Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудас - мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

Органик хүнсний гэрчилгээгээр баталгаажсан Mont-Yak брэндээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ

Mont Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн  органик хүнсний баталгаажилтын SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд органикыг баталгаажуулсны үндсэн дээр авдаг баталгаажилтын гэрчилгээ ба сүү саах, сүүгээ хөөрүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгож савлагдах хүртэл бүхий л үе шатанд оролцож буй түүхий эд нь органик болохыг нотолж буй юм.

Үүний зэрэгцээ Апу компани Монгол сүүний үйлдвэр Mont-Yak брэндийн сарлагийн сүүгээр хийсэн есөн төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

АПУ компани “Монгол Сарлаг”  гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн билээ.  Энэхүү төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандарт, сарлагийн саалтуурыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

Төслийн хүрээнд гэр үйлдвэрлэлийн эхний шатны боловсруулалтад нэмүү өртөг шингээн Чулуут сумын ард иргэдээс түүхий эдээ хангаж  малчидтай хамтарч энэхүү бүтээл стандартын эзэд болж амжилттай хэрэгжүүлж анхны малчидтай хамтарсан органик хүнсний гэрчилгээтэй сарлагийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болж байна.

“АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэрийн Сарлагийн эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад 1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байгаа юм.