Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“ДЭЭЖ” тараг ”АРД ТҮМНИЙ ХҮНС”-ээр тодорлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Хүнсчдийн Холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2021” үзэсгэлэн худалдааг 16 дахь жилдээ зохион байгуулагдлаа.Тус үзэсгэлэн худалдаанаас АПУ ХК-ийн АПУ Дэйри ХХК-ийн ДЭЭЖ бор элсэн чихэртэй тараг хэрэглэгчдийн саналаар “АРД ТҮМНИЙ ХҮНС” хэмээх эрхэм хүндтэй шагнал гардан авлаа.

“Намрын ногоон өдрүүд-2021” үзэсгэлэн худалдаанд АПУ ДЭЙРИ ХХК жил бүр оролцдог бөгөөд энэ удаад 46 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон юм.

Дээж брэнд нь  2015 онд  Дээж сүү, Дээж таргийг худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Дээж сүү, Дээж тараг, Дээж бор сахартай тараг,  Дээж ааруул, Дээж цөцгийн тос, Дээж шар тос, Дээж өрөм, Дээж чихэр, Дээж аарцан амттан зэрэг 10 гаруй нэр төрөл болон өргөжиж зах зээлийн 35 хувийг эзэлж байна. Дээж брэндийг үйлдвэрлэхдээ дотоодын малчид фермерүүдээс Монгол үнээний шинэхэн сүүг татан авч Европ стандартын орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан  бүрэн автомат тоног төхөөрөмжөөр ариутган боловсруулдаг.

Мөн “Дээж” бор сахартай таргийг уламжлалт аргаар буюу цэвэр сүүн хүчлийн бичил биетээр хөрөнгөлөн бүрж, бор сахраар баяжуулан , олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэдэг.

Дээж бор элсэн чихэртэй таргийг хэрэглэсний давуу талууд:

  • Бор сахаранд агуулагдах бурам нь хүний биед ашиг тустай эрдэс болох төмөр, фосфор, кальци агуулсан байдаг. Мөн илчлэг багатай учир чихрийн шижин болон зарим өвчний эрсдлийг бууруулдаг.

Мөн энэ үеэр ДЭЭЖ ЦӨЦГИЙН ТОС” Намрын ногоон өдрүүдийн шилдгээр тодорлоо.

Дээж цөцгийн тосны онцлог:

  • “Дээж” цөцгийн тос нь үнээний цэвэр сүүний цөцгийг орчин үеийн техник технологиор боловсруулан олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэсэн өрөм мэт цөцгийн тос юм.
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн цөцгийн тосыг тогтмол зөв зохистой хэрэглэснээр төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямрах, дархлалын тогтолцоо алдагдаж олон төрлийн өвчин үүсэхээс сэргийлэх сайн талтай.
  • Цөцгийн тос нь бие махбодын өсөлтийг эрчимжүүлэх, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, тосны исэлдэх урвалыг саармагжуулах үйлчилгээтэй А, Д, Е, К зэрэг аминдэмүүдийг агуулдаг.

АПУ ДЭЙРИ компани нь  1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 35 хувийг дангаар хангаж байна. Тиймдээ ч олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000  ISO 22000 , ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Categories
Мэдээллийн сан Uncategorized Мэдээ, мэдээлэл

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” сертификатыг Монгол улсаас анх удаа АПУ ХК хүлээн авлаа.

Дэлхийд өрсөлдөх үндэсний компани АПУ ХК нь 94 улс оронд салбартай Great Place to work Institute-ээс олгодог “Ажиллахад хамгийн таатай газар” гэрчилгээг амжилттай хүлээн авлаа.

Энэхүү баталгаажуулалт нь байгууллагын соёлын хүчин зүйлсийг 5 тулгуур үзүүлэлтийн хүрээнд задлан шинжилж тодорхойлдог ба эдгээр нь ажилтнууд хоорондын нөхөрлөл, итгэлцэл, хүндлэл, бахархал, шудрага байдлыг дүгнэн судалдаг.

АПУ ХК-ийн нийт 2000 гаруй ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 84% нь “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгож чадсан болохыг дүгнэснээр Монгол улсад хамгийн анх удаа энэхүү сертификатын болзол хангасан аж ахуйн нэгж болж чадлаа.

Судалгааны үр дүнг харахад онцлох үзүүлэлт нь ажилтнуудын компаниараа бахархах сэтгэл, хийж буй ажил үүргээрээ дамжуулан өөртөө утга учир бий болгож ажлаараа дамжуулан улс орондоо хувь нэмрээ өгч  буй хэмээн итгэх итгэл, бахархах сэтгэл байсан юм.

АПУ ХК нь ажлын байрны ээлтэй бодлого баримтлахаас гадна нийгэмдээ эергээр хувь нэмрээ оруулах НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-д чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр”, байгаль орчинд чиглэсэн “Байгаль эн тэргүүнд”, хариуцлагатай хэрэглээг бий болгох “Соёлоор Гоёно”, хог хаягдлын эсрэг “Шилээ дахин амьдруулъя”, боловсролын салбарт чиглэсэн “Маргаашийн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт томоохон төслүүдийг ажиллагсад төдийгүй харилцагч, түнш байгууллагууд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран идэвхтэй хэрэгжүүлж байна.

Цар тахлын сорилт бэрхшээл дүүрэн сүүлийн жилүүдэд удирдлагын менежментийн арга барил “хүн төвтэй” бодлогод суурилж ажиллагсаддаа ээлтэй, ажлын таатай орчин бүрдүүлсэн, тасралтгүй сурч хөгжих боломжоор хангаж байна.

Тухайлбал ажилтнуудад чиглэсэн “Менторшип” хөтөлбөр, шинэ төгсөгчдөд чигэлсэн “Fast track” програм,  Дэлхийн түвшний менежер бэлтгэх хөтөлбөр, Сургагч багш бэлтгэх цөм хөтөлбөр гэх мэт сургалт хөгжлийн олон төрлийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

АПУ ХК нь ажлын байрны ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ажиллагсадтайгаа хамтын гэрээтэй ажиллаж жил бүр 20 ажилтанд орон сууцны урьдчилгаа олгодог төдийгүй олон талт хөнгөлөлт, хангамжийн бодлогод анхаарч ажиллаж байна. Үүнээс гадна олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж, чанар стандартын өндөр түвшинд брэнд бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж хөнгөлөлттэй бараа, бүтээгдэхүүн авах, урамшуулалд хамрагдах боломжуудыг ажилтнууддаа олгож байна. Монгол улсад цөөнд тооцогдох бүрэн автомажсан үйлдвэрлэлтэй бөгөөд үйлчилгээний салбарт  ажиллаж буй борлуулалт, түгээлтийн ажилтнуудынхаа ажлыг хөнгөвчлөх зорилгоор нэгдсэн цахим системээр хангадаг ба ингэснээр үйлдвэрлэл болон үйлчилгээний олон улсын стандарт шаардлагын дагуу сурч хөгжих боломжууд нээлттэй байдаг.

Ажилтнууд өөрсдийн чөлөөт цагаараа сонирхол, хоббигоороо нэгдэн олон төрлийн сонирхлын клубуудад хамрагдах боломжтой байдаг ба “Төгөлдөр” төслийн хүрээнд нийт 10 төрлийн клубууд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.

Ялангуяа цар тахлын үед ажлын цагийн уян  хатан нөхцөлөөр хангаж зайнаас болон уян хатан ажлын цагаар ажиллах нөхцлөөр хангаж байгаагаас гадна гэр бүлийн өдөр, шинэ аавын амралт, өөрийн болон гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар цалинтай чөлөө олгох гэх мэт ажилтнууддаа ээлтэй зохицуулалтуудыг хийж байна.

Компани дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд чиг үүрэг хамаарахгүйгээр хамтарсан баг бүрдүүлэн багийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж олон төсөл хөтөлбөрүүдийг өөрсдийн санаачлагаар хэрэгжүүлсэн ба энэ нь хамт олны уур амьсгал  сайжрах, харилцан бие биенээ ойлгох, нөхөрлөх боломжийг бүрдүүлдэг.

Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ажилтнуудаа болзошгүй эрсдлээс сэргийлж даатгалын үйлчилгээнд хамруулсан ба халдвараар өвчилсөн ажилтнуудад зориулан эм тариа авах мөнгөн дэмжлэг болон ковидын багц бүтээгдэхүүнийг хүргэн өгч үйлчлэх зэргээр эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм.

Олон улсын Great Place to work Institute нь “Итгэлцлийн индекс®” тооцох аргачлалаар судалгаа явуулж энэхүү баталгаажуулалтыг олгодог ба ажилтнууд өөрийнхөө ажлын талаар болон байгууллагынхаа талаар ямар сэтгэгдэлтэй, ямар үзэл бодолтой ажилладгийг хэмждэг. Түүнчлэн, ажилтны сэтгэлтэй байдал/энгэйжмэнт, ажлын орчин, байгууллагын стратегийн уялдаа холбоо гэх мэт олон хүчин зүйлсийг хэмжиж, тайлагнах боломжтойгоор онцлог.

Categories
Мэдээллийн сан Uncategorized Мэдээ, мэдээлэл

“Маргаашийн манлайлагчид” АПУ ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

АПУ ХК нь 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо. АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанууд нь “Тогтвортой Хөгжил”-ийн үндсэн суурь зарчим болох ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, БАЙГАЛЬ ОРЧНЫ тэнцвэртэй хөгжлийг ханган, хамтын үнэ цэн бүтээхэд чиглэдэг билээ. Компанийн үнэт зүйлс, үзэл баримтлалтай уялдуулан 2021 оны Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд нийгэмдээ сайн үйлс хийх, эерэг өөрчлөлт авчрах сайн дурын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж, гар бие оролцдог оюутнуудыг шалгаруулж, тэдний өөрчлөлтийн төлөөх хүчин чармайлтыг эрчимжүүлэхээр “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт 1500 гаруй оюутнууд өрсөлдсөн ба дараах шалгуурыг голлон баримтлан шалгарууллаа:

  1. 1. Нийгэмдээ өөрчлөлт бий болгох ажил санаачлан хэрэгжүүлсэн, идэвхтэй оролцсон
  2. 2. Суралцах хугацаандаа гаргасан амжилт
  3. 3. Өөрийн зорилго, тэмүүлэл, ниймгийн хамгийн том асуудлыг харж буй өнцөг, түүнийг шийдвэрлэх санал, санаачлагыг илэрхийлсэн эссе бичлэг
  4. 4. Нийгэмд тулгарч буй асуудлыг судалсан байдал, хэрэгжүүлэх боломжтой шийдлийг санал болгосон видео бичлэг

Өөрөөр хэлбэл АПУ ХК-ийн нэрэмжит уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг шалгаруулахдаа мэргэжил, курс харгалзахгүй бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, амьдран буй дэлхий ертөнц, байгаль эх дэлхийдээ ээлтэй, цар тахал тэргүүтэй нийгмийн шийдлээ хүлээж буй олон асуудлуудад гарц гаргалгаа хайх чин эрмэлзлэлтэй байх, бакалаврын үндсэн ангийн оюутан байх, гэх мэт маш энгийн шалгуурыг чухалчиллаа.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан 10 сарын турш сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаас гадна уг хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах, АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөөх төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцох,  цаашлаад АПУ ХК-д ажиллах боломжтой болох зэрэг олон ач холбогдолтой юм.

Нийгмийн эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээе!

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Г. Хаш-Эрдэнэ Савлалтын үйлдвэрийн ахлах инженер

Би багаасаа л физик, байгалийн ухааны хичээлүүдэд дуртай байсан. Эргэн тойрны бүхий л зүйл өөрийн гэсэн зүй тогтолтой, утга учиртай, тэдгээрийн гаргалгаа шийдэл бүр нь тооцоологдож болдог, томъёолж болдог. Ямар нэг гэнэтийн, санаандгүй зүйл болох магадлал бараг байдаггүй юм шиг. Энэ утгаараа эзэмшсэн мэргэжилдээ дуртай, одоо ч эргэн тойрны бүхий л зүйлийг сониучирхан, ажиглаж явдаг.

Миний хувьд 2012 онд МУИС-ийг төгсөөд АПУ ХК-д ТАА-ны Кип Автоматикийн техникчээр ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед манайхан бүгд л миний үеийн, залуу хүмүүс байсан учраас хамтдаа бие биенээсээ суралцаж, хүсэл тэмүүлэл, эрч хүч дүүрэн шижигнэсэн уур амьсгал бүрдсэн байсан. Хамтдаа өсөн дэвжиж, нэг зорилгын төлөө явсаар мундаг инженерүүд болсныг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Хамт олон бол ажлын томоохон, чухал хэсэг. Тийм учраас зөв сэтгэлтэй, сайн хамт олон бүрдэнэ гэдэг ёстой бурхнаас өгсөн бэлэг, зол завшаан болов уу гэж боддог.

Одоогоор би савлалтын үйлдвэрийн ахлах инженерээр ажиллаж байна. Өөрийн удирдлагад 15 инженер, техникийн ажилтнуудын хамтаар ажилладаг. Өмнө нь лабораторийн нийт 130 гаруй тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахдаа ганцаараа төлөвлөгөөгөө гаргаад, гүйцэтгэлээ хийдэг байсан. Харин дараа нь үйлдвэрт орж ажиллахад маш өөр, шинэ орчин намайг угтсан. Ганцаараа биш олуулаа, багаараа ажиллаж хамтын төлөвлөгөө, хамтын гүйцэтгэлтэй холбогдоод ирэхээр их сонирхолтой, бүтээмж ч тэр хэрээр өндөр. Бүх зүйлийг том зургаар, илүү цогцоор нь хардаг болсон. Удаан хамт ажиллаад эхлэхээр зөвхөн ажил, ажлын хамтрагч гэдэг утгаас давж нэг нэгэндээ санаа тавих, халамжлах, “бид” гэсэн нэгэн цул сэтгэлтэй болдог юм байна. Ийм уур амьсгалыг бүрдүүлж чадсан хамт олондоо дотроо талархаж, бахархаж явдаг.

Хэдийгээр багаараа ажилладаг ч хувь хүний ур чадвар, мэргэшил, хичээл зүтгэл их чухал. Тийм ч учраас манай компани ажилтнуудаа сургаж, мэргэшүүлэх, шинэ ур чадвар дадалд суралцахыг их дэмждэг. Би лабораторийн инженер байхдаа ажлын шугамаар Германд архины шинжилгээ хийдэг багажны засвар үйлчилгээ болон тохируулга, гэнэтийн эвдрэлийн үед авах арга хэмжээ, шинжилгээг хэрхэн зөв хийх талаар сургалтад хамрагдсан. Үүний ачаар outsourcing буюу гаднын компаниар хийлгүүлдэг байсан засвар үйлчилгээг одоо бид өөрсдөө хийдэг болсон.
Хувь хүний амжилттай ажиллах гол нууц бол эрүүл мэнд гэж боддог. Эрүүл, эрч хүчтэй хүн ямар ч ажил, асуудлын ард гарч чадна. Тийм болохоор ажлынхаа хажуугаар спортоор хичээллэх, тэр дундаа усан спортод сонирхолтой. Компанийнхаа усан спортын сонирхлын клубийн админаар ажилладаг. Мөн компанийн маань ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч бэлтгэн хүргэдэг “Active APU” хөтөлбөрт нэгдэж, усан сэлэлтийн анхан шатны техникүүдийг мэргэжлийн багштай хамтран хүргэсэн. Манайхан одоо ихэнх нь усан сэлэлтийн анхан шатны техникээ эзэмшчихсэн байгаа. Хүмүүсийн тэр бүр мэдэхгүй өөр нэг зүйл бол би Хүндэт донор. Одоогоор цус, сийвэн нийлээд нийт 58 удаа, 23 литр цусаа хандивласан. Монголчууд бид цөөхүүлээ. Тийм учраас цусаа хандивлаж, эрдэнэт хүний амь аврах хэрэгцээ маш их бий. Сүүлдээ цусны төвийнхөн таны цусаа өгөх хугацаа болчихсон байна, бидэнд яаралтай эс хэрэгтэй боллоо гээд залгадаг болсон. Энэ их сайхан байдаг.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Харилцагч байгууллагуудтайгаа хамтран “Соёлоор Гоёно” төслийг үргэлжлүүлж байна

“Соёлоор гоёно” төслийн хүрээнд бид 10 мянга гаруй харилцагчдынхаа төлөөлөлтэй хамт эх дэлхийгээ хайрлах соёл, амьдран буй нийгэмдээ халуун дулаан, ээлтэй соёл, хариуцлагатай хэрэглээний соёлыг уриалан, 4000 гаруй км замыг туулсан “Алтай Таван Богд” аяллыг зохион байгууллаа. Аливаа бизнесийн оролцогч талууд үнэт зүйлсээ нэгтгэн хамтдаа, нэгдмэл, нэг дуу хоолойгоор өөрчлөлт бий болгохын төлөө хүчин чармайлт гаргах нь амжилтын эхлэл билээ.

Хамтдаа эерэг өөрчлөлтийн төлөө нэгдэж буй эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

Эх дэлхийгээ мөнх ногооноор нь үлдээе.

АПУ Хувьцаат компани

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал

АПУ Трейдинг ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Г. Ариунаа

Намайг 2004 онд АПУ трейдинг ХХК-д оператор нярвын орон тоон дээр анх ажилд орж байхад компанийн маань 80 жилийн ой тохиож байлаа. Үндэсний ууган үйлдвэрийн нэгд тэмдэглэлт ойн жил нь орж байсандаа хувьдаа бэлэгшээн, баярлаж байсан. Одоо 100 жилийн ой удахгүй тохионо гэж бодохоор цаг хугацаа яг л харвасан сум шиг одож шүү. Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн байна. Гэхдээ энэ бүхэн эргээд бодоход сайн сайхан, хөгжил дэвшил рүү чиглэсэн өөрчлөлтүүд байгааг өөрийн хувьдаа ч, компанийнхаа тухайд ч мэдрэхэд сэтгэл өег, сайхан санагдаж байна.

Анх манай санхүүгийн газрын бүтэц цомхон, цөөн хэдхэн нягтлан бодогчтой байсан. Одоо зөвхөн манай хэлтэс гэхэд л өнөр өтгөн, олуулаа болсон байна. Компани маань Монголын анхны их наядын үнэлгээтэй компани болсон. Энэ бол манай компанийг үе дамжин босголцсон хамт олны хувьд түүхэн амжилт мөн. Тэр дундаа санхүү, нягтлан бодогчдын маань нөр их ажлын үр шим онцгойлох үүрэгтэй байсан болов уу, хэмээн нэг удаа бахдаж хэлэхийг хүсэж байна. АПУ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас зах зээлийн үнэлгээгээр 1-рт бичигдэхэд хамт олон, ажлынхаа үр дүнгээр их бахархаж байлаа.
Хүн болгон хийж буй ажилдаа нэг сэтгэл, нэг зорилготой байх нь амжилтын үндэс гэж би боддог. Тийм учраас хүн нэг бүрийн гүйцэтгэлийг чухалчлан үзэж, чадаж байгааг нь урамшуулж, чадахгүй байгаад нь зааж туслан хамтдаа урагшлахыг эрхэмлэн үздэг. Санхүүгийн тайлан мэдээллийн хувьд нэгжийн доороосоо эхлээд бүхий л зүйл үнэн бодитой, нямбай байснаар эцсийн тоо, тооцоолол алдаа мадаггүй гарч, эргээд бид зөв, оновчтой шийдвэр гаргах, нөхцөл байдлаа үнэн зөв, бодитойгоор үнэлэх боломж олдоно. Анх дөнгөж санхүүгийн албаны дарга болчихоод өөрөө л оролцоогүй бол итгэж өгөхгүй, өөрөөрөө дамжсан мэдээлэл л үнэн гэж боддог байсан. Харин сүүлийн жилүүдэд бусдадаа зааж, сайн мэргэжилтнүүд бэлтгэх тал дээр санаа тавих болсон. Тоо, баримт, санхүү, тайлан гэдэг нарийн зүйл болохоор манай ижил мэргэжилтэй хүмүүс намайг юу хэлж буйг сайн ойлгож байгаа болов уу.
Санхүү, нягтлан бодогчийн мэргэжлийг хүмүүс зөвхөн хэдэн тоо цохиод суудаг гэж буруу ташаа ойлгох нь бий. Гэтэл үнэндээ хамгийн чухал нь тоо цохихдоо бус, тэрхүү тоогоор илэрхийлэгдэж байгаа агуулга юм шүү дээ. Эдгээр тооны ард компанийн бүхий л үр дүн, хүмүүсийн хөлс хөдөлмөр, бидний бүтээж буй үнэ цэнэ, ажлын маань амжилт чанар “нуугдсан” байдаг. Энэ утгаараа надад ажил мэргэжил маань сонирхолтой сайхан санагддаг.
Миний хувьд их сургуулиа төгсөөд л АПУ ХК-тай холбогдсон болохоор өөр бусдын компани, ажил ямар байдаг тухай ойлголт муутай. Гэхдээ манай хамт олон, компани маань ажил амьдралаа зориулахад хамгийн жаргалтай, өөдрөг, бүтээлч хүмүүсийн нийлбэр болов уу гэж боддог. Би ер нь дуугай, даруухан талдаа хүн. Харин компанидаа ороод олон хүмүүстэй танилцаж, хамтран ажиллаж, янз бүрийн араншинтай хүмүүсээс суралцаж, өөрийгөө бүтээж яваа.

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК 2021 оны хагас жилийн гүйцэтгэлээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв.

“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 8-р сарын 16-ны өдрийн 21/11 тоот шийдвэрээр компанийн 2021 оны эхний хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны 9-р сарын 03-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор төлнө.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Төслийн менежер Х. Орломжав

Компани маань 2001 онд хувьчлагдан, Г. Батхүү дарга Гүйцэтгэх захирлаар томилогдон ирсэн даруйдаа бүх үйлдвэрийг бүрэн шинэчлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн олон шинэ бүтээгдэхүүн, брэнд бий болгох нөр их ажлыг эхлүүлсэн. Миний хувьд Архины үйлдвэрийн бүрэн шинэчлэлийн төсөлд гар бие оролцон, Ус ундаа, Спирт, Сүүний шинэ үйлдвэрийн төслийг удирдан, төслөө дуусмагц тэр үйлдвэрийнхээ даргаар ажиллаж байлаа.

Алтан босготой энэ сайхан компани инженер мэргэжилтэй хүний мөрөөдөж болох тэр олон үйлдвэрийн төслийг удирдах боломжийг надад олгосон нь миний хувь хүний хөгжилд асар их хөрөнгө оруулалт хийж, олон олон үнэ цэн, үнэт зүйлс, мэдлэг, чадварыг надад хайрлажээ гэж би дотроо бэлэгшээж явдаг. Өмнө минь шинэ боломж, шинэ хаалга нээгдэх бүрд би өөрийн өмнө нээгдсэн боломж, хаалга болгоныг бусдын өмнө ч бас нээхийг хичээж ирсэн.
Би бол АПУ компани, сайхан хамт олныхоо буянд ер бусын аялал хийж, адал явдал дүүрэн амьдралаар аз жаргалтай амьдарч байгаа эгэл жирийн инженер хүн. 1992 онд ОХУ-ын нийслэл Москва хотын ХТДС-ийг “Хүнсний үйлдвэрийн механик инженер” мэргэжлээр төгсөж ирээд ХҮЭШЗТИ-ийн Зохион бүтээх товчоонд зургийн техникчээр ажилд орсон. Гэхдээ удаагүй ээ. Учир нь тэр жилээс шинжлэх ухааны байгууллагуудыг улсаас санхүүжүүлэхээ больж, олон хүн цомхтголд орсны нэг нь би болсон. Улмаар 1999 оны гуравдугаар сард АПУ ХК-ийн КИП засварчнаар орж, Б.Батбаяр инженерийнхээ удирдлаганд ажиллаж эхэлсэн.
Ажиллаад хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг өдөр дотуур утас дуугарч “Ерөнхий инженер Ганжав байна. Батбаяр наана чинь байна уу? гэлээ. “Инженер байхгүй байна” гэхэд “Чи чинь хэн билээ, юун хүүхэд билээ?” гэхээр нь “Х.Орломжав байна” гээд нэрээ хэлтэл “Чи манай өрөөнд ирээд энэ зургийг авчих, зураг зурж чадах уу?” гэж байна. Анх удаа ерөнхий инженерийн өрөөнд өвдөг чичирсхийн зогсож байгаад зурах ёстой зургаа тайлбарлуулж аваад гарсан. Шөнөжин зураад, маргааш өглөө нь авчирч өгөхөд инженер маань “Зураг зурдаг инженер хүүхдийг 6-р зэрэгтэй болго” гэсэн үүрэг өгч, би гэдэг хүн хамгийн дээд зэрэгтэй засварчин болж, магнайгаа хагартал баярлаж билээ.
Аливаа ажлыг багаас нь эхэлж, хамт олон дотроо хүн болж төлөвших, инженер мэргэжилдээ эзэн болох гэж хичээх ёстойг ойлгуулсан эхлэл нь энэ бүхэн байсан юм болов уу гэж би одоо боддог. Тэрнээс хойш КИП-ийн засварчнаас эхлээд оператор, мастер, үйлдвэрийн дарга, төслийн удирдагч зэрэг олон газар ажилласан. Одоо би Маркетингийн газарт менежерээр ажиллаж байна. Сүүлийн үед хүмүүс надаас “Чиний үндсэн мэргэжил яг юу билээ? Яагаад ийм олон янзын ажил хийгээд байдаг юм бэ?” гэж их асуудаг юм.
Хүмүүн бид өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийн хэлхээс дунд амьдардаг. Өнгөрснийг бүтээсэн ахмадууд болон ирээдүйн эзэд залуусаа хүндэтгэн, нэг нэгэндээ нээлттэй, илэн далангүй байж, хэн хэнээсээ харилцан суралцаж, хамтран ажиллаж байж илүү их хөгжил, илүү том амжилтанд хүрнэ гэж би боддог. Энэ бүхэнд хамтарч ажиллаж, дэмжиж, урам зориг өгч, намайг хурцалж байсан бүх хүмүүстээ “Баярлалаа, хайртай шүү” гэдэг үгсийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсч байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК ₮1 их наяд зах зээлийн үнэлгээтэй болсонтой холбогдуулан МХБ-ийн арилжааны “Цан цохих” ёслол боллоо

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2021 оны 08 дугаар сарын 09) — Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн үйл явдал тохиолоо.  

“ АПУ ХК-ийн удирдлагын арга барил, компанийн засаглалын хөгжлийг шинэ түвшинд гаргасан ба ингэснээр үйл ажиллагаа, үнэ цэн өсөн нэмэгдэх боломжтой гэдгийг бусад томоохон компаниудад илтгэн харуулж байгаа явдал гэж билэгшээж байна. АПУ ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ тогтмол ногдол ашиг тараах бодлогыг сүүлийн жилүүдэд баримталж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж МХБ-ийн хамгийн идэвхтэй, хөрвөх чадвар хамгийн өндөр хувьцаа болсноор хөрөнгө оруулалтын багцад зайлшгүй багтах хувьцаа болж чадсан байна. Хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа 97 жилийн түүхтэй хүнсний салбарын ууган үйлдвэр АПУ ХК-ийн нийт хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хэрэглэгчид, түнш байгууллагууд та бүхэнд халуун баяр хүргэе.” гэж МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд АПУ компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2000 гаруй ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна. Түүнчлэн, БНХАУ, ОХУ-ыг экспортын стратегийн зах зээлээр тодорхойлсон бөгөөд 2019 онд ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч “Татспиртпром” ХК-тай худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ БНХАУ-ын зах зээлд шар айрагны борлуулалтын сүлжээгээ тэлэх ажлаа эрчимжүүлсний үр дүнд тус хоёр улсад экспортолсон нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оныхоос даруй зургаа дахин нэмэгдээд байна. 

2017 онд Монгол Улсын шингэн хүнсний салбар, хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагдаж, Хайнекен болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэн хүчирхэг нэгдлийг бий болгосон. Нэгдлийн үр дүнд АПУ ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, нийт гаргасан хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг болж, дэлхийн шар айрагны хэрэглээг тодорхойлон манлайлж буй Хайнекен компани тус компанийн хувьцааны 25%-ийг эзэмшигчээр бүртгэгдсэн. Ийнхүү дотоодын зах зээлд тэргүүлэгчийн байр суурийг бататгахын зэрэгцээ олон улсад шингэн хүнсний томоохон үйлдвэрлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу үнэлгээтэй компани болох эхлэл тавигдсан билээ.

“Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд АПУ ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж “Тогтвортой хөгжлийн зорилт” дэвшүүлэн ажиллаж байна.” хэмээн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг онцлов.

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг бичилцэж буй АПУ компани нь хөгжлийн дараагийн шатанд гарч, тасралтгүй хөгжил дэвшлийн сууриа бататган ажиллаж байна. Цаашид, зах зээл, технологийн дэвшил, бизнесийн амжилтаар тэргүүлэгч байр сууриа хадгалан бэхжүүлж, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчмуудыг үйл ажиллагааны бүх шатандаа тууштай хэрэгжүүлэн, экспортоо тэлж, шинэ зах зээл, шинэ боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан уул уурхайн бус Монголын анхны компани болох зорилго тавиад байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

ТАЛАРХАЛ

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн өдөр тохиолоо. Ийнхүү Монгол бизнес дэлхийн зах зээлд гарах хөгжлийн дараагийн үе шатны суурь тавигдаж байна.
Бидэнд итгэл үзүүлж 97 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн үе үеийн эрхэм хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хүндэт хэрэглэгчид, хамтын ажиллагаат түнш байгууллагууд та бүхэнд гүн талархал илэрхийлье!

АПУ Хувьцаат компани

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: “АПУ Дэйри” ХХК-ийн Үйлдвэрлэлийн менежер Ц.Сайнбаяр:

 

Миний аав Ө.Цэрэндэжид салбартаа нэр хүндтэй, олон ч бүтээн байгуулалтыг гардаж хийсэн механик инженер хүн байсан. Аав минь надад мэргэжлээ өвлүүлж, бас дээр нь “Залуу байхдаа маш сайн сурч мэдэж авах хэрэгтэй. Мэдэхгүй байгаагаа шууд хэлэхээс эмээж, ичих хэрэггүй. Шинийг сурч мэдэхэд тэмүүлж, нэг алдсан алдаагаа давтаж гаргахгүй байх нь чухал” хэмээн захиж үлдээсэн. Үүнийг би одоо ч эрхэмлэн бодож, бусдаас суралцах, мөн өөрийн олж мэдсэнээ хуваалцахыг хичээж яваа. Анх 2003 онд АПУ ХК-д ажилд ороход техник технологийн шинэчлэлтийн ажил ид эхлээд байсан. Хэрэв шинэ ажилд ороход хамгийн төгс цаг хугацаа гэж байдаг бол миний хувьд тэр нь тохиосон гэж боддог. Дэлхийд алдартай Германы техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхэд АПУ-гийн ахмад, дунд, залуу үе цөм зэрэгцэн зүтгэсэн. Шинэ юм бүхэн хичээл байдаг. Бид дэлхийн технологиос суралцахын сацуу хичээл зүтгэлээрээ өөрийн болгож, шинэ технологийг хамтдаа нэвтрүүлж чадсан нь эргээд харахад бахархалтай санагдаж байна.

Шинэ төсөл, техник технологи нэвтрүүлэх үед бид гаднын мэргэжилтнүүдээс маш их зүйл сурч мэдэж авдаг. Тэдний ноу-хау тоног төхөөрөмж технологийг даган тэр чигтээ бидэнд орж ирдэг. Энэ бүгдийг сурч авна гэдэг бидэнд маш их боломж, мэргэжлийн хувьд өсөж дэвших их аз завшаан болдог.
Хамт олонтойгоо олон ч сайхан ажлын ард гарч байснаас шинэ Сүүний үйлдвэрийн төслийг онцлон дурдахыг хүсэж байна. Тухайн үед Ц. Эрдэнэбилэг захирлаар удирдуулан А.Мэндбаяр, Х.Орломжав дарга, Т.Сарантуяа ахлах технологич, Б.Нямбаяр ахлах инженер нартайгаа хамтран 2012 оноос эхлэн судалж, цаасан дээр анхнаас нь зурж эхэлсэн. Олон хувилбараар зурж төсөөлж, тоног төхөөрөмжийн сонголт, Олон улсын компаниудтай гэрээ хэлцэл хийх гээд тэр бүх хугацаанд маш их зүйл сурч авсан. Аавынхаа захиж хэлсний адил мэдэхгүйгээ нуулгүй хэлж, түүнийгээ сурч өөрийн болгохын тулд хичээн зүтгэсээр 2014 онд хуучин үйлдвэрийнхээ эцсийн бүтээгдэхүүнийг дуусган, өөрийн гар бие оролцсон цоо шинэ үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн гарахыг харж зогсож байлаа. Хуучин үйлдвэр маань 10 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо 100 гаруй хүнтэй өнөр өтгөн хамт олон болсон.

Үйлдвэр гэдэг тасралтгүй үргэлжилж байдаг амьд процесс. Тэр дундаа шингэн хүнс дотроо сүү бол хадгалах хугацаа богино, тусгай нөхцөл шаарддаг, хамгийн эмзэг бүтээгдэхүүн. Мөн бүх насныхан хэрэглэдэг учир чанар стандарт, эрүүл ахуйг маш сайн анхаарч хангах шаардлагатай. “Үнээний дэлэн амрах биш” гээд манайхан хоорондоо ярьдаг юм. Сүүний температур, бохирдлын үзүүлэлтээс хамааран богинохон хугацаанд шаардлага хангахгүй болох гээд байдаг тул маш хурдан шийдвэр гаргаж, боловсруулалт хийх, жигд ажиллагааг хангах гэхчлэн ур чадвар, хурд их шаарддаг. Энэ хэрээрээ сонирхолтой, сайхан ажил.

Анх ажилд ороод, залуухан инженер байхдаа олон жил ажилласан ах эгч нараа хараад яаж нэг газраа ийм удаан ажиллаж чадаж байна аа гэж гайхдаг байсан. Тэгтэл одоо өөрөө тэдний нэг болчихсон явж байна (инээв). Гэхдээ жаргалтайгаар гэж тодотгон хэлье. Миний амьдрал гэр бүл гээд бүх зүйл энэ хамт олонтой маань салшгүй холбоотой болжээ. Амьдралынхаа ханьтай энэ компанидаа учирсан, одоо гурван хүүхдийн аав, ээж болоод сайхан амьдарч байна. Миний амьдралын аз жаргалтай, зовлон гунигтай бүхий л үед энэ хамт олон цуг байсан.

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: “СББТ” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Э. Нандин-Эрдэнэ

Би дунд сургуульд байхдаа тооны хичээлдээ дуртай байсан болохоор санхүүгийн мэргэжил илүү ойр санагддаг байсан. Тэр сонирхлоо даган ХҮИС-ийг нягтлан бодогч, бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж, төгссөн жилдээ MBC компанид орж байлаа. MBC компани дэлхийн 190 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, алдарт HEINEKEN компанийн хөрөнгө оруулалттай байсан тул дэлхийн шилдэг компанийн туршлагаас их олон зүйлс сурч авсан. Бүх зүйл нь тогтсон нэг стандарттай, бүх шатандаа бизнесийн үйл ажиллагааны процесс нь тодорхой, тогтсон дүрэм журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагаа нь явагддаг. Энэ бол бизнес өсөн дэвжихэд их том хөшүүрэг болдог. Санхүүгийн мэргэжил бол алдах эрхгүй, хариуцлагатай байхыг хувь хүнээс шаарддаг.

Бид багаараа HEINEKEN компанийн Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 20 гаруй улсын Санхүүгийн албадын дунд явагддаг “Be the best” буюу тайлан мэдээгээ цаг тухайд нь алдаагүй хүргүүлэх, санхүүгийн багийн шинэ бүтэц зохион байгуулалтыг HEINEKEN-ийн шаардлагын дагуу нэвтрүүлэх, санхүүгийн тайлагналын дотоод хяналтыг сайжруулах гэх мэт мэргэжлийн хүрээг хамран явагддаг уралдаанд 2015 онд 3-р байр, 2016 онд амжилтаа ахиулан Тэргүүн байр эзэлж, 10,000 еврогоор шагнуулж байсан. Ажил мэргэжлийнхээ хүрээнд олон улсын шилдгүүдтэй өрсөлдөж, хичээл зүтгэлээ үнэлүүлнэ гэдэг үнэхээр сайхан. Монгол мэргэжилтнүүд дэлхийн хаана ч өрсөлдөхүйц хэмжээний мэдлэг чадвартай юм байна гэдгээ багаараа нотлон харуулсан бахархалтай үйл явдал байсан. Ингээд компанийнхаа Тогтвортой хөгжлийн “Илүү сайхан дэлхийг цогцлооё” стратегийн хүрээнд бид шагналынхаа мөнгийг өөрсдөдөө биш хэрэгцээтэй хүмүүст нь хүргэхээр шийдсэнээ Байгууллагын Харилцааны газартаа хэлснээр бид хамтран Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт хандан тус дүүргийн тусламж нэн шаардлагатай 10 айлд иж бүрэн таван ханатай гэр бэлэглэж байлаа. Залуу хүний хувьд АПУ компанид ажиллахдаа бахархалтай байдаг олон хүчин зүйлс бий. Тэдгээрийн нэг нь хамт олныхоо сурч хөгжих нөхцөлийг нь бий болгож, илүү бүтээлч ажиллах боломжийг бүрдүүлдгийг онцлон дурдмаар байна. Мөн орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, техник технологийн дэвшлийг үр дүнтэй ажилдаа ашиглах талаас нь олон шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үүндээ хүн бүрийг оролцуулах замаар хувь хүний болон компанийн өсөлт дэвшилд хүргэж байдаг нь сайхан санагддаг. Хамгийн сүүлд АПУ групп компанийн хэмжээнд ихээхэн хүч, хөрөнгө зарцуулан хэрэгжүүлж байгаа борлуулалт ложистикийн нэгдсэн программын төслийг багийнхныхаа хамт амжилттай нэвтрүүлээд, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгаа. Монгол өв соёлоо, уламжлалаа дээдлэн шинийг бүтээж буй 100 жилийн түүхтэй Монгол Улсын шингэн хүнсний салбарын тэргүүлэх компани болох АПУ компанидаа үе үеийн олон сайхан чадварлаг хүмүүстэй мөр зэрэгцэн хамтран ажилладгаараа үнэхээр бахархдаг.

Categories
Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн ₮1 их наядад хүрсэн амжилтын түүх

Энэхүү тусгай дугаараар бид Монголын хамгийн анхны ₮1 их наядын үнэлгээнд хүрээд буй хүнсний ууган үйлдвэр АПУ ХК-ийн талаар онцоллоо. Олон улсад “тэр компани их наяд долларын компани боллоо” гээд баахан шуугидагтай адил АПУ ХК-ийн тус амжилт ч түүхэн явдал юм. 

Тусгай дугаарын агуулга: 

  1. АПУ ХК-ийн нэгэн зууны түүх
  2. Blue Chip хувьцаа гэж юу вэ?
  3. Компанийн хилийн чанад дахь стратеги

1. НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХ

Тэртээ 1924 онд Ардын Засгийн Газрын 7-р хурлаар “Архины онц эрхийг улсын санд авах тухай” дүрмийг баталснаар, 14 ажилтантай анхны архи, архины төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр нийслэл хотод маань нээгдэж байжээ.

Түүнээс хойших түүхийг тоймловол…

  • 1927-1961: Төд удалгүй 3 жилийн дараа тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн Чех улсын тусламжтай шар айраг үйлдвэрлэж, ЗХУ-ын тусламжтайгаар архи, пивоны комбинатын барилга, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралтын ажлуудыг амжуулав. 
  • 1992-2001: Ийнхүү Архи, пивоны комбинатыг АПУ ХК хэмээн нэрийдэн, нийт хувьцааны 51%-ийг төрийн мэдэлд, 49%-ийг хөрөнгийн биржээр арилжаалж эхлэв. 2 жилийн дараа, 2001 онд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын салхийг хагалж, төрийн мэдэлд байсан 51%-ийн хувьцаа АПУ ХК-ийн хувийн өмчид бүрэн шилжиж байжээ.
  • 2003-2014: Дараагийн 10 жилд 20 сая литр шар айргийг шил, ган торхонд савлах хүчин чадалтай үйлдвэр, сүү, жимсний шүүсний үйлдвэрийг тус тус байгуулав. Мөн спиртийн шинэ үйлдвэр “Натур-Агро”, шингэн хүнсний салбарт шинэ технологийн тусламжтай шар айрагны үйлдвэр, бүрэн автомат “АПУ Ложистик” төв зэрэг бүтээн байгуулалтуудыг хийжээ. 

Өсөлтийн үе: Ийнхүү тэд үйл ажиллагааны хүрээгээ тэлсээр 2017 онд дэлхийд шар айрагны үйлдвэрлэлээрээ хоёрт эрэмбэлэгддэг 154 жилийн түүхтэй алдарт Heineken компанийн Монгол дахь эзэмшлийн компаниудыг нэгтгэж, Монгол Улсын шингэн хүнсний салбарыг чиглүүлэгч компанийн суурийг тавьж чадсан юм. Уг нэгдлийн үр дүнд $94 саяын зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө дуусгаснаас гадна олон улсад гарах томоохон үүд хаалга нээгджээ.

Absolute Pure Unique: Өнөөдөр тэд шинэ стандартуудыг нэвтрүүлж, хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж, стратегийн түншлэлийг олон улсад нэмэгдүүлэн, шинэ шилдэг брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах алсын хараатай зорилго тавин ажиллаж байгаа аж. Энэхүү зорилгодоо хүрэхэд тэдэнд:

  • 3,300: Дотоодын газар тариалан эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгч
  • 155: Малчид, сүү бэлтгэн нийлүүлэгч
  • 470: Олон улсын бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж, дэлхийд танигдах боломжийг нэмэгдүүлж буй ажээ. 

Дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол… Тус компани өнгөрсөн 2 жилд цар тахлын эсрэг бизнесийн шуурхай хариу, арга хэмжээ авч хурдтай ажилласнаар өөрсдийгөө хэр чадварлаг компани вэ гэдгээ батлан харуулах шиг боллоо. Магадгүй энэ нь тэдний хувьцааны ханшийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг ч байж болох юм даа.    

2. “BLUE CHIP” ХУВЬЦАА 

Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад томоохон тогтвортой компанийн хувьцааг blue chip хувьцаа гэж нэрлэдэг юм. Тухайлбал, Америкаас Coca-Cola (KO), Amazon (AMZN), Японоос Softbank (9984), Canon (7751) зэрэг компаниудын хувьцааг нэрлэж болох бол манай улсын хувьд АПУ (APU)-г дурдах нь зүйтэй. 

  • Өсөлт: АПУ-гийн нэгж хувьцаа 2016 онд ₮436.3 байсан бол өдгөө 117.6%-аар өсөж, ₮949.5-д хүрсэн байна. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн анхны ₮1 их наядын үнэлгээнд хүрсэн компани болж буй юм. 
  • YTD: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд л 68.2%-аар өссөн.

Бяцхан тооцоолол хийгээд үзье. Та 5 жилийн өмнө АПУ-гийн 10,000 ширхэг хувьцааг зах зээлийн ханшаар, нийт ₮4.3 саяар авсан гэж төсөөлье. 2020 хүртэлх энэ хугацаанд ногдол ашгаас гэхэд л нийтдээ ₮2.2 саяыг, ханшийн өсөлтөөс ₮5.1 саяын ашиг олох боломжтой байжээ. Тодруулбал 168.8%-ийн өгөөж хүртэж, ₮7.3 саяын ашиг шүү дээ. Тэгэхээр жилд дунджаар 33.8%-ийн ашиг олно гэхээр ямар ч хадгаламж, сангийн өгөөжөөс өндөр болох нь харагдаж байна.  

9,112 хувьцаа эзэмшигч 

Нээлттэй хувьцаат компанийн гол учир олон тооны хүн хувь эзэмшиж байгаад оршдог шүү дээ. Тэгвэл АПУ-гийн хувьд нийтдээ 1.1 тэрбум ширхэг хувьцаа нь зах зээл дээр эргэлддэг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн тоо нь сүүлийн нэг жилийн хугацаанд 50%-аар нэмэгдэж 9,112-д хүрчээ. 

  • Бүтцийг задлан харвал… Компанийн 56%-ийг Шунхлай Групп эзэмшиж байна. Үлдсэн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс дурдвал Heineken 25%, Steppe Beverage KFT 13% тус тус эзэмшдэг ажээ. Харин хувьцаа эзэмшигчдийн дотор дэлхийн томоохон компани болох Heineken байгаа нь засаглалын стандартыг дараагийн түвшинд аваачиж, дотоодын бусад хувьцаат компаниудаас хавь илүү алхах боломжийг олгож байгаа нь дамжиггүй. Гадаадууд яалт ч үгүй компанийн тогтолцоонд шилжээд хавь илүү оймс элээсэн нь тодорхой.

Онцлох 3 санхүүгийн үзүүлэлт 

Борлуулалтын орлого: Өнгөрсөн онд ₮492.3 тэрбумын борлуулалтын орлоготой ажилласан нь 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2.4 дахин өссөн дүн аж. Харин 2021 оны эхний хагас жилд өнгөрсөн оны борлуулалтын орлогын 62%-ийг буюу ₮305.0 тэрбумыг аль хэдийн олжээ.  

Ногдол ашиг: Тэд сүүлийн 6 жилийн хугацаанд тасралтгүй ногдол ашиг тараав. Өнгөрсөн жилийн хувьд нэгж хувьцаанд ₮95, нийтдээ ₮101.1 тэрбумын ногдол ашиг олгосон аж. Монголд ингэж ногдол ашиг тараадаг компанийг хаанаас ч олох боломжгүй. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед ногдол ашиг олгоно гэдэг бол хөрөнгө оруулагчдаа бодсон оновчтой бодлогын илрэл шиг.

Үнэ ашгийн харьцаа (P/E Ratio): 2020 оны эцэст компанийн үнэ ашгийн харьцаа 8.5 байсан бол үүнээс хойш хувьцааны ханш 68.2%-аар өссөнөөр 2021 оны эхний хагаст тус харьцаа 12.1 болж нэмэгджээ. Уг харьцаа нь компанийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээг харуулдаг юм. Шинжээчдийн дунд тус харьцаа 15-аас бага байх нь компани зах зээл дээр дутуу үнэлэгдсэн, цаашид өсөх магадлалтай гэх ойлголт байдаг. Сонирхуулахад S&P 500 индексийн үнэ ашгийн харьцаа 13-15 гэсэн тоонуудын хооронд хэлбэлзсээр иржээ.  

Том тоонууд… 

25.9%: АПУ зах зээлийн үнэлгээгээр Монголын хөрөнгийн зах зээлийн 25.9%, хамгийн өндөр үнэлгээтэй 20 компанийн 52.3%-тай тэнцүү. 

91%: Монголын хийжүүлсэн ундааны зах зээлийн 3%, импортын согтууруулах ундааны 10%, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 31%, пивоны зах зээлийн 91%, цагаан архины зах зээлийн 83%-ийг тус тус эзэлж байна. Базарваань. 

18.5%: Сүүлийн 5 жилийн хугацаанд ₮1.9 их наядын орлого олсон нь Монголын ДНБ-ны 18.5%-тай тэнцүү юм. 

10,256 жил: Өнгөрсөн жил ₮492.3 тэрбумын орлоготой ажилласан нь нэг олимпын алтан медальтай тамирчинд ЗГ-аас 10,256 жилийн туршид сар бүр ₮4 саяыг олгох дүн аж. 

3. ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ СТРАТЕГИ 

Source: Сэнгүр зарагдаж буй Шанхайн хотын шар айрагны газар Twitter (@zoltsengel)

“АПУ ХК-г баахан л магтаж, зах зээлд томоохон тоглогч болсон тухай зөндөө халлаа. Тэгвэл цаашид яг яах юм бэ? Бизнес хэрхэн өргөжин тэлэх төлөвлөгөө байгаа юм уу” гэж үү? Байлгүй яахав. Ер нь дотоодын зах зээлээ чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангаж буй тэдний хувьд одоо дэлхий гэдэг далай шиг уудам зах зээл рүү нэвтэрч байна. 

Twitter дээр Сэнгүр пиво Шанхайн шар айрагны сүлжээ газарт хамгийн өндөр борлуулалттай байгаа тухай явсан нэг постыг та хэд маань санаж байна уу? Ээ дээ, энэ компани ажлаа хийгээд эхэлжээ гэсэн үг.  

Экспортын тухай… Тэд сүүлийн жилүүдэд эх орныхоо шингэн хүнсийг төлөөлж Хятад, ОХУ руу архи, шар айрагны төрлийн бүтээгдэхүүнүүдийг амжилттай экспортолж, ОХУ-ын 326 худалдааны цэгүүд, Хятадын 138 салбартай дэлгүүр болон онлайн дэлгүүрээр дамжуулан худалдаалж байна. Хэдий цар тахалтай байсан ч 2020 онд ОХУ-д борлуулалт 45%, Хятадад 7% өсжээ. Харин 2021 оны эхний хагас жилд Хятад дахь борлуулалт өмнөх оны мөн үеэс 6 дахин, ОХУ дахь борлуулалт 2 дахин нэмэгдсэн байна. Мөн ирэх 5 жилд борлуулалтын орлогын 20%-ийг экспортын орлогоос бүрдүүлэх зорилго тавиад буй юм.

  • Экспортын зах зээл: ОХУ, БНХАУ
  • Туршилтын зах зээл: Япон, Солонгос, Европын Холбооны улсууд

Солонгон эдийн засаг… Бид ганц уул уурхайгаас хараат бус байх тухай олон жил ярилаа. Гэвч экспортын 70-80%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж давамгайлсан дүр зураг өөрчлөгдөөгүй байна. Харин экспортоо солонгоруулах нэг боломж бол яалт ч үгүй шингэн хүнсний зах зээлд хүч түрэн АПУ ХК олон улсад өрсөлдөх явдал юм. 

ESG (Environment, Social, Governance)…Орчин үед ESG-ийг их ярих болсон. Тэгвэл АПУ ХК-ийн хувьд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд маш их анхаарч, дараах ажлуудыг хийгээд байна.

Тухайлбал:

  • Байгууллага дотроо: Үйлдвэрлэлийн дотоод хэрэглээнд 2020 онд 11 сая литр ус дахин ашигласан. Ажилтны аюулгүй байдлыг хангаж 200,000 хүн цаг тутамд ногдох үзүүлэлт 0.19 болсон нь өмнөх жилээс 58% буурчээ.
  • Байгууллагаас гадна: Экологийг дэмжих хүрээнд цөлжилт, хуурайшилтын эсрэг  “Мод бид хоёр” төсөл, байгальд ээлтэй амьдрах хэв маягийг түгээх “Соёлоор гоёно” төсөл. Чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд 100 оюутныг шалгаруулан тэтгэлэг олгосон. 

ESG сайтай байж л олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна олон давуу талыг олж авдаг. Тодруулбал, хямд зээлийн эх үүсвэр олох, нэр хүндтэй хөрөнгийн биржид бүртгүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, томоохон орнуудад бүтээгдэхүүнээ экспортлоход ESG үнэлгээг нь шалгадаг болсон цаг үе шүү дээ.

Инновац:

АПУ ХК нь зөвхөн архи, шар айрагны зах зээлээс гадна, сүү сүүн бүтээгдэхүүн,  ус ундааны зах зээлд 60 жилийн түүхийг бичилцэн, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 31%-ийг эзэлдэг болжээ.

  • Сүүн бүтээгдэхүүн: Уламжлалт сүүн бүтээгдэхүүнээс гадна, dairy snack болох аарцан амттан, шар сүүтэй чихэр, жимстэй ааруул зэрэг инновацлаг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна. 
  • Ус, ундаа: Эмийн ургамалтай хийжүүлсэн ундаа, жимсний амттай хийжүүлсэн ус, байгалийн эрдэс баялгаар дүүрэн энергийн ундаа зэрэг зөвхөн АПУ л үйлдвэрлэдэг бренд шингэн хүнсийг бий болгосон.

Өөрсдийн технологи, арга барилаар дотоодын сүүн бүтээгдэхүүний зах зээлийн тодорхой хэмжээний байр суурийг эзэллээ. Бүүр цаашлаад дэлхийн сүүн бүтээгдэхүүний нийт хэрэглээний 50%-ийг бүрдүүлдэг Ази, Европын орнуудад экспортлох боломж ч байгаа юм. 

4. ЭЦЭСТ НЬ 

Таны мэдлэгт нэгэн зүйл нэмэрлэе. 

Dividend Stock: Сүүлийн үед гаднын хөрөнгө оруулагчдын дунд ногдол ашиг сайн тараадаг хувьцаанд хөрөнгө оруулж, ногдол ашгаараа буцаагаад тухайн хувьцаагаа авдаг хөрөнгө оруулалтын стратеги тренд болж байна. Тэгвэл та хэлүүлэлтгүй АПУ яг тийм хувьцаа байж чадна гэдгийг мэдэж байгаа байх. Ийм хувьцаанд хөрөнгө оруулснаар бараг л хадгаламж шиг тогтвортой өгөөж хүртэж хуримтлал үүсгэх боломж бүрддэг. Дээрээс нь хувьцааны ханш өсөж болно шүү дээ. 

За ийнхүү бид ээлжит нэгэн тусгай дугаараараа дотоодын хөрөнгө оруулагчдын бахархал болсон АПУ ХК-ийн талаар онцоллоо. 

Уул уурхайн бус салбарын үндэсний ямар компани дэлхийн хэмжээнд гарч чадах бололцоотой вэ гэвэл хамгийн түрүүнд АПУ-г л гэж хэлнэ. Тэд гэрийн даалгавраа ч сайн хийж байгаа. Дэлхийн топ компанитай нэгдэж, ESG-дээ маш сайн анхаарч, экспортын зах зээлээ өргөжүүлээд эхэлсэн. Тэгэхээр цаашдаа бидний хувьд энэхүү үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж, цаашдаа хамтдаа үр шимийг нь хүртэх боломж бүрэн дүүрэн байна шүү. 

Товхимлын 7 сарын 30-ны тусгай дугаараас.Товхимолд бүртгүүлэх бол www.lemonpress.mn хаягаар ороорой.  

Эх сурвалж: https://lemonpress.mn/news/special_apu/

Categories
Мэдээллийн сан Uncategorized Мэдээ, мэдээлэл

Эх дэлхийгээ хайрлах соёлыг түгээх “Соёлоор Гоёно” төсөл үргэлжилж байна

АПУ ХК “Байгальд ээлтэй соёл”-ыг түгээх зорилгоор хамтын ажиллагаат дэлгүүрүүдээр дамжуулан хогийн уут бэлэглэж байна. Бид байгальд уусдаг материалтай ЭКО бүтээгдэхүүн сонгосон тул эх дэлхийгээ хамгаалж, бодит өөрчлөлтийг авчирна гэж итгэж байна. Та эх дэлхийдээ шил, сав, лааз зэрэг хог хаягдал нэгийг ч бүү хаяарай. Таны худалдан авалт байгальд ээлтэй, хоггүй соёлыг бий болгож эх дэлхийгээ хайрлах үйлст зориулагдах болно. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хоггүй соёлыг хамтдаа цогцлооё.

АПУ ХК нь нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох “Соёлоор Гоёно” төслийг ашгийн бус зорилгоор хэрэгжүүлж буй бөгөөд энэ хүрээнд хүн, байгаль, эх дэлхийдээ ээлтэй соёлыг түгээн дэлгэрүүлэх олон ажлуудыг хийгээд байна. 

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Техник ашиглалтын албаны Цахилгаан ашиглалтын ахлах инженер П. Жаргалсайхан

“Цахилгаан нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хэрнээ бидний өдөр тутмын ажил амьдралын салшгүй нэгэн хэсэг, хамгийн чухал хөдөлгөгч хүч гэдгийг бид саяхан болсон үйл явдлаас маш тодорхой ойлгосон болов уу. Монгол даяар цахилгаан тасрахад айл өрх, албан байгууллагын дотоод үйл ажиллагаа хэрхэн үймсэн билээ, тэгэхэд ийм том хэмжээний үйлдвэр хэдэн цаг зогсоход л ямар их хэмжээний хохирол, доголдол гарах билээ. Тийм учраас цахилгааны инженер бидний ажил ямар их хариуцлагатай, няхуур болох нь харагдах байх. АПУ-д 30 орчим жил ажиллахдаа гурван удаагийн том цахилгаан тасралтыг үзсэн. Хамгийн ихдээ долоо хонож байлаа. Болзошгүй эрсдлийг тооцож, энгийн үед ч бэлтгэлтэй байх ямар чухлыг бидэнд ойлгуулдаг.

Би багаасаа л техникт сонирхолтой, элдэв юм онгичиж, оролддог хүүхэд байлаа. Эвлүүлэхээсээ эвдэх нь олон байсан хэдий ч хүсэл, сонирхолоо яахан дарж чадах вэ. Энэ л сонирхол маань намайг хөтөлсөөр АПУ ХК-ийн гайхалтай сайхан хамт олонтой амьдралын минь замыг холбосон. АПУ алтан босготой үйлдвэр шүү гэж ахмадуудынхаа байнга хэлдгийг сонсож хүмүүжсэн. Үнэхээр ч энд орсноос хойш амьдрал ахуй минь өөдрөг дэврүүн яваа. АПУ-д ороод муудсан хүн гэж ер нь байдаггүй юм даа. Өөдөө л явдаг.

Инженер хүний хувьд сайхан техник хэрэгсэлтэй, сайхан үйлдвэрт ажиллах шиг жаргал байхгүй. Өөрсдийн гараар бүтээн босголцсон үйлдвэртээ өглөө бүр ирэх үгээр хэлшгүй сайхан. Миний олон инженер найз нөхөд, танилууд манай үйлдвэртэй танилцаж байсан. Тэдэнд хийсэн бүтээснээ бахархалтайгаар танилцуулж, нээрэн бид ийм сайхан үйлдвэр цогцлоож чаджээ гэж бодохоор урамтай, онгирмоор болдог доо.

2003 онд манай үйлдвэр бүрэн шинэчлэл хийхэд миний бие хамт олонтойгоо бүхий л ажилд нь гар бие оролцсон. Шинэ пивоны үйлдвэр, АПУ Дэйри ХХК-ийн төслүүдийг ч бид амжилттай хэрэгжүүлсэн. Олон жил ажиллаж байгаа болохоор үйлдвэрүүд маань, тэр дундаа цахилгаантай холбоотой зүйлс одоо ер нь гарт минь орсон. Хаана юу байгаа билээ, аль хэсгийн юуг солих болсон гээд “уншдаг” болж. Гэхдээ хүн юмыг сураад, болоод, ханалаа гэж бодож болдоггүй юм билээ. Цахилгааны асуудал их түвэгтэй. Нарийн ярьвал амь насанд ч ойрхон. Энэ бол тоглоом биш. Мэддэг гээд үл нямбайлан, юмханаар аргалах зэрэг хандлагыг би хүлээн зөвшөөрдөггүй. Би хамт олондоо ч мөн энэ шаардлагыг тавьдаг.”

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Худалдан авалт бүр нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгох “Соёлоор Гоёно” төсөлд зориулагдах шинэ бүтээгдэхүүн мэндэллээ

Нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилгоор АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Соёлоор гоёно” төсөлд салбар салбарынхан нэгдэн орж, өөрсдийн хүчээ нэгтгэсээр байна. Бидний чин хүсэл бол хамтын манлайллаар нийгэмдээ хувь нэмрээ оруулах юм. Төслийн хүрээнд “Урлагаар соёлыг түгээх нь” сэдвээр ээлжит хэлэлцүүлгээ зохион байгууллаа. Clubhouse-аар зохион байгуулсан энэхүү цахим хэлэлцүүлгийг тоймлон хүргэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт Архитектор Батжав, IWFCI Mongolia байгууллагын Ерөнхийлөгч О.Байгаль, Dance chance ТББ-ын үүсгэн байгуулагч Э.Халиун, Michel & Amazonka брэндийн хамтран үүсгэн байгуулагч Amazonka, Фото зурагчин н.Төмөрбаатар, Toirogdii thrift shop-ийн үүсгэн байгуулагч Агнууш, АПУ компанийн Борлуулалт, Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Г.Баярмагнай нар оролцлоо.

Энэ үеэр загварын салбарт манлайлагчдын нэг Michel & Amazonka брэндийнхэн “Соёлоор гоёно” төсөлд нэгдэн орж, “Соёлоор гоёно” гурван төрлийн бүтээгдэхүүн буюу футболкыг зах зээлд гаргаж буйгаа мэдэгдсэн юм. 

Брэндийн орлогоос эерэг өөрчлөлт, эерэг соёл бий болгох төсөлд зориулна гэдгээ танилцууллаа. Өөрөөр хэлбэл, таны худалдан авалт нийгмийн эерэг өөрчлөлт, эерэг соёлын үр үндэст шим тэжээл, ус, агаар болох юм. “Соёлоор гоёно” брэнд нь нийгэмд талархал, хүндлэл, уучлал, урам зориг, итгэл авчрах, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэх мессэжийг давхар хүргэхээр зорьж байна.

Нийгмийн хариуцлага бүхий л салбарт урьд өмнө байгаагүй шинэ жишиг тогтоож, урьдын ойлголтыг орвонгоор нь өөрчилж буй. Хувь хүн болон компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага нийлж, нягтарч эх дэлхийгээ хайрлан хамгаалах, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийгэмд шинэ соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хэчнээн чухал болохыг энэхүү хэлэлцүүлэг дахин бататгаж өгсөн нь онцлог байлаа.

“Урлагаар соёлыг түгээх нь” хэлэлцүүлэгт оролцсон Архитектор н.Батжав “Бид хүмүүст урлаг гэж ийм байдаг гэж зааж ярихаас илүү сэдэл өгөх ёстой. Залууст нийгэм болоод дэлхий дахинд тулгараад байгаа шийдэх ёстой асуудлыг шууд ярихад өөрөөс нь хол ч юм шиг, эсвэл хэтэрхий их том асуудал ч юм шиг ойлголт өгөөд байдаг юм байна. Тийм учраас сонсох дуртай дуу, хөгжим, өмсөх дуртай хувцсаар нь дамжуулаад хүргэх, сэдэл өгөх нь илүү үр дүнтэй” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Бидний ажиллаж амьдарч буй нийслэл маань хэдий залуусын хот гэх боловч өнгө гундуу, ногоон байгууламж муутай, бүрсгэр саарал, хүнд “уур амьсгал”-тай. Тэгвэл хүйтэн, хөндий орчныг өөрчлөх замаар эерэг соёлыг түгээх боломжтой гэж нь Amazonka хэлсэн юм.



Соёлын хамт ухамсар тогтох, нийгмийн хариуцлага тогтох, тухайн худалдан авалтаараа нийгмийн хөгжилд хэрхэн оролцох нь хүртэл өөрөө жижиг асуудал биш болж хувирсан байна. Байгаль орчин, нийгмийн эрх тэгш байдал, эерэг хандлага энэ болгоныг соёлоор дамжуулан илэрхийлэх боломж улам бүрдсээр. Байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн, бусдыгаа хүндэтгэсэн хариуцлагатай хэрэглээ, дадал хэвшил цар хүрээгээ тэлсээр байгааг энэ удаагийн хэлэлцүүлэг илэрхийллээ.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

АПУ ХК 2020 оны Үндэсний ТОП-100 аж ахуй нэгжийн ТОП 10-т эрэмбэлэгдлээ.

АПУ Хувьцаат компани 2020 оны үндэсний ТОП-100 аж ахуй нэгжийн ТОП 10-т эрэмбэлэгдлээ.Цар тахлын хүнд сорилт тулгарсан 2020 онд Монгол улсын төсөвт бүрдүүлэх татварын орлого, ажлын байрыг тасралтгүй хангах, харилцагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, экспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхтэй холбоотойгоор валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зэргээр улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж хамтран зүтгэсэн нийт хамт олон, харилцагч, түнш байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ гүн ТАЛАРХАЛ илэрхийлье. Бидний хамтын зүтгэл эх орноо төлөөлөх дэлхийн брэндийг бий болгож, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн түүчээ болж цар тахлын үед хүнээ дээдэлсэн, хүндээ ээлтэй нийгмийг цогцлоох хөгжлийн зүтгүүр байна гэдэгт итгэлтэй байна. АПУ Компанийн хувьд НҮБ-аас баталж, дэлхийн улс орнууд бүх нийтээр дэмжин хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудын хурдасгуур болсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллаж байна. Тэр дундаа Тогтвортой хөгжлийн 13-р зорилт болох уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зорилгоор кампанийн ажилтнууддаа зориулсан “Мод бид хоёр” төсөл, 15-р зорилт болох хуурай газрын эко системийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалах зорилгоор Экологийн Цагдаагийн Албатай хамтран “Байгаль эн тэргүүнд” төсөл, 12-р зорилт болох Хариуцлагатай хэрэглээг дэмжих чиглэлээр “Шилээ дахин амьдруулъя”, “Соёлоор Гоёно”, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, судалгаа мэдээлэл, урьдчилан сэргийлэх төсөл, 4, 10-р зорилт болох Боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах “Маргаашийн манлайлагчид – нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг олон олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Бусдыг дээдлэн эрхэмлэж, суралцаж хөгжин амжилт өөд хамтдаа тэмүүлж, үлгэрлэн манлайлж, уламжлалаа хүндэлж, шинийг бүтээх үнэт зүйлсээр нэгдсэн АПУ компанийн нийт хамт олны өмнөөс хөгжил, дэвшлийг бүтээсэн 97 жилийн мөч бүртэй хамт байсан эрхэм та бүгдэд талархал илэрхийлье. 

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: СББ ХХК-ийн Ерөнхий Инженер С. Ганболд

АПУ ХК боловсон хүчнээ нэн тэргүүнд тавьж, тэднийг хөгжиж дэвжих, шинийг суралцахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Би өөрийн ажил, мэргэжилтэйгээ хар багаасаа танилцсан азтай хүн. Ажлын талбартаа анх удаа очиход надад цоо шинэ орчин санагдаагүй. Учир нь ээж, аав хоёр маань Спирт комбинатад ажилладаг, энэ байгууллагын хүмүүс манайхаар орж гарч, би ч ажлаар нь хүүхэд байхдаа байнга очдог байлаа. Үйлдвэр маань аав ээжийн минь ид ажиллаж байх үед ямар байсан, одоо хэрхэн хөгжиж дэвшиж өөрчлөгдсөн бэ гэдгийг өөрийн биеэр харж яваа. 1996 онд Дулааны станцын ээлжийн засварчнаар ажилд орсноор энэ компанитай холбоотой миний бүтээх түүх эхэлсэн юм.

1998 онд манайх Спирт Бал Бурам ХХК болж хувьчлагдах үед би их сургуульд элсье гэж шийдээд ШУТИС-д шалгалт өгөөд тэнцсэн. За тэнцдэг юм байж, сургалтын төлбөрөө хэрхэн төлөх билээ гэж санаа зовж байтал тухайн үеийн гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир дуудаад, компанийн үе дамжсан боловсон хүчин бэлдэнэ, чиний сургалтын төлбөрийг бид даана гэж хэлэхэд нуруун дээрээс хүнд ачаа авсан авах шиг болж, маш их баярлаж билээ. Зөвхөн би биш тэр үед компанийн олон ажилтны хүүхдүүдэд ийм боломж тохиож, одоо тэд маань ээж аавынхаа хийж байсан ажил хэргийг үргэлжлүүлэн яваа нь сайхан санагддаг. Сургуулиа төгсөөд компанидаа ажилд орж, Спиртийн үйлдвэрийн нүүрс хүчлийн цехэд савлагчаар ажлын гараагаа эхлэн, 2012 онд Ерөнхий инженер болтлоо дэвшиж, одоог хүртэл энэ албаа хашиж байна.

Өмнө нь үйлдвэрийн инженер байхдаа тоног төхөөрөмж засварлах, үйлдвэрийн хэвийн жигд ажиллагааг алдагдуулчихгүй юмсан гэдэгт л санаа зовнин ажилладаг байлаа. Харин Ерөнхий инженер болоод хүнтэй ажиллах, удирдах чадварт суралцах хэрэг гарсан. Тоног төхөөрөмжийг ямар ч аргаар засварлаад ажиллагаанд оруулж болно. Харин хүн болгон өөр өөр зан араншин, үзэл бодолтой байдаг. Хүнтэй ажиллахад хүмүүсээ хүндлэх, онцлог давуу талыг нь мэдэрч урам зориг, итгэл найдвар өгөх зэрэг нарийн чимхлүүр мэдрэмж, ур чадвар шаардагдана. Азаар манай хамт олон ажлаа гэх сэтгэлтэй, нэг зорилго дор нэгдэж чаддаг нь давуу тал болсон.

Манай компани хувьчлалаар “М-Си-Эс” группийн мэдэлд орсноор зах зээлийн үед компани ямар хэмжээнд ажиллаж, богино хугацаанд хэрхэн чадварлагаар амжилтанд хүрч болдгийг бодитоор харуулж чадсан гэж боддог. Дараа нь “HEINEKEN” компани манай хувьцаа эзэмшигч болсноор бид Олон улсын менежмент, ноү – хау, стандарт туршлагаас суралцан хөгжиж дэлхийн түвшинд ойртсон. Улмаар 2018 онд АПУ компанитайгаа нэгдсэнээр эх орныхоо шингэн хүнс үйлдвэрлэлийн түүхийг бичилцэж явна. Хувь тавилан биднийг үргэлж сайн сайхан зүгт чиглүүлээд байгаа мэт санагдсан он жилүүд байлаа.

АПУ ХК боловсон хүчнээ нэн тэргүүнд тавьж, тэднийг хөгжиж дэвжих, шинийг суралцахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүнээ хамгийн тэргүүнд, эрхэмд тавьдаг компани хэрхэн хөгжиж дэвжиж байдгийн бодит жишээ болж байгааг харж, мэдэрч амжилт өөд хамтдаа тэмүүлж явна.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженер Л.Батбаяр

Анх IV ангид байхдаа уншсан Жюль Вернийн “Нууцат арал” ном хожим миний ажил амьдрал, хувь заяанд нөлөөлнө гэж хэн санах билээ. Гэхдээ л үнэхээр тийм юм болсон юм даа. Сургуулиа төгсөөд нягтлан бодогч, архитектор, инженер гэсэн гурван сонголт өмнө минь ирэхэд Сайрус Смит шиг мундаг инженер болох хүсэл мөрөөдөл маань хатгаж, өдгөө би АПУ ХК-даа засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженерээр 22 дахь жилдээ ажиллаж байна.

Хоёр жил дараалан үйлдвэрлэлийн дадлагаа АПУ ХК-д хийсэн болохоор инженер техникийн албаныхнаа таньдаг болчихсон, тэд ч намайг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байв. Сургуулиа төгсөөд компани дээрээ яваад очтол шар айраг савлах үйлдвэрт механикчаар ажиллах санал тавьж билээ. Тэр үед манайх вино үйлдвэрлэх шинэ цех байгуулж байсан юм. Ажилд шинээр орсон хүн шууд механикч болох боломжгүй байдаг ч миний хувьд хоёр жил дадлага хийсэн, багахан туршлагатай байсан учраас итгэл хүлээлгэсэн болов уу гэж боддог.

 

Хувьтай хүн гэж бид нэгнээ ярьдаг даа. Манай АПУ хүнээр бол яг л тийм. Хувь заяа, амжилт ололт нь үргэлж дээшээ өгсөж явдаг. Хүмүүстээ хайртай, ажилчдаа сургаж ч чаддаг, урамшуулж ч чаддаг. Улсын үйлдвэрүүд ид хувьчлагдах үеэр бусад үйлдвэрүүд унаж доройтоод дампуурсан жишээ олон. Бид ч тухайн үед бас эмээж л байсан. Харин АПУ хувьчлагдахдаа хүмүүсээ авч үлдэж, үйлдвэрлэлийн цоо шинэ цаг үе рүү, амжилт өөд хамтдаа алхаж чадсан.

 

Зуун жилийн түүхийг бүтээж яваа үйлдвэр гэдэг өөрөө их онцлог байдаг юм байна. Үеийн үед энд ажиллаж байсан, байгаа хүмүүсийн ур чадвар, хичээл зүтгэл, сэтгэлийг өөртөө шингээгээд явдаг шиг. Залгамж халаагаа бэлдэх, хүмүүсээ сургах тал дээр манайх их сайн. Шинэ орж ирж байгаа хүмүүсийг залуу, туршлагагүй гэж голдоггүй. Яагаад гэвэл шинэ хүмүүстэй хамт шинэ мэдлэг, шинэ ур чадвар, эрч хүч хамт орж ирнэ. Тэд өмнөх ажилтнуудаасаа суралцах юм байхад, бид ч эргээд асууж зөвлөх юм их гарна. Би хувьдаа зүгээр суух, зөвхөн оногдсон ажлаа л хийх гэдгийг төдийлөн таашаадаггүй хүн. Юм юм туршиж үзэх, суралцах их дуртай. Залуу мэргэжилтнүүддээ ч мөн тэгж хэлдэг.

 

Механик инженер гээд би зөвхөн эрэг боолт тайлаад суух уйтгартай. Тийм учраас би хэлтсийнхээ бусад мэргэжилтнүүдээс асууж суралцсаар ирсэн. Одоо бол өөрийнхөө хэмжээнд найз нөхөд, үр хүүхдийнхээ байшинг барилаа гэхэд зургийг нь гаргаад, сантехник, цахилгааных нь учрыг хүний гар харахгүйгээр өөрөө гардаад хийчих хэмжээнд хүрсэн. Ер нь хүний сурсан юм гэдэг хэн ч булааж авч чадахгүй их хүч. Шинэ юм сурах бүрт тэр чамайг нэг шат ахиулж байдаг гэдэгт итгэдэг. Энэ ажлыг ингэж л хийх ёстой, ингэж хийсээр ирсэн гэсэн хуучин, хэвшмэл үзэлд дургүй. Толгойгоо ажиллуулж, яавал илүү дээр байж болох вэ гэдгийг үргэлж бодож байх хэрэгтэй. Тийм учраас би ажил дээрээ жаахан “зөрүүд” нэртэй (инээв).

Техник технологи хөгжөөд урьд нь хүний гараар хийдэг байсан олон үйлдэл автоматжиж байна. Ямар ч чадалтай техник технологи чамайг орлож чадахгүй болтол сурч, боловсорч, өөрийгөө үргэлж шинэ мэдлэг мэдээллээр цэнэглэж, ур чадвараа хөгжүүлж яваарай гэж залуусдаа захидаг даа.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Хуулийн албаны Хуулийн зөвлөх А.Анужин


АПУ ХК нь “Залуу хүмүүст итгэдэг, тэдэнд боломж олгодог, ирээдүйгээ бэлтгэхдээ онцгой анхаарал тавьдаг болохыг нь өөрөө орсон хойноо анзаарсан”.

Хүмүүс өөрсдийн эрхийг хамгаалах тухай хангалттай мэдлэггүйгээс үүдээд эрх ашиг, сонирхлоо хамгаалж чадахгүй тохиолдол их байдаг, хүний эрхийг хамгаалахад хуульч хүн хамгийн их хувь нэмэр оруулдаг тухай телевизийн ярианаас сонсоод надад их хүчтэй нөлөөлсөн. Ямар мэргэжил сонгох тухайгаа нухацтай бодсоны эцэст хуулийн чиглэлээр сурaхаар шийдсэн. Нийгмийн тухай мэдлэг хичээлээ голчлон бэлтгэж, хот, улсын олимпиадын тэргүүн байр эзэлж МУИС-ийн Хууль зүйн сургуульд урилгаар элсэн орж, өнгөрсөн жил олон улсын эрх зүйгээр мэргэшсэн эрх зүйч болж төгссөн.

Төгсөөд удалгүй АПУ ХК-ийн ажлын зар олж хараад, анкет бөглөсөн. Ийм том компани дөнгөж их сургуулиа төгссөн намайг авахгүй л байх даа хэмээн өөртөө итгэлгүй бодож байсан маань бодит байдал дээр өөрөөр эргэж, энэ сайхан хамт олны нэг хэсэг болсон. Залуу хүмүүст итгэдэг, тэдэнд боломж олгодог, ирээдүйгээ бэлтгэхдээ онцгой анхаарал тавьдаг болохыг нь өөрөө орсон хойноо анзаарсан. Ийм их итгэлийн хариуд би ажилдаа сул хандаж болохгүй, нямбай, сэтгэлээсээ ажиллах, бусдаас суралцах боломж бүрийг алдахгүй байх зэргийг өөртөө сайтар суулгахыг хичээдэг. Ирээдүйд олон олон залууст итгэл хүлээлгэн, боломж олгох нь миний ямар байхаас тодорхой хэмжээнд шалтгаалах юм шиг санагддаг учраас хариуцлагатай хандахыг өөртөө сануулдаг.

Анх ажилд ороод Хуулийн албаны Чанарын менежментийн ISO 9001:2015-д хамаарах үйл ажиллагааг хариуцахаар томилогдож, түүнтэй холбогдох бүхий л баримт бичгүүдийг таних, боловсруулах, хавтас бүрдүүлэх, компанийн ихэнх албадын үйл ажиллагааны хуулийн нийцлийг үнэлж, дүгнэх даалгавар авсан. Мэдээж ажлын талбарт гараад удаагүй надад мэдэхгүй, чадахгүй гэх олон зүйл гарч байсан ч хамт олныхоо тусламжтайгаар ард нь гарч, их зүйл мэдэж авсан. Хамгийн гол нь би шинэ, би залуу гэж өөрийгөө голж хойш суухгүй, оногдсон үүрэг даалгаврыг биелүүлж, тэр явцдаа өөрийгөө хөгжүүлэх нь залуу мэргэжилтнүүдэд хэрэгтэй санагдсан.

Ажил мэргэжлийн маань гол онцлог зүйл нь тухайн хүнээс маш их тэвчээр, хөдөлмөр, тууштай байдлыг шаарддаг. Түүнчлэн сэтгэлийн хаттай байх, бусдын эрхийг хамгаалахын тулд өөрийн мэдлэгээ үргэлж тэлж байх хэрэг гарна. Өглөө ажлын цаг эхлэхээс өмнө ирж, хувийн таатай орчноо бүрдүүлж, тухайн өдрийн хийх зүйлсдээ өөрийгөө бэлтгэдэг. Харин ажлын цаг дууссаны дараа тэр өдрийнхөө хийсэн ажлуудаа бүртгэж, дутуу зүйлсээ хянаад, өөрийгөө дүгнэж аваад ажлаасаа гарах дуртай. Энэ дундуур ажлынхантайгаа хэсэгхэн зуур ярилцаж, хөгжилдөх, түр гарч агаар амьсгалах зэрэг бяцхан амралтыг өөртөө зөвшөөрдөг. Ийм жижигхэн зүйлс ажлын гүйцэтгэлийг сайжруулах хамгийн том хөшүүрэг болдог гэж боддог.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Т. Түмэнжаргал Савлалтын үйлдвэрийн дарга

Арван жилийн сургуулиа онц дүнтэй төгсөөд, гадаадын хуваарь авах хүсэлтэй байсан ч яг тэр үед ЗХУ-д ардчилал болоод ээж аавынхаа зөвлөснөөр ШУТИС-ийн Хүнсний технологийн ангийг сонгон орж байлаа. Тэр жилийн элсэлтийн хүүхдүүд Исгэлтийн технологич инженер мэргэжлээр дотооддоо сурсан анхны оюутнууд болж байв. Жирийн арвай будааг дэвтээж ургуулаад, хөрөнгөөр исгээд, зөрөг цэцгээр амтлаад шар айраг болгодог технологи, тэр процесс их сонирхолтой санагдаж энэ мэргэжлээр суралцсан.

Оюутан байхдаа II курсээс эхлэн АПУ компанийн Шар айргийн үйлдвэрийн исгэлтийн цех, дарсны цехэд дадлага хийж, хожим Архины үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. 2003 онд Дарсны цехийн мастераар томилогдон Химийн хүрээлэнгийн эрдэмтэн Дамдин гуай, олон жил ундааны ханд болон найрлага бэлтгэх хэсэгт ажиллаж байсан Оюунчимэг, Дашзэвэг эгч нартайгаа хамтран эх орныхоо зэрлэг жимс аньс болон таримал үхрийн нүд жимсийг уламжлалт аргаар ариутгаж исгэн “Жимсгэнэ” дарсыг үйлдвэрлэх ажилтай холбогдсон нь одоо эргээд харахад сонин сайхан түүх.

Тэр үедээ л анх удаа жинхэнэ дарсны өндөр хүзүүтэй шилэнд үйсэн бөглөөгөөр бөглөн хэрэглэгчдээ хүргэж байсан. “Жимсгэнэ” дарсаа шинэ жилийн өмнө үйлдвэрлэх болоод бөглөгч машин нь ирээгүй байхад гараараа бөглөх гэж хөглөж байснаа дурсах дуртай. Үйсэн бөглөөгөө усанд дэвтээж, үрж нарийсгаад бөглөх, резинэн алхаар цохиж оруулах гэх мэтээр олон янзаар туршиж бүтэлгүйтсэн хөгжилтэй түүхүүд ч бий. Дарсны цехийнхэн, ачигч нарыгаа удирдаад ямаахайн үндэс, аньсны навч түүхээр хөдөө хээр хүрз бариад ачааны машин дээр шижигнүүлж явсан. Энэ бүхэн компанийн хувьд ч тэр, бидний хувьд ч тэр эргээд харахад сайхан дурсамж.

Би ууланд авирах дуртай. 2015 онд ажиллагсдынхаа чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, ажиллагсдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 11-н сонирхлын клуб байгуулж байсны нэг нь “APU Hiking Club”. Тэр үеэс хойш одоог хүртэл энэ клубийнхээ Админаар нь ажилладаг. Гималайн нурууны далайн төвшнөөс дээш 6000м өндөртэй Им Жа Цэ болон Лобуче гэсэн хоёр том оргилд гурав хоногийн зайтай амжилттай авирч, компанийнхаа тугийг мандуулж байсан. Энэ авиралтад компанийн удирдлагууд хамт олон маань маш их дэмжсэнд одоо ч баярлаж бахархаж байдаг.

2019 онд манай клубийн идэвхтэй алхдаг гишүүдээс бүрдсэн баг Монгол Улсын дээвэр болох Алтай Таван Богдын Хүйтэн оргилд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаагийн удирдлага дор амжилттай авирсан. Тэгж явсаар 2020 онд манай клубийн дөрвөн гишүүн уулын холбооны “Дөрвөн бэрх” цомын эзэн болсон. Энэхүү цом нь Монгол Улсынхаа дөрвөн том нуруу /Алтай, Хангай, Хэнтий, Саяны нуруу/-ны ноён оргилд амжилттай авирсан ажилтанд олгодог шагнал юм.

Миний хувьд олон жил тогтвортой ажиллан, олон олон асуудал бэрхшээл, шинэ боломжууд дээр тасралтгүй суралцсан нь өндөр ууланд авирах тэсвэр тэвчээр, тасралтгүй урагшлах эрч хүч, хамтрагч нартаа итгэж хамтдаа даван туулах итгэл, өөртөө итгэлтэй хувь хүн болоход нөлөөлсөн гэж боддог. Манай үйлдвэрүүд тасралтгүй 24 цагаар ажилладаг. Ус ундаа, шар айраг, сүү сүүн бүтээгдэхүүн гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас цаг маш хурдан өнгөрдөг. Гэсэн ч ажлын цагтаа бүтээмж өндөртэй ажиллан, амралтын цагаа гэр бүл болон өөртөө зориулахыг хичээдэг.

Компани маань тасралтгүй хөгжиж, өөрчлөгдөж байдаг учраас дасан зохицох, өөрчлөлтөд үргэлж бэлэн байх чадвар чухал санагддаг. Компанийн маань үйл ажиллагааны өөрчлөлт бүр бидний хувьд хөгжил дэвшлийг авчирч, хамт олон руу чиглэсэн олон хөтөлбөр, санаачилга ажлууд нь уйдах завдал олгодоггүй.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

АПУ ХК экспортын зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж хамтын ажиллагааны шинэ түвшинг тодорхойлох стратегийн уулзалт зохион байгууллаа

АПУ ХК экспортын зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж хамтын ажиллагааны шинэ түвшинг тодорхойлох стратегийн уулзалт зохион байгууллаа. АПУ ХК-ийн маркетинг эрхэлсэн Захирал Д.Ариунаа, ОХУ-ын Красноярск хот дахь АПУ ХК-ийн 100% хөрөнгө оруулалттай охин компани болох Гранд ХХК-ийн удирдлагуудын хамт Татспиртпром ХК-ийн удирдлагуудтай 6-р сарын 9-ний өдөр Татарстаны нийслэл Казань хотноо албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд АПУ ХК нь ОХУ-ын зах зээлд Татспиртпром ХК-иар дамжуулан нийлүүлж буй брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар санал солилцож, технологийн өндөр түвшний стандарт, ноу-хау шингэсэн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг олон улсын хэрэглэгчдэд хүргэх асуудлаар хэлэлцлээ. АПУ ХК нь экспортын үйл ажиллагаандаа онцгойлон анхаарал хандуулж Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулж, экспортын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улсын эдийн засаг, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээнд ОХУ-ын зах зээлд нийлүүлж буй брэнд бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нөөцийн оновчлол, тээвэр логистикийн асуудлуудыг сайжруулах зорилгоор Эрхүү хотноо дахин нэг салбар компани байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Татспиртпром ХК-ийн албан мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу: https://bit.ly/3vf6gqb via Tatspirtprom

Categories
Бүтээгдэхүүний мэдээ Шагнал Бүтээгдэхүүний хөгжил

Monde Selection Grande Gold 2021

2020 оны 5 дугаар сард Европийн Брюссель хотноо олон улсын чанарын институтээс 59 дахь жилдээ зохион байгуулсан Monde Selection тэмцээнд АПУ компанийн Chinggis Khan болон Chinggis Grandkhaan брэндүүд Grand gold буюу дээдийн дээд тэргүүн байрыг амт, чанар, дизайн зэргээрээ тэргүүллээ.
Уг тэмцээнд олон улсын нийт 3300 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцож, тусгай томилогдсон мэргэжилтнүүд, их сургуулийн профессорууд, нэр хүндтэй хүнсний салбарын инженерүүд болон нийт 80 гаруй мэргэжлийн амтлагчид оролцож шалгаруулдгаараа бусад тэмцээнүүдээс нэр хүндээрээ ялгардаг байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Амжилтын төлөө Хамтдаа 2021” цахим хэлэлцүүлэг

Харилцагчдынхаа мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийж “Амжилтын төлөө Хамтдаа 2021” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол улсын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгч АПУ ХК нь Монгол орны өнцөг булан бүрт буй бизнес эрхлэгч, харилцагчдынхаа мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийж, салбарын хөгжилд бодитоор хувь нэмэр оруулах зорилгоор “Амжилтын төлөө Хамтдаа 2021” цахим хэлэлцүүлэг зохион байгуулж хүргэлээ. Уг хэлэлцүүлэгт цар тахлын хүнд үед сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид, бизнесийн салбарынхан, сэтгэл зүйч, брэнд бүтээгчдийн төлөөлөл оролцож бодитоор нүүр тулсан хүндрэлүүдийг хэрхэн боломж болгон хувиргах талаар туршлага мэдээлэл солилцлоо.

Хэлэлцүүлгийг бүтнээр үзэхийг хүсвэл энд дарна уу.

Categories
Мэдээллийн сан Санал болгох мэдээ Мэдээ, мэдээлэл

Амжилтын төлөө хамтдаа 2021

Монгол улсын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгч АПУ ХК нь Монгол орны өнцөг булан бүрт буй бизнес эрхлэгч, харилцагчдынхаа мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийж салбарын хөгжилд бодитоор хувь нэмэр оруулах зорилгоор “Амжилтын төлөө Хамтдаа-2021” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт цар тахлын хүнд үед сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид, бизнесийн салбарынхан, сэтгэл зүйч, брэнд бүтээгчдийн төлөөлөл оролцож бодитоор нүүр тулсан хүндрэлүүдийг хэрхэн боломж болгон хувиргах талаар туршлага мэдээлэл солилцлоо. Энэ дундаа “Амжилт” гэдэг ойлголтыг энэ үед өөрөөр тодорхойлж цар тахлын энэхүү нөхцөл байдалд эрхэмлэдэг үнэт зүйлстэйгээ уялдуулан арай өөрөөр ойлгох шаардлага бий болж байна. Тиймээс хамтдаа үнэ цэнэтэй хамтын ажиллагааг бий болгоё гэж компанийн удирдлагууд онцолж байв.

Энэ үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Амжилтыг бид энэ амаргүй үед бие биенээ гэсэн сэтгэлээр, хүнлэг энэрэнгүй соёл, бусдыг дээдлэн эрхэмлэх үнэт зүйлсээр тодорхойлох нь зүйтэй. Хүнээ хамгаалсан, хүнээ хөгжүүлсэн, хүн төвтэй менежментийн эерэг үр дүнг бид амжилт гэж харцгаая. Энэ ч утгаараа өнөөдөр бидний хамт олон 10 мянга гаруй харилцагчдадаа чиглэсэн эерэг үр дүн, боломжийг хамтын хүчээр бий болгох арга хэмжээг цахим хэлбэрээр санаачлан зохион байгуулж байна. Энэ цаг үед ч бас бидний хамт олон хэрэглэгчдэдээ ээлтэй бодлого баримтлаж дархлаа дэмжих үүднээс дархлаажуулалтын амин хүнс болох “Сайн” брэндийн “Д” витаминтай сүүгээ компанийн бүх ашгийн үзүүлэлтийг хасч цэвэр өөрийн өртгөөр нь зах зээлд нийлүүлэхээр боллоо.

Харилцагч, хэрэглэгч, хамтран ажиллагсад та бид бүгдээрээ Ковид-19 цар тахалтай тэмцэхийн тулд хариуцлагаа нэмж, хайртай хүмүүсээ хамгаалж, хамтдаа даван туулъя гэж уриалж байна.” гэж онцолсон юм.

Цахим хэлэлцүүлгийг хатуу хөл хорио тавигдахаас өмнө халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулсан ба АПУ ХК-ийн албан ёсны Facebook page /APU Company | Facebook/  болон өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр хүлээн авч үзээрэй.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

АПУ ХК цар тахлын хүнд үед дархлаажуулалтын амин хүнс болох “Д” Витаминтай сүүгээ ямар ч ашгийн нэмэгдэлгүйгээр хэрэглэгч, харилцагч нартаа нийлүүлнэ

Монгол улсын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгч АПУ ХК нь Монгол орны өнцөг булан бүрт буй бизнес эрхлэгч, харилцагчдынхаа мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийж салбарын хөгжилд бодитоор хувь нэмэр оруулах зорилгоор “Амжилтын төлөө Хамтдаа-2021” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт цар тахлын хүнд үед сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид, бизнесийн салбарынхан, сэтгэл зүйч, брэнд бүтээгчдийн төлөөлөл оролцож бодитоор нүүр тулсан хүндрэлүүдийг хэрхэн боломж болгон хувиргах талаар туршлага мэдээлэл солилцлоо. Энэ дундаа “Амжилт” гэдэг ойлголтыг энэ үед өөрөөр тодорхойлж цар тахлын энэхүү нөхцөл байдалд эрхэмлэдэг үнэт зүйлстэйгээ уялдуулан арай өөрөөр ойлгох шаардлага бий болж байна. Тиймээс хамтдаа үнэ цэнэтэй хамтын ажиллагааг бий болгоё гэж компанийн удирдлагууд онцолж байв.

Энэ үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Амжилтыг бид энэ амаргүй үед бие биенээ гэсэн сэтгэлээр, хүнлэг энэрэнгүй соёл, бусдыг дээдлэн эрхэмлэх үнэт зүйлсээр тодорхойлох нь зүйтэй. Хүнээ хамгаалсан, хүнээ хөгжүүлсэн, хүн төвтэй менежментийн эерэг үр дүнг бид амжилт гэж харцгаая. Энэ ч утгаараа өнөөдөр бидний хамт олон 10 мянга гаруй харилцагчдадаа чиглэсэн эерэг үр дүн, боломжийг хамтын хүчээр бий болгох арга хэмжээг цахим хэлбэрээр санаачлан зохион байгуулж байна. Энэ цаг үед ч бас бидний хамт олон хэрэглэгчдэдээ ээлтэй бодлого баримтлаж дархлаа дэмжих үүднээс дархлаажуулалтын амин хүнс болох “Сайн” брэндийн “Д” витаминтай сүүгээ компанийн бүх ашгийн үзүүлэлтийг хасч цэвэр өөрийн өртгөөр нь зах зээлд нийлүүлэхээр боллоо.

Харилцагч, хэрэглэгч, хамтран ажиллагсад та бид бүгдээрээ Ковид-19 цар тахалтай тэмцэхийн тулд хариуцлагаа нэмж, хайртай хүмүүсээ хамгаалж, хамтдаа даван туулъя гэж уриалж байна.” гэж онцолсон юм.

Цахим хэлэлцүүлгийг хатуу хөл хорио тавигдахаас өмнө халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулсан ба АПУ ХК-ийн албан ёсны Facebook page /APU Company | Facebook/  болон өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр хүлээн авч үзээрэй

https://www.youtube.com/watch?v=AaSA9E-R2t8&t=3s

 

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан ахлах менежер Ж.Ичинхорлоо

Дунд сургуулиа төгсөхдөө “Нийслэлийн шилдэг сурагч”-аар шалгарч, өөрийн хүссэн сургуульд, хүссэн мэргэжлээрээ суралцах боломж тохион, ээжийнхээ зөвлөснөөр санхүүгийн менежмент чиглэлээр суралцсан. Их сургуулиа амжилттай дүүргээд АПУ ХК-ийнхаа нэг хэсэг болж, анх цалин хөлсний эдийн засагчаар ажилд орж байлаа.

Эхний даалгавар маань компанийнхаа цалин хөлсний бодлого, журмыг шинэчлэх байсан. Бүх үйлдвэр, инженер, ложистик, захиргааны ажилтнуудын цалинг шинэчлэн тогтоохтой холбоотойгоор компанийнхаа бүхий л хүмүүстэй уулзах шаардлага гарч, энэ зуур ажил болоод ажилтнуудынхаа талаар олон зүйл ойлгож мэдсэн нь надад их сонирхолтой, бас туршлага суулгасан ажил байсан. Тэдний нарийн мэргэшсэн, маш туршлагатай, мэргэжлийн байгааг хараад өөрийн эрхгүй бахархаж, нөгөө талаасаа миний хувьд ажлаа маш сайн хийх, алдаж болохгүй гэх ташуур болсон болов уу.

Анх орсноос зургаан жилийн дараа, хоёр компани нэгдэхийн өмнө Австралийн топ 3 их сургуулийн нэг болох UNSW-ийн Олон улсын бизнесийн удирдлагын магистрын ангид суралцах боломж олдсон. Өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн хувьд ахин нэг амьсгаа авч, дээрээс нь ажлын талбарт тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсныхаа дараа дахин суралцаж, шинэ мэдлэг мэдээлэл хуримтлуулах гайхалтай завшаан байлаа. Миний хувьд дан санхүүгийн нарийн мэргэжлээр ажиллаж байсан тул хувь хүний хөгжил, менежментийн ур чадвар сайжруулах зайлшгүй шаардлагатай нүүр тулсан байсан үе. Тиймээс Австралид сурсан гурван жилдээ хувь хүний хөгжил, бизнесийн стратеги болон менежментийн чиглэлд өөрийгөө илүү хөгжүүлэх гэж хичээсэн. Энэ шийдвэрийг маань компанийн хувьд ч их дэмжиж, одоо буцаж ирээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Ажил мэргэжил биднийг тодорхойлж, бид үүнээсээ байнга суралцаж байдаг гэдэг нь үнэн байх. Европын Сэргээн Босголт Хөгжил болон “Кредит Суиссе” банкнуудаас одоогийн сүүний үйлдвэр, автомат агуулах, шинэ пивоны үйлдвэрийн өргөтгөлтэй холбоотой санхүүжилтийг босгох ажлын хүрээнд төсөл тус бүрийн санхүүгийн тооцоолол, цаашлаад групп компанийн санхүүгийн таамаглалыг нэгтгэн боловсруулах ажлыг гүйцэтгэсэн нь миний хувьд хамгийн том, хариуцлагатай ажлуудын нэг байсан. Олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч болон зээлдэгчдийн шаардлага, хүлээлтийг ойлгох, шинэ сүүний үйлдвэр болоод автомат агуулахын төслийн хувьд оргүй хоосноос шинэ төсөл боловсруулах, бүхий л оролцогч талуудтай хамтран ажиллах ур чадваруудад суралцах зэргээр хувь хүн болоод мэргэжлийн хувьд олж авсан зүйл их.Санхүүгийн менежментийн онцлог нь санхүүгийн эрүүл байдлыг хянаж байдаг эмч гэж би боддог. “Төгс, төгөлдөр, тунгалаг” байхын тулд компани санхүүгийн хувьд ч эрүүл, эрч хүчтэй байх ёстой.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Чанарын албаны микробиологич Д.Санжаa

Би хүүхэд байхын бичил ертөнц, аливаа юмсын бүтэц зохион байгуулалт, зүй тогтлыг тайлж мэдэх гэсэн эрмэлзэлтэй хүүхэд байсан. Мөн аав, ээж хоёрын минь хими, биологич мэргэжил намайг бичил ертөнц, байгалын шинжлэх ухааны замнал руу хөдөлсөн байх гэж боддог. Микробиологич хэмээх мэргэжлийн гол онцлог нь бид хэзээ ч энгийн нүдээр харж чадахгүй бичил ертөнцийн оршин суугчидтай өдөр бүр учирч, тэдний хязгааргүй бүтээмжит чадварыг зөв зүгт чиглүүлэн залах, мөн сүйтгэх хүчийг нь сарниулах, устгахад хамаг анхаарлаа хандуулан ажилладагт оршдог. Мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан хөлс хүчээ шавхсан сорил бүрийн ард амжилттай гарч, учирч болох эрсдэлийг урьдчилан харж тооцоолон үнэлж, зөв удирдаж ялалт байгуулах нь миний мэргэжлийн хамгийн бахархам сайхан зүйлсийн нэг.

Төгсөх курсынхээ намар санамсаргүй тохиолдлоор АПУ Хувьцаат компанийн итгэмжлэгдсэн лабораторид дипломын өмнөх дадлагын ажил хийх завшаан тохиолдсон нь энэ хүчирхэг, манлайлагч гэр бүлтэй хойшдын хувь заяагаа холбон нэгэн салаа мөчир нь болон өсөж, хөгжиж явахын эхлэл болсон. Дөнгөж төгссөн, 22 настай залуухан хүүд АПУ Хувьцаат компани хэмээх их айлын соёл, уламжлал, үнэт зүйлс, ажлын дадлага, туршлага мэдлэгийг харамгүй хайрлаж сургасан лабораторийн эрхлэгч Ш.Нансалмаа /Одоогийн АҮ-н дарга/, микробиологич Ч.Болормаа, лаборант Т.Даваа эгч нартаа маш их баярлаж талархаж явдаг.
Үүнээс хойш хэдийнээ 15 жил өнгөрчээ. Хамт олонтойгоо олон чухал ажлын ард гарсан байна. 2014 онд шар айргийн хөрөнгийг лабораторид хадгалах аргыг өөрчилж, хуурай хэлбэрээс шингэн хэлбэрт шилжүүлснээр хөрөнгө исгэж, үйлдвэрт өгөх 5 хоногийн хугацааг 1 хоног болгож богиносгож чадсан. Үүний үр дүнд үйлдвэр хөрөнгө хүлээж цаг алддаг байсан хугацааг арилгаж, хөрөнгө хурдан эргэлтэнд орж, шар айраг төдий хугацаагаар эрт бэлэн болох эдийн засгийн ач холбогдолтой ажил болсон. Уг үйл явц 1.5 жилийн судалгаа, маш их хөдөлмөр сэтгэл зүтгэл шаардсан ажил байсан. Мөн 2013 онд Германы Калтенберг шар айргийг үйлдвэрлэх эрхийг авсны дараа шинжилгээний болон бусад стандарт, шинэ хөрөнгө, түүний үржүүлэн өсгөвөрлөх аргыг өөрийн болгон нутагшуулж авах, шинжилгээний стандартыг шинжлэх ухааны үндэслэл дээр хэрэгжүүлэн ажиллах, амаргүй боловч сонирхолтой ажлын ард баг хамт олноороо амжилттай гарсан.
Компани маань томоохон хөрөнгө оруулалтууд хийж, шинэ технологи нутагшуулахын хэрээр тухайн ажилтнаас мэдлэг, ур чадвар, зөв хандлага, шинийг санаачлагч байх, хөгжилд тэмүүлэгч байх, багийн сайн хамтрагч байх шалгууруудыг тавьж, хүн бүр тэгш эрхтэйгээр хөгжилд тэмүүлэх боломжийг олгосоор ирсэн. Энэ сайхан хамт олны нэг хэсэг байгаадаа үргэлж талархаж явдаг даа.

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Climate 30+ Forum-д оролцлоо.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэбилэг ХХБ-с зохион байгуулсан Climate 30+ форумд оролцлоо. Тэрээр форумын үеэр “АПУ ХК нь Тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтаа улам хурдасган, өдөр бүр үйл ажиллагаандаа шингээн ажиллахыг зорьж байна. Цар тахалтай зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй байгаль орчны бохирдол, хариуцлагатай хэрэглээ, тэгш бус байдал гэх мэт шийдлээ хүлээж буй олон асуудлууд бидэнд бий. Тасралтгүйгээр, энгийн жижиг алхмуудаар тогтвортой хөгжилд хамтдаа…” гэж дурджээ.

 

May be an image of 1 person and text
May be an image of 2 people and text that says '
May be an image of text
Categories
Бүтээгдэхүүний мэдээ

MATTHEW MCCONAUGHEY TEAMS WITH BOURBON HALL OF FAMER TO LAUNCH NEW WILD TURKEY® LONGBRANCH™

Wild Turkey Creative Director McConaughey and Master Distiller Eddie Russell Unveil Small-Batch Kentucky Straight Bourbon Refined with Texas Mesquite

LAWRENCEBURG, KY (APRIL 10, 2018) –Today, Matthew McConaughey and the legendary Wild Turkey® Distillery are proud to announce the introduction of Wild Turkey Longbranch™, a collaboration between the iconic whiskey brand’s creative director and Master Distiller Eddie Russell. Inspired by McConaughey’s Kentucky and Texas roots, this rare small-batch Kentucky bourbon is refined with Texas Mesquite and oak charcoals – a unique method that deepens the flavor and complexity of the whiskey. This launch marks the first time Wild Turkey has unveiled a product that bears a signature of someone other than the Master Distillers Jimmy and Eddie Russell. A video of the creation of Wild Turkey Longbranch with McConaughey can be found here

Wild Turkey Longbranch is the latest collaboration to come from the multi-year partnership with the Academy Award® winning actor. McConaughey, who has served as the brand’s creative director since 2016, has worked behind the camera and in front of it in television commercials to reintroduce the world to Wild Turkey, and this new bourbon is a natural evolution of the partnership. The name is inspired by the friends that form the longest branches of our family trees.

The connections that McConaughey and the Russells have to both the great states of Kentucky and Texas were a major inspiration for this collaboration. McConaughey’s parents met at the University of Kentucky, a mere 15 miles from the Wild Turkey Distillery, while Eddie Russell’s youngest son, Bruce, now lives in McConaughey’s hometown of Austin, Texas.

“Longbranch, in its simplest form, is an extended hand, inviting a friend into your family,” McConaughey says. “So the branch that was extended to me from the Russells was a long one, one that reached from Kentucky to Texas and back again. I offered the Mesquite from my great state to add to their legendary Kentucky whiskey and together we made Longbranch.”

To create Longbranch’s signature flavor, McConaughey and Russell spent countless hours sharing notes, then, after two years of testing, perfected a proprietary process that combines two separate charcoal filtration methods to give Longbranch a smooth and full finish. The first of the filtration process uses charcoal made from American White Oak and the second uses charcoal made from Texas Mesquite wood, giving the bourbon notes of smoky sweetness.

Made with eight-year-old Wild Turkey Bourbon, Wild Turkey Longbranch is an exceptional bourbon with a bright gold color and aroma that is a balanced blend of vanilla and spices. Flavors of caramel, pear, and hints of citrus round out the palate. The subtle, smoky finish is buttery smooth, with notes of gentle pepper and toasted oak. “When we were creating Wild Turkey Longbranch, we talked at length about how to make a product that represents elements of both Texas and Kentucky,” said Wild Turkey Master Distiller Eddie Russell. “Our goal was to make a straight bourbon whiskey with a soft sweetness that was still unmistakably Wild Turkey. The result was a bourbon that we both truly enjoy drinking neat, and look forward to sharing with others.”

“Matthew McConaughey has been ingrained in the Wild Turkey brand as creative director for several years now,” said Bob Kunze-Concewitz, CEO at Campari Group, owner of Wild Turkey. “As a lover of bourbon, and an integral part of the team, it was a natural next step for Matthew to partner with Eddie to create a new product for Wild Turkey. We are proud of the work they’ve done and have great expectations for this amazing new whiskey.”

Wild Turkey Longbranch will be available on shelves across the US in May for a suggested retail price of $39.99 and will roll-out to additional markets around the world later this year.

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Fast Track хөтөлбөр

АПУ ХК нь шинэ төгсөгч оюутнуудыг системчилсэн хөтөлбөрийн дагуу ажлын байран дээр сургаж хөгжүүлэн, мэргэшүүлэх зорилгоор “Fast Track” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн оролцогч маань жилийн турш Mentor, Coach, Buddy, Supervisor гэсэн 4 ажилтны тусламжтайгаар суралцаж, ур чадвараа нэмэгдүүлж байгууллагадаа үнэ цэн бүтээх чадварлаг мэргэжилтэн болдог.Ирээдүйн амжилтыг хамтдаа бүтээх залуустаа амжилт хүсье.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Шар айргийн үйлдвэрийн техникч Д.Мөнхтөр

Үйлдвэрийн цохилох зүрх болсон ажилтнуудын маань нэг, АПУ компанитай амьдралынхаа 39 жилийг холбосон техникч Д.Мөнхтөр ажил, амьдралын ололт амжилтаасаа хуваалцлаа.

Д.Мөнхтөр: Анх АПУ-д ороод удаагүй байхад багш маань надад газов бэлэглэж байлаа. Тухайн үед ажлын маань гол хэрэгсэл байв. Би чинь Орос техникүүд ид эрчтэй ажиллаж байх үед орсон юм. Одоо харин бүх юм Герман болж шинэчлэгджээ. Багшаасаа авч байсан тэрхүү бэлгээ өдгөө хэрэглэх аргагүй, бидний ажлын багаж хэрэгсэл ч өөрчлөгдөж илүү авсаархан амар болсон байна. Юм хэрхэн өөрчлөгдөж, дэвшиж буйг зөвхөн эндээс харж болохоор. 1982 онд Хүнсний ТМС төгссөн хүү анх АПУ-гийн босгоор алхсанаас хойш 39 жил өнгөрч, энэ зуур компанийнхаа гурван үеийн түүхийн гэрч болжээ. Намайг анх ороход Архи, пивоны комбинат гэсэн нэртэй байсан бол хожим АПУ хувьцаат компани, одоо бол Absolute, Pure, Unique буюу Төгс, Төгөлдөр, Тунгалаг гэсэн утга бүхий их сайхан нэртэй компани болов. “Цаг хугацаа хурдан юм аа” гэж хүмүүсийн ярьдгийг одоо л ухаарч байна. Ажилд анх орж байсан үе маань саяхан мэт санагдавч хэдийнээ 39 жил өнгөрчээ. Ухамсарт амьдралынхаа талаас илүүг хуваалцсан учраас АПУ маань миний гэр бүл шиг болж, хойтон гавьяаныхаа амралтанд сууна гэхээр санаанд багтаж өгөхгүй сонин байх юм. Энэ зуур би цэрэгт явснаас өөрөөр АПУ-гаасаа холдоогүй юм байна.

 

Олон сайхан дарга, багш нарынхаа тус дэм, заавар зөвлөгөөгөөр өөрийгөө өөд татаж, компанитайгаа цуг суралцсаар, дэвшсээр иржээ. Одоо бол 1982 онд ТМС-ээ төгсөөд хамт орж байсан Батзориг бид хоёр компанийнхаа хамгийн ахмад ажилчдын нэг болсон байна. Алтан дарга, Ганжав инженер, хамт ажиллаж дотноссон талийгаач Алтангэрэл найз, Адам, Йосеф гээд хоёр Герман мэргэжилтэн гээд дурсах, бахархах хүмүүс олон доо. Алтан дарга маань “АПУ бол алтан босготой, тосон хаяатай сайхан газар даа” хэмээн бахархан хэлдгийг нь залуу мэргэжилтэн, хамт олондоо хэлмээр санагдлаа. Үнэхээр ч ач өгөөжөө өгсөн сайхан газар. Хүү маань ч энэ үйлдвэрт хэсэг ажиллаад, амьдралынхаа ханийг эндээс олсон сайхан түүх бий.

Тоног төхөөрөмжийн засварчид гэдэг бол мэс заслын эмч нар гэсэн үг гэж би хэлэх дуртай. Том том техник, төхөөрөмжүүдэд асуудал гарахад яг л мэс заслын эмч шиг задалж, оношилж, зөв гольдролд нь оруулна. Энэ хугацаанд би арав гаруй шавь бэлтгэжээ.Шинэбаяр шавь маань одоо миний дарга хийдэг. Шавь нь өөрийг нь мэдлэг чадвараараа гүйцэн удирдана гэдэг хэн хүнд олдохгүй сайхан, бахархалтай хэрэг шүү. Намайг ажилд орох үед таван жилийн төлөвлөгөөний дагуу ажилладаг байсан. Одоо бол цаг мөчтэй уралдан, байнгын бэлэн байдалд ажиллахыг хөгжил дэвшил биднээс шаардаж байна. Эргээд харахад байнга л шинэ зүйлийг сурч, суралцсаар 39 жилийг өнгөрөөжээ. Анх техникийн хэл бүгд Оросоор байсан бол одоо Герман, Англи боллоо. Залуу мэргэжилтнүүддээ зааж, зөвлөж явсан бол одоо эргээд тэднээсээ суралцаж байна. Бүх юм өөрийн гэсэн ээлжтэй. Сурсан мэдсэн туршлагаа залуустаа зааж, сургаад тэд маань бидний хамтдаа бүтээсэн АПУ-гийн түүхийг цааш бичих болно. Миний хувьд одоо хойтон тэтгэвэрт гарахаасаа урьтаад үйлдвэрийнхээ программын Англи хэлийг нь бүрэн өөрийн болгочих хүсэлтэй байгаа. Манай залуус бол программуудаа хараад “yes, yes” гээд л өнгөрдөг юм. Би ядаж нэг тийм зэрэгтэй болчих санаатай (инээв).

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Борлуулалтын газрын дарга В.Чинбаатар

Би уг нь офицер цолтой цэргийн хүн. ЦИС/хуучнаар/-ийг төгсөх үед цаг үеийн байдал өөрөөр эргэж, амьдралын шаардлага ч өөрчлөгдсөн. Багаасаа килограммын хиам, чихэр бөөндөж ТҮЦ-нд жижиглэнгээр зардаг байсан үеэс өөрийгөө борлуулалтын чадвартай гэдгийг мэдэрсэн. Тиймээс энэ салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан. 2005 оноос “MCS-APB” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, Азийн шилдэг брэнд Тайгер шар айргийг Монголын зах зээлд таниулах ажлыг эхлүүлж байлаа. Компани маань 4 худалдааны төлөөлөгчтэйгөөр л эхэлж хотыг баруун, зүүн гэж хоёр хувааж аваад худалдаа үйлчилгээний байгууллагуудаар орж борлуулалтаа хийдэг байсан. Анхандаа харилцагчид ширхэгээр нь худалдаж авна. Шинэ харилцагчтай болохоороо хачин их баярлаад л. Лаазаар нь цамхаг өрж маркетинг хийнэ. Тухайн үед СББ компанийн түгээлтээр түгээлгэдэг байсан болохоор ачааллаасаа шалтгаалаад цөөхөн хэдэн захиалгыг маань хүргэж амжихгүй, би зарим үед хувийн машинаараа түгээлт хийдэг байлаа. Ингээд жилийн дараа гэхэд машин маань эвдэрсэн ч, компани өргөжсөн. Дараа нь Герман ‘Брьюмастер’-ын бүтээл Сэнгүр брэндийг бүтээхэд манай багийнхан гар бие оролцож, Монголын №1 борлуулалттай бүтээгдэхүүн болгож чадсан. Цэргээс сурсан хатуужил, дэг журам борлуулалтын багаа амжилттай удирдахад нөлөөлсөн байх. Борлуулалтын салбар ч гэсэн хагас цэргийн зохион байгуулалтаар ажилладаг. Би сүүлийн 15 жил нэг хором ч утсаа унтрааж үзээгүй.

Энэхүү 15 жилийн хугацаанд компаниудынхаа нэгдлүүдийн үйл явцад хоёр ч удаа гар бие оролцож, нэгдлийг амжилттай болоход нь хувь нэмрээ оруулж ажилласан. Компаниудын нэгдлийн үеэр манай багийнхан тарж бутралгүй анх байсан тэр хэвээрээ хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байна. Албаны дарга болох хүртлээ худалдааны төлөөлөгч, түгээлтийн менежер, ахлах ажилтан, орон нутаг болон гадаад суваг хариуцсан менежер гээд дамжиж болох бүх шатаар алхаж, зарим жилүүдэд хоёр ажил давхар хийдэг байлаа. Тэр их ачаалал дунд баг хамт олон минь хамгийн том дэмжлэг болж байсан. 15 жилийн хугацаанд миний удирдлагын багаас гарсан хүн тун цөөн. Борлуулалтынхан маань намайг дарга гэхээс илүүтэй “Баатараа ахаа” гэж дотночилж дууддаг юм. Удирдлагын зарчмаа барихаас гадна би баг хамт олонтойгоо найз шиг нь байхыг эрмэлздэг. Тэд үгүй бол би хэн ч биш л гэж боддог. Энэ баг хамт олныг тогтвортой ажиллахад АПУ компанийн ажилчдаа дэмжиж урамшуулдаг, боловсон хүчнээ тогтвортой ажиллуулахыг дэмждэг бодлого хамгийн их нөлөөлдөг.

Миний хобби бол хөлбөмбөг. Хөлбөмбөг шар айраг 2 салшгүй холбоотой. 2005 онд ажилчдынхаа дундаас хөлбөмбөгийн баг бүрдүүлж байгууллагын тэмцээндээ орж эхэлсэн. Баг маань улам бүр хөгжиж байгаа. 2018 онд АПУ компанийн Гүйцэтгэх захирал маань санал болгосны дагуу компанийнхаа ивээн тэтгэдэг Монголын дээд лигийн “FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийн Гүйцэтгэх захирлаар давхар ажиллаж байна. Ажлыг багаас нь эхэлж, тууштай ажиллаад гаргасан амжилтаа эргээд харахад бахдам сайхан байдаг…

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: Техник ашиглалтын албаны дарга Т. Сандагдорж

“Намайг 2004 онд АПУ ХК-д ажилд орох үед техникүүдээ ид шинэчлэн, Германы дэлхийд алдартай “Krones” брэндийн тоног төхөөрөмжүүдийг хэдийнээ ашиглаад эхэлчихсэн байлаа. Хүч эр нь жагссан, эрчтэй чадалтай техник ашиглана гэдэг бол инженерүүд бидний хувьд бас нэгэн бахархал шүү дээ. АПУ маань дэлхийн түвшний, хамгийн супер техник технологиудыг оруулж ирж үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг нь урамтай сайхан байдаг.

Аав маань инженер хүн байсан болохоор би энэ мэргэжлийг өөрөө дурлаж сонгоод, тухайн үеийн ЗХУ-ын Одесс хотын Одессийн Хөргөлтийн дээд сургуулийг хөргөлтийн инженерээр төгсөж байлаа. Тэр цагаас хойш одоо ч гэсэн суралцсаар байгаа гэж хэлж болно. Инженер хүн бүхнийг сураад, мэдээд болчихлоо гэж байдаггүй. Техник технологи цаг ямагт хөгжиж, дэвшиж байдаг учраас үүнийг дагаад бид ч бас арга ажиллагаагаа өөрчилж, суралцаж хөгжсөөр байдаг гэж би боддог. Шинэ юмыг сурна, өөрийн болгоно гэдэг сонирхолтой бас зугаатай шүү дээ.

 


“Эмнэг сургана” гэдэг шиг тухайн техник, тоног төхөөрөмжийг ойлгож, “сургаж”, өөрийн болгох гэдэг том даваа байдаг. Компани дээр ямар нэгэн техникийн шинэчлэл хийх болоход дагаад заавал сургалтууд явдаг, мөн тухайн техникийг үйлдвэрлэгч, эсвэл ашиглаж буй газар нь очиж нүдээр үзэж арга ажиллагаатай нь танилцдаг. Манайх Германы техник технологи ашигладаг учраас Герман улс руу цөөнгүй удаа явж туршлага судалж байсан. Анх гадны технологи, том үйлдвэрүүдийг хараад сүрдэх, бишрэх сэтгэгдэл аяндаа төрдөг байлаа. Дараа нь тэдгээрийг үйлдвэртээ авчирч, өөрсдөө угсарч яг нүдэн дээр тэр нь хөдлөөд, ажиллаад эхлэхээр хүний, холын санагдахаа больж, өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг. Шар айраг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Германы томоохон үйлдвэрүүдтэй ижил түвшний техник ашиглан үйлдвэрлэл явуулдаг учраас манай техник инженерүүд дэлхийн хаана ч очоод ажиллахад мэдлэг чадвараар дутахгүй. Энэ бол инженер миний бахархал мөн.

Компанидаа ороод 17 дахь жилийн нүүр үзэж байна. Өглөө ажилдаа баяр хөөр, урам зоригтой ирэх шалтгаан болгоныг бүрдүүлж чадсанд нь баярладаг. Зөвхөн АПУ-гийн хүмүүс ойлгох, тэднээс мэдрэгддэг нэг тийм халуун дулаан, дотно уур амьсгал бидэнд бий. Жишээ нь: Манай инженерүүдийн уламжлал шахуу болсон нэг зүйл бол үйлдвэрлэлийн аль нэг процесст гэмтэл алдаа гарлаа гэхэд бүх инженерүүд хамт байж, тэр асуудал шийдэгдэн гольдролдоо орох хүртэл нь багаараа ажилладаг. Энэ бол ажил үүргийн хувьд тэгэх ёстой гэсэндээ биш, бид нэг том цул зүйлийг хамтдаа хөдөлгөж байгаа шүү гэсэн нэгдмэл сэтгэлийнх гэж би боддог юм.”

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: Цэцэрлэгч Х. Тэрбиш буюу Тэдди ах

“Би Ховд аймгийн Манхан сумын хүн. Цэрэгт явж ирээд л сар болов уу үгүй юу сумандаа галчаар ажилд орсон. Тэр цагаас хойш тасралтгүй ажилласаар байна даа. 2004 онд эхнэр 5 хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотыг зорьсон.

Хотод ирээд шууд л АПУ ХК-д нээлттэй ажлын байр зарлагдсан байсанд ихэд олзуурхан хүсэлт гаргаж, ажилдаа ч орсон. Түүнээс хойш энэ компанитай хувь заяагаа холбож, сайхан хамт олноор хүрээлүүлэн ажиллаж байна. Би 2004 онд АПУ компанид ажилд орж, 2006 онд гэр бүлийн хүн маань үйлчлэгчээр ажилд орсноор манай гэр бүлийн амьдрал энэ компанитай нягт холбогдсон юм. Түүнээс хойш 20-иод жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүүхдүүд маань сургууль соёл төгсөж, хоёр хүүхэд маань тусдаа гарсан байна.

АПУ ХК-ийнхаа ажилтнуудад ажиллах таатай, цэвэр орчныг бүрдүүлэн ажилладаг. Хүн сэтгэлээсээ, ажлыг гололгүй хийж хамт олонтой, ажилтай байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ.

Манайх надаас гадна талбайн хоёр үйлчлэгчтэй. Тэд нар маань ажилд ороод 2, 3 жил болж байна. Анх цэвэрлэгээний багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах вэ зэрэг зүйлс дээр зөвлөдөг байлаа. Одоо бол бүгд ажилдаа гаршсан. Бид талбайгаа хуваарилж аваад л цэвэрлэгээгээ хийчихнэ.

Хамт олон маань намайг Тэдди ах гэдэг юм. Манайхан өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд мэндэлдэг хүн нь би ч байж мэднэ. Тэдди ах гээд манайхан намайг андахгүй ээ. Миний хийж байгаа ажлыг хүндэлж, миний насыг ч хүндэлдэг эерэг сайхан хамт олон дунд цаг хугацаа мөн ч хурдан өнгөрчээ. Би тэднээсээ урам, хүндлэл хүртдэг юм.”

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Шар айргийн үйлдвэрийн дарга Б.Энх-Эрдэнэ

“Арван жилээ төгсөөд Герман руу инженерийн бэлтгэлд явж, дараа нь мэргэжлээ сонгох болоход ‘Исгэлтийн ундааны технологич инженер’ гэдэг дээр тогтлоо. Тухайн үед энэ дөрвөн үгнээс ‘ундаа’ гэдэгт л ач холбогдол өгч, эмэгтэй хүнд ойрхон юм болов уу хэмээн сонгож байлаа. Гэтэл нийт хичээлийн маань бараг 80 хувь нь шар айраг исгэх технологи арга ажиллагааны тухай байж билээ.

Шар айраг үйлдвэрлэл маш нарийн, онцлог технологитой, арвайн соёолж хүлээж аваад хэрэглэгчид хүрэх хүртэл 40 гаруй процесс, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүний өөрчлөлт хувиргалт өрнөдөг. Зүйрлэвэл олон ааштай хүний эвийг олж чухам онцгой нэг л дундыг барьж, үргэлж тэр хэвээр тогтоон барихтай адилхан. Энэ утгаараа маш сонирхолтой. Би өөрөө аливаад дүн шинжилгээ хийх, нарийн түвэгтэй процессийн учир начрийг олох дуртай хүн. Тийм болохоор хувь хүнтэй маань ч нийцдэг болов уу.

Миний хувьд 2006 онд АПУ ХК-д Чанарын менежерээр ороод 2012 оноос хойш Шар айргийн үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Намайг орох үед Орос суурьтай технологийг Герман технологи руу шилжүүлэх процесс ид өрнөж байсан. Шар айргийн үйлдвэрлэл, соёлоороо дэлхийд тэргүүлдэг Германд мэргэжлээр нь төгсөөд ирсэн надад өөрийн сурсан мэдсэнээ практикт турших сонирхолтой, хариуцлагатай ажил байсан. Техник технологийн хувьд Германдаа төдийгүй дэлхийд №1 гэж тооцогддог ‘Krones’-ыг ашигладаг. Шинэ мэргэжилтний хувьд ийм суурин дээр ирж ажиллана гэдэг мөрөөдөл, аз завшаан шүү дээ.

800 жилийн түүхтэй, Баварийн хаадын удмын “Калтенберг” брэндийг Азидаа анх удаа лицензийг нь авч, үйлдвэрлэх ажлыг багийнхаа хамт гардан гүйцэтгэсэн. Бэлтгэл ажлыг хангаж, судалгаа хийж, технологийн шийдлийг олох бүх процесс сонирхолтой байсан. Бэлэн зүйлийг хуулаад авчрах биш, өөрийн үйлдвэртээ буулгаж нутагшуулах гэдэг том ажил л даа. Тэр үед хамтран ажилласан “Калтенберг”-ийн Герман мэргэжилтэн “Би олон газар ажиллаж, олон үйлдвэртэй харьцаж байсан. Ингэж өөрийн үйлдвэрт яг таг буулган нэвтрүүлсэн багтай тийм олон таараагүй шүү” гэж хэлэхэд хамт олноороо, компаниараа үнэхээр их бахархаж байлаа. Энэ бол ажлын “ялалт” шүү дээ. Хамгийн гоё ялалт.

Сургуулиа төгсөөд 20 орчим жил болж байна. Гэсэн ч миний хувьд сурах процесс дуусаагүй л байгаа. Техник технологи үргэлж шинэлэгдэж, сайн сайхныг бүтээж бий болгоё гэсэн тэмүүлэл үргэлж хөгжиж дэвжиж байдаг болохоор бид ч гэсэн цаг мөч бүр суралцсаар байх ёстой гэж би боддог. Хүмүүсээ ч гэсэн ойр ойрхон сургалтанд хамруулж, гаднын үйлдвэрүүдээс туршлага судлуулах их дуртай. Ялангуяа манайх Герман технологитой учир шар айргийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Герман руу манай олон мэргэжилтэн явж байсан. Мэргэжилтнүүдтэйгээ Герман явж, төгссөн сургуулийнхаа профессортой уулзахад “Манай Энх-Эрдэнэ Монголын хамгийн том шар айргийн үйлдвэрийг удирдаж байгаа” хэмээн хүмүүст бахдан танилцуулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.”

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Сэрээт ачигчийн жолооч М.Мөнх-Эрдэнэ

“Би хэзээ ч жолооч болохгүй гэдэг охин байлаа. Аав маань насаараа жолооч хийсэн хүн. Миний охин жолоонд суувал яасан юм гэхээр нь үгүй гээд яагаад ч юм машин барихаас айдаг байсан. Одоо гэтэл АПУ ХК-ийн сэрээт машины жолооч гэхээр итгэмээргүй ч юм шиг. Тэр дундаа сэрээт машины анхны эмэгтэй жолооч шүү бүр.

Анх 2008 онд АПУ ХК-ийн Хангамжийн албанд Орон нутгийн савлагчаар ажилд орж байсан. Ажлын шугамаар жолооч нартайгаа ойрхон байдаг болохоор сэрээт ачигч машин нь сонирхол татаад, нэг бариад үзчих юмсан гэж бодогдоод хорхой хүргэнэ. Урьд нь би ийм техник харж байгаагүй, эрэгтэй хүмүүс л жолооддог гэж бодож явсан. Цахилгаанаар ажилладаг, урдаа хоёр өргөгч сэрээтэй, тоглоомон машин шиг л харагддаг. Гэтэл нэг өдөр албаны дарга маань дуудаад “Сэрээт ачигчийн эмэгтэй жолооч бэлдэнэ. Нэгээр нь чамайг сонгож байна” гэхэд гайхаж бас баярлаж хүлээж авсан. Хэрэв тэр үед дарга маань надад итгэл, эрч хүч, урам зориг өгөөгүй бол ийм сонирхолтой ажлыг хийхгүй байх байж шүү дээ. Эмэгтэй хүн нямбай, няхуур учраас нэг сураад авчихвал эрчүүдээс илүү гүйцэтгэнэ гэж тухайн үед дарга маань бодсон байх. Үнэхээр ч энэ шийдвэр, алсын хараа нь зөв байсан.

Би өглөө бүр 5.30-д сэрээд, 7.10 цаг гэхэд ажил дээрээ ирчихсэн байдаг. Уг нь ажил маань 8.30 цагт эхэлдэг ч эрт очиж өөрийгөө бэлдэх, аюулгүй ажиллагаагаа сахих, хамгийн гол нь машинтайгаа мэндлэх чухал “ажилтай”. Хүмүүс шоолох л байх, би гэхдээ машинтайгаа яг л хүн шиг ярьж, “Сайн цэнэглэгдэж, сайхан амарсан уу” гэж өглөөний ажлаа эхлүүлдэг (инээв). Яагаад гэвэл машин маань намайг ирэхэд асаж, намайг явахад сая нэг амарна. Өдрийн турш үргэлж хамт байдаг, үнэнч анд минь шүү дээ. Машин бид хоёр түүхий эд, материал хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүнийг түгээлтэд хүргэн ачдаг болохоор үйлдвэрлэлийн эхлэл цэгээс эцсийн цэг хүртэлх гол ажлыг нугалдаг. Ингээд бодохоор хариуцлагатай, үнэ цэнтэй сайхан ажил. Хүмүүст ажлынхаа тухай хэлэхээр бүгд л гайхаж хүлээж авна. Эхлээд сэрээт ачигч машин гэж юу болох тухай, дараа нь эмэгтэй хүн ийм ажлыг гардаж хийдэг гэж үү дээ гэсэн гайхсан асуултад нь хариулах хэрэг гардаг.

Хүн ажлаа дуртай хийж, бүхнээ зориулах хамгийн гол хүчин зүйл бол хамт олон. Харилцаа, хандлага хамгийн чухал. Нэгэнт л өдрийн идэвхит хамаг цагаа зориулж буй учраас ажилдаа сэтгэлээсээ, өөриймсөг хандахыг би эрхэмлэдэг. Мэдсэн сурсан зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, эргээд тэднээсээ суралцаж, хамтдаа өсөж дэвжинэ гэдэг хамгийн гайхалтай.”

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Худалдааны төлөөлөгч Ч.Сээмээ

‘Хүн хоорондын харилцааны донжийг олно гэдэг урлаг. Ажил хэргийн уулзалт ч гэсэн хувь хүний харилцааны соёл, ‘ньюанс’ дээр тодорхой хэмжээнд тогтож, нөлөө тусгалаа үзүүлэх нь бий. Тийм учраас Худалдааны төлөөлөгчийн ажилдаа би дуртай. Өдөрт 40-50 харилцагчтай уулзаж, холбогдох хэрэг гарна. Хэдийгээр их юм шиг санагдаж болох ч надад бол харин ч кайфтай, хувийн араншинтай маань ч нийцтэй санагддаг. Би хүмүүстэй харилцах дуртай.

АПУ ХК-ийн худалдааны төлөөлөгчийн хувиар би чанар, үнэ цэн, харилцаа “худалддаг”. Энэ зах зээлд цөөнгүй өрсөлдөгч байдаг болохоор өөрийн компанийн онцгой давуу талыг эхлээд өөрөө маш сайн ойлгож ухаарах, түүнийгээ харилцагчид зөв зүйтэй ойлгуулж, урт хугацаанд харилцаа, итгэлцэл үүсгэх нарийн ажил л даа. Миний хувьд цаг барих, хүний цагийг хүндлэх гэдэг хамгийн үнэт чанар. Тийм учраас урьд орой нь маргаашийн ажлаа төлөвлөж, дэвтэр дээрээ ягштал тэмдэглэж явдаг. Зузаан дэвтэр маань сар болоод л дуусчихна. Сүүлийн жилүүдэд би дууссан тэмдэглэлийн дэвтрүүдээ нандигнан хадгалдаг болсон. Яагаад гэвэл энэ миний ажлын төдийгүй амьдралын түүхийн нэг томоохон хэсэг гэдгийг ухаарсан болоод тэр.

Сүүлийн бараг 20 жил тасралтгүй хүмүүстэй харилцаж, өдөрт хэдэн арван хүнтэй уулзаж явдаг надад хөл хорио үнэхээр хэцүү байсан. Бушуухан ажил эхлээсэй гээд гэртээ ч тогтож өгөхгүй. Яагаад гэвэл энэ миний амьдралын хэв маяг, намайг аз жаргалтай, эрч хүчтэй болгодог зүйл нэгэнт болсон байна. Үүнийг хөл хориогоор гэртээ хэсэг суухдаа анзаарлаа.

Манай албанд залуус их орж ирдэг. Энэ хугацаанд олон шавь төрүүллээ. Тэд нараасаа эрч хүч авч, залуу хүмүүсийн энергид хөтлөгдөн урам зоригтой ажилласаар байна. Би залуустаа “Чи зөвхөн бараа зарж байгаа хүн биш. Чи бүхэл бүтэн компани төлөөлж, харилцаа үүсгэж, итгэлцэл бий болгож байгаа төлөөлөгч шүү” гэдгийг сайтар ойлгоосой гэж захидаг. Хүний харилцаа олон хүчин зүйл дээр тогтож байдаг, итгэлцэл гэдэг удаан хугацаанд үүсдэг болохоор уйгагүй, тэвчээртэй, хамгийн гол нь мэдрэмжтэй байх нь их чухал. Заримдаа сэтгэл зүйч шиг ч санагдана. Олон жил Худалдааны төлөөлөгчөөр ажилласан надад арга эв нь олдохгүй, харилцахын аргагүй хүн гэж одоо байхгүй. Хүн болгоны хувь чанарын онцлог гэж бий болохоос сайн, муу хүн гэдэг ойлголт ч өрөөсгөл санагдах нь бий.

Дуртай ажлаа, жаргалтайгаар хийнэ гэдэг өөрөө их гоё ойлголт. Үр дүн, гүйцэтгэл, хандлага сэтгэл хөдлөл ч сайхнаар хөглөгдөөд ирнэ дээ. Миний хувьд жилийн 12 сарын талаас илүүд нь “Сарын шилдэг ажилтан” болж байсан үе бий. Сарын шилдэг ажилтан болоогүй жил байхгүй юм байна. Тэгээд Сингапур, Япон, Бээжинд аялах эрхээр шагнуулаад л явж өгнө дөө”.

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: TIGER Инженеринг менежер Ө.Оюунбаяр

“Их сургуулиа төгсөөд хоёр сарын дараа анхны ажилдаа орох гээд ярьчихсан, бүр диплом анкетаа бариад алхаж явлаа. Гэтэл манай сургуулийн профессор залгаад дэлхийд алдартай HEINEKEN-ийн хөрөнгө оруулалттай үйлдвэрт ажлын байр байна гэнэ, шинэ төгссөн сайн оюутнаасаа явуулаач гэнэ гэхээр нь зүгээ өөрчлөөд шууд тийш явсан нь одоо бодоход амьдралыг маань өөрчилсөн алхам байсныг тэр үед яаж мэдэх билээ.

Ажлын ярилцлагын дараа намайг авах эсэх хариу гартал 21 хоносон. Дараа нь сонсоход инженерийн албанд эмэгтэй хүн тохирох болов уу гэдэг тухай байсан юм билээ. Тэгээд ажилд орох болоход “Бид чамтай эмэгтэй инженер гэж харьцахгүй. Инженер хүмүүстээ тавьдаг тэр л шаардлагыг тавьж ажиллана. Амжилт хүсье!” гэсэн товчхон яриа болж байсан. Үнэхээр ч өнөөдрийг хүртэл ажиллахдаа хүйсийн давуу, сул тал ажилд маань гараагүй. Үйлдвэрийн өндөр гэрлүүдийг солихоор угсармал урт шатан дээр гарах үед сандрах, өөрөө өндрөөс айдаг болохоор эвгүй санагдах үе байсан ч гэлээ “би эмэгтэй хүн” гэж бусдыг гуйхгүй, харин би инженер хүн, энэ миний хийх ёстой зүйл гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. Анх цахилгаан автоматын техникчээр ажилд орж байсан бол одоо Инженеринг менежер болж дэвшсэн. АПУ компанийн TIGER үйлдвэрийн Инженерийн албыг ахалж байгаа.

Багийнхаа хамт томоохон олон төслийн ард гарч, өдийг хүртэл урам зоригтойгоор ажлаа хийж байгаа маань надад сайхан санагддаг. Өөрийгөө хөгжүүлэх, өсөж дэвжих боломж бүрийг алдахгүйг хичээдэг. Миний хувьд Сингапур, Тайланд, Малайз зэрэг орны HEINEKEN-ийн үйлдвэрүүдэд сургалтанд хамрагдаж, туршлага судалж байсан. Дэлхий дамнасан томоохон компанийн стандартаас суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлнэ гэдэг залуу хүнд тэр бүр олдохгүй ховор боломж. Олон улсын туршлагаас суралцаад, мөр зэрэгцээд ирэхээр Монгол хүн дэлхийн хаана ч ажиллах чадвартай гэдгийг мэдрэх бахдам сайхан. Дэлхийн стандарт гэдэг үг одоо бидэнд хол сонсогдохоо больсон.

Байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах нь манай компанийн хамгийн том зорилгуудын нэг. Миний хувьд цахилгаанаа хэмнэх нь байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулах өдөр тутмын хамгийн чухал дадал санагддаг. Тийм учраас “Гэрлээ унтраагаарай” гэдэг үг миний ажил дээрээ хамгийн их хэлдэг үгсийн нэг байх (инээв). Манайхан заримдаа шоолоод танай хүүхэд “Гэрлээ унтраа” гэж хэлд орсон байх аа гэдэг юм. Ариун цэврийн өрөө ороод гарахдаа, ажлын өрөөнөөсөө түр гарсан ч гэсэн гэрлээ унтрааж хэвших, том заал даяар биш зөвхөн шаардлагатай хэсгийн гэрлийг ашиглах зэргээр дадал болгох нь хувь хүний байгаль орчинд үзүүлж буй хамгийн том эерэг нөлөөлөл.

Хувь хүний мэдлэг, чадвар ахиж, байгальд ээлтэй, дэлхийдээ хайртай үйлдвэрлэл явуулж, ажил үйлстэйгээ хамт өсөж өндийнө гэдэг залуус бидний хувьд хамгийн бахдам хэрэг шүү дээ.”

Categories
Хөрөнгө оруулагчдад Онцлох Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ

АПУ ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн хурлын 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 21/04 тоот тогтоолоор Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 10:00 цагт цахимаар зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
  2. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 

2021 оны 03 сарын 31-ний өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн:

  1. Компанийн www.apu.mn цахим хуудсанд хурлын бүртгэлийн өдрөөс хойш нийтлэгдэх зааврын дагуу бүртгүүлж, хуралд цахимаар оролцоно.
  2. Харилцагч брокер дилерийн компани эсхүл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/, 99043165)-д ажлын өдөр, ажлын цагаар очиж, санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах хугацаа 2021 оны 04 сарын 22-ны өдрийн 18:00  цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд холбогдож авна уу.

Хурлын хэлэлцэх асуудлаарх товхимлыг энд дарж үзнэ үү.

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг,

Улаанбаатар-17040, Монгол Улс

Categories
Бүтээгдэхүүний мэдээ

Сэрүүн брэнд шинэчлэгдлээ

Categories
Бүтээгдэхүүний мэдээ

Seems Like Old Times for Distillers and Bourbon

By Jennifer Steinhauer

  • Feb. 20, 2015

WASHINGTON — At 80, Jimmy Russell finds his knees are not quite what they used to be. So he enjoys a comfortable chair where his admirers — millennial mixologists, their arms covered in tattoos; moneyed moms who have jettisoned their cosmopolitans for manhattans; and random professionals toting rare bottles of Wild Turkey — may approach to greet him.

Mr. Russell, the master distiller at Wild Turkey, ensconced himself this month at the Jack Rose Dining Saloon, a popular bourbon bar here, and held impromptu court, smiling with the sweetness of an old-fashioned at everyone who came to pay respect. “There is only one of you in the world,” said Lindsy Lee, 35, a lawyer and bourbon lover who came to meet him.

For decades, Mr. Russell toiled among the barrels and yeast in the quiet of the horse country of Kentucky all but unnoticed, as his father and his grandfather did. But the resurgence in whiskey has turned Mr. Russell, one of the last remaining original master distillers broadly responsible for the development and growth of the modern-era bourbon business, into an octogenarian cult figure.

Bartenders from around the country swarm him at every bar, bourbon festival and marketing event he visits, lapping up tales about old bottles of bourbon and the pre-Prohibition history of storied Kentucky distilleries, which Mr. Russell knows intimately. Buffs like Ms. Lee revere Mr. Russell and the other master distillers, as well as founders of a new crop of distilleries, who are known as bourbon barons, much the same way diners have apotheosized the nation’s best-known chefs, with an almost familial affection.

“Meeting Jimmy is one of the thrills of my life,” said Michael Stanley, who drove more than two hours from Salisbury, Md., where he tends bar, after seeing on Facebook that Mr. Russell and other master distillers and bourbon executives would gather after being honored by Senator Mitch McConnell of Kentucky, the majority leader, at a reception downtown. “All the legends are here.”

The excitement stemmed in large part from the resurgence of whiskey. While vodka has long outpaced bourbon in sales, vodka sales rose a mere 1.1 percent from 2012 to 2013, according to the Distilled Spirits Council of the United States, while sales of bourbon and Tennessee whiskey rose 12.8 percent over the same period. The increase is a result of the efforts of the master distillers.

“It’s just so wonderful to see all these young people enjoying bourbon,” Mr. Russell said as revelers in sexy tank tops (women) and artisanal facial hair (men) sipped premium bourbons and sat attentively to hear him reveal the granular history of several rare bottles of bourbon, down to the distiller who made them decades ago. “Especially the ladies,” he added, noting that women have been a big force in the resurrection of brown liquor.

Mr. Russell’s two greatest contemporaries — Booker Noe of the Jim Beam family and Elmer T. Lee of the Buffalo Trace distillery, who are credited with inventing small-batch and single-barrel bourbons — are gone now, and Parker Beam of Heaven Hill has retired, leaving Mr. Russell the oldest master distiller still working.SIGN UP FOR THE COOKING NEWSLETTER: Daily inspiration, delicious recipes, and other updates from Sam Sifton and The New York Times, right to your inbox.Sign Up

The new masters, including the sons of Mr. Noe and Mr. Beam, along with Chris Morris of Woodford Reserve and Jim Rutledge of Four Roses, have picked up the tradition, and their own fan base. Craig Beam and Denny Potter of Heaven Hill have come in Mr. Beam’s stead, and Greg Davis of Maker’s Mark carries the torch for those bottles sealed in red wax. Tom Bulleit, the founder of Bulleit Bourbon, falls into the category of the modern bourbon baron. Though he is not a master distiller, his name is on the bottle, and bourbon fans gravitate to him. All of these men travel the world touting American whiskey and many times find themselves together, like a band of brothers.

Bourbon distilling has long been a family tradition, said Michael R. Veach, a bourbon historian and author of “Kentucky Bourbon Whiskey: An American Heritage.” “It really wasn’t until after Prohibition that you saw an effort to train other people in distilling,” he said. For much of the mid- to late-20th century, it was a sleepy business, though still an important Kentucky craft.

Mr. Russell and his contemporaries continued to teach their children the art of minding the grain mix and yeast mash, the difference among types of barrels used for aging and how a bourbon ought to smell. “Dad taught people how to properly smell bourbon,” Mr. Noe said, which includes inhaling it with the mouth as well as the nose.

Master distillers at a gathering earlier this month in Washington.
Master distillers at a gathering earlier this month in Washington.Credit…Gabriella Demczuk for The New York Times

Watching as Americans swilled vodka and beer during the 1980s, bourbon distillers realized that by returning to some pre-Prohibition bottling traditions and embracing the small-batch production and marketing efforts that had helped other beverages thrive, they could break bourbon out if its old-man image.

“My father saw single-malt scotches were doing really well,” said Fred Noe, the master distiller at Jim Beam and the son of Booker Noe. “And in his mind, if high-end bourbons with their special taste profiles were presented to the public in the correct way, he thought people would enjoy them.”

His father went into the attic of Jim Beam’s home in Bardstown, Ky., and found the pre-Prohibition ledgers that included the bills for customers who purchased their bourbon straight from the barrels. “So he developed Bookers straight from the barrel, uncut, unfiltered,” he said, adding, “That’s how it was done in 1795.”

As the small-batch movement took off, so did the role of the distillers, who became brand managers in their own right, promoting bourbon to liquor stores and bars around the country and eventually, overseas, doing “education seminars” and signing bottles the way authors sign books.

“People love to say, ‘I talked to Jim Beam’s great-grandson, and he told me how this bourbon was made,’ ” Mr. Noe said. “People who come into bars are looking for more than a drink these days; they want the stories. It’s entertainment.”Correction: Feb. 20, 2015

An earlier version of this article misstated the name of an alcohol trade association. It is the Distilled Spirits Council of the United States, not the Distiller Spirits Council. Because of an editing error, the article also misstated the name of the bar where distillers gathered. It is the Jack Rose Dining Saloon, not the Jack Rose Dining Salon.

Eric Asimov’s column will return March 4.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Нийгмийн эерэг өөрчлөлтийг бүтээгч оюутан, залуусыг дэмжих “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

АПУ ХК нь 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанууд нь “Тогтвортой Хөгжил”-ийн үндсэн суурь зарчим болох ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, БАЙГАЛЬ ОРЧНЫ тэнцвэртэй хөгжлийг ханган, хамтын үнэ цэн бүтээхэд чиглэдэг билээ. Компанийн үнэт зүйлс, үзэл баримтлалтай уялдуулан 2021 оны Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд нийгэмдээ сайн үйлс хийх, эерэг өөрчлөлт авчрах сайн дурын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж, гар бие оролцдог оюутнуудыг шалгаруулж, тэдний өөрчлөлтийн төлөөх хүчин чармайлтыг эрчимжүүлэхээр “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулж байна. Тиймээс АПУ ХК-ийн нэрэмжит уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг шалгаруулахдаа мэргэжил, курс харгалзахгүй бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, амьдран буй дэлхий ертөнц, байгаль эх дэлхийдээ ээлтэй, цар тахал тэргүүтэй нийгмийн шийдлээ хүлээж буй олон асуудлуудад гарц гаргалгаа хайх чин эрмэлзлэлтэй байх, бакалаврын үндсэн ангийн оюутан байх, гэх мэт маш энгийн шалгуурыг чухалчиллаа. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан 10 сарын турш сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаас гадна уг хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах ба цаашлаад АПУ ХК-д ажиллах боломжтой болох зэрэг олон ач холбогдолтой юм. Оюутан та уг тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.apu.mn вэб сайтаас авах боломжтой.

Бүртгүүлэх хугацаа: Бүртгэл 2021 оны 5-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд холбогдох материалыг дараах холбоосоор https://bit.ly/2R8VMKG эсвэл доорх QR code-ийг ашиглан ирүүлнэ үү.

Шалгаруулалтын үе шат: 

1-р үе шат: Цахим асуулгын дагуу бүртгүүлэх

2-р үе шат: Эхний шатанд шалгарсан оюутнуудаас видео бичлэг хэлбэрээр нийгэмд тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхэд гар бие оролцож байсан сайн туршлага, сайн дурын оролцооны тухай танилцуулгыг хүлээн авах

3-р үе шат: Эцсийн шалгаруулалтыг нийтэд танилцуулна.

Нийгмийн эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээе! 

АПУ Хувьцаат компани

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Худалдан авалтын менежер Л.Ананд

Л.Ананд: Би багын л цэрэг, тагнуул, машиныг маш их сонирхдог хүүхэд байсан. 10 жилд байхдаа НАХЯ-ны сургуульд оруулаад өгөөч гэж, ХБНГУ-д сурч байхдаа Германы армийн алба хаая гэж, WRC нисгэгч болмоор байна, надад туслаач гэж үгүй ээ мөн ч их гуйсан даа. Хариулт нь үргэлж “Үгүй” байлаа. Харин одоо би 344 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ гэдэг том айлын бүх худалдан авалт, хангамжийг хариуцаж ажилладаг хариуцлага өндөртэй армид ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдалгүй байх нь бидний ажлын үр дүнгээс шууд хамааралтай. Тиймдээ ч бид цагтай уралдаж, харилцагч нийлүүлэгч нартайгаа урт хугацааны харилцаатай, хамтын итгэлцэл дээр ажил үүргээ явуулдаг.

Хүн ажлаараа өвчилдөг гэж ярьдаг даа. Би үргэлж л албан томилолтоор явахдаа эсвэл энэ тэндхийн дэлгүүр орохдоо бүтээгдэхүүний сав баглаа боодол, орц найрлага, хадгалах хугацааг шинжээд хараад зогсчихдог зантай. Энэ нь ажлаа хаана ч байсан сайжруулах талаар тагнуулдаж байгаа хэрэг. Мэдээж энэ бүхэн анх миний сониуч зандаа хөтлөгдөж, шинэ зүйл үргэлж тасралтгүй сурч хөгжихийг хүссэн хүслээ дагаж, АПУ компанид ажилд орсноос эхлэлтэй.
Би Герман улсад сурч байгаад Монголдоо ирээд анх АПУ компанид ажлын ярилцлагад орсон. Тухайн үед хангамжийн албаны дарга А. Мэндбаяр хижээл насны цэмцгэр ах надаас ярилцлага авч байлаа. Ярилцлагын туршид бид хоёр Англи, Монгол хэлээр ээлжлэн ярьж, чи АПУ компанийн хангамжийн албанд ажилд орох уу,.. ажилдаа дуртай, зөв хандлагатай байхад л болно гэсэн цомхон ярилцлага болж өнгөрсөн юм. Ажилдаа ороод нэг их удаагүй байхад А. Мэндбаяр дарга хурлын өрөөнд дуудлаа. Би яваад ортол хурлын ширээний нэг талд Германы Кронес компанийн албаны хүмүүс нөгөө талд нь манай үйлдвэрийн хүмүүс суучихсан надаар орчуулга хийлгэхээр хүлээж байлаа. Өөртөө итгэлтэй нь аргагүй мэндлээд орчуулгаа эхэлтэл миний мэдэхгүй мэргэжлийн үг хэллэгүүд, тоног төхөөрөмжийн тухай ярьж эхэллээ. Би нилээд сандрангуй байж байтал А. Мэндбаяр дарга биднийг ангайтал Германаар ярьж, орчуулгыг төвөггүй хийв. Тэр үед л би АПУ компани үнэхээр л үе үеийн чадварлаг хүмүүсээр эгнээгээ бүрдүүлж, үлгэрлэн суралцах хүмүүс олонтойг олж мэдэрсэн.
Үйлдвэр шинэчлэх ажил ид өрнөж, Германы Кронес компанийн тоног төхөөрөмжөөр хүчин чадал чанараа нэмэгдүүлсэн нь тухайн үед Германыг бид бенз машинаар төсөөлдөгтэй ижил бодол төрж билээ. Германы бенз гэхээр л надад чанар, өндөр зэрэглэл гэдэг үгтэй хамт төсөөлөгддөг тул бүтээгдэхүүний чанар стандартад асар их дэвшил гарч, бид дэлхийн стандартыг эх орондоо нэвтрүүлсэн компани болсон юм.
Компанидаа ажиллаад 11 жил болохдоо багаараа томоохон төслийн ард амжилттай гарч, өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллахдаа хамт олныхоо уур амьсгал, ажлын орчин, өсөн дэвжих боломжоор тасралтгүй хангагдаж иржээ. Үүний нэг жишээ бол АПУ сонирхлын клубууд юм. Бид өөрийн гэсэн сонирхлоороо нэгдэж, өөрсдийн сонирхсон чиглэл бүлээрээ клубууд байгуулсан. Миний хувьд АПУ Экстрем клубыг удирдан чиглүүлж, хамт олноо нэгдэх гүүр болж байгаадаа баяртай явдаг. Зарим хүмүүс яагаад АПУ компанид ажилчид нь насаараа, зарим нь бүр гэр бүл, хэдэн үеэрээ ажиллаж байгааг гайхдаг. Би тэдэнд хариулахдаа хүн ажилдаа дурлаж, халуун дулаан сэтгэлтэй хамт олны дунд ажиллах нь өөрөө аз жаргал юм гэж хэлдэг.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Савлах цехийн оператор Ж.Лхагвасүрэн

Миний амьдралын 37 жил АПУ компанитайгаа холбогджээ. Ингэж хэлж байхдаа эргээд бодоход урт хугацаа өнгөрсөн юм шиг атлаа анх орж байсан маань өчигдөрхөн мэт тод харагдаж байна. 1984 онд Хүнсний техник мэргэжлийн сургуулийг исгэлтийн мэргэжлээр төгсөөд АПУ компанийн савлах цехэд савлах, бөглөх машины оператораар орж байлаа.
Залуу хүүхэд юугаа ч мэдэхгүй, ямар том компанийн хаалга татаж буйгаа ч гадарлаагүй явж. Анхны цалингаа аваад аавдаа бэлэг, ээждээ ганган оймс, дүү нартаа дуртай амттаныг нь аваад гэртээ очиход манайхан баяр ёслол шиг ширээ засчихсан халуун дулаан хүлээж авч билээ. Тэгэхэд аав минь “Миний охин Монгол Улсын хамгийн том компанид ажилд орлоо. АПУ чинь манай улсын татварын орлогыг бүрдүүлдэг том газар шүү” хэмээн бахархан хэлэхэд нь “Нээрэн би чинь ийм чухал компанийн нэг эд эс болжээ” гэж анх удаа ухамсартайгаар бодож байлаа.

37 жилийн турш нэг газраа, нэг ажлаа хийнэ гэдэг одоогийн залууст сонин сонсогдож магадгүй. Харин миний хувьд ажил маань ажил гэдэг утгаас давж, амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон юм. Энэ хугацаанд үйлдвэрийн маань техник технологи шинэчлэгдэх бүрт миний бие анхлан туршиж, асааж хөдөлгөж иржээ. Нэр төрийн хэрэг санагддаг шүү.

Анх бид бүхий л үйл ажиллагаагаа гараараа хийдэг, бөглөөгөө өөрсдөө эргүүлдэг байсан бол одоо ихэнх ажиллагаа автомат болсон байна. Заримдаа хийх ажилгүй зүгээр зогсоод байгаа мэт санагдах үе ч бий (инээв).

Цагийн өөрчлөлт, технологийн шилжилт бүрт дасан зохицож, арга ажиллагаагаа өөрчлөн өдийг хүртэл компанидаа хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баяртай, бахархалтай байдаг.

Уг нь би багадаа багш болох юмсан гэж хүсдэг байсан. Хэдийгээр энэ мөрөөдлөө хөөгөөгүй ч гэлээ намайг компани дотор минь багшаа гэж дууддаг хүмүүс бий. Хүнсний комбинатын оюутнууд ирж дадлага хийгээд, дараа нь орон нутгаасаа багшдаа гээд захидал илгээх их сайхан санагддаг байж билээ. Бага насны дэврүүн хүсэл мөрөөдөл минь биелсэн юм шиг л…

Би удахгүй тэтгэвэртээ гарна. Манайхан намайг “Та тэтгэвэртээ гарсан ч ажиллана биз дээ. Дараачийн Лхагвааг бэлдэж өгөөрэй…” гэнэ. Ажилдаа хариуцлагатай хандах, хийсэн бүтээсэн нь бусдад үнэлэгдэх, тухайн газраа үнэ цэнтэй нэгэн байх гэдэг хүний амьдралын хамгийн эрхэм хүндлэл, утга учир гэж би боддог.”

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл Хүний нөөц мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА

АПУ КОМПАНИ “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА” -ААР ШАЛГАРЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нар хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-үүдийг тодруулан, АПУ ХК-г “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага” -аар шалгаруулан өргөмжлөлийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ш. Дөлгөөнд гардууллаа.

АПУ ХК нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог сайжруулах чиглэлд 2020 онд 13 ажилтан ажилд авч ажиллуулснаас хараагүй иргэдэд зориулж 2 ажлын байр тусгайлан гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр 2 өдрийн үзэсгэлэнг ажлын байрандаа зохион байгуулж дэмжиж ажиллажээ. Мөн ХУД-т оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн ихээр зорчдог авто замын уулзваруудын гэрлэн дохионд дуут дохиологч байрлуулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах АПУ компанийн Тайгер шар айргийн үйлдвэрийн дотоод болон нийтийн эзэмшлийн зам талбайг тусгай хэрэгцээт хүмүүст хүртээмжтэй болгон тохижуулан ажилласан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран 2 дахь удаагаа зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад үлгэр дуурайлал болгох томоохон ач холбогдолтой бөгөөд АПУ компанийн хувьд цаашид ч эдгээр иргэдэдээ хүртээмжтэй байх бодлого баримтлах, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Шилээ дахин амьдруулъя” санаачилга дэвшүүлж шилний хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-өөс Нүүрстөрөгчийн ялгаруулалт, байгальд өгч буй дарамт нь Монгол Улсыг Хүний хөгжлийн индексээс 10 байр хойш татаж байгааг мэдээллээд байна. Тэгвэл байгальд ээлтэй хэрэглээний соёлыг бий болгох зорилгоор АПУ ХК дахин хэрэглээг эрхэмлэн шилний хог хаягдлыг багасгах санаачилга дэвшүүлж байна. Энэ ажлын хүрээнд зорилтот бүтээгдэхүүнийхээ шилийг хамтран ажиллаж буй харилцагч, дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдээс буцаан худалдан авах юм.

Дэлхий даяар COVID-19 цар тахалтай нүүр тулгарч аливаа бэрхшээл, сорилтуудыг хамтын хүчээр даван гарахаас өөр сонголтгүй болж байна. Цар тахлын дараа хүн төрөлхтний өмнө хамгийн чухлаар эрэмбэлэгдэн шийдэл хүлээж байгаа асуудал бол гарцаагүй байгаль экологийн тэнцвэрт байдал, уур амьсгалтын өөрчлөлт болоод байна. Тиймээс Монгол улсын хувийн сектор манлайлан оролцож асуудлыг алхам алхмаар шийдэж ажиллах нь үр хойч ирээдүйн өмнө хүлээж буй компанийн нийгмийн хариуцлага юм.

АПУ компани уг асуудалд шийдэл олох хүчин чармайлтаа эрчимжүүлж хэрэглэгчдийн дунд хог хаягдлыг багасгах, улмаар дахин хэрэглээний соёлыг бий болгох замаар харилцагч, дэлгүүрүүдтэй хамтран бүтээгдэхүүний шилээ эргүүлэн татаж байгальд бий болж буй шилний эмх замбараагүй хаягдлыг бууруулахыг зорьж байна. Энэ санаачилгыг компанийн дотоод ажилтнууд ч мөн дэмжин хог хаягдлаа ялган ангилж, эргүүлэн тушаах кампанит ажлыг эхлүүлээд байна.

Аливаа шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг олон талын байгаль экологийн давуу талыг бий болгож байна.

Эдгээр давуу талуудаас онцгойлон дурдвал дахин ашиглаж буй шингэн хүнсний шил нь дунджаар 21 дахин байгаль орчинд ээлтэй байдаг. Мөн нэг тонн шил тутамд нэг тонн гаруй байгалийн баялгийг хэмнэдэг. 6 тонн шил дахин ашигласнаар 1 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсантай тэнцэхүйц байдаг байна. (Тайлбар: Нүүрсхүчлийн хий нь хүлэмжийн хийн нэг төрөл ба уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бий болгож буй гол хүчин зүйлсийг нэг юм)  (Эх сурвалж:Glass Recycling Institute)

Нөгөө талаас шил нь 100% дахин боловсруулах боломжтой бөгөөд чанар, цэвэршилт алдагдахгүй, ариутгалын өндөр стандартаар дахин ашиглаж болдог нь эдийн засгийн өгөөжийг тодорхойлж байна. Энэхүү төсөлд хэрэглэгч төдийгүй харилцагч дэлгүүр, бөөний болон жижиглэнгийн төв, тээврийн агентлагууд гээд олон талын төлөөлөл хамрагдах ба хэрэглэсэн шилийг дахин ашиглах нийлүүлэлтийн сүлжээ нь оролцогч тал бүрт нэмүү өртгийг бий болгож өгөөж хүртэх, ашиг олох боломжийг бүрдүүлж байгаа нь хамтын үнэ цэнийг бий болгож компанийн тогтвортой хөгжлийн бодлогын суурь болж байгаа юм. Дэлхийд дунджаар 1000 тонн шилийг дахин ангилах үйл явц тутамд 8 ажлын байр шинээр бий болдог байна.  Мөн шилний импортыг бууруулж дотоод нөөц боломжоо дахин ашигласнаар валютын гадагш чиглэх урсгалыг бууруулж ханшид ч эергээр нөлөөлөх дам нөлөөтэй юм.

АПУ ХК нь шингэн хүнсний салбарын тэргүүлэгч компанийн хувьд үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээндээ өөрсдийн бэлтгэн нийлүүлэгч, харилцагчидтай байгаль орчны чиглэлээр илүү хариуцлагатай, хамтын бодлого баримтлан ажиллаж байна.

Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч болох хог хаягдлыг бага түвшинд байлгах, бууруулах, хэрэглэгчдэд очиж буй бүтээгдэхүүний сав баглаа боодлын хаягдлыг дахин ашиглах боломжтой байлгах нөхцлийг бүрдүүлэхийг зорьдог. АПУ компани нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2004 стандартыг 2011 онд нэвтрүүлж улмаар 2017 онд ISO 14001:2015 шинэчлэгдсэн стандартын дагуу дэлхийд нэр хүнд бүхий SGS группын итгэмжлэлд хамрагдан баталгаажуулсан юм.

Эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхнийг уг санаачилгыг дэмжин АПУ ХК-ийн төсөлд хамаарах бүтээгдэхүүний шилээ өөрт ойр харилцагч дэлгүүр, төвүүдэд эргүүлэн тушааж байгальд ээлтэй хэрэглээг түгээх санаачилгыг эрчимжүүлэхийг уриалж байна.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

АПУ ХК Дэм Дэмэндээ 2 аянд нэгдлээ

АПУ ХК-ийн нийт хамт олны хүч хөдөлмөр шингэсэн хүнсний тусламжийн багц эзэддээ хүрлээ. Ковид-19 цар тахлын улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд чиглэсэн хүнсний тусламжийн багц түгээх “Дэм Дэмэндээ-2” аянд АПУ компани нэгдэж 1000 өрхөд тусламж үзүүллээ. Санаачлан зохион байгуулж буй Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон аянд нэгдэж буй бусад аж ахуй нэгж, байгууллагууддаа баярлалаа. Одоогийн байдлаар 20 гаруй байгууллагууд нэгдэн үе шаттайгаар хүнсний тусламж үзүүлж байна. 

Аж ахуй нэгж, бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.

Categories
Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

Дэм дэмэндээ 2 аянд АПУ нэгдэж, мянган өрхөд тусламж үзүүллээ

НЗДТГ-аас коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ2”  аяныг эхлүүлсэн. Энэ аяныг  үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж  аж ахуйн нэгж мөн дэмжин,  тусламж шаардлагатай байгаа, нийслэлийн 4000 айл, өрхөд  тусламжийн багц хүргүүлж байгаа юм.  

Үүний эхлэл болж АПУ компани 1000 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.Тус компани Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүрэгт тус бүр  500 хүнсний багцын тусламж үзүүлж буйгаа өнөөдөр хүлээлгэн өгөв.  Энэ талаар АПУ компанийн байгууллагын харилцааны менежер О.Одгэрэл “Цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа тасалдахгүй,  ажлын байрууд хумигдахгүй байх  нь ямар чухал болохыг бид харж байна. Энэ үед коронавируст цар тахлын нөлөөгөөр орлого  нь тасалдсан, ажлын байр  нь хаагдсан иргэдийг энэхүү тусламжийн аяны зорилтот бүлэг болгон сонгож тусламжийн багц үзүүлж байгааг манай компани дэмжиж байгаа” гэв.  

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн хугацаанд 17000 орчим өрхөд хүнсний багцын тусламж үзүүлсэн. Бид дахин шинэчилсэн судалгаа хийж үзэхэд хөл  хорио нь иргэдийн амжиргаанд муугаар нөлөөлсөн гэж гарсан. АПУ ХХК НЗДТГ-аас санаачлан эхлүүлсэн  “Дэм дэмэндээ2” аяныг дэмжин СХД-ийн  500 өрхөд тусламж үзүүлж байгаад талархалтай байна.  Бид дэм дэмэндээ коронавируст цар тахлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. 

Categories
Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

Б.ЦЭДЭНСОДНОМ: БАТМӨНХ ЗААНЫГ ЛАВХАН СУГАДААД Л АВЧИХВАЛ УЧИРТАЙ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА

Өнөө жилийн улсын их баяр наадмаар тав давж улсын цолны болзол хангасан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат залуу начин Баянзулын Цэдэнсодномтой ярилцлаа.


-Баяр наадмын өмнөхөн болсон Бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж бэлтгэл сайн байгаагаа харуулсан. Наадмаар начин болно гэж багцаалж байв уу?

-Өнгөрсөн жилийн 365 өдрийн турш бэлтгэлтэй байсан даа. Барилдаантай өдөр нь Бөхийн өргөө орно. Бэлтгэлийн формоо сайн хадгалсан. Бүх цэргийн наадамд л цол чимгээ ахиулна гэж төлөвлөж бэлтгэл сургуулилтаа хийсэн дээ. Санасандаа хүртэл барилдаж үзүүрлэсэн. Бүх цэргийн наадмын үзүүр, түрүүнд үлдсэн бөх улсын цол авчихаад байдаг шүү дээ. Үүнийг дотроо бодож бэлгэшээж байлаа. Эрэмбээ ахиулаад 40-50 хүний урд гарчихсан болохоор цол авна даа гэсэн зорилготой төрийн наадамдаа бараалхсан.

-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж улсын цол хүртэв?

-Улсын наадамд хоёр дахь жилдээ л барилдаж байгаа минь энэ. Өнгөрсөн жил анх удаагаа наадмын дэвжээнд гарахад олон хүний өмнө сандарч, биеэ бариад олигтой хөдөлж ч болдоггүй юм билээ. Орой нь ч нойр хүрэхгүй гэгэлзэж, элдвийн юм бодоод тун хэцүү. Нойр муутай хүн ч яаж барилдах билээ дээ. Сая наадмын өмнө нойр хоолондоо ч их сайн байсан шүү. 11-нд хоёр давчихаад бөх гэгч сайхан унтаж амраад л барилдаанаа үргэлжлүүлсэн. Ер нь бэлтгэл сайн байхад ийм, тийм юм бодоод, нервтээд байдаггүй, сайн төвлөрдөг юм билээ. Өөртөө ч итгэлтэй, санасан барилдаанаа л гаргадгийг сая наадмаар ойлголоо.

-Таны “Их Монголын хүчтэн дэвжээ”-нээс улсын цолны тааварт байсан Ж.Наранбаатар, О.Наранбаатар, Б.Лхагвадорж гээд арслангууд бүгд л наадмын эхний өдөр барилдаанаа өндөрлүүлсэн. Мөн дэвжээний тэргүүн бөхчүүдийн нэг Б.Сангисүрэн начин ч энэ даваанд тахим өгч байгаа харагдсан. Энэ нь таны сэтгэл зүйд яаж нөлөөлөв?

-Энэ жилийн тухайд манай аймгийн наадам эрт болсон л доо. Улсын наадамд “Их Монголын хүчтэн” дэвжээнээс 77 бөх барилдсан. Улсын цол авна гэж тооцоолж байсан сайн аймгийн арслангууд маань хоёрын даваанд уначихаар дотор эвгүй болж л байлаа. Яаж хөдөлмөрлөснийг нь нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн болохоор тэр шүү дээ. “Нэг ч гэсэн цол авахгүй бол болохгүй шүү” гэж дотоод хүнтэйгээ яриад л барилдсан даа. Манайхан ч намайг хурцалж зоригжуулж өгч байсан.

-Аймгийн арслангуудад хоёрын давааны оноолт хэцүү гэж бөхчүүд ярьдаг. Таны хувьд Дорнодын Д.Ариунмөрөнтэй оноолт таарсан шүү дээ. Барилдаан ямар болов?

-Улсын цолны төлөө зүтгэж байгаа залуу бөхчүүд энэ даваанд хоорондоо нугардаг. Энэ ч утгаараа бөх сонирхогчдын анхаарлыг татдаг л даа. Би Ариунмөрөнтэй таарч барилдсан. Бид хоёрын барилдааны хэв маяг үндсэндээ яг адилхан. Түрүүлж сугадсан нь л даваа авна гэж тооцоолсон. Гараад л сугадаж мушгиад даваа авсан даа. Өмнө нь заалны барилдаанд нэг удаа өвдөг шороодож байсан. Сая чухал даваанд би даагаа нэхсэн.

-Дөрвийн даваанд та Б.Батмөнх заантай оноолт таарч барилдсан. Ер нь наадмын өмнө энэ оноолтын даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?

-Бэлтгэл гайгүй болохоор гурав бол давчихна, ямартай ч оноолтын даваанд гарна гэж дотроо тооцож байгаа юм л даа. Цэргийн наадмаар эрэмбээ ахиулсан учраас арслангуудаас зөрж Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан гээд гардиудтай барилдана гэж төлөвлөж бэлтгэлээ базаасан. Б.Батмөнх заантай оноолт таарснаа сонсчихоод “Зааныг лавхан сугадаад л дайрчихвал учиртай” гэж бодож байлаа. Санасан барьцандаа хүрээд л мэхээ даалгасан даа. Батмөнх ахыг анх удаа л давж үзсэн минь энэ. Өмнө нь өрсөж чадалгүй тахимдуулаад л уначихдаг байсан.

-Начны даваанд нутгийн тань харцага Х.Гантулга амлаж барилдсан?

-Харцага ах маань намайг цаашдаа сайн барилдана гэж итгэл хүлээлгэж цолны даваанд амласан. Итгэлийг нь алдчихгүйн тулд илүү хичээж том цолд хүрэх даалгавартайгаа ухамсарлаж байгаа. Нутгийн ахдаа талархаж буйгаа энэ завшааныг ашиглаж хэлье.

-Зургаагийн даваанд түрүү бөхийн аманд очсон. Улсын цол авчихаад ханасан уу. Баярлаад барилдаанаа гаргаж чаддаггүй гэж ахмад бөхчүүд ярьдаг юм билээ?

-Ханаагүй ээ. Э.Оюунболд аварга бид хоёр нэг үеийн бөхчүүд. Сүүлд нь харамсахгүйн тулд санасан бодсоноо хийгээд зоригтой барилдана даа гэж төлөвлөөд гарсан. Сэрвүүгээс барилдаан шийдэх гээд болоогүй ээ. Давхар шуудагнаас мөргүүлээд унасан. Тэр барьцыг задалчихсан бол шоо шидээд азаа үзэх байсан. Бидний үеийн төлөөллөөс улсын аварга цолтон төрсөнд нь баяртай байгаа. Аварга болоод гүйхэд нь өөрөө болчихсон юм шиг л баярласан даа.

-Шинэ цол хүртсэн эхний баяраа хэнтэй хуваалцав?

-Гэр бүлийнхэнтэйгээ л хуваалцсан даа. Хүү маань намайг цэнгэлдэхэд очиж дэмжсэн юм. Тав давчихаад ирэхэд их л баярлаж байсан шүү.

-Аав, ээж тань их баярласан байх. Наадмын дараа хэзээ нутагтаа очив?

-Аав, ээж минь жирийн л малчин улс. Наадмын өмнө намайг цол авчих болов уу гэж их горьдож байсан юм билээ. Би ч бэлтгэл сургуулилт гэж яваад тухтай ярьж амжаагүй. Долдугаар сарын эхээр аав маань “Аав, ээж нь наадмаар хот орж Төв цэнгэлдэхэд бөх үзмээр байна” гэж хэлж байсан. Амжихаа болиод аймгаас 30 инчийн том зурагт худалдаж аваад хүүгийнхээ барилдахыг харсан байна лээ. Намайг тав давахад л манай хоёр хот гараад давхисан байгаа юм. Шөнөжин зүтгээд л 13-ны өдрийн өглөө гэхэд хотод ирчихсэн хүүгийнхээ баярыг хуваалцсан. Мөн ч сайхан байсан даа.

-Цолоороо дуудуулж ямар ямар наадамд барилдав?

-Аймгийнхаа цагдаагийн газрын 80 жилийн ойн баяр наадамд зодоглосон. Аймгийн цол хүртэж байсан цэнгэлдэхдээ улсын цол авчихаад очиход нутгийн зон олон минь мөн ч сайхан хүлээж авч байна лээ. Дараахан нь Баянхонгорт Ламын гэгээний 380 жилийн ойн баяр наадамд очиж барилдлаа. Бөхийн өргөөнд шинэ цолоороо дуудуулж барилдахыг хүлээж сууна даа.

-Шинэ начин анхны сумын наадмынхаа талаар хуучлахгүй юу. Зодог өмсдөг хүүхэд сумын наадмаа их л хүлээдэг байсан биз?

-Би хөдөө өссөн хүүхэд. Моринд их хорхойтой. Аавыгаа дагаад морь уях гэж оролдоно. 2010 онд юм даа. Төрөлх Зүүнбаян-Улаан сумынхаа наадамд морь уралдуулахаар болж хавар нь барьсан юм. Тэгсэн аав маань сумаас шинэ зодог шуудаг аваад өгсөн. Наадам ч боллоо. Өнөө зодгийг нь бүслээд л, хусуураа хавчуулчихаад сумын төв рүүгээ давхиж явснаа одоо бодоход сайхан байдаг юм. Наадамдаа ирээд өмнөх барилдаандаа анхаарна. Давааны зай завсраар морь луугаа нэг өнгийнө. Наадамдаа үзүүрлэж сумын начин болж, уясан хүлэг маань 13-аар давхиж одтой сайхан наадаж билээ. 17-хон настай хүү байгаа өвөртлөөд улсын наадамд үзүүрлэчихсэн юм шиг л сүр бараатай амьтан гэртээ харьсан даа. Энэ үеэс л хот орж бэлтгэл хийж том бөх болох бодол тээж эхэлсэн дээ.

-Хот руу хэдэн онд орж ирэв. Заалны барилдаанд гарч том бөхчүүдийг дэргэдээс нь харчихаад ямар сэтгэгдэл төрж байв?

-Анх хотод ирчихээд шинэ оюутан үндэсний бөхийн бэлтгэлийг өдөр бүр хийнэ. Заримдаа Спортын төв ордонд З.Дүвчин багш дээр ирж чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг. Заалны барилдааныг мөн ч их хүлээнэ шүү дээ. Арай хийж амралтын өдрийн барилдаан болоход бөхийн тоо нь гүйцчихсэн гээд, багтахгүй буцах тохиолдол их. Бэлтгэлээ шалгадаг ганц барилдаан маань сар бүр зохион байгуулагддаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан. Үеийн залуустайгаа энд барилдаад дөрөв, тав давсан нь улс аймгийн цолтнуудын аманд гарах эрхээ авдаг байлаа. Анх улсын цолтнуудын барилдаанд зодоглоод гарахад чинь том том бөхчүүдээс сүрдэнэ шүү дээ. Батмөнх заантай их олон таарч барилдаж байлаа. Эхлээд ч ганцхан тахимдуулчихаад үсрээд өгнө. Унасан барилдаандаа дүгнэлт хийгээд дараа дараагийн барилдаануудад нь гарынх нь аяыг даахтайгаа болж байгаа юм. Заантай дан, давхар золгоонд хүрдэг болоод л их урам орж байгаа юм. Улсын заантай давхар золгож барилдсан хүнд чинь өнөө сумын заанууд чинь жижигхэн харагдаад болдоггүй. Аймгийн цолтнуудтай ч барилдчихмаар санагддаг болж байгаа юм. Батмөнх зааныг давж чадаагүй ч сайн барилдаж унаад байхаар сэтгэл зүй их өөр болж байлаа. Өөрийн барилдааныхаа арга барилыг олж эхэлсэн нь л тэр юм билээ. Ингээд амжилт маань шат шатаар ахисан юм даа. Аймгийн харцага болоод, дараагаар нь аймгийн арслан цолд хүрсэн. Аймгийн арслан болчихоод л хурдхан шиг улсын наадамд барилдаж үзэх юмсан гэсэн хүсэл төрж билээ.

-Сугадаж дайрдаг, суйлдаг барилдааны хэв маягийг танд хэн суулгаж өгсөн бэ?

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат сумын заан н.Мөнхжаргал гэж хүн бий. Тэр хүнээр л анх бөхийн эрдэм заалгуулж байлаа. Дунд сургуульдаа чөлөөт бөхөөр барилддаг байлаа. Түргэн барилддаг маань үүнтэй холбоотой болов уу гэж боддог юм. Одоо бол улсын арслан До.Ганхуяг ахын удирдлагад барилдааны арга техник, барьц байрлалаа заалгуулаад явж байна.

-Барилдааны тань онцлог юу вэ?

-Барилдах гэж гарчихаад өрсөлдөгчөө налаад зогсоод байхыг хүсдэггүй. Түргэн барилдахыг боддог юм.

-Таныг дэмждэг олон пүүс компани байдаг байх?

-2014 оноос “АПУ” компанийн нэр дээрээс барилдаж байна. Лхагвасүрэн ахдаа, Эрдэнэбилэг захиралдаа бэлтгэл сургуулилт хийхэд дэмжиж тусалдагт нь их баярладаг юм. Мөн Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хамт олонд талархал дэвшүүлье. Намайг дэмждэг олон ах бий. Тэр бүгдийн сайхан сэтгэлийн үзүүрт би өдий зэрэгтэй явдаг юм. “Их Монголын хүчтэн” дэвжээний удирдлагууд До.Ганхуяг арслан, ардын багш Ч.Дамдиншарав, Т.Санчир заан нарын бөхчүүд сурсан мэдсэндээ харамгүй хэлж зөвлөж өгдөгт нь талархаж явдаг даа.

Бидний ярилцаж байхад хажууд жаахан хүү суусан нь шинэ начингийн хүү Жиндбаатар ажээ. Аавынхаа шинэ цолны баярыг хамгийн түрүүнд хуваалцсан тэрбээр бөхөд их дуртай юм билээ. Удахгүй зодог шуудаг авч үеийнхэнтэйгээ барилдах юм гэсэн. Цэдэнсодном начин хүүгээ том цолтой бөх болохыг бэлгэдэж аймгийн арслан цолтойдоо өмсөж олон наадамд зодоглосон малгайгаа бэлэглэсэн гэсэн. Үеийнхэн дундаа биерхүү гэмээр энэ хүү хэдхэн жилийн дараа монгол бөхийн ногоон дэвжээнд нэрээ цуурайтуулах биз ээ.

Өдрийн сонин 2019.08.07

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020

АПУ компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 95%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө. МУЗГ-ын 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолын дагуу Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулж, хурлыг “Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтр”-ийн Концертын танхимаас Компанийн албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулан, анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан билээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг даргалан, Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, тус тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан “АПУ групп компани 2019 онд тавьсан зорилтуудаа биелүүлж, амжилттай ажилласан” хэмээх дүгнэлтийг баталснаар энэ удаагийн хурал амжилттай болж өндөрлөв.

Хуралдаа идэвхтэй оролцож, саналаа өгсөн нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархсанаа илэрхийлье.

Categories
Бүтээгдэхүүний мэдээ

News

Categories
Бүтээгдэхүүний мэдээ

APU Introduces award-winning new bottles around the world – The brand’s first new bottles in 23 years

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Мэдээ, мэдээлэл

СЭЗИС-тэй хамтран ажиллах санамж бичиг үйлдлээ

Эрдмийн их баярын өдөр улс орон даяар өрнөж буй энэ цаг үед АПУ компани нь Монголын ууган сургуулиудын нэг болох Санхүү Эдийн Засгийн Их сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилгоор санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд:

• Монгол улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагын хамтын оролцоотой шийдвэрлэх;

• Талууд нөөц, боломжоо зохистой хувиарлах замаар харилцан туслалцаж, үр ашигтай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр, судалгаа, зөвлөх үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх, гүйцэтгэх;

• Нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;гэх мэт чиглэлүүдийн дагуу хамтран ажиллаж оюутан залуусыг дэмжиж, ажлын байран дээр дадлага хийх, онол практикийг хослуулах, өөрийгөө хөгжүүлж цаашид АПУ компанид ажиллах боломжоор хангах.

Мөн АПУ компанийн зүгээс өөрийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, эрдмийн зэрэг цолоо ахиулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжих юм. Нийт хүрэлцэн ирсэн зочид, СЭЗИС-ийн удирдлагын багт талархал илэрхийлье.

Categories
Санал болгох мэдээ Хүний нөөц мэдээ

AПУ ХК-н ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэлж төр, засгийн одон медалиар шагналаа

Шинэ он гарахын өмнө APU Company-н ажилчдын хөдөлмөр бүтээлийг төр засаг болоод компанийн зүгээс үнэллээ. Өнөөдөр буюу 12-р сарын 28-ны өдөр APU Company-н төсөл хариуцсан захирал А.Мэндбаяр, ТАЗ-ын Хөргөлтийн цехийн инженер Ц.Ганболд нарыг Алтан гадас одонгоор шагнасан бол Ус, ундааны үйлдвэрийн ажилтан Ж.Өлзиймаам, Пивоны үйлдвэрийн ажилтан Б.Тунгалаг, Б,Пүрэвдулам нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

ОХУ-ын БН Буриад Улсын ерөнхийлөгч н.Цыденов үйлдвэрт зочиллоо

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн ноён А.С. Цыденов АПУ ХК-д зочлон ирж, компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Айлчлалын хүрээнд тэрээр АПУ ХК-ийн үйлдвэрүүд болон бүрэн автомат агуулахтай танилцаж, цаашдын худалдаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

Уран бүтээлчдэд талархал илэрхийллээ

АПУ ХК нь нийгэмд соёл урлагаар дамжуулж эерэг нөлөөлөл түгээх, нийгмийн соён гэгээрүүлэх ажлыг дэмжин ажилладаг билээ. МҮОНТВ-ээр гарсан “Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киног гаргаж, олон нийтэд хүртээл болгоход хамтран ажилласан Монголын Сүсэгтний Холбоо, МҮОНРТ-ийн уран бүтээлч, зөвлөх, судлаач нарт талархал илэрхийллээ. Энэхүү арга хэмжээнд Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамба, гавж Д.Чойжамц, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан нар оролцож, нийт уран бүтээлчдийг хүлээн авч уулзсан юм.

Тус киног үзэгчдийн хүртээл болгохын тулд орчуулагч, орчуулгын найруулагч, редактор, дуучин, сайн дурын ажилтнууд нийлсэн 40 гаруй уран бүтээлчид хичээнгүйлэн ажиллажээ. Мөн төслийн хамт олны зүгээс цаашид “Бурхан багш” киног радиогийн сувгаар аудио хэлбэрт оруулж түгээх, зурагт ном бүтээх, хүүхэд залуусын ёс суртахууныг дээшлүүлэх оюуны боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн олон ажил төлөвлөж байна.

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

“APU Olympics 2018” амжилттай болж өндөрлөлөө

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

INTERNATIONAL GREEN WEEK ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

Олон Улсын хэмжээнд зохион байгуулагддаг НОГООН ДОЛОО ХОНОГ буюу “International Green Week” үзэсгэлэн нь 86 дахь удаагаа 2020 оны 1-р сарын 17-ны өдрөөс 26-ныг дуустал Герман улсын Берлин хотод зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэн нь хоол хүнс, хөдөө аж ахуй болон газар тариалангийн чиглэлээр зохион байгуулагддаг ба энэ жил нийт 1800 орчим үзэсгэлэнд оролцогчдын 620 нь 61 улсаас оролцсон юм. 

Монгол улсыг төлөөлж МХАҮТ өргөн хүрээнд тус үзэсгэлэнд оролцсон ба АПУ ХК -г төлөөлж Герман улсанд тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг Wildberry Handelsgesellschaft MBH компани оролцсон билээ.

Энэхүү үзэсгэлэн дээр АПУ ХК -н Chinggis Khan, Soyombo, Eden, Velvet болон Болор брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцуулан олны хүртээл болголоо. АПУ ХК нь 2008 оноос хойш Европын Холбооны улсуудад бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бөгөөд цаашид экспортын зах зээлд өрсөлдөн брэнд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах идэвхтэй үйл ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

Элчин сайдууд АПУ ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсаас гадаад орнуудад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Ерөнхий Консул нар АПУ ХК-д зочиллоо. Зочид АПУ Дэйри ХХК-ийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээр танилцах аяллаа эхлүүлж, АПУ ХК -ийн архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж “АПУ компанийн зарим бүтээгдэхүүнийг зөвхөн Сингапур гэлтгүй Зүүн Өмнөд Азийн орнууд нэлээд сонирхон хүлээж авах боломжтой гэж харж байна. АПУ-гийн хувьцаа эзэмшигчээр “Heineken” компанийн Сингапур дахь салбар орж ирсэн учраас экспортын чиглэлд дорвитой арга хэмжээ авах болов уу.

Ирэх жил Сингапур, Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Үүнийг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэл болон соёл урлагийг таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулах замаар Монголыг сурталчлах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эх орныхоо бүтээгдэхүүнүүдийг Сингапур болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд сурталчлахад дорвитой арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, чадамж, ирээдүй рүү чиглэсэн бодлогыг харилцан дэмжээд ажиллах боломжтой” хэмээн ярьсан юм.

Уг танилцах, мэдээлэл солилцох арга хэмжээний үеэр цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар доорх зүйлсийг ярилцаж санал солилцсон юм.

  • Төрийн яамууд салбарынхан үйлдвэрлэгчдээ бодитой дэмжиж, хамтран ажиллах арга зам эрэлхийлж, өнөөдөр экспортыг чухалд тооцон аж ахуй нэгжүүдтэй танилцаж брэнд бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
  • Элчин сайдуудын хувьд өөрсдийн ажиллаж буй бүс нутаг, гадаад улс орнуудад зохион байгуулдаг томоохон арга хэмжээ, наадам, өдөрлөг, фестивалиуддаа үндэснийхээ үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг ашиглах, сурталчлан таниулах, экспортод нөлөө үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан.
  • Мөн тухайн бүс нутаг, улс оронд брэнд бүтээгдэхүүн зарж борлуулах, сурталчлан таниулах тал дээр хууль эрх зүйн орчны талаар байнгын мэдээ мэдээллээр хангаж туслалцаа үзүүлэх тухай хэлэлцсэн.
  • Өнөөдрийн уулзалтын үеэр Элчин сайдуудын зүгээс олон улсын томоохон аж ахуй нэгжүүдтэй АПУ компанийг холбох, түншлэл үүсгэхэд гүүр болон ажиллахаа мэдэгдсэн.
  • Тухайн улс оронд зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэн яармагт урьж оролцуулах, дэмжихээ илэрхийлсэн.
Categories
Мэдээллийн сан Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

SMILING HEARTS АРГА ХЭМЖЭЭ ГЭРЭЛ НЭМЛЭЭ

Бяцхан Хуландай ТББ-ийн санаачилгаар “Smiling Hearts” буюу хүүхэд багачуудад урам зориг, итгэл найдвар бэлэглэх зорилготой арга хэмжээг Шунхлай Групп, АПУ ХК, NTV телевиз хамтран амжилттай зохион байгууллаа. АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан болон “Бяцхан Хуландай ТББ”-ийн тэргүүн А.Мөнгөнцэцэг нар нээж үг хэлснээр арга хэмжээ эхэлсэн.

Хүүхэд багачууддаа зориулсан эхний сюрприз болж уран бүтээлээ хүргэхээр МУ-ын Төрийн соёрхолт, дуучин Болд хүрэлцэн ирсэн бөгөөд хүүхэд бүр хамт дуулж, бүжиглэсэн бол сургагч багш Мишээл өөрийнхөө амьдралынхаа туршлагаас хүүхэд багачууддаа сургамж болгон ярьсан юм. Мэдээж хүүхэд бүрийн үзэх дуртай хүүхэлдэйн киногоор арга хэмжээ үргэлжилж бэлэг гардуулснаар өндөрлөсөн билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд ХУД-ийн 8 хорооны нийт 400 хүүхэд хамрагдсан юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

1000-н “МААМУУ”-г баярлууллаа

Онцгой нөхцөл байдлаас шалтгаалж, хүүхэд бүр гэртээ байгаа энэ цаг үед АПУ компанийн хамт олон хүүхэд багачууддаа дархлааг нь дэмжих зорилгоор МААМУУ брэндээрээ бэлэг барьлаа. Маамуу брэндийн эрч хүчээр дүүрэн залуус Улаанбаатар хотын дүүргүүдээр аялж, замд тааралдсан хүүхэд бүрт Маамуу брэндийн гарын бэлэг түгээж, аз жаргалыг хамтдаа бүтээсэн билээ. Нийт хүүхэд багачууд, бяцхан маамуу нартаа “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр”-ийн мэндийг хүргэе! 
#StayHome #StaySafe #ChildrensDay

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Бүтээгдэхүүний мэдээ Мэдээ, мэдээлэл

БРЭНДИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТОДОРХОЙЛОГЧ БРЭНДҮҮД

2020 оны 5 дугаар сард Европийн Брюссель хотноо олон улсын чанарын институтээс 59 дахь жилдээ зохион байгуулсан Monde Selection тэмцээнд АПУ компанийн шилдэг брэндүүд амжилттай оролцож өөрсдийн үнэ цэнийг тодорхойллоо. Тухайлбал Chinggis Khan болон Chinggis Grandkhaan брэндүүд Grand gold буюу дээдийн дээд тэргүүн байрыг амт, чанар, дизайн зэргээрээ тэргүүлсэн бол Aurug, Evok, Soyombo зэрэг брэндүүд Gold award шагналыг тус тус хүртсэн юм.
Уг тэмцээнд олон улсын нийт 3300 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцож, тусгай томилогдсон мэргэжилтнүүд, их сургуулийн профессорууд, нэр хүндтэй хүнсний салбарын инженерүүд болон нийт 80 гаруй мэргэжлийн амтлагчид оролцож шалгаруулдгаараа бусад тэмцээнүүдээс нэр хүндээрээ ялгардаг байна.

Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

“ТОП 100”-Д ДАХИН ШАЛГАРЧ АМЖИЛТАА БАТАТГАЛАА

Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын топ аж ахуй нэгжүүдийг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг билээ. Энэ жилийн шалгаруулалтад үндэсний шилдэг үйлдвэрлэгч АПУ групп компаниас АПУ ХК, АПУ Трэйдинг ХХК, СББ Трейд ХХК, Спирт Бал Бурам ХХК компаниуд дахин шалгарч эрэмблэгдлээ. Бидний хувьд 2019 онд үйл ажиллагаагаа менежментийн хувьд сайжруулж, зардлаа бууруулж, экспортын хэмжээг 58%-иар нэмэгдүүлж, улмаар улсад нийт 303 тэрбумын татварыг төвлөрүүлэн ажиллаа.

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахимаар явагдана

Categories
Мэдээллийн сан Санал болгох мэдээ Мэдээ, мэдээлэл

БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродский АПУ компанид зочиллоо.

Өнгөрсөн 3 сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский албаны төлөөлөгчдийн хамтаар АПУ ХК -ийн архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр АПУ ХК-ийн ТУЗ-ын дарга П.Батсайхан албаны төлөөллүүдийн хамтаар хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар АПУ компанийн албаны төлөөллүүд компанийн бүтэц, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Монгол улс тэртээ 1927 онд БНЧУ-ын чадварлаг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар анх шар айраг үйлдвэрлэж байсан түүхийг эргэн  дурссан юм. Үүнийг Элчин сайд Ийржи Бродскийн ихэд сонирхон  хүлээн авч, АПУ компанийн цаашдын бодлого ирээдүйн төлөвлөгөөний талаар албаны төлөөллүүдтэй харилцан ярилцаж, санал солилцсон юм.

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концертын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуралд оролцогчдын бүртгэл явагдах цаг: 13:00–13:59

Хурал эхлэх цаг: 14:00

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. АПУ ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид хуралд оролцоно.

Хувьцаа эзэмшигч Та бүхэн биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралдаа оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13:00 цагт дуусна.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хувьцаа эзэмшигчийн танилцаж болох мэдээллийг компанийн байранд ирж болон дараах хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

НэрсУтасЦахим хаяг
1Ч.Ариунсан344336-338ariunsan.ch@www.apu.mn 
2Б.Эрдэнэтуяа344336-432erdenetuya.b@www.apu.mn
3Э.Солонго344837-321solongo.e@www.apu.mn
5Б.Бэгзсүрэн344336-314begzsuren.b@www.apu.mn 

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байр

Утас: 344336

Факс: 343063

Имэйл: info@www.apu.mn

Хурлаас гарах шийдвэрийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Categories
Мэдээллийн сан Санал болгох мэдээ Мэдээ, мэдээлэл

ИБУИНВУ-ын элчин сайд АПУ компанид зочиллоо

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон албаны төлөөлөгчдийн хамтаар АПУ ХК-ийн архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэл болон экспортын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Элчин сайд Малоныг АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П. Батсайхан, АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэбилэг нар бусад удирдлагуудын хамтаар хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Их Британийн худалдаа хамтын ажиллагаа, түүнд АПУ Компанийн оруулах хувь нэмэр, экспортыг сэргээх талаар санал солилцсон байна.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

“INTERNATIONAL GREEN WEEK” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

Олон Улсын хэмжээнд зохион байгуулагддаг НОГООН ДОЛОО ХОНОГ буюу “International Green Week” үзэсгэлэн нь 86 дахь удаагаа 2020 оны 1-р сарын 17-ны өдрөөс 26-ныг дуустал Герман улсын Берлин хотод зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэн нь хоол хүнс, хөдөө аж ахуй болон газар тариалангийн чиглэлээр зохион байгуулагддаг ба энэ жил нийт 1800 орчим үзэсгэлэнд оролцогчдын 620 нь 61 улсаас оролцсон юм. 

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

Ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02-р сарын 14-ний өдрийн хурлын 20/08 тоот тогтоолоор 2019 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 71 (Далан нэг) төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Eurasia Spirit Drinks” тэмцээн нь олон улсын архи, архин төрлийн бүтээгдэхүүн болон спиртийн чанарыг шалгаруулах, дотоодын болон гадаадын зах зээл дээр дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах зорилгоор явуулдаг нэр хүндтэй шалгаруулалт юм.

2020 оны 1 сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдсан “Eurasia Spirit Drinks” тэмцээнд ОХУ, Финлянд, Латви, Бельги, Хятад, Монгол зэрэг нийт 10 гаруй улс орны 120 гаруй брэнд бүтээгдэхүүнүүд оролцсоноос үндэсний ууган үйлдвэр АПУ компанийн Ерөөл брэнд “Гадаадын шилдэг брэнд” төрөлд амт чанараараа тэргүүлэн алтан медаль, премиум сегментийн “Гадаадын шилдэг архи” төрөлд “ARKHI EXPORT” брэнд мөнгөн медаль тус тус хүртэж Монгол улсын шингэн хүнсний үйлдвэрлэлийн чанар стандарт, нэр хүндийг дахин баталгаажууллаа.

Түүнчлэн, уг тэмцээнд АПУ компанийн харьяа Натур Агро спиртийн үйлдвэрийн Альфа зэрэглэлийн спирт нь алтан медаль, Люкс зэрэглэлийн спирт нь мөнгөн медалийг тус тус хүртжээ. “Натур Агро”-гийн альфа спиртээр “Chinggis Khan”, “Soyombo”, “Eden”, “АRKHI”, “Чингис Грандхаан”, “Болор” зэрэг брэндүүдийг үйлдвэрлэдэг бол Люкс буюу тансаг зэрэглэлийн спиртээр “Ерөөл”, “Алтан түрүү”, “Улаанбаатар” зэрэг брэндүүдийг үйлдвэрлэдэг юм.

Уг тэмцээний шүүлтийг 70 жилийн түүхтэй, туршлагатай хүрээлэнгийн олон улсын мэргэшсэн чанар шалгагч нараас гадна хэрэглэгчдийн дундаас хөндлөнгийн экспертууд болон ажиглагч нарыг оролцуулсан багийг бүрдүүлж шалгаруулалтыг өндөр төвшинд явуулжээ. Мөн бүтээгдэхүүнийг шалгаруулахдаа тухайн ангиллаас хамааран амт чанар дээр үндэслэн шалгаруулахаас гадна инновацид суурилсан, шинэ технологи, болон шинэ жор орц, найрлага гэх мэт зүйлийг харгалзан үзжээ.

Үндэсний үйлдвэрлэл маань олон улсын чанар, стандарт шаардлагад нийцэж, нэр хүндтэй зэрэглэл өндөр тэмцээнд шалгарсан явдал нь Монгол брэндүүд дэлхийд танигдах цаг үе улам бүр ойртож буйн тод жишээ билээ.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

ЕРӨӨЛ, ARKHI EXPORT” БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Eurasia Spirit Drinks” тэмцээн нь олон улсын архи, архин төрлийн бүтээгдэхүүн болон спиртийн чанарыг шалгаруулах, дотоодын болон гадаадын зах зээл дээр дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах зорилгоор явуулдаг нэр хүндтэй шалгаруулалт юм.

2020 оны 1 сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдсан “Eurasia Spirit Drinks” тэмцээнд ОХУ, Финлянд, Латви, Бельги, Хятад, Монгол зэрэг нийт 10 гаруй улс орны 120 гаруй брэнд бүтээгдэхүүнүүд оролцсоноос үндэсний ууган үйлдвэр АПУ компанийн Ерөөл брэнд “Гадаадын шилдэг брэнд” төрөлд амт чанараараа тэргүүлэн алтан медаль, премиум сегментийн “Гадаадын шилдэг архи” төрөлд “ARKHI EXPORT” брэнд мөнгөн медаль тус тус хүртэж Монгол улсын шингэн хүнсний үйлдвэрлэлийн чанар стандарт, нэр хүндийг дахин баталгаажууллаа.

Түүнчлэн, уг тэмцээнд АПУ компанийн харьяа Натур Агро спиртийн үйлдвэрийн Альфа зэрэглэлийн спирт нь алтан медаль, Люкс зэрэглэлийн спирт нь мөнгөн медалийг тус тус хүртжээ. “Натур Агро”-гийн альфа спиртээр “Chinggis Khan”, “Soyombo”, “Eden”, “АRKHI”, “Чингис Грандхаан”, “Болор” зэрэг брэндүүдийг үйлдвэрлэдэг бол Люкс буюу тансаг зэрэглэлийн спиртээр “Ерөөл”, “Алтан түрүү”, “Улаанбаатар” зэрэг брэндүүдийг үйлдвэрлэдэг юм.

Уг тэмцээний шүүлтийг 70 жилийн түүхтэй, туршлагатай хүрээлэнгийн олон улсын мэргэшсэн чанар шалгагч нараас гадна хэрэглэгчдийн дундаас хөндлөнгийн экспертууд болон ажиглагч нарыг оролцуулсан багийг бүрдүүлж шалгаруулалтыг өндөр төвшинд явуулжээ. Мөн бүтээгдэхүүнийг шалгаруулахдаа тухайн ангиллаас хамааран амт чанар дээр үндэслэн шалгаруулахаас гадна инновацид суурилсан, шинэ технологи, болон шинэ жор орц, найрлага гэх мэт зүйлийг харгалзан үзжээ.

Үндэсний үйлдвэрлэл маань олон улсын чанар, стандарт шаардлагад нийцэж, нэр хүндтэй зэрэглэл өндөр тэмцээнд шалгарсан явдал нь Монгол брэндүүд дэлхийд танигдах цаг үе улам бүр ойртож буйн тод жишээ билээ

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

“Агуулах, тээвэр, түгээлтийн зориулалттай агуулахыг газрын хамтаар худалдан авах эсхүл удаан хугацаагаар түрээслэх” харилцагчийг сонгон шалгаруулах тухай

Тендерийн зорилго, агуулга:

АПУ ХК нь Ложистикийн үйл ажиллагааг өргөжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын баруун бүсэд буюу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах агуулахыг газрын хамт худалдан авах эсхүл удаан хугацаанд түрээслэх тул санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн шаардлага:

Үүнд:

  1. 1. СХД-ийн 18, 19, 20, 21 хороо, БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах;
  2. 2. Тендерт оролцогчийн өөрийн эзэмшлийн газар болон өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байх (аливаа эрхийн зөрчилгүй хөрөнгө байх);
  3. 3. Агуулахын барилгын талбайн хэмжээ нь 8000 м2-аас доошгүй буюу 9000 ширхэг поддон бүтээгдэхүүн багтахуйц байх;
  4. 4. Агуулах нь төвийн дулаан, цахилгаан (800 ква-аас дээш), цэвэр бохир ус, дулаанаар бүрэн хангагдсан байх;
  5. 5. Барилгын хийц, бүтээц болон гадна, дотор ханыг өөрчлөх боломжтой, төмөр бетон каркас хийцтэй байх. Объектын барилгын материалууд нь агуулахын барилгын шаардлагыг хангасан галд тэсвэртэй материалаар хийгдсэн байх;
  6. 6. Агуулахын барилгын цэвэр өндөр 4 метрээс багагүй байх;
  7. 7. Гадна талбай нь ачилт хийх 2000 м2-аас багагүй байх;
  8. 8. Агуулахын орц гарц нь урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой байх;
  9. 9. Обьектын план ба огтлол зургуудад хэмжээсийг нь бүрэн тавьж зурж ирүүлэх;

Тендерийн шалгаруулалтыг Компанийн Тендерийн журам болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн хийнэ.

Тендерт оролцогч нь шаардлага хангасан материалыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийн материалыг хүлээн авч дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор тендерийн хороо хуралдаж шалгаруулалтыг хийнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Ажилтны нэр:    Хуулийн албаны дарга Э.Солонго

Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, АПУ ХК-ийн төв байр, 3  давхарт Хуулийн албаны өрөө;

Утас: 11- 344837 – 321

И-Мэйл: solongo.e@www.apu.mn

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

АНУ-ЫН ЭЛЧИН САЙД АПУ КОМПАНИД ЗОЧИЛЛОО

Өнгөрсөн 12 сарын 27 – ны өдөр АНУ- аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Майкл Клечески АПУ компанийн үйлдвэрүүдээр зочиллоо.

Элчин Сайд Клечески болон бусад албаны төлөөлөгчид АПУ компанийн бүрэн автомат АПУ Ложистик төв, Спиртийн үйлдвэр, Сүүний үйлдвэр болон шар айргийн үйлдвэрүүдийг үзэж сонирхсон ба АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэбилэг, Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Ш. Батжаргал, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Даниэл Кау нар холбогдох албаны төлөөллүүдийн хамт хүлээн авч, уулзаж ярилцлаа.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

Эх орноо сурталчилж, экспортын сувгаа тэллээ

ОХУ-ын Казань хотноо АПУ ХК Монгол Улсаа сурталчлах “Монголын нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Үндэсний соёл урлаг, орчин үеийн хөгжил дэвшлээс оросуудад танилцуулах зорилготой тус арга хэмжээнд морин хуурын эгшиг, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний язгуур соёлоос гадна сонгодог урлаг, рок попын төлөөлөл, залуу уран бүтээлчид оролцож эх орноо сурталчиллаа.

Хөөмийтэй хослох морин хуурын содон аялгуут тоглолт хэзээнээс л гадаадынхны сонирхлыг татсаар ирсэн бөгөөд хүндэтгэлийн идээ аягалсан аягатай охидын чадварлаг бүжиг зочдыг алмайруулж чадсан юм.

Ирсэн зочдод дан ганц үндэсний соёл урлагаас сонирхуулаад зогссонгүй. Дэлхийн дуурийн олимп гэж тодорхойлж болох  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт, гоцлол дуучин Э.Анхбаяр, ДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Энхнаран нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав ээж хоёр минь” дууг толилуулж Монголын дуурийн гайхамшгаас толилууллаа.

Тэдний араас рок попын төлөөлөл болсон “Никитон” хамтлагийн дуучин Батчулуун, дуучин Наагий нар өөрсдийн хэв маягийг илэрхийлсэн ая дуугаараа ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөж, Монголын орчин цагийн соёл урлагийн чадварыг зочдод мэдрүүлсэн юм.

“Монголын нэг өдөр”-ийн танхимд үндэсний гэр сууцаа барьж, үндэсний хувцас загварыг толилуулахын зэрэгцээ дэлхийд алдартай ОХУ-ын уран барималч Даши Намдаковын тал нутгийн анчин, дайчдыг дүрсэлсэн “Жанжин”, “Бай”, “Шонхор шувуутай цэрэг эр” хэмээх гурван уран баримлыг залж, хүрэлцэн ирсэн зочдын оюуны мэлмийг баясгалаа.

Монгол Улсаа сурталчлах энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Ерөнхий сайдын орлогч Василь Шайхразиев, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын засаг даргын орлогч О.Мөнгөншагай,  АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Батсайхан, ОХУ-ын “Татспиртпром” компанийн ерөнхий захирал Ирек Миннахметов, нэрт уран барималч Даши Намдаков болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.

Хүндтэй зочид энэхүү соёл урлагийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ түүх, соёл уламжлалаар уялдаатай хоёр орны ард түмний цаашдын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх нь чухал хэмээн цохон тэмдэглэлээ.

Казань хот нь Чингис хааны ач хүү Бат хааны Алтан ордны улс, Казанийн ханлиг, Хаант Орос зэрэг өрнө дорнын их хаад, эзэнт гүрнүүдийн түүхийг агуулсан дурсгалт юм. Үүний хүрээнд тус хотынхон энэ онд Алтан ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэж байна. Ойн огноог 12-р сарын 06-ны өдрөөр сонгосон нь Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг бэлгэдсэн утгатай аж.

Түүхт улсын ойн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй зэрэгцэн Монголын бизнес, урлаг соёлынхон тус хотод “Монголын нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулсан нь сайхан давхцал гэдгийг зочид төлөөлөгчид илэрхийлж байлаа.

Мөн соёлын өдөрлөгийн өмнө АПУ ХК болон “Татспиртпром” ХК хооронд худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр “Татспиртпром” компани АПУ ХК-ийн “Чингис Хаан” брэнд бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаална. Харин АПУ ХК нь хойд хөршид хамгийн өндөр борлуулалтайд тооцогддог “Тундра” брэндийн бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэнэ.

АПУ ХК Оросын компанитай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, худалдаалах замаар тус ОХУ-ын зах зээл дэх байр сууриа илүү тэлэх зорилт тавьж байгаа юм.

Монгол Улсын имижийг дээшлүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой “Монголын нэг өдөр” соёлын арга хэмжээ нь Улаан-Үд, Красноярск, Эрхүү хотуудад болсон цуврал хөтөлбөрийн үргэлжлэл байлаа.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Төрийн дээд шагнал болон салбарын тэргүүнүүд шилдэг залуу ажилчид тодорлоо

Улс Тунхагласны баярыг тохиолдуулан АПУ Групп компанийн хэмжээнд олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудаа алдаршуулж, шагнаж урамшууллаа.

Үүнд Төрийн шагналаар 2 ажилтан , Засгийн газрын шагнал 35 ажилтан , Монголын Залуучуудын Холбооны шагналаар 24 ажилтанг тус тус шагнасан юм. Нийт шагнал авсан бүх ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

КомпаниАжилтны нэрАлба нэгжАлбан тушаал
Монголын Залуучуудын Холбооны ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР МЕДАЛЬ
АПУ Трейдинг ХХКР.АлтангэрэлАгуулах, тээвэр, түгээлтийн албаТүгээгч
АПУ Трейдинг ХХКС.ПүрэвжалЗахиргаа, хүний, нөөцийн албаҮйлчилгээний жолооч
Монголын Залуучуудын Холбооны ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ АЛТАН МЕДАЛЬ
АПУ ХКБ.ДулмааАрхины үйлдвэрСавлалтын оператор
АПУ ХКБ.ЗолзаяаСавлалтын үйлдвэрХөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан
АПУ ХКТ.ЦэгмэдАгуулах, тээвэр, түгээлтийн албаАгуулахын туслах ажилчин
АПУ ХКН.ЛхагважавАгуулах, тээвэр, түгээлтийн албаСэрээт ачигч машины жолооч
АПУ ХКЭ.ЭнхмэндШар айргийн үйлдвэрОператор-Исгэлт
АПУ Трейдинг ХХКД.БямбадоржХудалдааны маркетингийн албаТехникч
АПУ Трейдинг ХХКТ.БатхишигХудалдааны маркетингийн албаЖолооч
АПУ Трейдинг ХХКБ.ЭнхдэлгэрХудалдааны маркетингийн албаХудалдааны маркетингийн ажилтан
АПУ Трейдинг ХХКГ.МөнхсайханХотын борлуулалтын албаХудалдааны төлөөлөгч
АПУ Трейдинг ХХКГ.ЭрдэнэбулганХотын борлуулалтын албаХудалдааны төлөөлөгч
АПУ Трейдинг ХХКБ.БатнасанАгуулах, тээвэр, түгээлтийн албаЖолооч
АПУ Трейдинг ХХКН.НомингэрэлАгуулах, тээвэр, түгээлтийн албаАгуулахын туслах ажилчин
АПУ Трейдинг ХХКЖ.МөнхбатАгуулах, тээвэр, түгээлтийн албаАгуулахын туслах ажилчин
АПУ Дэйри ХХКГ.БолортуяаСүүний үйлдвэрСавлах хэсгийн ахлах
АПУ Дэйри ХХКД.ЧинзоригБорлуулалтын албаХудалдааны төлөөлөгч
Монголын залуучуудын холбооны ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ ИНЖЕНЕР
АПУ ХКМ.БаньдхүүСпиртийн үйлдвэрАммиак хөргөлт, даралтат хий хариуцсан инженер
АПУ ХКД.ТулгаСпиртийн үйлдвэрЗасварын инженер
АПУ ХКМ.ДүйнхэржавТехник ашиглалтын албаСэлбэг үйлдвэрлэлийн инженер
АПУ ХКБ.ОюунсайханХөдөлмөрийн аюулгүй байдлын хэсэгХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежер
АПУ ХКБ.Бат-ОршихТехник ашиглалтын албаЗасвар үйлчилгээ хариуцсан инженер
Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны ЖУУХ БИЧИГ
АПУ ХКГ.ОтгонбаярАрхины үйлдвэрСавлалтын оператор
АПУ Дэйри ХХКГ.ОюунсарСүүний үйлдвэрТехнологич
АПУ Дэйри ХХКМ.АмаржаргалСүүний үйлдвэрБоловсруулах хэсгийн ахлах
Спирт Бал Бурам ХХКД.ДагвацэрэнТехник ашиглалтГагнуурчин
Спирт Бал Бурам ХХКБ.ОдбаярТехник ашиглалтЗасварчин
Спирт Бал Бурам ХХКС.ЧулуунбаатарТехник ашиглалтАшиглалтын оператор
Спирт Бал Бурам ХХКИ.НасанбатСавлагааСавлалтын оператор
Спирт Бал Бурам ХХКД.Мөнх-АлимСавлагааЧанар шалгагч
Спирт Бал Бурам ХХКА.АмартүвшинАрхи үйлдвэрлэлИсгэлт чаналгын оператор
Спирт Бал Бурам ХХКД.ТөгсжаргалАрхи үйлдвэрлэлҮр тариа боловсруулах оператор
Спирт Бал Бурам ХХКТ.ОдонтуяаЧанарын удирдлага хяналтын албаЧанарын удирдлага хяналтын менежер
Спирт Бал Бурам ХХКБ.УндармааЗахиргаа хүний нөөцЗахиргааны ажилтан
Спирт Бал Бурам ХХКБ.ГантулгаЗахиргаа хүний нөөцАюулгүй байдлын ажилтан
Азиа Пасифик Брюэри ХХКС.ЛхагвадоржАгуулах, тээвэр, түгээлтСэрээт ачигч машины жолооч
Азиа Пасифик Брюэри ХХКЭ.БатболорАгуулах, тээвэр, түгээлтСэрээт ачигч машины жолооч
Азиа Пасифик Брюэри ХХКБ.СүрэнжавАгуулах, тээвэр, түгээлтАгуулахын туслах ажилчин
Азиа Пасифик Брюэри ХХКТ.БаярхүүТехник ашиглалтЗасварын хэсгийн ахлах
АПУ Трейдинг ХХКА.ЧүггаравАгуулах, тээвэр, түгээлтийн албаАгуулахын туслах ажилчин
АПУ Трейдинг ХХКА.НаранхүүОрон нутгийн борлуулалтын албаХудалдааны төлөөлөгч
АПУ Трейдинг ХХКР.МөнхбаярОрон нутгийн борлуулалтын албаХудалдааны төлөөлөгч
АПУ Трейдинг ХХКХ.ЗолбаярОрон нутгийн борлуулалтын албаХудалдааны төлөөлөгч
АПУ Трейдинг ХХКБ.ЧимэдцэеэОрон нутгийн борлуулалтын албаХудалдааны төлөөлөгч
АПУ Трейдинг ХХКХ.БаттулгаАгуулах, тээвэр, түгээлтийн албаСэрээт ачигч машины жолооч
АПУ Трейдинг ХХКМ.СүнжидмааХотын борлуулалтын албаБорлуулалтын ахлах ажилтан
АПУ Трейдинг ХХКМ.НаранзаяаХотын борлуулалтын албаХудалдааны төлөөлөгч
Зам тээвэр хөгжлийн яам ЖУУХ БИЧИГ
АПУ Трейдинг ХХКД.Бат-ОршихАгуулах, тээвэр, түгээлтийн албаАвто инженер
АПУ Трейдинг ХХКБ.БямбааАгуулах, тээвэр, түгээлтийн албаОрон нутгийн тээврийн жолооч
АПУ Трейдинг ХХКД.ПүрэвжавАгуулах, тээвэр, түгээлтийн албаАвтозасварчин
АПУ Трейдинг ХХКТ.ЛхагвасүрэнАгуулах, тээвэр, түгээлтийн албаОрон нутгийн тээврийн жолооч
Эрчим Хүчний Яамны ЖУУХ БИЧИГ
АПУ ХКЯ.БямбааСпиртийн үйлдвэрЦахилгааны инженер
Тээврийн цагдаагийн албаны Осолгүй манлай жолооч
АПУ ХКС.БулганбаатарЗахиргааны албаЗахиргааны жолооч
АПУ ХКБ.НямдоржЗахиргааны албаЗахиргааны жолооч
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдэг
АПУ ХКС.СугирмааАгуулах, тээвэр, түгээлтийн албаБараа материалын нөөц хариуцсан ажилтан
Спирт Бал Бурам ХХКЦ.ЦэцэгээСавлагааШугамын ажилчин
Спирт Бал Бурам ХХКД.ДаваасүрэнАрхи үйлдвэрлэлИсгэлт чаналгын оператор
АПУ Трейдинг ХХКБ.ЗолжаргалХотын борлуулалтын албаБорлуулалтын ахлах ажилтан
Зам тээвэр хөгжлийн яам ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдэг
АПУ Трейдинг ХХКБ.НамхайдагваЗахиргаа, хүний нөөцийн албаҮйлчилгээний жолооч
Монгол улсын Төрийн дээд шагнал ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ медаль
АПУ Трейдинг ХХКД.ЛхагвасүрэнСанхүү бүртгэлийн албаАхлах нягтлан бодогч
Монгол улсын Төрийн дээд шагнал АЛТАНГАДАС одон
АПУ Трейдинг ХХКД.БямбацогтАгуулах, тээвэр, түгээлтийн албаАгуулах хариуцсан ахлах менежер

Categories
Мэдээллийн сан Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

Үндэсний аварга дэлхийн дэвжээнд

Эдийн засагт “National Champions” гэдэг ойлголт байдаг. Улсынхаа хөгжлийг түүчээлэн, эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч явдаг үндэсний үйлдвэрлэгчдийг хүндлэн ингэж нэрлэдэг. Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрлэгч, 95 жилийн түүхтэй АПУ компани өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө 154 жилийн түүхтэй алдарт HEINEKEN компанийн Монгол дахь эзэмшлийн компаниудыг өөртөө нэгтгэж байв. Ингэснээр Монгол Улсын шингэн хүнсний салбарыг тодорхойлогч бус чиглүүлэгч компанийн суурийг тавьж, олон улсын зах зээлд гарах хүчирхэг нэгдлийг бий болгосон. Энэхүү нэгдэл нь Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу Монголын хамгийн анхны их наяд төгрөгийн үнэлгээтэй олон нийтийн компанийн эхлэлийг тавьсан билээ.

Дэлхийн дэвжээнд Монголын нэрийг тамгалах төгс үүрэг хариуцлагатай, төгөлдөр бүтээгдэхүүний нэгдэлтэй, тунгалаг орон зайтай АПУ компани сүүлийн жилүүдэд олон арван сая ам.доллар зарцуулан Хойд Америк, Европ, Азийн зах зээлийг судалсны үндсэн дээр ОХУ-ын зах зээл рүү нэвтрэх стратегиа энэ жилээс эрчимжүүлээд байна. Хэдийнээ Оросын 17 хотын 200 гаруй цэгүүдээр борлуулалтаа хийж эхэлсэн АПУ компани сар хүрэхгүй хугацааны өмнө ОХУ-ын Улаан-Үд, Иркутск, Красноярск хотуудад экспортын дээж болсон таван бүтээгдэхүүнээ танилцуулж, 1000 гаруй хүндэт зочдод үндэсний үйлдвэрлэлийн охь, Монгол брэндийг сурталчиллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA

Дэлхийн таван тивд экспорт хийх нь “АПУ” ХК-ийн стратегийн үндсэн чиглэл бөгөөд удахгүй Хятад руу том масштабаар гарч, Монгол гэдэг брэндийг дэлхийн хамгийн том зах зээл дээр үүсгэнэ. Энэ том амжилтын эзэн нь Монгол хүн та байх бүрэн боломжтой бөгөөд үргэлж нээлттэй. Учир нь АПУ компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон улсын төвшинд дэлхийн гигантуудтай стратегийн түншлэлийг хэрэгжүүлж буй, Монгол брэндийг дэлхийд таниулах алсын хараатай, хувийн хэвшлийн түүчээ болсон үндэсний ууган үйлдвэрлэгч юм.

АПУ компани үндэсний соёл уламжлал, Монголын нэр хүндийг дэлхийд таниулан ажлаа зогсолтгүй хийх бөгөөд төлөвлөгөө ёсоор 12 сарын 05-нд Казань хотод “Монголын Нэг Өдөр” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил эхэлсэн. Энэхүү арга хэмжээнд нэр хүндтэй томоохон зочид оролцохоо урьдчилан баталгаажуулаад байна.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Л. Дагийсүрэнгийн нэрэмжит “Сагсан бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээн зохиогдлоо

APU компанийн 95 жилийн ойг тохиолдуулан ахмад, дунд, залуу үеийг холбосон олон талт ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Уг ажлын хүрээнд тус компанийн ахмад ажилтан, анхны “Спортын мастер”, “Олон улсын хэмжээний мастер” Лувсандоржийн Дагийсүрэнгийн нэрэмжит “Сагсан бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээн МҮЭ -ийн соёлын төв ордны “Тэмүүжин” спорт зааланд 11 сарын 2,3-ны өдрүүдэд хоёр хоног “Спрайт” лигийн дүрмээр явагдаж амжилттай болж өндөрлөлөө. Нийт эрэгтэй, эмэгтэй 16 баг оролцон хурд хүч, ур чадвар, хүч тэнцүү өрсөлдөн тоглож:

Эрэгтэй багийн төрөлд

1. Avengers баг

2. Eden баг

3. Aurug баг

Эмэгтэй багийн төрөлд

1. Сэнгүр баг

2. Төгс хараа баг

3. Сайн багууд тус тус тодорлоо.

Шилдэг довтлогч эмэгтэй тамирчнаар – Савлалтын үйлдвэрийн ХАБЭА -н ажилтан Б.ЗОЛЗАЯА

Шилдэг довтлогч эрэгтэй тамирчнаар – Худалдааны төлөөлөгч Х.БИЛЭМБЕК

Ахмадын хорооны шагналаар – Архины үйлдвэрийн оператор Б.САНЖААНЯМ нар шагнагдлаа.

Нийт оролцсон баг тамирчид болон хүрэлцэн ирж хөгжөөн дэмжсэн хамт олон та бүхэндээ талархал дэвшүүлье!

АПУ компанийн Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Хороо, Ахмадын Хороо

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Хүний нөөцийн ажилтны өдөр тохиож байна

Шунхлай группийн хэмжээнд хүний нөөцийн ажилтан, удирдлага хамт олноо шагнаж урамшуулах, ололт амжилтаа дүгнэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой “ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан баярын арга хэмжээг зохион байгуулсан юм.

Уг арга хэмжээний үеэр АПУ Групп компанийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ш.Дөлгөөн, Цалин хөлс хөнгөлөлт хангамж хариуцсан менежер Д.Энхчимэг нарыг Монгол улсын хөдөлмөр нийгэм хамгааллын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшуулсан бөгөөд мөн “Шилдэг төсөл” номинацид “Захиргаа, Хүний нөөцийн газар”-ын санаачлан хэрэгжүүлсэн “PEOPLE LEADER” төсөл шалгарсан баярт мэдээг дуулгахад таатай байна. Та бүхэндээ АПУ Групп компанийн нийт хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс, хөдөлмөрт нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе!

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

“Хайртай хүмүүстээ хамгийн сайныг нь”

Дэлхийн дэвшилтэт технологи ашиглан, олон улсын стандартад нийцсэн шинэ өнгө, төрх, амт чанартай, байгальд ээлтэй савлагаа бүхий “Сайн” брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг олон нэр төрлөөр үйлдвэрлэж байна. Монгол үнээний шингэн сүүг боловсруулж гаргаж авсан, эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн эдгээр бүтээгдэхүүн нь нэр төрөл тус бүрийн онцлогоос хамааран амин дэм, эрдэс бодисуудаар баялаг байдаг.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Жилийн турш компанийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлэл хүргэдэг хувьцаа эзэмшигчдийн хурал товлосон өдрөө буюу 4 сарын 26-ны өдөр болсон юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал 95%-ийн ирцтэй эхэлж, нийт 4 асуудлыг хэлэлцэж шийдвэрүүдээ гаргасан билээ. Энэ жилийн хувьд АПУ ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48,6 тэрбумын ногдол ашиг тараах болсон нь түүхэн үйл явдал бөгөөд хурлын үеэр албан ёсоор танилцууллаа. Мөн урилгаар “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр хүрэлцэн ирж хөрөнгийн зах зээл дээр хэрхэн амжилттай арилжаа хийх талаар маш сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Нийт хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон хувьцаа эзэмшигчдэдээ талархал дэвшүүлье!

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

APU OLYMPICS 2019

APU OLYMPICS 2019 СПОРТ НААДМЫН АВАРГУУДДАА БАЯР ХҮРГЭЕ!

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “APU OLYMPICS” спорт наадам энэ жил <<ХАМТДАА ИЛҮҮ ХҮЧТЭЙ>> уриан доор амжилттай өрнөж аваргуудаа тодрууллаа. Спортын 7 төрлөөр 2300 ажилчдаас шигшээ 8 баг хурд хүч, тэсвэр тэвчээр, авьяас чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд шилдэг тамирчдаа алдаршуулсан билээ.

ЭРЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН ТӨРӨЛ
Алт Avengers
Мөнгө Сэнгүр
Хүрэл Төгс Хараа

ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН ТӨРӨЛ
Алт Сэнгүр
Мөнгө Болор
Хүрэл Төгс Хараа

ШИЛДЭГ САГСАН БӨМБӨГИЙН ТАМИРЧИН
Болор багийн Б.Саранчимэг Сэнгүр багийн Д.Гансүх

ЭРЭГТЭЙ ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛ
Алт Төгс Хараа
Мөнгө Сайн
Хүрэл Болор

ЭМЭГТЭЙ ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛ
Алт Төгс Хараа
Мөнгө Сайн
Хүрэл Ауруг

ШИЛДЭГ ТАМИРЧИН
Төгс Хараа багийн Б.Эрдэнэбат Сайн багийн Б.Бямбадолгор

ШИЛДЭГ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ БАГ 
Сайн багийн дэмжигчид

Нийт багийн дүнгээр:
Захиргааны нэгдсэн “Болор” баг аваргын цомоо хадгалсан бол “Спирт Бал Бурам ХХК”-ийн “Төгс Хараа” баг удаалж гуравдугаар байранд Шар айрагны үйлдвэрийн нэгдсэн “Сэнгүр” баг тус тус шалгарлаа.
Нийт оролцсон баг тамирчдадаа халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өрнүүн их амжилтыг ерөөе!

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Үйлдвэртэй танилцах аялал боллоо

Хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурийг тавьсан Хүнсний манлай үйлдвэр АПУ хувьцаат компани Монголын баг сумдын үндэсний холбоотой хамтран үйлдвэртэй танилцах аяныг 4-р сарын энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Энэ үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн 9,10,14,16 –р хорооны иргэд хамрагдаж

  • Тус компани хүнсний бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас нийлүүлдэг вэ ?
  • Үйлдвэрлэлийн шат дамжлага хэрхэн явагддаг вэ?
  • Ажиллах горим, стандарт ямар байдаг вэ?
  • Хэдэн төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ? зэрэг олон мэдээллүүдтэй танилцаж, өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авч нэг өдрийг бүтээлчээр өнгөрүүллээ. Автомажсан, шинэ технологийг үйлдвэртэй нэвтрүүлсэн манай компаниар зочилсон иргэд орчин үеийн нэгэн шинэ үйлдвэрлэлийг үзсэндээ сэтгэгдэл өндөр байгаагаа бидэнд хэлсэн юм.
Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

APU-чууд аваргын цомыг өргөлөө!

Хүнсчдийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хүнсчдийн Алдар 2019” спорт наадам 3 сарын 28-ний өдрөөс 29-ний өдрүүдэд Буянт Ухаа спорт ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд спортын 4 төрлөөр оюун ухаан, хурд хүчээ уралдуулан өрсөлдөж багийн нийт дүнгээр АПУ Группын нэгдсэн баг амжилттай оролцож аваргын цомыг өргөсөн билээ.

Багийн үзүүлсэн амжилт:

Сагсан бөмбөг эрэгтэй төрөлд мөнгөн медаль, эмэгтэй алтан медаль;

Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй дөрөвдүгээр байр, эмэгтэй дөрөвдүгээр байр;

Дартс төрөлд эрэгтэй алтан медаль, эмэгтэй алтан медаль;

Ширээний теннис төрөлд эрэгтэй мөнгөн медаль, эмэгтэй мөнгөн медаль;

Шилдэг эмэгтэй сагсан бөмбөгчинөөр Ус ундааны үйлдвэрийн ажилчин Б.Золзаяа шалгарсан юм.

Нийт оролцсон баг тамирчдадаа хамт олны нэрийн өмнөөс ажлын болон спортын өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе!

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Амжилтын төлөө хамтдаа нэгдсэн чуулга уулзалт боллоо

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концертын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. АПУ ХК-ийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. АПУ ХК-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;
  3. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
  4. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэл явагдах цаг: 13:00-13:59

Хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх цаг: 14:00

Хурлын бүртгэлийн өдөр: 2019.04.04

Хувьцаа эзэмшигч та хурлын бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд автоматаар бүртгэгдэх болно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралдаа оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт дуусна.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хувьцаа эзэмшигчийн танилцаж болох мэдээллийг компанийн байранд ирж болон дараах хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

НэрсУтасЦахим хаяг
1Х.Батжаргал344837batjargal.kh@www.apu.mn
2Ч.Ариунсан344336-338ariunsan.ch@www.apu.mn 
3Б.Эрдэнэтуяа344336-432erdenetuya.b@www.apu.mn
4Э.Солонго344837-321solongo.e@www.apu.mn
5Б.Мягмар344336-338myagmar.b@www.apu.mn 

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байр

Утас: 344336

Факс: 343063

Имэйл: info@www.apu.mn

Хурлаас гарах шийдвэрийн төслийг https://www.apu.mn/media/apu/co… холбоосоор үзнэ үү.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Бүсгүйчүүддээ зориулан Сонгодог Гала концертыг толилууллаа

АПУ Группийн хамт олны 40 гаруй хувийг бүсгүйчүүд эзэлдэг бөгөөд жил бүрийн 3 сарын 8-ны өдөр буюу ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт бүсгүйчүүдээ баярлуулдаг уламжлалтай юм. Өнгөрсөн жил “Улсын Драмын Эрдмийн театр”-т нэрт зохиолч Э.Оюуны зохиолоос сэдэвлэсэн “Би эндээс явахгүй” жүжгийг өргөн барьж байсан бол энэ жил “Дуурь Бүжгийн Эрдмийн Театр” болон “Соёлын Төв Өргөө”-ний хамт олонтой хамтран “Сонгодог Урлагийн Гала концерт” -ыг бүсгүйчүүддээ зориулан толилууллаа.

Тоглолт ид дунд өрнөж Монгол сонгодогуудаар үргэлжилсэн. Уран хас балет үзэгчдийг шагшуулж, Ээждээ, Бүүвэй Ээж, Ээжийнхээ ачийг яалаа даа, Аав ээж хоёр минь дуунууд бүсгүйчүүдийн сэтгэлийн утсыг хөндөж зарим нэг нь нулимсаа арчиж буй харагдсан. Тоглолтын төгсгөлд Монголын тал нутаг хэмээх бахархал болсон дууг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжмийн хамтаар дуулж ёстой л нэг урлагийн дээж болсон тоглолтод сэтгэл нь ханасан үзэгч бүсгүйчүүд алга ташсаар өндөрлөсөн билээ. Ажилчдаа нэг өдөр ч болов ажил, гэр бүлийн орчноос түр холдуулж урлагаар дамжуулан гоо зүй, амьдралын бас нэгээхэн гайхалтай цаг хугацаагаа хамтдаа өнгөрүүлэх боломжийг олгодгоороо энэхүү арга хэмжээ онцлогтой юм. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн нийт бүсгүйчүүддээ амьдралд нь аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ

АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 02-р сарын 19-ний өдрийн 19/02 тоот тогтоолоор 2018 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 46 (дөчин зургаа) төгрөг, нийт 48,896,838,178 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Шороон Гахай жилийн золголт боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг АПУ Групп компанийн нэгдсэн золголт Шороон Гахай жилийн босгон дээр хаврын тэргүүн сарын Дашнямтай билэгт сайн өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ахмадуудаа дээдлэж, хүндэтгэл үзүүлдэг Сар шинийн баяраар АПУ-чууд алд цэнхэр хадгаа дэлгэн золгож, хөөрөг юугээ зөрүүлэн, ерөөлийн үгсийг хэлэлцэж, үдсэн Нохой жилийн ололт амжилтаа ярилцаж, угтан золгож буй Гахай жилдээ хийж хэрэгжүүлэх ажлуудаа бие биентэйгээ хуваалцлаа. Та бүхэн ирж буй жилдээ эрүүл саруул, элбэг хангалуун, эрч хүчээр дүүрэн байж зорьсон зорилгоо биелүүлэхийг хүсэн ерөөе!

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Төрийн дээд одон медалиудаар шагнагдлаа

XVII жарны “урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн босгон дээр Монгол улсын ууган үйлдвэрлэгч АПУ ХК-ийн хамт олны дундаас Шар айрагны үйлдвэрийн технологийн хэсгийн ахлах Б.Туваансүрэн Хөдөлмөрийн хүндэт медалиар, Шар айрагны үйлдвэрийн технологийн оператор Н.Нарантуяа болон Шил угаалгын үйлдвэрийн ажилтан Ш.Батзул нар Алтангадас одонгоор тус тус шагнагдаж энгэрээ мялаалгалаа. Төрийн дээд одон медалиудаар шагнагдсан хүндэт ажилчдадаа нийт хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилтын дээдийг гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

АМЖИЛТЫН БАЯР ёслол ТӨГӨЛДӨР боллоо!

Соёлын төв өргөөний их танхимд АПУ Групп компанийн НЭГ ГЭР БҮЛ нэгэн тоонон дор цугларч, улиран одож буй 2018 оныхоо ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилго зорилт, бодлого чиглэлээ тодорхойлсон НЭГДСЭН ЧУУЛГАН амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү чуулган нь шингэн хүнсний салбарт хүчирхэг нэгдлийг хийснээс хойш даруй нэг жилийг ардаа үдэж, анхны үр дүнгээ хэлэлцсэн түүхэн арга хэмжээ болсон юм.

Алтан соёмбот тугаа хоймортоо гэрэлтүүлж, Бүх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын найрал дуучдын хамтаар төрийн сүлд дуугаа хүлээн авснаар нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр эхэлсэн бөгөөд АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга, Шунхлай Группын Ерөнхийлөгч П.Батсайхан болон АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нар мөн энэ үеэр хамт олондоо хандан амжилт ерөөж, урам зориг нэмсэн үгээр мэндчилсэн билээ.

Үүний дараа нийт 2270 ажилчинтай өнөр өтгөн гэр бүлийн жилийн турш хийсэн бүтээсэн бүхнийг эмхтгэн газар албадын чиглэл хариуцсан захирлууд тайлангаа танилцуулсан юм.

2018 оны хийж хэрэгжүүлсэн ажлуудыг товч дурдвал:
• Монгол улсын ТОП 100 аж ахуй нэгжийг шалгаруулах шалгаруулалтад АПУ Групп компанийн 5 охин компани шалгарсан.
• АПУ компани сүүлийн таван жилийн хугацаанд 1 их наяад гаруй төгрөгийн татварт төлж улсын төсөвт төвлөрүүлснээс 2018 онд 260 гаруй тэрбум төгрөгийн татвар улсдаа төлжээ. 
• 21 аймгийн 300 гаруй хоёрдогч түүхий эд авах цэгээр дамжуулан бүтээгдэхүүний хаягдал шил, лонхыг цуглуулан, угаан ариутгаж үйлдвэрлэлийн эргэлтэд оруулан дахин ашиглаж байна. 
• 2018 оны эхний 11 сарын байдлаар 11,789 тонн саарал усыг дахин ашиглаж, цахилгааны хэрэглээг 27% хэмнэсэн үзүүлэлттэй ажиллалаа.
• Хөдөлмөр, Хамгаалал Аюулгүй ажиллагааг сайжруулахад 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
• Чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001, Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоо ISO 14001 стандартыг баталгаажуулж, Хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтын тогтолцооны сүүлийн шинэчилсэн хувилбар болох FSSC 22000 (ISO22000 + PAS 220 (ISO22002-1)) стандартыг “SGS Group”-ээр хөндлөнгийн аудитын шалгалт хийлгэн, итгэмжлэлээ дахин баталгаажууллаа.
• Брэнд бүтээгдэхүүнүүдээ Орос, Хятад, Солонгос, Япон, Швейцар, Герман, Итали улсууд руу экспортолсон амжилт бүтээлийн цувааг үргэлжлүүлэн шинэ оноо угтаж байна. 
• Бүх ажиллагсдын дунд “Хамаг Монгол” урлагийн наадам, “АПУ Олимп” Спортын наадмуудыг амжилттай зохион байгуулсан.

гэх мэт олон арван ажлуудыг хийж гүйцэтгэн, үр дүнгээ хэлэлцэж “ОНЫ ШИЛДЭГ” -үүдээ мөн тодрууллаа. Энэ жилийн хувьд оны шилдэг ажилтан, оны шилдэг худалдааны төлөөлөгч, оны шилдэг менежер, оны шилдэг манлайлагч зэрэг шагналуудыг гардуулан, ажилчдаа алдаршуулсан бөгөөд шилдэг төслөөр “Борлуулалт ба үйл ажиллагааны төлөвлөлтийн төсөл” шалгарсан билээ.

Энэ ташрамд нийт АПУ Группийн хамт олондоо болон шилдгээр шалгарсан ажилчдадаа халуун баяр хүргэж, айлчлан ирж буй ондоо амжилтын буухиагаа үргэлжлүүлж, аяны богц арвин байхыг хүсэн ерөөе!

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Бүтээгдэхүүний мэдээ Мэдээ, мэдээлэл

ХҮҮХЭД БҮРТ СҮҮ ХЭРЭГТЭЙ

“АПУ Дэйри” ХХК УБ хотын 10 сургуулийн 3000 гаруй хүүхдүүдийн 14 хоногийн сүүний хэрэглээг хангаж, эрүүл дадал бий болгох аянг эхлүүллээ. Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 80-аас дээш хувьтай байгааг та мэдсэн үү? Өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг хүүхэд багачууд маань ямар хоол хүнс хэрэглэдэг бол? Бид хайртай үрсийнхээ алхам бүрийг нь хянаж чадахгүй ч эрүүл мэндэд нь зөв дадлыг бий болгож чадна. Таны хүүхэд өдөрт нэг аяга сүү тогтмол ууснаар нэг өдрийн шим тэжээл буюу витамин Д, кальци, уураг болон цусны эргэлтийг сайжруулах тэжээлүүдийг бүрэн авч чадна. Ирээдүйн үрсийнхээ эрүүл инээмсэглэлийн төлөө хэрэгжүүлж буй бидний энэ аянг дэмжих хувь хүн, албан байгууллагуудад нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

​“Хамаг Монгол” наадамд өв соёлоороо гоёлоо

Соёлоороо гоёдог APU-чууд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Хамаг Монгол” язгуур урлагийн наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Соёл, урлагийн газар” -тай хамтран Монгол улсын дөрвөн зүг найман зовхист аж төрж буй ястнуудын онцлог, зан заншлын тухай судлаачдын багийн туслалцаатайгаар өргөн бүрэлдэхүүнтэй

“-Нэг гэр бүл, Нэг зорилго уриатай APU-чууд өнөөдөр язгуур өв соёлоо дээдлэн аливаа үндэстний дархлаа болсон соёлоо танин мэдэж, зан заншлаа авч үлдэх хариуцлагатай үед өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа явдалд талархаж байна”

АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг

“Та бүхний анхлан санаачилсан Хамаг Монгол наадам нь үндэсний үйлдвэрлэгчдийн дунд үлгэрлэн дуурайж цаашид олон арван компаниудад давлагаалан Монгол хүн бүрийг уриалах наадам болоосой гэж хүсч байна. Та бүхэнд баярлалаа”

Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат

Нийт 8 багийн 200 гаруй ажилчид ястан бүрт хуваагдан өрсөлдсөн бөгөөд тухайн ястны өвөрмөц зан заншил, тоглоом наадгай, дуу бүжиг, идээ ундаа гэх мэт соёлын биет болон биет бус өвийг судлан суралцаж, өөрсдийн хичээл зүтгэл, авьяас билгээ зориулан UB Palace-ийн концертын их танхимд тоглолтуудаа тавьж, үзэгч олныг бишрүүлэн халуун алга ташилт дор энэ жилийн Хамаг Монгол наадам шилдгүүдээ тодруулж амжилттай өндөрлөсөн юм.

Хамтран ажилласан байгууллагууд, оролцсон баг хамт олон, морилон саатсан үзэгч олон та бүхний оюуны мэлмий үргэлжид гийж, урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай!

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

​ЭФ СИ УЛААНБААТАР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

APU Company-ийн “Эф Си Улаанбаатар” хөлбөмбөгийн шигшээ баг 18-р тойргийн өрсөлдөгч “Улаанбаатар сити” багийг 5:0 -ийн харьцаатайгаар ялж “Мазала” үндэсний дээд лигийн мөнгөн медаль хүртлээ! Баг тамирчиддаа нийт хамт олныхоо нэрийн өмнөөс халуун баяр хүргэе!

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Хамаг Монгол наадмын эргэн тойронд