаар хэрэглэгчдийн гарт хүрсээр байна.

Сайн актив йогуртны LGG пробиотик хөрөнгөнд агуулагдах идэвхтэй ашигтай бичил биетний тоо нь 1 граммд 100 сая бөгөөд уг йогуртны давуу талуудаас товч дурьдвал:

Дархлааны эсийн түвшинд сэргээж харшлаас хамгаална.

Ходоод гэдэсний хэвийн орчинг хангана.

Бие организмыг идэвхтэй эрч хүчтэй болгоно.

Савалгаа: Пэт
Хэмжээ: 870мл, 290мл,

Categories
Сайн™ Брэндүүд

Сайн Актив Хар чавга ба Овьёос

Дархлаагаа жаргаа

Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Критиан Хансен компаний патенттай LGG проботик хөрөнгөөр бүрэгдсэн Сайн Актив уудаг йогурт зах зээлд танилцуулагдсан билээ.

Сайн Актив уудаг йогурт нь 3 төрлийн амттай (1.Манго & тоор, 2. Ванилла  & чиа үртэй йогурт, 3. Хар чавга & овьёостой йогурт) бөгөөд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлсэн 290 гр болон 870 гр-ын 2 төрлийн савалгаатайгаар хэрэглэгчдийн гарт хүрсээр байна.

Сайн актив йогуртны LGG пробиотик хөрөнгөнд агуулагдах идэвхтэй ашигтай бичил биетний тоо нь 1 граммд 100 сая бөгөөд уг йогуртны давуу талуудаас товч дурьдвал:

Дархлааны эсийн түвшинд сэргээж харшлаас хамгаална.

Ходоод гэдэсний хэвийн орчинг хангана.

Бие организмыг идэвхтэй эрч хүчтэй болгоно.

Савалгаа: Пэт
Хэмжээ: 870мл, 290мл,

Categories
Сайн™ Брэндүүд

Д Аминдэмтэй сүү

Эрүүл амьдралын энгийн жор

Монголын зах зээлд анх удаа Д амин дэмтэй сүүг Монголын зах зээлд танилцуулсан билээ. Тослог багатай, амин дэмээр баяжуулсан Сайн Д амин дэмтэй сүүг эрүүл хооллолтыг эрхэмлэдэг, биеийн тамир, фитнессээр хичээллэдэг хүмүүс өдөр тутамдаа ууж хэрэглэхэд тохиромжтой.
Сайн брэндийн Д амин дэмээр баяжуулсан сүү нь:
– 250мл-ийн савлагаатай сүүг ууснаар 300IU буюу өдөрт авбал зохих Д амин дэммйн 50%-ийг хангана.
1 литрийн савлагаа нь- 1200IU,  250мл- 300IU тус тус агуулна.
Давуу тал:
– Өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлнө
– Дархлааг дэмжинэ
– Яс, шүдийг бэхжүүлнэ
– Биеэс хорт бодисыг гадагшлуулна
Савалгаа: Тэтрапак (1л) , Эколин (250мл)
Хэмжээ: 1л, 250мл

Categories
Архи Чингис Брэндүүд

Chinggis Grandkhaan Original

45 жилийн арвин туршлагатай “Спирт бал бурам” ХХК-ийн мэргэжилтнүүдийн бүтээсэн хамгийн анхны тансаг зэрэглэлийн брэнд Чингис 2002 онд зах зээлд танилцуулагдаж байсан түүхтэй. Зах зээлд гарсан цагаасаа хойш олон улсын бүхий л нэр хүндтэй тэмцээн уралдаанд амжилттай оролцож хамгийн олон шагналын эзэн болж Монголын нэрийг дэлхийд таниулсан экспортын шилдэг брэнд болж чадсан юм.

Categories
Kaltenberg Шар айраг Брэндүүд

Kaltenberg Weissbier Dunkel

Герман улсын Баварийн вангийн удмын пиво исгэх өв уламжлал, шилдэг экспертүүдийн туршлагыг шингээж. Баварийн Цэвэр Тунгалагийн Хууль, Wittelsbach цайзын чанарын стандартын дагуу үйлдвэрлэсэн премиум зэрэглэлийн пиво бол “Калтенберг Улаанбуудайн Dunkel” юм. Тусгай хөрөнгө болон хуурсан амуу соёолжны тэнцвэрт хослолоос гадил жимс, зөгийн бал, башир цэцгийн гайхалтай амтыг энэхүү пиво-с мэдрэх болно.

Categories
Шар айраг GoldenGobi Брэндүүд

Алтан Говь

Монголын анхны дээд зэрэглэлийн, тансаг Пильснер шар айраг Алтанговь брэндийг Герман улсын олонд танигдсан Rein-heitsgebot буюу 1516 онд анх батлагдсан Цэвэр тунгалагийн хуулийн дагуу исгэдэг. Дээд зэрэглэлийн түүхий эд, хөрөнгийг ашиглан урласан Алтанговь брэндийг чамин тансаг мэдрэмж , зөөлөн тансаг амтыг таашаадаг хэн бүхэнд зориулав.

Categories
Tiger Шар айраг Брэндүүд

Tiger

1932 онд үйлдвэрлэж эхэлсэн Tiger шар айраг исгэлтийн онцгой технологи, амт чанараараа шалгарч өдгөө дэлхийн 70 гаруй орны сая сая хэрэглэгчдийн дуртай брэнд болоод байна. Tiger шар айргийг 200 гаруй чанарын шалгалтын дор 500 гаруй цаг исгэдэг бөгөөд олон улсын нэр хүндтэй 40 гаруй шагналыг хүртсэн. Tiger нь Монгол улсад үйлдвэрлэгдэж хэрэглэгчдэд шинэхэнээрээ хүрдэг анхны, олон улсын, дээд зэрэглэлийн шар айраг бөгөөд ийм ч утгаараа Монголын хэрэглэгчдийн хувьд онцгой бүтээгдэхүүн юм.

Categories
Sengur Шар айраг Брэндүүд

Сэнгүр

Тайгер шар айргийн үйлдвэрийн Герман Брюмастерын ууган бүтээл, үндэсний брэнд Сэнгүр нь анх 2007 онд зах зээлд худалдаалагдаж эхэлсэн. Сэнгүр нь 2014 онд Дэлхийн шилдэг шар айргыг тодруулдаг “WORLD BEER AWARDS 2014” –с амт чанараараа шалгарч АЗИЙН ШИЛДЭГ ШАР АЙРАГ & АЛТАН МЕДАЛ, 2021 онд “MONDE SELECTION QUALITY AWARDS 2021”-с АЛТАН МЕДАЛ хүртэж дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц шар айраг гэдгээ олон улсад баталлаа. СЭНГҮР брэнд нь үргэлж шинэлэг, шинэ мэдрэмжийг хэрэглэгчдэдээ өгөхийг зорьдог юм.

Савлагаа: 0.45л шил, 0.5л лааз, 2.3л ПЕТ, 30л Кег

Cпиртийн агууламж: 4.8%

Categories
Sengur Шар айраг Брэндүүд

Сэнгүр White

Улаан буудайн шар айраг нь Герман, Бельги улсаас гаралтай бөгөөд энэ төрлийн шар айргийг “White beer” буюу Цагаан шар айраг хэмээн нэрлэдэг. СЭНГҮР WHITE нь шүүлтүүргүй мэт бүүдгэр өнгөтэй, энгийн шар айргаас илүү өтгөн, жүржийн өвөрмөц амттай юм.

Савлагаа: 0.45л шил 0.5л лааз

Спиртийн агууламж: 5.0%

Categories
Шар айраг Borgio Брэндүүд

Боргио Wheat

Улаан буудайн шар айраг нь шар айргийн эх орон Герман улсаас гаралтай. Тус улсад энэ төрлийн шар айргийг “Weiss beer” буюу Цагаан шар айраг гэж нэрлэдэг. Харин Бельгт “Wheat beer” буюу Улаан буудайн шар айраг гэж нэрлэдэг. Бидний мэдэх энгийн цайвар (лагер) шар айрагт арвайн соёолж, зөрөг цэцэг ордог бол цагаан шар айргийн орцонд нэмэлтээр улаан буудай гэх өвөрмөц, харьцангуй үнэтэй түүхий эд гол үүрэгтэй. Улаан буудайн шар айраг нь шүүлтүүргүй мэт бүүдгэр өнгөтэй, энгийн шар айргаас илүү өтгөн, жүржийн болон башир цэцгийн өвөрмөц амттай юм. Боргио Wheat улаан буудайн шар айраг нь анх 2019 оны 5-р сараас эхлэн Монголын зах зээлд 0,45л шилтэй савлагаатайгаар гарсан бөгөөд 2020 оны 7-р сард дахин нэг шинэ савлагаа болох 0,5л лаазтай савлагааг зах зээлд танилцуулсан байна.

Categories
Шар айраг Borgio Брэндүүд

Боргио

Боргио шар айраг нь 1927 оноос эхлэн Чех мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлдвэрлэж эхэлсэн. Энэхүү эхлэл нь одоогийн Боргио брэндийн үндэс болсон бөгөөд 1940д оноос хэрэглэгчдэд Боргио нэрээр хүрч эхэлсэн. Монгол улсын шар айрагны түүхийн хуудсыг эхлүүлсэн Боргио брэнд нь үндэсний шар айргийн төгс илэрхийлэл юм. Уг шар айраг нь 2019 оны 5-р сад бүрэн шинэчлэлт хийсэн бөгөөд гашуунлагийн хэмжээ 21%-с 15% болж буурсан мөн брэндийн дизайны мөн чанар нь:

  • ШОНХОР           

           Алсын хараа, эрч хүч, эрх чөлөөг билэгдсэн

  • БАМБАЙ

           Нугаршгүй хугарашгүй, бат бөх хамгаалалт

  • УСАН ХЭЭ  

           Боргилох усан хээ, үргэлж боргилж ундарч, өргөжин  

           дээшилж дэвжиж байхын билэгдэл

  • УЛААН & ЦЭНХЭР  

           Монгол улсын далбайг дүрсэлсэн бөгөөд Монголын

           бахархалт брэндийг илэрхийлж байгаа

  • АЛТАН ШАР

           Шар айргийн алтан шар өнгө

  • Since 1927

           1927 онд анх үйлдвэрлэгдэн худалдаанд гарсан

Categories
Нийслэл Шар айраг Брэндүүд

Нийслэл

Нийслэл шар айраг нь их хотын залуусын эрхэмлэдэг үргэлж шинэлэг байдлыг хэрэглэгчиддээ мэдрүүлдэг монголын хамгийн шилдэг лагер төрлийн шар айраг юм. Германы уламжлалт Reinheitsgebot буюу цэвэр тунгалагын хуулийн дагуу исгэдэг ба энэхүү шар айрагны тааламжтай зөөлөн амтны нууц нь Aroma hops буюу “амтлаг” зөрөг цэцгийн хандыг агуулдагт оршино. Тус брэндийн уриа уг “Ирээдүйн Нийслэлийн Төлөө” буюу нийслэл хотын маргаашийн сайн сайхны төлөө өөрсдийн чаддаг мэддэг зүйлийг хийж хөдөлмөрлөж байгаа залуусыг дэмжих, тэдэнд урам зориг өгөхийг эрхэмлэдэг.

Categories
Шар айраг Seruun Брэндүүд

Сэрүүн

Жинхэнэ LIGHT шар айраг “СЭРҮҮН” брэндийг шар айрагны дэвшилтэт технологи СЭРҮҮН шүүлтийн системийг ашиглан, шинэ үеийн хэрэглэгчдийн хүсэл эрмэлзэлд нийцүүлэн үйлдвэрлэлээ. 90-н жилийн туршлага, шинэ үеийн шинэчлэлийг агуулсан “СЭРҮҮН” брэнд нь 4.8%-ийн спиртийн агууламжтайгаар савлагааны өргөн сонголттой үйлдвэрлэгдэж байна.

Categories
Архи Чингис Брэндүүд

Chinggis Grandkhaan White

Монголд анх удаа “Milk Filter” буюу сүүн шүүлтүүрийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, нэмэлт хүнсний бодис ашиглахгүйгээр, цэвэр сүүгээр архин бүтээгдэхүүний найрлага дахь химийн элементийг шүүж, хоруу чанарыг бууруулдаг тусгай технологийг Цагаан Чингис брэнддээ нэвтрүүлснээр , илүү таатай зөөлөн амтыг, өвөрмөц ёс заншил, бахархах түүхтэй Монгол түмнийхээ хэрэгцээнд онцгойлон зориулан бүтээсэн Монголын номер 1 тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.

Categories
Архи Evok Брэндүүд

Evok архи

Бид дэлхийн нэр хүндтэй Heineken-ний олон улсын багтай хамтран амт чанар, өнгө үзэмжийн хувьд давтагдашгүй Дэлхийд өрсөлдөхүйц тансаг зэрэглэлийн брэндийг Монголдоо үйлдвэрлэхээр 2 жил гаруй хугацаанд шаргуу хөдөлмөрлөсний эцэст 2014 оны 8 сарын 4-нд өөрийн гэсэн хэв маяг, загвар дизайн, амт чанараараа давтагдашгүй EVOK брэнд анхлан Монголын зах зээлд мэндэлсэн. EVOK брэнд АНУ, Сан Франциско хотноо зохион байгуулагдсан олон улсын архин бүтээгдэхүүний чансааг тодорхойлогч, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “WORLD SPIRIT COMPETITION 2015” уралдаанаас шалгарч дээдийн дээд шагнал болох ХОС АЛТАН МЕДАЛИЙГ хүртсэн.

Савалгаа: 1.75л, 0.75л, 0.75/Cognac/

Спиртийн агууламж: 39.0%

Categories
Архи Velvet Брэндүүд

Velvet

VELVET брэнд нь 2016 онд зах зээлд худалдаанд гарсан бөгөөд “Солирын чулуу”-н шүүлтүүр буюу /Шунгит/ шүүлтүүрээр шүүж амтыг зөөлөн болгож хэрэглэгч та бүхэнд зориулан бүтээв.   Шунгит шүүлтүүр нь усанд агуулагдах хлорт нэгдлүүд нитрат, зэс, магни, төмөр зэрэг хүнд металлуудыг цэвэрлэдэг ба гашуун амтыг арилгадаг ба илүү тансаг зөөлөн амт гаргахын тулд алимны ханд, медовый спас /архины зөөлөн амтыг нэмэгдүүлэх, шарталтыг бууруулах онцгой шинж чанартай/ Velvet брэндийг эрхэмсэг хэрэглээг таашаагч танд зориулан үйлдвэрлэж байна.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга 55

Анагаах увидастай алтангагнуур ургамал нь дэлхий дахинаа алтан үндэс хэмээн алдаршжээ.Энэхүү алтан үндэсийг АПУ компанийн 97-н жилийн түүхт ханд бэлтгэх тусгай технологиор 21 хоногийн турш боловсруулан бэлтгэсэн. Эрт үеэс бодисын солилцоог зохицуулах, хоол боловсруулах замын эмгэгийг илааршуулах, биеийн дархлааг дэмжих, бие мах бодийг тэнхрүүлэх шидтэй тул аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус ургамлыг өргөн хэрэглэж ирсэн түүхтэй. Биеийн хүчний болон оюуны хэт ачаалал, стресс, нойргүйдэл, ядаргааны үед болон хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих зэрэгт алтангагнуурын хандмалыг бага хэмжээгээр хүртвэл нэн зохистой.

Categories
Эден Архи Брэндүүд

Эден архи

Өөрийн гэсэн мэдрэмжээр ертөнцийг хардаг, урлаг уран сайханыг таашааж үздэг, зорилго мөрөөдөлдөө үнэнч хэн бүхэнд зориулан дотоод сэтгэлийн үгийг хөндөн мэдрэмж хөглөх зорилгоор Эден брэндийг бүтээсэн билээ. Анар жимсний охиор баяжуулж дахин давтагдашгүй амт үнэрийг бие болгосон Эден брэнд нь орчин үеийн шилдэг борлуулалттай брэндүүдийн нэг билээ. Монголын хөрсөнд ургасан Цэвэр Альфа зэрэглэлийн спиртээр бүтээсэн, 36 хувийн спиртийн агууламжтай цэвэр зөөлөн Эден брэнд.

Categories
Архи Ауруг Брэндүүд

АУРУГ Алтан

Дээдийн дээд сархад

XIII зууны үед оршин тогтнож байсан эзэн Чингис хааны 4 том ордны хамгийн нэр хүндтэй эрхэм нандин бүхнийг агуулан хадгалж байсан гэх түүхт АУРУГ ордны нэрээр нэрлэж , эртний эрдэнэ лугаа төгөлдөр урлан, онги тамгатай зоос шигтгэн, алтан өнгөөр  хөвөөлөн чимж, дээдийн дээд охь спиртийг цэвэр тунгалаг усаар найруулан, эндэнийн шүүлтүүрээр тунгаан шүүж, уламжлал шинэчилэлийг хослуулан бүтээсэн дээдийн дээд төгөлдөр бүтээгдэхүүн.

Хатуулаг: 38%

Савалгаа: 0.7, 0.5

Categories
Болор Архи Брэндүүд

Болор

Болор брэнд нь монголчуудын баяр бахдал, бахархал омогшилын түүхэн гэрч юм. Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан 1981 онд зах зээлд анх гаргаж байсан бөгөөд тасралтгүй 40 жил хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн томоохон шинэчлэлүүдийг хийж ирсэн бөгөөд, 2020 онд жор орц, амт, үнэр, сав баглаа боодлын хувьд эрс шинэчлэлийг хийж, орчин үеийн соёлтой хэрэглээтэй залуучуудад зориулан шинэчилсэн билээ.

Хатуулаг: 37%

Савалгаа: 0.75, 1.0

Categories
Архи Ауруг Брэндүүд

АУРУГ Мөнгөн

Хүндэтгэлийн сархад

XIII зууны үед оршин тогтнож байсан эзэн Чингис хааны 4 том ордны хамгийн нэр хүндтэй эрхэм нандин бүхнийг агуулан хадгалж байсан гэх түүхт АУРУГ ордны нэрээр ийнхүү нэрлэн,  Их ордоо билэгдсэний учир дээдийн дээдийг дээжлэн урлав. Ариг тунгалаг усаар зохируулан зөөлрүүлж, мөнгөн эрдэнийн гурван давхар шүүлтүүрээр шүүн ихэд эрхэмлэн АУРУГ хүндэтгэлийн сархдаа бүтээв.

Хатуулаг: 36%

Савалгаа: 0.7, 0.5

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi Export

Дэлхийн зах зээл дээр өрсөлдсөн Монголын анхны брэнд ARKHI нь төр засгийн шийдвэр ёсоор сэхээтнүүдийн нарийн мэдрэмж, мэргэжилтэнүүдийн ур ухаанаар төгөлдөржин бүтээгдэж, ард түмний дунд “ЭКС” (экспортын чанартай архи) хэмээн хүндлэгдэж хэрэглэгчдийнхээ нэр төрийн баталгаа нь болсоор олон жилийг туулсан түүхтэй.

Тус брэндийн 40 жилийн ойн бахархалт үйл явдалд зориулж ARKHI EXPORT дээд зэрэглэлийн дахин давтагдашгүй брэндийг бүтээсэн юм.

Хэдийнээ домог мэт олноо түгсэн ЭКС, шинэ үеийнхэний НЭР ТӨРИЙН БАТАЛГАА болон дахин мэндэлсэн билээ.

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi

Шилмэл сортын улаан буудайн тансаг зэрэглэлийн спиртээр 1976 онд экспортод гаргах зорилгоор анх үйлдвэрлэж байсан цэвэр “ARKHI” брэндийг 2011 онд дахин шинэчлэн худалдаанд гаргасан. Уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлт болох нүүрсэн, элсэн, мембранан болон дөрвөн давхар мөнгөжүүлсэн шүүлтүүртэй хослуулан гаргаж авсан зөөлөн амттай “ARKHI” нь ямар нэгэн нэмэлт орц агуулаагүй цэвэр цагаан архи юм.

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi Silver

ARKHI silver брэндийн архи нь 35% аlc.vol-тай бүтээгдэхүүн бөгөөд АПУ ХК нь анх удаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс архины алкоголийн агууламжийг бууруулан зөөлөн хэмээх тодотголыг архи үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаагаараа энэхүү бүтээгдэхүүний онцлог оршиж байгаа юм.

Categories
Архи Arkhi Брэндүүд

Arkhi Copper

44 жилийн дараа үндэсний ууган брэндүүдийн нэг болох АРХИ брэнд Зэс АРХИ буюу ARKHI Copper төрлөөр цар хүрээгээ тэлж Та бүхэнд хүрч байна. Эртнээс увдис чанарыг нь мэдэх өвөг дээдэс маань зэсийг есөн эрдэнийн нэгээр нэрлэсэн нь учиртай. Зэс нь эрдэс тогтоох, бактери устгах гээд олон төрлийн чадвараараа эртнээс гайхагдсаар ирсэн шидтэй.

Өвөг дээдсийнхээ эртний мэдлэг, орчин үеийн дэвшилтэд технологийг хослуулан шилмэл сортын улаан буудайн дээд зэрэглэлийн спирт, гүний цэнгэг устай зохицуулсан цэвэр сархдыг зэс эрдэнийн саванд амрааж эрдэнийн увдист чанарыг шингээн, төгс зөөлөн амтыг бүтээн урлалаа.

Categories
Архи Брэндүүд

Tundra Vodka

TUNDRA Vodka is distilled and filtered multiple times to create a purity that exceeds strict Russian standards, known as Alpha grade.

Categories
Архи Elix Брэндүүд

Elix

Бусдаас онцгой Elix (Э’ликс) сархадыг Монголын зах зээлд анхдагч болох “Moonstone” буюу “Сувдан жонш” (сарны чулуу) эрдэнийн чулуугаар тунгааж, шилмэл сортын улаан буудайн дээд зэрэглэлийн Альфа спиртийг гүний цэнгэг усаар тэтгэж, кофены хандаар амт үнэрийг баяжуулан 36 хэмийн  төгс зөөлөн амтыг хэрэглэгчдийнхээ таалалд нийцүүлэн урлалаа.

Categories
Архи Тайга Брэндүүд

Тайга зөгийн бал, чинжүү

Улаан чинжүү нь халуун шинж чанартайгаас гадна хүний биед антибиотик шиг үйлчилдэг ба элдэв нян бактерийг устгах чадвартай. Улаан чинжүү С витамин их хэмжээгээр агуулдаг ба цусны даралтыг зохицуулах , цусны эргэлтийг сэргээх үйлчилгээтэй. Зөгийн бал нь ханиад намдаана, тэжээллэг бодисоор баялаг, ой тогтоолт сайжруулах ашиг тустай

Тайга зөгийн бал, чинжүү нь тунгалаг.

Categories
Архи Алтантүрүү Брэндүүд

Алтан Түрүү

Амт, чанараараа дэлхийд танигдсан Алтантүрүү брэнд нь шилмэл сортын улаан буудайн тансаг зэрэглэлийн спирт болон цэвэр усны найрлагатай юм.

Categories
Архи Ерөөл Uncategorized Брэндүүд

Ерөөл цагаан

Анхны мөнгөжүүлсэн шүүлтүүртэй “Ерөөл” брэнд 2003 онд худалдаанд гарсан, аньс болон ургамлын хандны онцгой нэмэлт агуулсан сархад юм. Нэгдүгээр зэрэглэлийн спирт, зөөлрүүлсэн усаар уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлтүүртэй хослуулан үйлдвэрлэдэг.

Categories
Архи Ерөөл Брэндүүд

Ерөөл

Анхны мөнгөжүүлсэн шүүлтүүртэй “Ерөөл” брэнд 2003 онд худалдаанд гарсан, аньс болон ургамлын хандны онцгой нэмэлт агуулсан сархад юм. Нэгдүгээр зэрэглэлийн спирт, зөөлрүүлсэн усаар уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлтүүртэй хослуулан үйлдвэрлэдэг.

Categories
Архи Брэндүүд

Хараа Зөөлөн

Хараа брэнд анх 1993 онд үүссэн анхны архины брэнд бөгөөд үүссэн цагаасаа хойш өнгө төрхөө олон удаа шинэчилж, одоо Цэвэр Хараа, Зөөлөн Хараа гэсэн хоёр төрлөөр гарч байна. Зөөлөн Хараа брэнд нь илүү зөөлөн амтыг таашаадаг хэрэглэгчиддээ зориулан “Алтжуулсан шүүлт”-ийг ашиглан гаргасан онцгой сайн бүтээгдэхүүн болж чадсан.

Хатуулаг: 38%

Савалгаа: 0.35, 0.5, 0.75

Categories
Tenjaku Whisky Grand Marnier Бусад хатуу дарс Брэндүүд

Grand Marnier

Grand Marnier брэндийг 1827 онд Jean Baptiste Lapostolle Франц улсын Парис хотоос холгүйхэн орших Neauphle-le-Château-д үүсгэн байгуулжээ. Тус брэнд нь Франц улсын алдар мастер Patrick Raguenaud-ын гараар урласан 200 жилийн түүхтэй брэнд. Өнөөг хүртэл Франц улсын нэрийн хуудас болсон бүтээгдэхүүний нэг бөгөөд 6 үеэрээ гэр бүлээрээ дамжин нууцалсан жороор урласан. Grand Marnier брэндийн бүтээгдэхүүн нь маш өндөр шалгуураар сонгосон тансаг зэрэглэлийн Коньякыг Карибын тэнгисийн арлуудаас авчирсан зэрлэг жүржтэй хольж гаргасан ликёр.
Хэрэглэх зөвлөмж:
-Шууд хэрэглэх
-Мөстэй хэрэглэх
-Тониктой хольж хэрэглэх
-1 Grand Marnier, 2 Appleton Estate, 1/2 сироп,
1/2 лимоны шүүс хольж сэгсрээд лайм, гааны навчаар чимэглэнэ

Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Bulldog Брэндүүд

BULLDOG

BULLDOG джин нь Английн алдарт Уинстон Черчилль-д зориулж түүний хочоор нэрлэн гаргасан бүтээгдэхүүн. 8-н улсаас нарийвчлан сонгон гар аргаар хурааж авсан 12 төрлийн ургамлын хандыг төгс зохицуулж олон жилийн баялаг туршлагаар Англи улсад үйлдвэрлэдэг. BULLDOG джин нь маш өвөрмөц дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн.

Хэрэглэх зөвлөмж:
-Шууд мөстэй хэрэглэх
-Тониктой хольж хэрэглэх
3124

Categories
Бусад хатуу дарс Espolon Брэндүүд

Espolon

Espolon текилла нь Мексик улсын өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн Jalisco хөндийд 16-р зуунаас хойш
текилла урлаж ирсэн онцгой орцыг ашиглаж бүтээдэг. Тус текилла дарсыг Уулын энгэрийн хязгаарлагдмал
талбайд 8-12 жил ургасан 100%-ын “Blue Agave” буюу “Цэнхэр Агава” ургамлаар урласан. Тус брэнд нь Мексик улсын соёлыг харуулан тус улсын билэг тэмдэг болсон азарган тахианы залаагаар өөрсдийн брэндээ анх нэрлэн гаргажээ. Espolon брэнд нь 100% цэнхэр агава ургамлаар хийгдсэн маш өндөр зэрэглэлийн чанартай текилла.
Хэрэглэх зөвлөмж:
-Шууд шотоор хэрэглэх
-2 Espolon, 3/4 Grand Marnier, 1 лайм шүүс хольж
сэгсрээд лаймны хальсаар чимэглэж Margarita
коктэйль болгож хэрэглэнэ

Categories
Бусад хатуу дарс Appleton Estate Брэндүүд

Appleton

Ямайка улсын ром дарсны алдарт өлгий нутаг болох Nassau хөндийн үржил шимтэй зүрхэн хэсэгт The Appleton-ын эзэмшил газар нь оршдог. Тус эзэмшил газарт урлан гаргаж авдаг Appleton Estate ром дарс нь 15 төрлийн өрийн онцлог, үнэр, амт, насжилт бүхий ром дарсны хамгийн шилдгийг сонгож найруулдаг. Хамгийн багадаа 4 жил даран урладаг бөгөөд дэлхийн бартендерүүдийн өндөр зэрэглэлийн ром дарсны номер нэг сонголт.

Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Appleton Estate Брэндүүд

Appleton Estate

Ямайка улсын ром дарсны алдарт өлгий нутаг болох Nassau хөндийн үржил шимтэй зүрхэн хэсэгт The Appleton-ын эзэмшил газар нь оршдог. Тус эзэмшил газарт урлан гаргаж авдаг Appleton Estate ром дарс нь 15 төрлийн өрийн онцлог, үнэр, амт, насжилт бүхий ром дарсны хамгийн шилдгийг сонгож найруулдаг. Хамгийн багадаа 4 жил даран урладаг бөгөөд дэлхийн бартендерүүдийн өндөр зэрэглэлийн ром дарсны номер нэг сонголт.
Хэрэглэх зөвлөмж:
-Шууд Хэрэглэх
-Мөстэй Хэрэглэх
-Ginger Ale-тэй хольж хэрэглэх
-1 1/2 Appleton Estate, 1 лайм шүүс, 1/6 чихрийн сироп хольж сэгсрээд
жүржийн хальсаар чимэглэж
Daiquiri коктэйль болгож хэрэглэнэ.

Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Campari Брэндүүд

CAMPARI

Итали улсын дэлхийд танигдсан хамгийн алдартай аперитив нь Campari бөгөөд тус бүтээгдэхүүний
маш өндөр зэрэглэлд чандлан хадгалдаг нууц жор нь 1860 онд Gaspare Campari зохион бүтээжээ. Тус брэнд нь дэлхийд маш өвөрмөц хайрын түүхээс үүсэлтэйгээр танигдсан бөгөөд хайр дурлал, хүсэл эрмэлзлийн билэг тэмдэг болсоор өдийг хүртэл нэрээ дэлхийн зах зээлд тунхаглаж байна. Дэлхийн топ 10 коктэйлийн дийлэнхийн орцод ордог бөгөөд коктэйлийн соёлыг Campari-гүйгээр төсөөлөхийн аргагүй.
Хэрэглэх зөвлөмж:
-Тониктой хольж хэрэглэх
-Жүржийн шүүстэй хольж хэрэглэх
-Дэлхийд танигдсан маш олон төрлийн коктэйлийн орц болгож хэрэглэх

Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Aperol Брэндүүд

Aperol

Нарлаг зуныг санагдуулам тод жүржийн өнгөтэй энэхүү бүтээгдэхүүн нь Aperol Spritz коктэйль хэлбэрээр 2010 оноос хойш өнөөг хүртэл дэлхий зах зээлд өндөр амжилттай нэвтэрч 2019 оны хамгийн их борлуулагдсан коктэйль болон шалгарсан байна. Өдгөө 100 нас хүрч буй бөгөөд оройг эхлүүлэхэд тохиромжтой шилдэг бүтээгдэхүүн.

Categories
GlenGrand Whisky Бусад хатуу дарс Брэндүүд

GlenGrant 18 years

Шотланд улсын Списайд (Speyside) бүсэд 1840 онд албан ёсоор ах дүү Grant үйлдвэрээ байгуулан тус брэндийг үүсгэн байгуулжээ. Өдгөө 200 гаруй жилийн туршлагад үндэслэн урласан тус брэнд нь 2015 оноос хойш 3-н жилийн дараалан “Jim Murray’s Whisky Bible”-аар Шотландын хамгийн шилдэг вискигээр шалгарсан. Маш өндөр зэрэглэлийн “Single Malt” буюу нэг амууны виски.

Хэрэглэх зөвлөмж:
-Шууд хэрэглэх
-Мөстэй хэрэглэх

Categories
GlenGrand Whisky Бусад хатуу дарс Брэндүүд

GlenGrant 12 years

Шотланд улсын Списайд (Speyside) бүсэд 1840 онд албан ёсоор ах дүү Grant үйлдвэрээ байгуулан тус брэндийг үүсгэн байгуулжээ. Өдгөө 200 гаруй жилийн туршлагад үндэслэн урласан тус брэнд нь 2015 оноос хойш 3-н жилийн дараалан “Jim Murray’s Whisky Bible”-аар Шотландын хамгийн шилдэг вискигээр шалгарсан. Маш өндөр зэрэглэлийн “Single Malt” буюу нэг амууны виски.

Хэрэглэх зөвлөмж:
-Шууд хэрэглэх
-Мөстэй хэрэглэх

Categories
GlenGrand Whisky Бусад хатуу дарс Брэндүүд

GlenGrant Arboralis

Шотланд улсын Списайд (Speyside) бүсэд 1840 онд албан ёсоор ах дүү Grant үйлдвэрээ байгуулан тус брэндийг үүсгэн байгуулжээ. Өдгөө 200 гаруй жилийн туршлагад үндэслэн урласан тус брэнд нь 2015 оноос хойш 3-н жилийн дараалан “Jim Murray’s Whisky Bible”-аар Шотландын хамгийн шилдэг вискигээр шалгарсан. Маш өндөр зэрэглэлийн “Single Malt” буюу нэг амууны виски.

Хэрэглэх зөвлөмж:
-Шууд хэрэглэх
-Мөстэй хэрэглэх

Categories
Бусад хатуу дарс Wild Turkey Брэндүүд

Wild Turkey Bourbon Whiskey

АНУ-ын Кентаки мужаас гаралтай 150 жилийн түүхтэй жинхэнэ бурбон виски. Гар аргаар хийсэн цэвэр царс модон торхонд “Aligator char” буюу хамгийн гүнзгий шарлагыг хийж, орцоо гар аргаар сонгон хольц найрлага бүр дээр исгэлтийн Дэлхийн вискиний мастеруудын дунд домог болсон мастер “Jimmy Russell” тусгайлан анхаарал тавьж урлан 5-8 жил насжуулан гаргасан бүтээгдэхүүн. Карамель болон царс модны үнэртэй, хүний хоолойд торохгүй торгомсог.  Амтны хувьд “Smoked” буюу гал дээр утсан зүйл, ваниль болон бага зэргийн исгэлэн амттай.

Хэрэглэх зөвлөмж:
-Дангаар хэрэглэх
-Мөстэй хэрэглэх
-Ginger Ale болон лайм жимсний зүсэмтэй хэрэглэх

Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Брэндүүд

Tenjaku Japanese Whiskey

Арлын Япон улсын Фүжи галт уулын чулуугаар дамжин газрын гүнээс оргилон гарч ирсэн цэнгэг эрдэст ус, гар аргаар сонгосон арвайн соёолжоор исгэж хийсэн дээд зэргийн чанартай виски. Япон соёлын уйгагүй төгс бүтээлч зан чанарыг эрхэмлэн өөрийн бүтээлдээ байнга шингээдэг алдар мастер Kenji Watanabe-ийн бүтээсэн урлал. Tenjaku нь дээд зэргийн япон виски.

Хэрэглэх зөвлөмж:
-Шууд хэрэглэх
-Мөстэй хэрэглэх
-Хийжүүлсэн устай хольж “High Ball” болгож хэрэглэх

Categories
Tenjaku Whisky Jagermeister Бусад хатуу дарс Брэндүүд

Jagermeister

1935 онд Curt Mast өөрийн анчин найзууддаа зориулж бүтээсэн бүтээгдэхүүн. ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн Jagermeister бүтээгдэхүүнийг 56 нэр төрлийн ургамлаас гаргаж авдаг бөгөөд энэ нь өвөрмөц онцлогтой баялаг түүхтэй 35%-ийн хатуулагтай ликёр. Бүтээгдэхүүн нь лонхонд савлагдах хүртлээ 1 жил модон торхонд хадгалагддаг. Тус бүтээгдэхүүнийг цэв хүйтнээр (-18 градус) шууд хэрэглэнэ.

 

Хэрэглэх зөвлөмж:
– Цэв хүйтнээр шотоор хэрэглэнэ.

Categories
Cinzano Бусад хатуу дарс Брэндүүд

Cinzano

Дэлхийн хамгийн анхны вермут дарс бөгөөд Итали улсын таних билэг тэмдэг. Бүтээгдэхүүний хувьд 3 төрөлтэй бөгөөд Cinzano Bianco, Cinzano Rosso, Cinzano Extra Dry гэсэн төрлүүдээр хэрэглэгчдийн гар дээр хүрч байна.

Хэрэглэх зөвлөмж:
-Мөс, нимбэгний ундаа тониктой хольж хэрэглэхээс гадна төрөл бүрийн коктейль найруулж уухад тааламжтай

Categories
Итали Ruffino Дарс Брэндүүд

Ruffino- Riserva Ducale

Ургацын жил: 2014/ Alc.Vol. : 14%
Усан үзмийн төрөл: 80% Sangiovese, 20% Cabernet Sauvignon болон Merlot
Бүс нутаг: CHIANTI Classico бүс нутаг
Насжилт: 24 сар царс модон торхонд насжуулсан
Өнгө: Гүн бадмаараг улаан өнгөтөй
Үнэр: Нил цэцэг, интоор, цангис болон чавганы хослол бүхий тансаг үнэртэй
Амт: Зөөлөн таннин болон тааламжит эрдэслэг амтны төгс зохицолтой. Уухад тааламжит амт нь аманд удаан уусна
Хоолны зохицол: Бүх төрлийн шарсан, хуурсан махан төрлийн хоолтой төгс зохицно

Categories
Итали Ruffino Дарс Брэндүүд

Ruffino- Chianti DOCG

Ургацын жил: 2016/ Alc.Vol. : 12.5%
Усан үзмийн төрөл: 70% Sangiovese, 30% Merlot болон Cabernet Sauvignon
Бүс нутаг: CHIANTI Classico бүс нутаг
Харагдах байдал: Нил ягаан туяатай бадмаараг улаан өнгөтөй
Үнэр: Чавга болон чихэрлэг интоорын тааламжтай үнэртэй
Амт: Уухад тааламжтай энэхүү дарсны шинэхэн амт нь аманд удаан уусч амтагдана
Хоолны зохицол: Уламжлалт Тускан болон Итали хоолнууд болох пицца, үхрийн махан стейк зэрэгтэй маш сайн зохицно. Спиртийн агууламж багатай ч хүчиллэг амт нь гамбургер, тако зэрэг хоолтой ч мөн сайн зохицдог

Categories
Франц Albert Bichot Дарс Брэндүүд

Albert Bichot – Chablis Grand Cru

Усан үзмийн төрөл: 100% Chardonnay
Насжуулалт: 10 сар Царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Chablis
Шинж чанар: Цитрус төрлийн жимс болон хөндийн сараана, балжингарам зэрэг зөөлөн ургамлын үнэртэй
Амт: Зөөлөн бөгөөд тааламжит хүчиллэг амт нь Chablis Grand Cru-н эрдэслэг давсны амтын төлөөлөл болдог
Уух хэм: 11-13 °С
Хоолны зохицол: “Vaudésirs” нь далайн хоол, цагаан загас, цагаан мах болон бүрэн боловсруулсан бяслагтай зохицдог

Categories
Франц Albert Bichot Дарс Брэндүүд

Albert Bichot – Chambertin

Усан үзмийн төрөл: 100% Pinot Noir
Насжуулалт: 14-18 сар Царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Cote de Nuits
Шинж чанар: Ногоон цай, модны бохь, хар чавга, нандин чавга, розмарин зэрэг нь хурц, цогц үнэрийг бий болгож баялаг, хүчтэй, тэнцвэржсэн амтыг бий болгодог нь аманд удаан уусдаг
Хэрэглээ болон хадгалалт: 16° – 17°C (60°F – 63°F)-т хэрэглэнэ
Шууд хэрэглэх болон 7 – 10 жил хадгалж болно
Хоолны зохицол: Улаан мах, ангийн мах, бүрэн боловсруулсан бяслаг зэрэгтэй маш сайн зохицдог

Categories
Франц Albert Bichot Дарс Брэндүүд

Albert Bichot – Meursault

Усан үзмийн төрөл: 100% Chardonnay
Насжуулалт: 12-15 сар Царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Cote de Beaune
Шинж чанар: Тунгалаг шаргал өнгөтэй бөгөөд ургамлын болон чавга, лийр жимсний амт нь тэнцвэртэй амтыг бий болгож аманд уусна
Хэрэглээ болон хадгалалт: 12°C – 14°C (53°F – 57°F)-т хэрэглэнэ
Шууд хэрэглэх болон 3 – 5 жил хадгалж болно.
Хоолны зохицол: Загас, дун, цагаан мах, соустай шувууны мах болон бүрэн боловсруулсан бяслагтай зохицно

Categories
Франц Albert Bichot Дарс Брэндүүд

Albert Bichot – Savigny Les Beaune

Усан үзмийн төрөл: 100% Pinot Noir
Насжуулалт: 14-16 сар Царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Cote de Beaune
Шинж чанар: улаалзгана болон бөөрөлзгөнө жимсний амтаар баялаг бөгөөд зэрлэг халуун ногооны үнэртэй Жимсний хурц амт нь аманд эхнээс дуустал маш сайхан уусдаг
Уух хэм: 14°C – 16°C
Хоолны зохицол: Сайтар боловсруулсан улаан махтай хоол, ангийн мах, бяслаг зэрэгтэй хамт хэрэглэхэд тохиромжтой

Categories
Франц Дарс Albert Bichot Брэндүүд

Albert Bichot – Santenay

Усан үзмийн төрөл: 100% Pinot Noir
Насжуулалт: 14-16 сар Царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Cote de Beaune
Шинж чанар: Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг жимсний үнэр нь утсан үнэрээр баяжигдаж хүчтэй, тэнцвэртэй амттай хосолсон нь аманд жимслэг амт болон уусдаг
Хэрэглээ болон хадгалалт: 14°C – 16°C (57°F – 60°F)-т хэрэглэнэ
Шууд хэрэглэх болон 3 – 5 жил хадгалж болно
Хоолны зохицол: Сайтар боловсруулсан улаан махтай хоол, ангийн мах, бяслаг зэрэгтэй хамт хэрэглэхэд тохиромжтой

Categories
Франц Дарс Albert Bichot Брэндүүд

Albert Bichot – Mercurey

Усан үзмийн төрөл: 100% Pinot Noir
Насжуулалт: 14-16 сар Царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Cote Chalonnaise
Шинж чанар: Зэрлэг жимс, чавга болон тоорын анхилуун үнэр нь чихэрлэг, шүүслэг амттай хосолсон нь аманд аажмаар уусна
Хэрэглээ болон хадгалалт: 17°C (62°F)-т хэрэглэнэ
Шинэлэг байдлыг нь амтлахын тулд шууд хэрэглэх болон 3 – 5 жил хадгалж болно
Хоолны зохицол: Шарсан улаан мах, хуурсан эсвэл улаан виноны соус, ангийн мах болон бүрэн боловсруулсан бяслагтай зохицно

Categories
Франц Дарс Albert Bichot Брэндүүд

Albert Bichot – Pouilly Fuisse

Усан үзмийн төрөл: 100% Chardonnay
Насжуулалт: 8 сар Царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Maconnais
Шинж чанар: Цагаан жимс, царс, ваниллын хосолсон үнэр нь хүчиллэг амттай нийлж аманд аажмаар уусах сайхан амтыг мэдрүүлнэ
Хэрэглээ болон хадгалалт: 12°C – 13°C (53°F – 55°F)-т хэрэглэнэ.
Шууд хэрэглэх болон 3 – 5 жил хадгалж болно.
Хоолны зохицол: Бүх төрлийн загас, далайн хоол, соустай цагаан мах болон бүрэн боловсруулсан бяслагтай зохицно

Categories
Франц Albert Bichot Дарс Брэндүүд

Albert Bichot – Cote De Beaune Villages

Усан үзмийн төрөл: 100% Pinot Noir
Насжуулалт: 14-16 сар Царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Cote de Beaune
Шинж чанар: Гүзээлзгэнэ, улаан үхрийн нүд зэрэг жимсний үнэр нь ликёрын амттай хосолж таннины тааламжит найрлагыг бий болгоно. Зөөлөн, сайн чанарын амт нь аманд уусч удаан амтагдана
Хэрэглээ болон хадгалалт: 14°C – 16°C-т хэрэглэнэ
Шууд хэрэглэх болон 3 – 5 жил хадгалж болно
Хоолны зохицол: Сайтар боловсруулсан улаан махтай хоол, ангийн мах, бяслаг зэрэгтэй хамт хэрэглэхэд тохиромжтой

Categories
Франц Albert Bichot Дарс Брэндүүд

Albert Bichot – Chablis

Усан үзмийн төрөл: 100% CHARDONNAY
Насжуулалт: 10 сар царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Chablis
Шинж чанар: Шинэхэн, хөнгөн үнэртэй
Амт: Цагаан цэцэгс болон шинэхэн жимсний амт нь хушганы амттай хосолсноор төгс амтыг мэдрүүлнэ. Сайн чанарын амтаа урт хугацаанд хадгалдаг
Уух хэм: 9-11 °С
Хоолны зохицол: Chablis-н шинэхэн амтыг хоолны өмнөх коктейль болгон төрөл бүрийн хоол, далайн хоол, загастай хамт хэрэглэснээр баялаг амтыг нь таашаах боломжтой

Categories
Франц Albert Bichot Дарс Брэндүүд

Albert Bichot – Bourgogne

Усан үзмийн төрөл: 100% Pinot Noir
Насжуулалт: 8- 12 сар Царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Bourgogne
Шинж чанар: Үхрийн нүд, улаан үхрийн нүд, чавга зэрэг нь жимсний тааламжит үнэртэй
Амт: Жимсний зөөлөн тааламжтай амттай ба царс модон торхонд боловсруулагдсаны дүнд бий болсон шүүслэг, тэнцвэржсэн амт нь аманд сайтар уусдаг
Уух хэм: 14- 15 °С
Хоолны зохицол: Шарсан болон хуурсан мах, шувууны мах, ногоо, зөөлөн бялагтай хамт хэрэглэхэд тохиромжтой

Categories
Франц Albert Bichot Дарс Брэндүүд

Albert Bichot – Bourgogne

Усан үзмийн төрөл: 100% Chardonnay
Насжуулалт: 8- 12 сар Царс модон торхонд дарсан онцгой дарс
Бүс нутаг: Bourgogne
Шинж чанар: Цагаан цэцэгс болон цитрусын төрлийн жимсний хосолмол үнэртэй
Амт: Үл ялиг зөгийн бал болон хатаасан жимсний амт хосолсноор амт маш сайн тэнцвэржиж урт хугацаанд амтаа хадгалдаг
Уух хэм: 12 °С
Хоолны зохицол: Далайн хоол, соустай загас болон цагаан махан хоолтой төгс зохицдог

Categories
Vina Maipo Чили Дарс Брэндүүд

Syrah 2016 /Vina Maipo/

Ургацын жил: 2016/ Alc.Vol. / 14.5%
Усан үзмийн төрөл: Syrah 89%, Cabernet Sauvignon 10%, Petit Verdot 1%
Гарал үүсэл: Maipo Хөндий
Ургац хураалт: 100% гар аргаар хураан авсан
Хөрс: Галт уулын шаварлаг бүтэцтэй хөрс
Уур амьсгал: Газар дундын тэнгисийн дунд зэргийн чийгшилтэй
Насжуулалт: Францын царс модон торхонд 30 сар дарсан
Харагдах байдал: Гүн улаан, нил хөх ягаан өнгөтэй
Шинж чанар: Бөөрөлзгөнө, чавга мөн бага зэргийн сэнгэнэсэн үнэртэй
Амт: Таннины болон жимсний төгс зохицол гоёмсог амттай, амт нь удаан мэдрэгддэг
Хоолны зохицол: Шарсан мах, хонины мах, утсан гахайн мах

Categories
Faustino Испани Дарс Брэндүүд

Faustino I

Ургацын жил: 2018/ Alc.Vol. : 13.5%
Усан үзмийн төрөл: TEMPRANILLO, GRACIANO, MAZUELO
Насжуулалт: Франц болон Америк царс модон торхонд 26 сар дарсан. Лонхонд хамгийн багадаа 3 жил хадгалсан
Бүс нутаг: D.O.C.a RIOJA
Харагдах байдал: Цэвэр, гэрэлтсэн бадмааргийн өнгөтэй
Шинж чанар: Жимс болон үл ялиг халуун ногооны хосолсон сонгодог үнэр
Амт: Царс модон торхонд удаан хадгалсан дээд зэргийн амттай, торгомсог амт удаан амтагдана
Хоолны зохицол: Бүх төрлийн мах, мөөг, будаа, туна, сагамхай загас зэрэг тослог загас болон бяслагтай хамт хэрэглэхэд тохиромжтой

Categories
Faustino Испани Дарс Брэндүүд

Faustino VII

Ургацын жил: 2018/ Alc.Vol. : 13%
Усан үзмийн төрөл: 100% TEMPRANILLO
Насжуулалт: Америк царс модон торхонд 6 сар дарсан
Бүс нутаг: D.O.C.a RIOJA
Харагдах байдал: Тунгалаг, интоорын тод улаан өнгөтөй
Шинж чанар: Зэрлэг улаан жимс болон модон торхны тааламжтай үнэртэй
Амт: Царс модон торхонд дарсан тансаг, шинэхэн, тэнцвэртэй амттай
Хоолны зохицол: Бүх төрлийн мах, шарсан төмс, мөөг, зайдас, туна болон сагамхай загас, бяслаг, жимсний дессерт, бүх төрлийн паста зэрэгтэй хамт хэрэглэхэд тохиромжтой

Categories
Faustino Испани Дарс Брэндүүд

Faustino V Rose

Ургацын жил: 2018/ Alc.Vol. : 12%
Усан үзмийн төрөл: 100% TEMPRANILLO
Бүс нутаг: D.O.C.a RIOJA
Харагдах байдал: Тунгалаг, гэрэлтсэн тоорын улаан өнгөтөй
Шинж чанар: Улаан жимс, цэцэгсийн тансаг үнэрний хүчтэй хослол
Амт: Шинэхэн, улаан жимс болон төгс зохицсон хүчиллэг амт нь аманд удаан мэдрэгдэнэ
Хоолны зохицол: Хүйтэн махан төрлийн зуушнууд болон тахиа, гахайн махан төрлийн хоолтой төгс зохицно

Categories
Faustino Испани Дарс Брэндүүд

Faustino V

Ургацын жил: 2018/ Alc.Vol. : 12%
Усан үзмийн төрөл: VIURA- CHARDONNAY
Бүс нутаг: D.O.C.a RIOJA
Харагдах байдал: Тунгалаг, гэрэлтсэн шаргал өнгөтэй, алтлаг тунадастай
Шинж чанар: Жимс, цэцэгс болон ургамал хосолсон хурц, цогц үнэртэй
Амт: Хүчиллэг сайтай, цагаан жимс буюу лийр, алим, цагаан цэцэгсийн шинэхэн амттай
Хоолны зохицол: Франкфурт зайдас, төмс, загас, далайн хоол, ямааны болон хонины сүүний бяслаг, базиликтай паста, шарсан улаан лооль, шарсан ногоотой хамт хэрэглэхэд тохиромжтой

Categories
Vina Maipo Дарс Брэндүүд

Carmenere /Vina Maipo/

Ургацын жил : 2018/ Alc.Vol. : 12.5%
Харагдах байдал: Бадмаарган улаан, нил хөх ягаан өнгөтэй
Шинж чанар: Анхилуун, чавга болон сэнгэнэсэн үнэртэй
Амт: Зөөлөн амттай, амт нь удаан мэдрэгддэг
Хоолны зохицол: Нугас, паста болон олон төрлийн бяслаг

Categories
Vina Maipo Дарс Брэндүүд

Sauvignon Blanc /Vina Maipo/

Ургацын жил : 2018/ Alc.Vol. : 12.5%
Харагдах байдал: Хурц тод, ногоовтор шар өнгөтэй
Шинж чанар: Нимбэг, өвслөг ургамал болон тоор
жимсний үнэртэй
Амт: Зөөлөн бөгөөд сэрүүн амттай, амт нь удаан
мэдрэгддэг
Хоолны зохицол: Далайн гаралтай хоол болон
зөөлөн амттай загасны мах

Categories
Vina Maipo Дарс Брэндүүд

Merlot /Vina Maipo/

Ургацын жил : 2018/ Alc.Vol. : 12%
Харагдах байдал: Бадмаарган улаан өнгөтэй
Шинж чанар: Какао болон ваниллийн амт агуулсан,
чавга болон гүйцэд болсон интоорын үнэртэй
Амт: Тансаг, баялаг амттай, амт нь удаан мэдрэгддэг
Хоолны зохицол: Боловсорсон бяслаг, паста,
гриллдсэн цагаан мах

Categories
Vina Maipo Дарс Брэндүүд

Cabernet Sauvignon /Vina Maipo/

Ургацын жил : 2018/ Alc.Vol. : 12%
Харагдах байдал: Тод бадмаарган улаан, нил хөх
ягаан өнгөтэй
Шинж чанар: Хатаасан жимс, чавга болон шоколадны
зөөлөн үнэртэй
Амт: Зөөлөн таннины амттай, амталсны дараах
амтны төгс зохицол
Хоолны зохицол: Гриллдсэн мах

Categories
La Chamiza Дарс Брэндүүд

La Chamiza Polo Professional

Ургацын жил: 2017 /Alc.Vol. : 13.5%
Усан үзмийн сорт: Malbeс 100%
Харагдах байдал: Гүн улаан өнгөтэй
Шинж чанар: Чавга болон бөөрөлзгөний үнэртэй
Амт: Чихэрлэг таннины амттай
Уух хэм: 16 °С

Categories
La Chamiza Дарс Брэндүүд

La Chamiza Malbec

Ургацын жил: 2017 / Alc.Vol. : 12.5%
Усан үзмийн сорт: Malbeс 100%
Харагдах байдал: Тод улаан өнгөтэй
Шинж чанар: Ойн жимсний зөөлөн, төгс зохицол бүхий амттай
Амт: Таннины амттай
Уух хэм: 16-18 °С

Categories
Дээж™ Брэндүүд

Дээж тараг /чихэргүй/

Монголчууддаа зориулав

Монгол хүний бие махбодод хамгийн ихээр зохицон дасал болсон хүнсний нэг бол уламжлалт аргаар буюу цэвэр сүүн хүчлийн бичил биетээр хөрөнгөлж бүрсэн тараг юм.

ДЭЭЖ ТАРАГ нь тослог болон чихрийн агууламж багатай, хүний эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм

Төрөл: Дээж тараг чихэргүй

Хадгалах хугацаа: 14 хоног

Савалгаа: Тетрапак
Хэмжээ: 1000 мл

Categories
Дээж™ Брэндүүд

Дээж тараг /бор элсэн чихэртэй/

Монголчууддаа зориулав

Монгол хүний бие махбодод хамгийн ихээр зохицон дасал болсон хүнсний нэг бол уламжлалт аргаар буюу цэвэр сүүн хүчлийн бичил биетээр хөрөнгөлж бүрсэн тараг юм.

ДЭЭЖ бор элсэн чихэртэй тараг нь тослог багатай, пробиотикоор баялаг, эрдэс амин дэмээр баялаг бор элсэн чихэртэй тул уухад тааламжтай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Төрөл: Дээж бор элсэн чихэртэй тараг

Хэмжээ: 1000мл

Хадгалах хугацаа: 14 хоног

Савалгаа: Тетрапак
Хэмжээ: 1000 мл

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Маамуу (алим)

Монгол орны хөрсөнд ургасан байгалийн аньс чацарганатай Маамууг Эрүүл Монгол хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд зориулан гаргалаа. А, С, В1, В2 аминдэм кали, кальци,магни, төмөр, иод зэргийг агуулсан нь биеийн эсэргүүцлийг дэмжих онцгой нөлөөтэй. Худалдаанд гарснаас хойш бяцхан хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүний нэг болсон билээ.

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

AquaCrystal

Aquacrystal цэвэр ус нь Герман улсын Grunbek компанийн дэвшилтэт технологи ашиглан, олон улсын стандартад нийцсэн 6 давхар шүүлтүүрээр шүүж савласан хамгийн сайн чанарын цэвэр ус юм.

Categories
Франц Дарс Maison Castel Брэндүүд

Cabernet Sauvignon /Grande reserve/

Appearance : bright with a crimson hue
Nose : delicate with notes of cocoa, spices and black fruit
Palate : powerful and full, with coated tannins and a long, toasted, grilled finish
Serve : between 16-18°C
Best enjoyed : within 2-5 years
Food-wine pairings : grilled or roasted meats and matured cheeses
Recommended dish : Veal cutlets with chanterelle mushrooms.

Categories
Франц Дарс Maison Castel Брэндүүд

Syrah /Grande Reserve/

Appearance : deep red with purplish tints
Nose : spicy notes and jammy red fruit
Palate : full and very concentrated with powerful, coated tannins
Serve : between 16-18°C
Best enjoyed : within 2-5 years
Food-wine pairings : red meats, game and spicy dishes
Recommended dish : Rich wild boar stew.

Categories
Франц Дарс Maison Castel Брэндүүд

Pinot Noir /Grande Reserve/

Appearance : ruby red
Nose : notes of cherry, wild raspberries and spices
Palate : fruity and fresh on entry with a silky texture yet retaining its delicious and powerful character
Serve : between 16-18°C
Best enjoyed : within 2-3 years
Food-wine pairings : grilled meats, Mediterranean dishes and matured cheeses
Recommended dish : Chicken tajine.

Categories
Франц Дарс Maison Castel Брэндүүд

Sauvignon Blanc /Varietal/

Appearance : pale yellow
Nose : intense on the nose with floral notes and mineral nuances
Palate : lovely intensity giving way to beautiful elegance and freshness
Serve : between 10-12°C
Best enjoyed : within 1-2 years
Food-wine pairings : as an aperitif or paired with seafood, oysters, vegetables and grilled fish
Recommended dish : Salmon tartare

Categories
Франц Дарс Maison Castel Брэндүүд

Medium Sweet Grenache /Varietal/

Appearance : strong crimson with slightly purplish tints
Nose : aromas of strawberry and raspberry
Palate : a very expressive, delectable wine with red fruit aromas and unctuousity on the palate
Serve : between 8-10°C
Best enjoyed : within 1-2 years
Food-wine pairings : as an aperitif or paired with charcuterie and desserts
Recommended dish : Black olive tapenade with grissini

Categories
Франц Дарс Maison Castel Брэндүүд

Cabernet Sauvignon /Varietal/

Appearance : bright with a crimson hue
Nose : black fruit and vanilla aromas
Palate : smooth and intense with aromas of blackcurrants and blackberries, and lovely soft notes on the finish.
Serve : between 16-18°C
Best enjoyed : within 1-3 years
Food-wine pairings : red meats, sauce or stew-type dishes, matured cheeses
Recommended dish : Beef Lasagne

Categories
Франц Дарс Maison Castel Брэндүүд

Merlot Rose

Appearance : Pale pink with coral reflections
Nose : aromas of red berries and floral aromas
Palate :&nbs犀利士5mg p;fresh and fruity, lovely balance between freshness and roundness with red berry notes and lovely persistence
Serve : between 8-10°C
Best enjoyed : within 1-2 years
Food-wine pairings : as an aperitif or paired with exotic dishes, grills and salads
Recommended dish : Salad of confit gizzards

Categories
Франц Дарс Maison Castel Брэндүүд

Merlot /Varietal/

Appearance : dense, dark ruby
Nose : aromas of red fruit, cherry and wild strawberry along with spicy notes
palate : lovely balance with beautiful structure and a delicious, long-lingering finish
Serve : between 16-18°C
Best enjoyed : within 1-3 years
Food-wine pairings : barbecues, charcuterie, soft cheeses
Recommended dish : Bavette (flank steak) with shallots

Categories
Франц Дарс Maison Castel Брэндүүд

Chardonnay /Varietal/

Appearance : beautifully clear with a lovely golden hue
Nose : fruity aromas and notes of white flowers
Palate : elegant and well-balanced, offering up a fine aromatic expression with fresh notes of citrus and white-fleshed fruit
Serve : between 10-12°C
Best enjoyed : within 1- 3 years
Food-wine pairings : as an aperitif or paired with white meats, fish or seafood
Recommended dish : Cod and spinach gratin

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Фрутта (алим)

Германы технологи ашиглаж, эх нутгийн гүнийн цэнгэг ус, Европын байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн “Фрутта” брэнд нь сэтгэл сэргээх бүтээгдэхүүн юм. Эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн, бүх насны хүмүүст зориулсан “Фрутта” ундаа, жимсний шүүсийг 2009 оноос үйлдвэрлэж байна.

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Фрутта жүрж

Германы технологи ашиглаж, эх нутгийн гүнийн цэнгэг ус, Европын байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн “Фрутта” брэнд нь сэтгэл сэргээх бүтээгдэхүүн юм. Эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн, бүх насны хүмүүст зориулсан “Фрутта” ундаа, жимсний шүүсийг 2009 оноос үйлдвэрлэж байна.

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Фрутта олон жимст

Германы технологи ашиглаж, эх нутгийн гүнийн цэнгэг ус, Европын байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн “Фрутта” брэнд нь сэтгэл сэргээх бүтээгдэхүүн юм. Эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн, бүх насны хүмүүст зориулсан “Фрутта” ундаа, жимсний шүүсийг 2009 оноос үйлдвэрлэж байна.

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Сэлэнгэ ундаа

Амьсгалын зам болон цусны эргэлтийг сайжруулах, бие махбодийг сэргээх үйлчилгээтэй “Сэлэнгэ” хийжүүлсэн ундаа нь нохойн хошуу, ганга өвс, чихэр өвс, шилмүүс зэрэг анхилуун үнэртэй, сэргээх үйлчилгээтэй байгалийн гаралтай түүхий эдийг агуулсан бүтээгдэхүүн юм. Цэвэр байгалийн гаралтай, химийн найрлага ороогүй “Сэлэнгэ” брэндийг 1981 онд анх худалдаанд гаргасан.

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Тэрэлж ундаа

Бие, сэтгэлийг сэргээх үйлчилгээтэй алтан гагнуур, ганга өвс, цээний үндэс зэрэг зөвхөн байгалийн гаралтай түүхий эдийн хандыг агуулсан онцгой амт, анхилуун үнэр, тусгай найрлагаараа бусдаас ялгардаг “Тэрэлж” хийжүүлсэн ундаа нь хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнийг 1981 оноос эхэлж үйлдвэрлэсэн.

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Оргилуун ойн жимс

Монголын анхны хийжүүлсэн ус Оргилуун бол эх орны цэвэр тунгалаг усаар хүний өдөр тутмын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн юм. Уг хийжүүлсэн ус нь хүний биеийн шингэнийг нөхөх чанараараа эрүүл мэндэд онцгой ач тустай төдийгүй кальцийн ион, сульфат ион, хлорын ион, калийн ион, магнийн ион зэрэг нэгдлүүдийг агуулдаг тул хүний биеийн эрдсийн агууламжийг нөхөх үнэт чанартай.

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Оргилуун нимбэг

Монголын анхны хийжүүлсэн ус Оргилуун бол эх орны цэвэр тунгалаг усаар хүний өдөр тутмын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн юм. Уг хийжүүлсэн ус нь хүний биеийн шингэнийг нөхөх чанараараа эрүүл мэндэд онцгой ач тустай төдийгүй кальцийн ион, сульфат ион, хлорын ион, калийн ион, магнийн ион зэрэг нэгдлүүдийг агуулдаг тул хүний биеийн эрдсийн агууламжийг нөхөх үнэт чанартай.

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Оргилуун тарвас

Монголын анхны хийжүүлсэн ус Оргилуун бол эх орны цэвэр тунгалаг усаар хүний өдөр тутмын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн юм. Уг хийжүүлсэн ус нь хүний биеийн шингэнийг нөхөх чанараараа эрүүл мэндэд онцгой ач тустай төдийгүй кальцийн ион, сульфат ион, хлорын ион, калийн ион, магнийн ион зэрэг нэгдлүүдийг агуулдаг тул хүний биеийн эрдсийн агууламжийг нөхөх үнэт чанартай.

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Оргилуун Грейпфрут

Монголын анхны хийжүүлсэн ус Оргилуун бол эх орны цэвэр тунгалаг усаар хүний өдөр тутмын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн юм. Уг хийжүүлсэн ус нь хүний биеийн шингэнийг нөхөх чанараараа эрүүл мэндэд онцгой ач тустай төдийгүй кальцийн ион, сульфат ион, хлорын ион, калийн ион, магнийн ион зэрэг нэгдлүүдийг агуулдаг тул хүний биеийн эрдсийн агууламжийг нөхөх үнэт чанартай.

Categories
Дээж™ Брэндүүд

Дээж сүү

Монголчууддаа

“Дээж” сүү нь дотоодын үнээний фермерүүдээс сүүгээ татан төвлөрүүлж орчин үеийн технологи, тоног төхөөрөмжөөр нам температурт ариутган савласан бүтээгдэхүүн юм. Дээж сүү нь 100% шингэн сүү учраас дээдийн дээд шим тэжээл агуулдаг. Элдэв үнэр, амтгүй тул шууд уухад илүү тохиромжтой. Хэрэглэхэд эвтэйхэн өргөн амсартай элопак савлагаа нь задалсны дараа буцаан таглаж хадгалах боломжийг бүрдүүлдэг.

Тослог: 3.2%

Хадгалах хугацаа: 14 хоног

Илчлэг: 59ккал

Уураг: 2.9гр

Савалгаа: Тетрапак
Хэмжээ: 1000 мл

Categories
Reyka Бусад хатуу дарс Брэндүүд

Reyka

Reyka Vodka comes from Iceland and uses the finest ingredients from the land. The most important ingredient for vodka is water, and being made with the purest Icelandic spring water, this makes it one of the best vodka’s in the world.